Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

М.Отгонбаяр: Конвейрийн системд шилжвэл олборлолтын зардал 70 хувиар буурах тооцоо бий

"Багануур” ХК өнгөрсөн баасан гарагт дүүргийнхээ төв талбайд уурхайн өнөөгийн байдал, үйл ажиллагаагаа танилцууллаа.  Тус компани төвийн эрчим хүчний үйлдвэрлэлийн түлшний гол ханган нийлүүлэгч юм. Ингээд Багануурын уурхайн орон нутгийн эдийн засашт үзүүлж буй зарим статистик мэдээллийг сонирхоё.   Өнгөрсөн жилийн байдлаар Багануур дүүргийн нийт ажлын байрны 12  хувь буюу 1079  ажилтантай. Өөрөөр хэлбэл, ийм тооны өрхийн аж амьдрал уг уурхайтай холбоотой гэсэн үг. Дүүргийн нийт аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 78 хувь буюу 86.2 тэрбум төгрөгийг тус уурхай бүрдүүлжээ. Мөн Багануур дүүргээс улсын төсөвт төвлөрүүлж буй нийт орлогын 46 хувь буюу 1.8 тэрбум төгрөг оруулсан аж. Бас дүүргээс нийслэлийн төсөвт оруулсан орлогын 45 хувь буюу 1.8 тэрбум төгрөг татварт төлжээ. "Багануур”ХК энэ онд өндөр настан болон эмзэг бүлгийн 20 өрхөд тус бүр 1.2 тонн нүүрс үнэгүй өгсөн байна. Тэгэхдээ тухайн хорооноос судалгаа авч  түүнийг үндэслэн олгожээ. Үүнээс гадна Ерөнхий боловсролын сурагчдын дунд "Миний мэдэх Багануур” сэдэвт зохион бичлэг, гар зургийн уралдаан зарласан. Үүнд дөрвөн сургуулийн 100 гаруй хүүхэд оролцож тэргүүн байрт шалгарсан хүүхдүүд нээлттэй өдөрлөгийн үеэр шагналаа гардан авсан билээ.
Өдөрлөгийн үеэр "Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяртай үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагын талаар ярилцлаа.

-Багануурын уурхай орон нутагт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийж байна вэ?
-Манай уурхай эрчим хүчний салбарын нүүрсний хэрэгцээний 60-70 хувийг хангаж ирсэн. "Багануур” ХК дүүргийнхээ иргэдтэй ойр, нээлттэй мэдээллээ түгээх үүднээс нээлттэй өдөрлөг хийж байна. Ер нь, компанийн ажлын ололт амжилт, үйл ажиллагаагаа "Эрдэнэс МГЛ”, салбарын яам, Засгийн газарт байнга тайлагнадаг. Тулгамдсан асуудлаа ч тэдэнд тавьж шийдвэрлэдэг. Дүүргийн тохижилт үйлчилгээнд  жилд 2-10 хүртэлх сая төгрөгийн тусламж дэмжлэг үзүүлдэг. Ер нь манай уурхай 1996 оноос хойш орон нутагт   5.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

-Энэ онд хэдэн тонн нүүрс олборлох тө­лөв­­лөгөө байна вэ?
-Манай уурхай 3.8 сая тонн нүүрс олборлож төвийн эрчим хүчний системийн цахилгаан станцуудад нийлүүлэх ёстой.   Одоогоор нүүрсний борлуулалт 91 хувьтай байна.

-Нүүрсний үнэ олборлож буй зардлаасаа доогуур байдаг учраас үнэ нэмэх яриа гардаг. Энэ талаар ямар үр дүнд хүрч байна вэ?
-Үе үеийн Засгийн газрын шийдвэрээр Багануурын уурхай олборлож буй нэг тонн нүүрсээ өөрийн өртөгөөс доогуур үнээр цахилгаан станцуудад нийлүүлдэг.  Нүүрсний үнэ нэмэгдэх юм бол цахилгаан, дулааны үнэ дагаад өсч иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлнө.Өөрөөр хэлбэл, эрчим хүч, дулааны үнийг  ард иргэдийн нуруунаас хөнгөлөхийн тулд олборлож буй өртөгөөс нь доогуур үнээр нүүрсээ өгдөг. Энэ систем одоо ч арилаагүй. Иймд бид нүүрсний үнийг яриад суух биш оновчтой менежмент хийж  үйлдвэрлэлийн өртөг зардлаа бууруулж ашигтай ажиллах төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлж эхлээд байгаа. Үүний үр дүн 2017 оноос гарч эхлэх байх. Хамгийн гол нь уурхайг ашигтай ажиллуулах, нүүрсний салбарт тэргүүлэгч болгох компанийн нийгмийн хариуцлагаа өндөр түвшинд тавьдаг болгох зорилт тавьж байна.

-Тэгвэл нүүрс олбор­лох өртөг зардлаа буу­руу­лах талаар ямар ажил хийж байна вэ?
-Манай уурхай жилд 20 тэрбум төгрөгийг хөрс хуулах, нүүрс тээвэрлэх авто машины шатахуун, дугуйнд зарцуулдаг. Иймд конвейрийн системд шилжвэл энэ өртөг зардал 70 хувиар буурах тооцоо бий. Өөрөөр хэлбэл, тээвэр шатахууны зардал жилд 4-5 тэрбум болж буурах тооцоо хийсэн. Үүнийгээ "Эрдэнэс МГЛ”, салбарын яам, Засгийн газарт танилцуулж байна.  Энэ нь бидэнд тулгарч буй шийдэх ёстой хамгийн чухал асуудлын нэг болоод байгаа юм. Бидний боловсруулсан стратеги төлөвлөгөөнөөс хэрэгжээд эхэлсэн.

-Нийгмийн хариуцлагын  төлөвлөгөө боловсруулсан гэ­сэн. Энэ талаар та тод­руулж өгнө үү?
-Ер нь манай уурхай 50 орчим тэрбум төгрөгийг нийг­мийн хариуцлагын үүд­нээс зарцуулах  төсөөлөл байдаг. Гэхдээ үүнд стратеги төлөвлөгөөгүй явж ирсэн. Бид Германы хөгжлийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтарч "Нийгмийн хариуц­лагын стратеги төлөвлөгөө” боловсруулж баталлаа. Энэ бол Монгол Улсын төрийн өмчийн компаниудаас хамгийн анхных нь гэж хэлж болно. Үүнд дүүргийн хөгжил цэцэглэлт, иргэд, компанийн ажилчдын эрүүл мэнд, боловсрол гээд нийгмийн цогц асуудлууд тусгасан. Мөн байгаль орчны асуудал ч орж байгаа.

-Сүүлийн хоёр жилд манай эдийн засаг хүндэрч байна. Энэ байдал Бага­нуу­рын уурхайд хэрхэн нө­лөөлж байна вэ?
-Эдийн засгийн хүндрэл тэр дундаа гадаад валютын ханшийн өсөлт уурхайн санхүүд сөргөөр нөлөөлж байна. Манай уурхайн гол хэрэглээний бараа, сэлбэг хэрэгслээ импортоор авдаг. Ажлын хувцсаа л дотоодын үйлдвэрээс хангадаг. Гэвч ажлын хувцасны бөс даавуу бас л импортынх. Иймд гадаад валютын ханшийн өсөлт  манай уурхайд хүндээр нөлөөлж байгаа юм. Үүнэс гадна манай уурхай  бусад  компаниудын үйл ажиллагаатай нягт уялдаа холбоотой. Тухайлбал, эрчим хүчний систем, цахилгаан станцуудын төлбөрийн чадвараас манай компанийн эдийн засгийн байдал ихээхэн хамаардаг. Иймд манай эдийн засаг санхүүгийн бай­дал хүнд байгаа.

-Эрчим хүчний нүүрсний уур­хайнууд алдагдалтай ажил­ладаг гэдэг. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?
-Багануур, Шивээ-Овоогийн уурхайг алдагдалтай ажилладаг компанийн тоонд оруулж ярьдаг. Энэ хоёр уурхай алдагдалтай ажилладаг газар биш. Байгуулагдсан цагаасаа л нийгмийн хариуцлага хүлээж буй компаниуд. Энэ хариуцлагаа биелүүлж буй шалтгаан нь алдагдал болж хувирч буй юм. Бидний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн улс орон, ард иргэдийн төлбөрийн чадвартай холбоотой. Олборлсон нүүрсээ өөрийн өртгөөр нь ч өгч чадахгүй байгаа тул алдагдал гарч байна. Манай уурхай нээгдсэн цагаас хойш 100-аад сая тонн нүүрс олборлосон. Бид нэг тонн нүүрсээ 3000 төгрөгийн ашигтай нийлүүлж ирсэн бол өнөөдөр 300 тэрбум төгрөгийн ашиг гарах байлаа. Дахин хэлэхэд энэ хоёр компани төр, ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн. Цаашид ч биелүүлэх болно.
-Нүүрсний нөөц хэр үлдэв. Нөөц нэмэгдүүлэх эрэл хайгуул хэр хийж байна вэ?
-Багануурын уурхайн нүүрсний нөөц анх 650 сая тонн гэж батлагдсан байдаг. Одоо 550  сая орчим тонн нүүрсний нөөц бий. Саяхан, нүүрсний нөөцийг баталгаажуулах, нэмэгдүүлэх зорилогоор геологи хайгуулын олон улсын тендер зарласан. Энэ тендерт Монголын "Эрэл гео”, АНУ-ын "Норвест” компанийн консерциум яллаа. Одоо хайгуулын өрөмдлөгийн ажил хийж байна. Энэ хайгуулаар манай уурхайн нүүрсний нөөц өсөх бололцоо бий.
Эх сурвалж: www.assa.mn
М.Отгонбаяр: Конвейрийн системд шилжвэл олборлолтын зардал 70 хувиар буурах тооцоо бий
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани