Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Талстмаргад”-ын нөхөж өгсөн баримтад үндэслэн Бүрэнхааны лицензийг дахин сэргээх гэж байна

“Талстмаргад”-ын нөхөж өгсөн баримтад үндэслэн Бүрэнхааны лицензийг дахин сэргээх гэж байна -"Молекул” Батбаяр стратегийн ордыг төрд өгөх амлалтаасаа буцаж, Дээд шүүх шийдвэрээ өөрчилжээ-

Хөвсгөл аймгийн Бүрэнхааны фосфоритын ордын лицензийг хууль бусаар эзэмшсэн "Талстмаргад” гэх компанийг өнөөдөр Монголд мэдэхгүй хүн ховор.

АН-ын нөлөө бүхий улстөрч, нэгэн цагт УИХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан "молекул” хочтой Батж.Батбаяр, түүний хүүхдүүдтэй холбоотой энэ компани сайн үйлсээрээ бус, Монголд ганц цэвэр усны эх ундарга Далай ээжийг сүйрүүлэх Бүрэнхааны ордыг эзэмшиж, ашиглахыг санаархдагаараа ийнхүү олонд танигдсан юм.

"Талстмаргад” компанийн гаргаж ирсэн, шинээр илэрсэн нөхцөл байдал нь сүүлд, жилийн дараа нөхөж өгсөн баримт. Энэ нь төрийн албан хаагчийн мэдүүлгээр нотлогдоод байгаа.

Бүрэнхаан бол Монголд ганц байдаг фосфоритын хамгийн том орд. Газар зүйн байрлалын хувьд Монгол орны хоймор нутагт, Хөвсг өл далайн ойролцоо, байгаль экологийн хувьд хамгийн эмзэг цэг дагуу сунаж тогтсоноороо үе үеийн монголчуудын байнгын хараа хяналт, анхаарлыг татсаар ирсэн гэж болно. Ийм эмзэг ордыг "Талстмаргад” компани хууль бусаар эзэмшсэнийг нь Дээд шүүхийн шударга шүүгчид өнгөрсөн оны зургадугаар сард тогтоож, хайгуул, ашиглалтын нийт найман лицензийг цуцлах шийдвэр гаргаад байсан юм.

"Талстмаргад”-ынхан үүнийг эсэргүүцэж, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан ч шийдвэрийг хэвээр үлдээж байлаа. Тиймээс ард түмэн Монгол Улсын шүүх "Талстмаргад” компанийн саврыг Далай ээжээс тасалж чадлаа хэмээн бүрэн итгэж байсан юм. Тэгээд ч Батж.Батбаяр УИХ-ын Байнгын хорооны дарга байхдаа Ерөнхий сайд Сү.Батболдтой уулзаж, "Бүрэнхааны стратегийн ордын лицензийг төрд эргүүлэн өгнө” хэмээн хэлж байсан хүн. Гэтэл энэ зун Дээд шүүхийн шийдвэрийг хэсэг шүүгчдээр нь цуцлуулж, "Талстмаргад Бүрэнхааны хэрэг”- ийг анхан шатны шүүх рүү буцаах шийдвэр гаргуулжээ.

Өөрөөр хэлбэл,"Талстмаргад”- ын лицензийг буцааж сэргээх санаархал шүүхийн шатанд явагдаж эхлээд байна. Энэ талаар эргэн сурвалжилснаа хүргэе. 2014 оны зургадугаар сарын 30. "Талстмаргад” компанийн хүсэлтээр шинэ нөхцөл байдал илэрсний дагуу Дээд шүүхийн хяналтын шатны 2013 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 117 тоот тогтоолыг хянах хурал Улсын Дээд шүүхэд болжээ. Хуралдааныг танхимын тэрг үүн шүүгч М.Батсуурь даргалан Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа нарын шүүгчдийн бүрэлдэх үүнтэйгээр явуулсан байна. "Талстмаргад” компанийнхан "Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг 2008 оны зургадугаар сарын 03-ны өдөр Байгаль орчны яамны шинжээч Т.Булганаар хийлгүүлсэн.

Мөн өдрийн БОЯ-ны ерөнхий шинжээч Ч.Ганбатын 7/1977 албан тоотоор байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлтийг баталгаажуулсан тухай нотлох баримтыг ирүүлснээр шинэ нөхцөл байдал илэрсэн хэмээн үзэж Дээд шүүх ийнхүү дахин хуралджээ. Уг хүсэлтэд дурдсанаар "Нарийвчилсан үнэлгээтэй холбоотой баримтуудын эх хувь буюу нотлох баримтын шаардлага хангасан хувь нь "Талстмаргад” ХХК-д байгаагүй бөгөөд зохих ёсоор хариу авахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандахад тус яам 2011 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 6/1721 дүгээр албан бичгээр "Талстмаргад” ХХК нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэж байгаагүй” хэмээн шүүхэд хариу ирүүлж бодит нөхцөл байдлыг нуун дарагдуулж, худал мэдээллийг шүүхэд хүргүүлж, залруулга хийхээс шалтгаангүй зайлсхийдэг байсан.

Эцэстээ бид 2012 оны сонгуулийн дүнд шинээр томилогдсон албан тушаалтнуудад хүсэлт гаргаж удаа дараа хөөцөлдөж байж лавлагааг авсан болохоо дурдах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн бичсэн байх юм. Тиймээс шүүгчид хянан хэлэлцээд үүнийг нь үндэслэн "Талстмаргад” компанийн лицензэд холбогдох асуудлыг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд буцаах шийдвэр гаргажээ. 2014 оны есдүгээр сарын 24. Энэ өдөр Дээд шүүхийн шийдвэрлэсний дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдав.

Энэ хуралдаанд БОНХЯ-ны шинжээч н.Баярцэцэг болон өөр хэдэн хүн гэрчээр оролцохдоо "Талстмаргад” ХХК Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн эсэх талаар Захиргааны хэргийн шүүхээс 2011 онд албан бичиг ирүүлж байсан. Би тухайн үед архивт шүүлт хийж үзэхэд уг компанийн үнэлгээний эх хувь, дүгнэлт байхгүй, архивт бүртгэгдэж, хадгалагдаагүй байсан. Тиймээс "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй” гэсэн лавлагаа гаргаж өгч байсан юм.

Гэтэл 2014 онд "Талстмаргад” ХХК нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтийг БОНХЯ-д өөрсдөө авчирч өгч, архивын бүртгэлд оруулсан байдаг” гэсэн тайлбар өгчээ. "Талстмаргад” компани, ноён Батбаярын "шударга” хүүхдүүд болон төрийн холбогдох байгууллагын ажилтан хоёрын хэн нь үнэн, хэн нь худал яриад байна вэ? "Талстмаргад” компанийхан бол Бүрэнхааны лицензийг буцааж авахын төлөө улс төр дэх нэр нөлөө, шүүх засаглал дахь боломж бүхнийг ашиглахаар улайрчихсан этгээд. Үүнийгээ ч нууж хаалг үй, ил цагаан хийж байна. Яагаад гэвэл Бүрэнхаан бол бэлэн орд. Байгаль орчинд сөрөг нөлөөгүй байсан бол шууд ашиглалтад оруулахад бэлэн гэсэн үг.

Хөрөнгө оруулъя гэсэн хятадууд мөнгөө бариад хүлээж байгаа. Банкны том зээлийн барьцаанд тавихад хэдэн сая ам.доллараар үнэлэгдэх хөрөнгө. Бүрэнхааны лиценз манай нэр бүхий банкны барьцаанд байгаа талаар ч учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ. Тиймээс "Талстмаргад” лицензээ эргүүлэн авахын тулд өмнө нь нотолж чадаагүй, байгаа ч үгүй баримтуудыг шинээр нөхөн бүрдүүлж, үүнийг нь Дээд шүүхийн шүүгчид үндэслэлтэй гэж үзэж анхан шатны шүүхэд буцаалаа. Хамгийн гол нь эрхэм шүүгчид энэ баримтуудыг хэргийг үнэн бодитоор тогтооход нөлөөлөх эсэхийг шалгаж, тогтоолгүйгээр өмнөх Дээд шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц чухал баримт хэмээн үзэж шийдвэр гаргасанд л хэргийн учир байна.

Маргааш буюу энэ сарын долооны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүх хоёр дахь удаагаа хуралдана.

Үүний цаана л Бүрэнхааны асуудалд томчууд оролцож эхэлсэн гэх хардлага төрж байна. "Хөвсгөл далайн эзэд” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Баярмаа Дээд шүүхийн нэр бүхий шүүгчдэд хувийн сонирхол нөлөөлсөн хэмээн хардаж буйгаа нуугаагүй. Учир нь бүхэл бүхэн гурван жил үргэлжилсэн өмнөх шүүх хурлын үеэр "Талстмаргад” компанийн талыг илт дэмжиж, тэдний ярьдаг, хамгаалдаг үндэслэлийг нь тодруулж, "өмгөөлөгч”-өөс нь дутахааргүйгээр шүүх хуралдаанд оролцож байсан шүүгч М.Батсуурь сая Дээд шүүхийн хуралдааныг даргалжээ. Мөн АМГ-ын дарга асан Алтансүхийн эхнэр Д.Мөнхтуяа зэрэг ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс шүүгчдийн бүрэлдэхүүнд орсон аж. Тиймээс тус төрийн бус байгууллагынхан Дээд шүүхийн шүүгч М.Батсуурь нарын шүүгчийг Шүүгчийн ёс зүйн хороонд шалгуулахаар гомдол мэдүүлээд байгаа юм байна. Ямартай ч "Талстмаргад” компанийн гаргаж ирсэн, шинээр илэрсэн нөхцөл байдал нь сүүлд, жилийн дараа нөхөж өгсөн баримт. Энэ нь төрийн албан хаагчийн мэдүүлгээр нотлогдоод байгаа.

Өөрөөр хэлбэл, "Талстмаргад” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг удаа дараа хүсэлт тавьж авсан биш харин өөрсдөө аваачиж өгөн нөхөж бүрдүүлчихээд үүнийгээ нотлох баримт болгон гаргаж ирсэн нь хууль ёсны баримт байж чадах уу? Мөн үүний цаана төрийн албаныхан, дээд шүүхийн шүүгчидтэй холбоотой эргэлзээтэй, маапаантай асуудал нэлээд байгаа бололтой.

"Талстмаргад” компанийн өөрсдийнх нь авчирсан бичгийг архивт өмнө нь байсан мэтээр "хуулга үнэн” гэсэн дардас дарж, лавлагаа гаргаж өгсөн БОНХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Дүгэрсүрэнгийн үйлдэлд анхаарал хандуулахаас аргагүй. Маргааш буюу энэ сарын долооны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүх хоёр дахь удаагаа хуралдана. Энэ хурлаар дээр ярьсан бүгдийг дахин хянан хэлэлцэнэ. Харин энэ удаад өмнөх гэрчүүд хэн нэгний нөлөө, дарамтад ороогүй бол "Талстмаргад” компанийн "худал” баримтыг шүүхэд дахин нотолно гэдэгт итгэх л үлдлээ.

Д.Оюун-Эрдэнэ

Өнөөдөр сонин

“Талстмаргад”-ын нөхөж өгсөн баримтад үндэслэн Бүрэнхааны лицензийг дахин сэргээх гэж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани