Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ф.Ганбаатар: Манай улс хиймэл дагуултай болвол эдийн засгийн эргэлтэд оруулна

Ф.Ганбаатар: Манай улс хиймэл дагуултай болвол эдийн засгийн эргэлтэд оруулна
Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын нээлттэй хаалганы өдөр амралтын өдрүүдэд Чингисийн талбайд боллоо. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрыг 2012 онд шинэчлэн зохион байгуулж, дунд хугацааны стратегийн долоон төрлийн зорилт дэвшүүлсэн юм. Тухайлбал, өнгөрсөн оныг бүтээн байгуулалтын жил болгож, энэ оныг эрх зүйн шинэчлэлтийн жил болгон зарласан билээ. Энэ хүрээнд юу хийснээ тус салбарынхан нээлттэй хаалганы өдрөөрөө иргэдэд сурталчлан таниуллаа. Мөн үеэр Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ф.Ганбаатартай цаг үеийн сэдвээр ярилцсан юм.   
Өнөөдөр хүн болгон л цахим сүлжээ хэмээн хошуурч байна. Бүр хүүхдүүдийн өдөр тутмын хэрэглээ болчихлоо. Гэтэл энэ нь магадгүй гэмт хэргийн шинжтэй болоод эхэлбэл Эрүүгийн хуульд юу гэж тусгасан байдаг юм бол?  
-Өгөгдөл хамгаалах тухай шинэ хууль гаргаад үүнийхээ үзэл баримтлалаар одоо ажиллаж байгаа. Одоогоор тус салбар гурван хуулиар зохицуулагдаж байна. Харин контентийн бизнесийг зохицуулъя гэхээр Харилцаа холбооны газраас гаргасан журам хүчгүйдэх байдал анзаарагдаж эхэллээ. Тиймээс үүнийг хуулиар зохицуулах нь гарцаагүй. Нөгөөтэйгүүр, манай улс өнгөрсөн долдугаар сард тоон системд шилжсэн. Энэ бүхнээс улбаалаад "Өргөн нэвтрүүлгийн хууль санаачлах хэрэгтэй” гэдэг нийгмийн шаардлага гарч ирлээ. Ингээд анхны хэлэлцүүлгийг хоёр удаа Иргэний танхимд хийж, энэ хуулийн төслийг өргөн барих боломжтой болсон. Ингээд таван хуультай болчихвол манай салбар өнөөгийн нийгмийн шаардлагад нийцсэн хуулийн зохицуулалттай болчихно.  
-Бүтээн байгуулалтын тухайд томоохныг дурдвал ямар ажил амжуулав?  
-Долоон зорилтынхоо хүрээнд долоон чиглэлийн ажил хийхээр болсон. Тухайлбал, ухаалаг төрийг нэрлэж болно.
Төрийн түгжрэлгүй үйлчилгээг хүргэх том зорилт дэвшүүлсэн. Төрөөс иргэн хүнд 300 нэр төрлийн үйлчилгээ л хүргэдэг юм байна. Товчхондоо тэр бүгдийг л хурдан шуурхай хүргэнэ гэсэн үг. Мөн ухаалаг шуудангийн хайрцаг гэдэг концевци дэвшүүлсэн. Энэ нь ажил хэрэг болчихсон. Энэ асуудал яагаад гарч ирсэн бэ гэвэл өнөөдөр шуудангийн хаяг хүндрэлтэй байна. Хот бол янз бүрийн хэлбэрээр юм хийх гээд үзээд байна.
Хөдөө, орон нутагт ч янз бүрийн юм хийх гээд үзээд байна. Тэр нь өөрөө амьдрал дээр бууж өгдөггүй. Шалтгаан нь Шуудангийнхаа байгууллага дээр очоод нөгөөх нь биеллээ олж чадахгүй байна. Ийм асуудалтай байгаа тохиолдолд яах вэ. Гадаадын улс орны жишгийг харвал Шуудангийнхаа салбарыг олшруулахаасаа илүү мэдээллийн технологийг ашиглаад янз бүрийн үйлчилгээ нэвтрүүлдэг юм байна. Үүнийг бид судалгааны үндсэн дээр ухаалаг шуудангийн хайрцаг гэж нэрлэсэн. Шуудангийн хайрцгийг тухайн цаг үед хэдэн ч хүн ашиглаж болдог. Тухайлбал, хөдөө, орон нутгаас юм ирэхэд түүнийг аваад хаахад л дараагийн хүн тэр шуудангийн хайрцагийг ашиглахад бэлэн болно. Гэтэл өнөөдрийн уламжлалт хайрцаг бүх насаараа тэр тоот хайрцагийг эзэмшээд явдаг. Тиймээс ухаалаг хайрцаг бизнес талаасаа эргэлт өндөртэй. Тухайн хүн хаана ч явсан шуудангийнхаа үйлчилгээг авах боломжтой юм. Ухаалаг хайрцагийг гар утас хэрэглэж байгаа хүн аль болох түлхүү хэрэглэе гэж байгаа. Өөрөөр хэлбэл, гар утсанд мессеж ирнэ. Архангай аймгийн тэр сумаас тэнд байгаа шуудангийн хайрцагт чинь тийм юм ирлээ шүү. Очиж аваарай. Паспорт нь энэ. Нөгөө хүн очоод нэвтрэх эрхээрээ нөгөө юмаа авчихна. Үйлчилгээ авч дуусангуут дараагийн хүн тэр хайрцагийг эзэмших боломжтой. Энэ мэтээр хийсэн бүх зүйлээ амралтын өдрүүдээр тайлагналаа. Дээр нь үүрэн телефоны операторууд шинэ багцуудаа танилцуулж, үнэгүй сим карт сэргээх зэргээр үйлчилгээ үзүүлсэн.          
 -Төрийн түгжрэлгүй үйлчилгээнд ТҮЦ машин орох болов уу?
 -Тэгэлгүй яахав. Иргэний лавлагаа, хорооны тодорхойлолт гээд л авна. Үүнийг заавал явдал чирэгдэл болохгүйгээр мэдээллийн технологи, компьютерийн давуу талыг ашиглаад хийх бололцоо байна уу гээд судалсан. Одоогоор 100 орчим үйлчилгээнд техник, технологийн давуу талыг ашиглаж болох нь тодорхой болсон юм. Үүнээсээ шигшээд өнөөдөр иргэн хүнд өдөр тутам хороо, төрийн байгууллагаас авдаг 25 үйлчилгээг гаргаж ирсэн. Эдгээр 25 үйлчилгээг ТҮЦ машинаар дамжуулж хийвэл яасан юм бэ гээд энэ ажлыг эхлүүлсэн. Одоогоор улсын хэмжээнд 108 ширхэг ТҮЦ машин байна. Хөдөө, орон нутагт 26, нийслэлд 82 нь байгаа. Улирал болгон ТҮЦ машин хэрэглэгчийн судалгааг авдаг. Эндээс дүгнэхэд "Энэ ажил нэлээд боломжийн болчихсон юм болов уу” гэдэг нь харагддаг.  
-Төр улсын болон хувийн компаниудын тоглоомын дүрмийг гаргаж өгдөг. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас гаргасан тогтоол шийдвэрийг бүгд дагаж мөрдөх ёстой. Гэтэл Худалдаа хөгжлийн банк хорооны тодорхойлолтыг заавал гараар бичүүлж ирэхийг шаарддаг юм билээ?  
-ХААН, ХАС банкин дээр ч ийм асуудал гарсан. "Цаасан дээр хэвлээд ирлээ” гэх маягтай юм ярьдаг. Засгаас "ТҮЦ машинаар хэвлэгдсэн тодорхой бланк Иргэний бүртгэлээс авсан тамгатай баримт бичигтэй эн тэнцүү” гэдэг тогтоол гарсан шүү дээ. Тэр бланк чинь мөнгөн утас гүйлгэсэн, тодорхой хэмжээний нууцлалтай. Хэрэг эрхлэх газрын шийдвэрийг үгүйсгэнэ гэхэд хаашаа юм. Банкны тухайд янз бүрийн асуудал гараад шүүхэд очиход тухайн баримт хүчинтэй юу, үгүй юү гэдэгт л эргэлзэсэн үйлдэл болов уу. Уг нь бид банкуудтайгаа ойлголцсон гэж үзэж байгаа юмсан. Үндэсний ДАТА төв энэ асуудлыг хариуцан ажиллаж байгаа.  
 -Улсын хэмжээнд 330 гаруй сум суурин газраас 30 гаруйг нь шилэн кабелиар холбож чадаагүй юм билээ. Шалтгаан нь юунд байна вэ?
 -Харилцаа холбооны салбарын хамгийн гол асуудал нь харилцан яаж холбох вэ гэдэгт байдаг. Кабелиар холбох уу. Эсвэл сигнал явуулж рейлегээр өгөх үү. Үгүй бол сансрын холбоо ашиглах уу гээд ерөөсөө л гурван төрлийн холболт байгаа юм. Энэ гурван холболтын хамгийн найдвартай бөгөөд тухайн улсын үндсэн дэд бүтэц болдог нь шилэн кабелийн сүлжээ юм. Улсын хэмжээнд 330 гаруй сум, суурин газраас 30 гаруйд нь бид шилэн кабель холбож чадаагүй. Шалтгаан нь шилэн кабель очсон цэгээс дараагийн холбож чадаагүй цэг хүртэл нэгдүгээрт зай нь хол. Хоёрдугаарт, газар зүйн хувьд хад асга, ус, намаг ихтэй. Ийм шалтгаанаас болоод одоохондоо холбож чадахгүй байгаа юм. Гэхдээ эхний ээлжинд 5-6 газрыг шилэн кабелиар холбох хөрөнгийн асуудал яригдаж байгаа. Үүний дараа Монгол Улс үндсэндээ шилэн кабелийн сүлжээнд бүрэн хэрэгдчихнэ. Ингэснээр ямар ч төрлийн үйлчилгээг үзүүлэх боломжтой.  -Ямар ч төрлийн үйл­чил­гээг авах боломжтой нь хэрэг­лэгчдийн чихэнд таатай л мэдээ.
Гэхдээ үйл­чил­гээний төлбөр хэд байх вэ гэдэг дараагийн асуулт болов уу. Тухайл­бал, интернэтийн төлбөр өндөр байна гэдэг?  
-Хувийн байгууллагууд энэ сүлжээгээр дамжуу­лаад бизнес хийхэд өн­дөр өртөгтэй уч­раас бүтээгдэхүүн нь хэрэг­лэг­чиддээ өн­дөр үнэтэй оч­дог. Интер­нэтийн хэ­рэг­лээг олигтой төв­шинд өсгөж өгч чаддаг­гүй. Иймээс үнэ тарифаа буул­гаж үзэхэд хэрэг­лээ нь өссөн. Шилэн кабелийн урсгал зардал, анх­ны хө­рөн­гө оруулалт өндөр бай­даг учраас интер­нэтийн хэрэглээний төл­бөр тэр чигээрээ өндөр бай­гаа нь ажиглагддаг л даа.  
-Монголчууд удахгүй хиймэл дагуул хөөргөнө гэж ярьдаг. Манай улсад ийм чадал байгаа юу. Хөөр­гөлөө гэхэд үр дүн нь юу байх вэ?    
-2016 он гэхэд судалгааны болон холбооны гэсэн хоёр янзын хиймэл дагуул хөөргөнө гэсэн үндсэн чиглэл, алсан хараатай явж байгаа. Агентлагийн зүгээс "Шаардлагатай материал ийм юм байна” гэдгийг төрийн гурван өндөрлөгтөө өгчихсөн, хариу хүлээж байна. Ерөөсөө хиймэл дагуул гэдэг тухайн орныг аль хэр бядтай вэ, стратегийн хувьд тухайн орон өөрийгөө юу гэж үзэж байна вэ гэдгийг олон улсын тавцанд илэрхийлдэг. Бид үүнийг хийх нь гарцаагүй. Үгүй бол бид холбооны төвшинд хоёр, гурван орны трансфоматерийг түрээсэлдэг. Улсын төсвөөс мөнгө авдаг хэдий ч байнгын хасахтай байдаг. Тиймээс энэ асуудал шийдэгдвэл өөрийн гэсэн хиймэл дагуултай болно. Мөн бусад улс оронд түрээслүүлэх зэргээр эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Ф.Ганбаатар: Манай улс хиймэл дагуултай болвол эдийн засгийн эргэлтэд оруулна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани