Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ТӨР ИРГЭДИЙНХЭЭ БИЗНЕСИЙГ БУЛААХ ЁСГҮЙ

Саяхан орсон анхны цас нийслэлийн иргэдэд өвөл хаяанд ирснийг сануулах дохио боллоо. Гэр хорооллын айлууд дулаан өвөлжихийн тулд түлээ, нүүрсээ базааж эхэлжээ. Энэ жил цаг агаарын хувьд өмнөх жилүүдээсээ илүү хур тунадастай, хүйтний эрч 1-5 хэмээр чангарна гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдэгдээд байгаа. Тийм болохоор гэр хорооллын иргэд нүүрс, түлээний зах руу цувж байна. Тэдэнтэй зэрэгцэн "Цайз" захыг зорилоо. Биднийг очиход авахаасаа илүүтэй түлээ, нүүрсний үнэ сурагласан иргэд олон байв. Гадаа хэдий зэврүүн хүйтэн байсан ч ченжүүд модоо жиргэж нүүрсээ хагалж шуудайлаад хүйтнийг ч ажрах сөхөөгүй байгаа нь харагдаж байлаа. Өнгөрсөн жил Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс хөтөлбөр"-ийн хүрээнд Багануурын нүүрсийг иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгосон боловч иргэдийн хамгийн их ам сайтай байдаг Налайхын нүүрсний үнэ жил бүр өссөн хэвээр л байгаа юм. "Цайз"-ын түлээ, нүүрсний захаар явж байхад ганц нэгхэн шуудайтай нүүрс машиныхаа ард хийгээд явж байгаа иргэд олон байв. Та ямар нүүрс авав гэж асуухад, Налайхын нүүрс авлаа. Хэдий ганц хоёр зуун төгрөгөөр ахиу зарагдаж байгаа ч илч ихтэй, тортог багатай байдаг юм. Чи нүүрс авах гэж байгаа бол Налайхынх л зүгээр дээ гэж байлаа. Энэ жил нэг "Портер" Налайхын нүүрс 300 мянга, Багануурынх 260-280 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин жижгээр савласан, 20 кг хүрэхгүй шар шуудайтай нүүрс 3000 төгрөгийн үнэтэй байв.

Засгийн газраас хэрэгжүүлж байсан "Нүүрс хөтөлбөр"-ийн хүрээнд энэ мөнгөөр ийм хэмжээтэй гурван ч шуудай нүүрс авах боломжтой билээ. Гэвч 2013 онд 130 гаруй цэгээр нүүрс худалдаалж байсан уг хөтөлбөр өнөөдөр зогсонги байдалд ороод байгаа юм. Энэ явдлыг далимдуулж ченжүүд хүссэн үнээрээ иргэдэд нүүрс борлуулж байж ч мэдэх юм гэсэн олны хардлага нийгэмд байсан. Гэвч үнэхээр нүүрсний үнэ тэнгэрт хадсан нь ченжүүдээс бус уурхай үнээ нэмснээс үүдэлтэй гэдгийг тэд хэлсэн юм. Энд нүүрс борлуулж байгаа ченжүүдийн дийлэнх нь ямар нэгэн зүйлээс айж эмээгээд байгаа юм шиг мэдрэмж төрж байлаа. Бага зэрэг лавшруулаад асуухад, чи арай сурвалжлагч биш биз тийм бол хэрэггүй шүү дараа нь бидэнд лай болдог юм гэцгээж байсан юм. Үд
хэвийж оройн жавар дөхөж байсан хэдий ч нэлээд хоргоосны эцэст зарим нэг нүүрс борлуулагчийн санал бодлыг нь хуөаалцаж чадлаа.

О.ДУЛАМЖАВ: Н.АЛТАНХУЯГ БИДНИЙ ХООЛЫГ БУЛААЖ БАЙГАА БАЙХГҮЙ ЮУ
-Жил бүр нүүрсний үнэ нэмэгдэж байгаа нь юутай холбоотой вэ. Та хэдэн жил нүүрс зарж байна вэ?
-Би арван жил нүүрс зарж байна. Жил бүр нүүрсний үнэ өсч байгаа нь уурхай үнээ нэмсэнтэй л холбоотой шүү дээ. Бид зохиомлоор үнэ өсгөж байгаа зүйл байхгүй. Налайхын нүүрсний уурхайн хэд хэдэн ам байдаг. Бид тэндээс нүүрсээ дугаарлаж байж авдаг. Энэ жил дээрх уурхайн эзэд нь нүүрснийхээ үнийг нэмсэн. Нэг ковш нүүрсийг 40 мянган төгрөгөөр авч байгаа жолооч нарт буруу байхгүй шүү дээ.
-Үнэ нэмэгдсэнээр худалдан авалт хэр байна вэ?
-Яахав, буурсан зүйл байхгүй хүмүүс авдагаараа л авч байна. Гэхдээ гол төлөв шуудайгаар нь түлхүү худалдан авдаг. Зарим нэг боломжтой нь "Портер", "Зил 130" машинтай нүүрсийг хэдэн зуун мянгаар авч байна. Дундаж амьдралтай, түүнээс доогуур төвшний хүмүүс арав, хорин мянган төгрөгийн ажил хийж олсон мөнгөөрөө хоолны мах, хоёр уут нүүрс 2800 төгрөгөөр-аваад харьж байгаа. Ийм хүмүүс зууны наян хувь нь байна.
-Засгийн газраас "Нүүрс хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн талаар таны санал бодол юу байна вэ?

-Иргэдэд хямд үнэтэй нүүрс борлуулж байгаа гэдэг утгаараа зөв. Гэхдээ ядарсан иргэдийнхээ хийж байгаа ажлыг засаг булааж байгаа нь учир дутагдалтай санагддаг. Нүүрс зарж амьдралаа залгуулж байгаа асар олон хүн бий, Энэ хөтөлбөр хэрэгжихээр бидний нүүрс маш бага зарагддаг. Бид чинь амьдрахын эрхээр хоёр идэж, хоосон хонохгүйн тулд л ингэж зогсч байгаа хүмүүс. Би нүүрсний чингэлгээ сарын тавин мянган төгрөгөөр түрээсэлдэг. Түрээсийнхээ мөнгийг өгнө, дээр нь хоол хүнс, үр хүүхдээ авч явах гээд амьдрал маш хүнд байна. Ганцхан би ч гэлтгүй ер нь нүүрс зарж амьдралаа залгуулж байгаа хүн бүхэн адилхан. Одоо тавин нас хүрч байгаа надад үүнээс өөр ажил олдохгүй шүү дээ. Амьдрал хэдий ийм байгаа ч төр засгийг харахгүйгээр өөрсдийгөө авч яваа бидэнд нэмэр болохгүй юмаа гэхэд нэрмээс болохгүй баймаар байна. Н.Алтанхуяг бидний хоолыг л булааж байгаа байхгүй юу. Одоо биднийг нүүрс зараад зогсож байхад ингэж зогсоохгүй, дахиад ирэхэд хаасан байгаарай гээд л "жийп"-тэй залуучууд ирээд дарамталдаг. Биднийг ийм дарамтгүй л байлгаач гэж л хэлмээр байна. Чингэлгээ хаачихвал жолооч нар ирэхгүй. Монголчууд чинь залхуу болохоор хойшоо тав алхаад нүүрс авахгүй, яг замын дагуу өрсөн нүүрснээс л авдаг байхгүй юу.
-"Нүүрс" хөтөлбөрийн талаар иргэд ам муутай байх болсон гэсэн. Энэ юутай холбоотой гэж та боддог вэ?
-Багануурын нүүрс Налайхын нүүрсийг бодвол илч багатай шүү дээ. Нүүрс зардаг хүмүүс бол мэдэж л байгаа байх. Засгийн газрын хөтөлбөр гээд л вагоноор нүүрс ачиж ирээд цэргүүдийг дайчлаад савлаж зарж байсан. Ачилт буулгалтын явцад тэгдэг ч юмуу мэдэхгүй, иргэд хогтой нүүрс байна гэж л ярьцгаах юм билээ. Энэ жил цэгүүд нь нүүрс зараагүй л байна. Ер нь битгий зараасай л гэж хүсч байна. Засагтай, засаггүй бид хамгийн чанартай нүүрсээр иргэдээ хангаж чадна. Засгийн газар үнэхээр ард түмнийхээ амьдралд нэмэр болох гэж байгаа бол хийж байгаа ажлыг нь биш, уурхайн үнийн хөөрөгдлийг л зогсоож өгөх ёстой байхгүй юу.

Ц.БАТБААТАР: ХҮМҮҮС "ПОРТЕР"ООР НҮҮРС АВАХ НЬ ХОВОРДОЖ БАЙНА

-Нүүрсний үнийн нэмэгдсэн талаар ямар бодолтой байна. Яагаад жил болгон нэмэгдээд байна вэ?

-Нүүрсний үнэ нэмэгдэж байгаа гол шалтгаан нь уурхайн эзэдтэй холбоотой шүү дээ. Тэд өдрийн 100-150 мянган төгрөг гээд л үнээ нэмчихдэг. Дээр нь цахилгааныхаа мөнгийг нэмнэ. Эдгээр хүчин зүйлээс болоод нүүрсний үнэ өсч эхэлдэг. Уурхай дээр нүүрсний үнэ жаахан хүйтрэхэд л хоёрхон долоо хоногийн дотор тус бүр таван мянган төгрөгөөр нэмэгдлээ. Гэсэн хэдий ч бид авахгүй гээд яахав. Үндсэндээ уурхайгаас нэг "Портер" нүүрс авчирч зарахад цэвэр ашиг нь үсрээд л 30-40 мянган төгрөг болдог. Энэхүү цэвэр ашгаасаа бас патентийн мөнгө гэж арав гаруй мянган төгрөгний хураамж төлдөг. Хотын зарим нэг боломжтой хүн нь "Портер" нүүрс авах гэхээр заавал өндөрлөгөөтэй нүүрсийг авах гэдэг. Гэвч бид өндөрлөгөөтэй явах гэхээр цагдаа нар явуулдаггүй юм. Тэгээд багаар авчрахаар бага байна гээд авахгүй. Энэ мэт зовлон их бий шүү дээ.
-"Нүүрс" хөтөлбөрийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Сайн ойлгохгүй л байгаа. Налайхын нүүрс түлээд сурчихсан хүмүүс авдаг нүүрсээ л хэрэглэнэ шүү дээ. Хүмүүс юу түлэхийг Засгаас тогтоогоод яах билээ. Үнэхээр л анхаарах гээд байгаа бол жил болгон үнэ өсгөөд байгаа уурхайн эзэдтэй л ажиллах хэрэгтэй шүү дээ. Тэгж чадвал бид иргэдэд хямд үнэтэй, чанартай нүүрсээр жил болгон хангах бүрэн боломжтой. Иргэд өөрсдөө түлэх нүүрснийхээ чанарыг сонгоно биз. Засгаас хямд үнийг л тогторгоод өгчих хэрэгтэй байгаа юм. Тэгвэл бид шөнөжин өдөржин нойр хоолгүй оочирлож байж авсан нүүрсээ зарах гэж бас зүдрэхгүй шүү дээ Иргэдэд ч бас том дэмжлэг болно  
-Үнээ өсгөөд буй уурхайн газрын эзэд гэж ямар хүмүүс байна вэ?
-Ихэнх нь хятад хүмүүс байдаг. Энэ миний худалдаж авсан газар байна. Зохицоод ажиллавал ажил, чадахгүй бол газраа булна гээд л дарамталдаг юм билээ. Налайхын ард түмэн энэ асуудлыг бүгд мэдэж байгаа. Налайхын амьдрал 9-12 сар хүртэл үргэлжилдэг. Тэгээд нэг сард уурхай хаагддаг. Тэндээс хараат бидэн шиг хүмүус ихэвлэн хавчлаганд амьдарч байгаа шүү дээ.
Ийнхүү нүүрс борлуулагчидтай уулзсаны дараа модны захаар орлоо. Хаа сайгүй хөрөөний дуу хангинаж, модны үртэс үсчиж, тоос боссон энэ орчинд хунтэй ярих аргагүй байлаа. Тэнд ажиллаж буй иргэдийн дийлэнх нь 40-50 орчим насны эмэгтэйчууд байв. Зарим нэг нь модоо хөрөөдөж, үлдсэн нь хагалж, шуудайлж байсан. Дэргэд нь очоод модны үнэ асуутал хариулах завтай хүн алга. Гэвч цаана нь хар ноосон малгайтай, үнс үртэс болсон ажлын хувцас өмссөн 50 орчим насны хижээл эр тамхи баагиулж суугаа нь харагдлаа. Үүнээс цөөн асуултад хариулт авсан юм. "Цайз"-ын модны захад ажиллаж буй тэр хүмүүс өдрийн 15 мянган төгрөгөөр ажилладаг аж. "Эрхэлсэн ажилгүй болохоор хийж л байна. Залуучууд энэ ажлыг голоод хийдэггуй. Тийм болохоор бидэн шиг хумүүс л энд ажилладаг" гэсэн юм. "Цайз" зах дээр 50 кг-ийн шуудайтай хар мод 8000 төгрөг, нарс 7500 төгрөгийн үнэтэй байна. Харин жижиг шар шуудайтай мод 1500 төфөгөөр худалдаалагдаж байв. Энэ удаа зөвхөн мод, нуүрсний борлуулагч наймаачидтай уулзсан болохоор өөрсдийн эрхэлж байгаа ажлынхаа тухай л ярьцгааж байсан юм. Харин тэдний шуүмжилж байсан утаа тортог ихтэй Багануурын нүүрсийг хямд боломжийн үнээр худалдан авч өнгөрсөн өвлийг давсан гэр хорооллын иргэд "Нүүрс хөтөлбөр"-ийг үгүйлсээр байгаагаа хэлж байлаа.

Т.Мөнхнасан /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

ТӨР ИРГЭДИЙНХЭЭ БИЗНЕСИЙГ БУЛААХ ЁСГҮЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани