Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өвлийн хүйтэнд зутрах уу, үнэтэй нүүрс түлэх үү

Өвлийн хүйтэнд зутрах уу, үнэтэй нүүрс түлэх үүӨнгөрсөн 2013 оны аравдугаар сараас эхлэн нүүрсний зах зээлийн ханшийг бууруулах үүднээс "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Нүүрс борлуулах цэгээр дамжин иргэдэд очих 40 кг-аар савласан шуудай нүүрс 3200 төгрөг, өөрөөр хэлбэл, нэг тонн нүүрс 80 орчим мянган төгрөгийн үнээр иргэдийн гарт хүрсэн.

Багануурын уурхай, Төмөр зам, Эрчим хүчний яам, цэрэгт алба хааж байгаа албан хаагчид, жолооч, борлуулагч гэхчилэн олон хүний оролцоотойгоор эл хөтөлбөрийн нүүрс иргэдэд хүрч байсан. Тэгвэл энэ жил уг хөтөлбөр хэрэгжих үгүй нь эргэлзээтэй болоод байна. Учир нь АТГ-аас Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарыг 3.6 тэрбум төгрөгийн хэрэгт сэжигтнээр татан, эрүү үүсгэн шалгаж байгаа.  Өөрөөр хэлбэл, түнийг "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хийхдээ ямар нэгэн тендер зарлалгүйгээр "Эм Жи Эл Эс Би" компаниар дүүрэг, хороодод нүүрс хүргэх ажлыг хийлгэсэн гэж буруутгасан.

Энэ ч яах вэ гэхэд, хүйтний ам наашилж, өдрөөс өдөрт хүйтэрч байгаа энэ өдрүүдэд иргэд нүүрсээ өндөр үнээр авч байгаадаа ч бухимдаж байна. Улаанбаатарыг утаанаас салгах хөтөлбөрийг хэрэгжүүлж байж, нүүрсний үнийг буурууллаа гэх шүүмжлэл их байсан ч гэр хорооллын иргэд өвлийн улиралд нүүрснээс өөр юу түлэх билээ. Төр засгаас олон хөтөлбөр хэрэгжүүлдэг ч иргэдэд хамгийн бодитоор хүрч байсан нь "Нүүрс” хөтөлбөр. Тиймээс энэ хөтөлбөр зогсвол олон иргэн ажилгүйчүүдийн эгнээнд шилжихээс гадна нийслэлийн сая орчим иргэн эдийн засаг, санхүүгийн хүндхэн байдалд орно гэхэд ч хилсдэхгүй юм. Ингээд энэ удаагийн "Нэг сэдэв & Өөр өнцөг” булангаараа "Нүүрс” хөтөлбөрийг онцолж байна.

ТӨРИЙН БАЙР СУУРЬ

Н.Алтанхуяг: Эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх болно

/Ерөнхий сайд/

-Шинэчлэлийн Засгийн га­зар гэр хорооллын иргэдээ хямд өртөг­тэй нүүрсээр хан­гах зорилгоор "Нүүрс” хөтөлбөр­ийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөр амжилттай хэрэгжсэний үр дүнд өмнө нь 200 мянган төгрөгөөр авдаг байсан нэг тонн нүүрсийг 80 мянган төгрөгөөр худалдан авдаг болж, бага дунд орлоготой олон мянган өрхийн амьдралд бодитойгоор нөлөөлж иргэдийн талархал хүлээсэн. "Нүүрс” хөтөлбөр олон хүний хичээл зүтгэлээр амжилттай хэрэгжсэн бөгөөд үүнд зохицуулагчаар ажилласан Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн үүрэг оролцоо өндөр байсан юм. Гэтэл ард иргэдэд үр өгөөжөө өгч, амжилттай хэрэгжсэн "Нүүрс” хөтөлбөрийг зогсоох, Засгийн газрын хийсэн ажлын нэр хүндийг унагахын тулд ажил хийсэн хүмүүсийг хэлмэгдүүлж, шоронд хорих хүртэл арга хэмжээ авсан нь Засгийн газрыг ажил хийлгэхгүй байх, хорлон саатуулах үйлдэл болж байна. Тиймээс санаатайгаар, хууль зөрчин, гэмгүй хүмүүсийн эрхэнд халдаж буй үйлдэлтэй Ерөнхий сайд миний бие хатуу тэмцэх болно. Монгол Улсын Засгийн газар аливаа дарамт шахалтыг үл тоон ард иргэдийнхээ төлөө хийж эхлүүлсэн, төлөвлөсөн олон ажлаа үргэлжлүүлэх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

АЛБАНЫ БАЙР СУУРЬ


Ц.Баасандорж: Хөтөлбөр цаашид үргэлжлэх нь эргэлзээтэй

/Л.Гансүхийн өмгөөлөгч/

-"Нүүрс” хөтөлбөр цаашид үргэлжлэх нь эргэлзээтэй болсон. Цас ороод өвөл хаяанд ирчихлээ. Нэг тонн нь 80 мянган төгрөгөөр  зарагдах нүүрс Монголд байхгүй. Гэтэл энэ төслийг зогсоосны үр дүнд  иргэд л хохирч байна. Одоо иргэд тонн нүүрсийг 200 мянга, түүнээс ч өндөр үнээр худалдаж  авч байна. Гэтэл энэ хөтөлбөрийн ачаар 80 мянган төгрөгөөр  авах боломж бүрдэж байсан юм. Тэгэхээр иргэд тонн тутмаасаа 120 мянган төгрөг алдаж байна гэсэн үг. Гэтэл эргээд иргэдийн төлөө явсан хүнийг хориулчихлаа. Гэтэл иргэдийн тэр алдсан 120 мянган төгрөгийг АТГ-аас өгөхгүй шүү дээ. Л.Гансүхийг хорьсон ч гэсэн энэ хөтөлбөрийг  үргэлжлүүлж болох байсан. Гэсэн ч АТГ-аас "Эм Жи Эл Эс Би" компанийн захирлыг шалгаад, нягтлан бодогчийг нь шалгаж, бүх бичиг баримтыг нь хураагаад авчихсан. Ингээд ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон. Мөн энэ төсөл дээр ажиллаж байсан 500 хүнийг ажилгүй болгосон.

Ц.Банзрагч: Олон хүн ажлын байраа алдчих вий хэмээн эмээж байна  

/СХД-ийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн/

-Анх 2012 оны намар есдүгээр сард Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа иргэдээс "Нүүрс” хөтөлбөрт хамрагдаж ажиллах сонирхолтой хүмүүсийг бүртгэж эхэлсэн юм. Тухайн үед манай дүүрэг 25 хороотой байсан. Хороо тус бүрт хоёр цэг байхаар тооцож, нийт 50 орчим борлуулалтын цэг нээхээр шийдвэрлэсэн бөгөөд цэг бүрт нэг борлуулагч, хоёр ачигч гээд гурван хүн, нийт 160 гаруй ажлын байр шинээр бий болсон, зөвхөн Сонгинохайрхан дүүргийн хувьд. Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 700 гаруй ажлын байр бий болгосон гэсэн мэдээлэл байдаг. Дараа жил нь буюу 2013 онд дүүрэг маань 32 хороотой болж, борлуулалтын цэг 64 хүртэл нэмэгдсэн. Тэгэхээр хөтөлбөрт хамрагдагсдын тоо бас өссөн гэсэн үг.  Үүнээс гадна дүүрэг бүрт оффис ажилладаг. Тэнд жолооч, мөнгө хураагч, нягтлан бодогч гээд 10 орчим хүн ажиллана. Жолооч нар нь борлуулагчдад нүүрсээ тоо ширхэгээр нь хүлээлгэж өгнө. Борлуулагч нар өдрийн орлогоо оройдоо мөнгө хураагчид тушаана, мөнгө хураагчид нь нягтландаа тушаана, нягтлан нь жолооч нар болон борлуулагч нарын дансыг хөтөлж, цалинг тооцохдоо сайн ажилласан хүмүүст нэмэгдэл урамшуулал олгох маягаар ажилладаг.  Дүүргийн хэмжээнд ажил идэвхтэй хайж байгаа 2000 орчим хүн байдаг. Тэгэхээр энэ хүмүүсийн 10 орчим хувь нь "Нүүрс” хөтөлбөрт хамрагдаж, боломжийн цалинтай түр ажлын байраар хангагдсан байгаа юм. Хэдийгээр түр боловч аравдугаар сараас  гуравдугаар сарыг дуустал нийт зургаан сар буюу хагас жил ажилладаг. Насны бүлгийн хувьд голдуу  40-өөс дээш насныхан  хамрагдсан. Энэ насныхан ажил олж хийхэд хэцүү байдаг. Тэгэхээр энэ бодлого нь тун зөв байгаа юм. Борлуулагч нар нь эмэгтэй, ачигч болон жолооч нар эрэгтэй хүмүүс голдуу  ажиллаж байсан. Хөтөлбөрийг удирдан  ажиллаж байсан Л.Гансүхийг шоронд хориод, бас телевизүүдээр баахан нэвтрүүлэг цацагдаж эхэлмэгц манайхаар зуучлуулж ажилтай болсон иргэд бидэнд хандаж, энэ жил "Нүүрс” хөтөлбөр хэрэгжих болов уу, яах бол гэж их асууж сураглах болсон. Олон хүн ажлын байраа алдчих вий хэмээн эмээж байна. Үнэн мөнийг нь олж, энэ хөтөлбөрөө цаашид үргэлжлүүлээсэй, олон айл орлоготой байж, иргэд маань хямд нүүрс хэрэглээсэй гэж хүсч байна.

Д.Алтантуяа: "Нүүрс” хөтөлбөрийг зохион байгуулалттайгаар зогсоохыг санаархаж байна

/”Шинэ зуун-Гэр хороолол” ТББ-ын тэргүүн/

-Нийслэлд өнөөдрийн байдлаар 310 орчим мянган айл өрх амьдарч байгаагаас 70 шахам хувь буюу 180 мянга орчим өрх айл гэр хороололд амьдарч байна. Хот, хөдөөгүй өвөлжилтийн бэлтгэлээ хангаж эхэлж байгаа энэ үед гэр хорооллын иргэдийн хувьд өвлийг хэрхэн давах асуудал санаа зовоож эхэллээ. Гэр хорооллын иргэдийн амьжиргаанд нөлөөлөх, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх талаар УИХ, ЗГ-аас хэд хэдэн хууль баталж, Гэр хорооллын дахин төлөвлөлт, Утаагүй Улаанбаатар, Шинэ зуух гэх мэт төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлсэн ч үр дүнд хараахан хүрээгүй, хугацаа их шаардагдаж байгаа тул гэр хорооллын иргэдийн амьдрал дийлэнх нь ядуу, амьдрах орчин нөхцөл тааруу хэвээр байна.  Ийм нөхцөл байдалд богино хугацаанд тодорхой үр дүн өгч байсан "Нүүрс” хөтөлбөрийг хариуцаж байсан дарга, холбогдох хүмүүсийг нь шоронд хорьчихсон. Энэ нь "Нүүрс” хөтөлбөрийг зохион байгуулалттайгаар зогсоохыг санаархаж байна хэмээн ойлгогдож байна. Хэрэв энэ хөтөлбөр зогсвол иргэдэд 27500 төгрөгөөр нүүрс борлуулах боломжтой хэмээн зарласан АТГ тэрхүү үнээрээ нүүрсээ нийлүүлэхийг шаардаж байна. Тиймээс нүүрс хөтөлбөрийг үргэлжлүүлэх эсэх дээр төрийн гурван өндөрлөг болон АТГ бодит хариулт өгөхийг шаардаж байна. Манай байгууллага 2006 онд байгуулагдсан цагаасаа гэр хорооллын амьдралын төвшинг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж эхэлсэн. Тухайлбал, СХД-ийн 30, 31-р хороонд НҮБ-ын "Гэр хорооллыг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтээр Ахуйн үйлчилгээ, Соёлын ордон байгуулах ажлыг санаачлах зэргээр гэр хорооллын хөгжлийн төлөө тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа болохоор тэднийхээ өмнөөс дуугарах эрхтэй гэж үзэж байна.

МЭРГЭЖИЛТНИЙ БАЙР СУУРЬ


Ч.Дамдинсүрэн: Жолооч нар сардаа 3-4 сая төгрөгийн цалин авч байсан

/”Нүүрс” хөтөлбөрийн жолооч/

-Портер, майти нийлсэн 50 гаруй машины жолооч "Нүүрс” хөтөлбөрт гэрээгээр ажилласан. 22-ын товчооноос хороо, хороонд байрлах цэгүүдэд нүүрс тээвэрлэж хүргэдэг. Би хувьдаа портертой. Нэг удаадаа 60 шуудай нүүрс ачаад, өдөртөө 5-6 удаа рейс хийдэг. Машин нь хэдий чинээ сайн байна, төдий чинээ олон рейс хийнэ л дээ. Рейс олон хийх тусам авдаг мөнгө маань нэмэгдэнэ. Майтинууд бол бүр их хэмжээгээр ачдаг болохоор илүү их мөнгө авдаг. Лизингээр авсан майтиныхаа үнийг төлчихлөө гэх хүнтэй ч таарч байсан. Портерын жолооч нар хагас сард дунджаар 1.5 сая төгрөг, майтины жолооч нар хоёр сая гаруй төгрөгийн цалин авдаг байсан. Тэгэхээр сардаа 3-4 сая төгрөгийн цалин авч байгаа юм. Солонгост ажиллаж байгаа хүмүүсээс дутахааргүй сайн цалин авч байгаа биз дээ. Түлш, шатахууны зардлыг цаанаасаа даадаг. Портероор өдөрт таван рейс хийхэд 30 мянган төгрөгийн талон өгдөг байсан.  Майтинууд бол өдөртөө 60 мянган төгрөгийн түлш "иддэг”. Миний машин муу болохоор бусад жолооч нартай харьцуулахад арай л бага явсан, тийм болохоор энэ жил хасагдчих вий л гэж санаа зовж байна. Портер нүүрс буулгахад дорхноо л дуусч байгаа харагддаг. Иргэд ч ам сайтай байдаг. Би өөрөө Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг, бусдын л адил энэ нүүрснээс хэрэглэх болсон. Өмнө нь бол арай ойроор нь Налайхын уурхайгаас портероороо зөөгөөд авчихдаг байсан. Нэг портер нүүрсийг 200 орчим мянган төгрөгөөр худалдаж авдаг байсан санагдана. Тэгэхдээ шигшиж ялгаагүй болохоор хог хаягдал ихтэй байдаг. Дээр нь хурдан шатаж дуусдаг болохоор их ордог. Өнгөрсөн жил хөтөлбөрт хамрагдаж ажиллахдаа бол дэргэдээсээ шахуу, илүү хямд үнээр авч хэрэглэж байсан. Гэтэл сүүлийн үед энэ хөтөлбөрийг зогсооно гэсэн яриа гараад байх юм. Худлаа л байгаасай гэж хүсч байна. Өчнөөн олон хүн амьжиргаагаа залгуулж байгаа шүү дээ. Иргэд ч гэсэн гэрийнхээ дэргэдээс шахам хямдхан нүүрс  авч байна. Хүн болгон машинаар нь авч чаддаггүй. Жижиглэнгээр авахаар үнэтэй тусаад байдаг. Харин энэ хөтөлбөр хэрэгжсэнээр ганц шуудай нүүрсийг ч бөөний үнээр авах боломжтой болсон.

Н.Сувд: "Нүүрс” хөтөлбөр зогсчихвол ядарсан нь авч дийлэхээ байж, 700 хүн ажилгүй болно

/СХД-ийн 20 дугаар хорооны эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга/
-Налайх, Багануурын уурхай­гаас өмнө нь газар дээрээс иргэд нүүрс авахдаа хэдэн төгрөг атгуулж байж арай хоггүй гайгүй нүүрс авдаг байсан. Одоо манай энэ нүүрс 22-ын товчооны тушаа вокзал дээр ирээд шигшигдээд, савлагдаж, оёод, машинаар тээвэрлэгдэж ирэхдээ ачигчтайгаа ирнэ. Тэгээд борлуулагч нар тоо ширхэгийнх нь дагуу хүлээж аваад борлуулдаг. Маш их эрэлттэй, өдөрт янз бүр 500 мянгаас сая төгрөгийн борлуулалт хийгддэг. Хүмүүс усныхаа тэргийг барьж ирээд л авдаг. Манай цэг байрнуудын дунд байдаг болохоор бусад газрыг бодвол гүйлгээ тааруу л гэдэг. Гэхдээ л хүн тасардаггүй. Одоо хэр нь нөгөө хүмүүс маань "Энэ хөтөлбөр зогсчих гээд байна уу, арай үгүй биз дээ. Та нар цааш нь дамжуулж хэлээч. Бид энэ нүүрсээ цаашид хэрэглэмээр байна. Илүү хямдхан нүүрс байна гэж ёстой байхгүй. Одоо өвөл боллоо яах вэ” гээд ирж байна. Журам нь ч их энгийн хэн ч ойлгохоор их сайхан ажил. Дээр нь олон хүнийг ажлын байртай болгож байна. Би гэхэд л 900 мянган төгрөгний цалин авна. Хоёр ачигч ажиллуулна. Гэтэл ийм ажлыг улстөржүүлээд хүмүүсийг нь шоронд хийгээд биднийг дуудаж байцаагаад байгаа нь их л эвгүй сэтгэгдэл төрүүлж байна. Юм хийж байгаа хүмүүсийг нухчин дарж мохоож байх шиг санагдаж байна. Энэ хөтөлбөр зогсчихвол иргэд ялангуяа гэр хорооллын ядарсан айлуудад их л хүнд тусах байх. Ойлгомжтой шүү дээ нүүрсний үнэ нь өснө, уут нь багасна, Чадал муутай нь нүүрсээ авч дийлэхээ болино. 700-аад хүн ажилгүй болно. Өнөөдөр ч хүмүүс дандаа жижиглэнгээр авдаг шүү дээ. Амьдрал хүнд л байна.  Жижиглэнгийн 40 кг-ийн ууттай нүүрсийг хоёр хоног түлчихдэг юм. Тийм болохоор бас их арвин. Хүмүүс ам сайтай байгаа.

Б.Чулуун-Эрдэнэ: "Нүүрс” хөтөлбөрийг зогсоохыг эсэргүүцэж байна

/”Нүүрс” хөтөлбөрийн жолооч/

-"Нүүрс” хөтөлбөрийг зогсооно гэж бидэнд албан ёсоор мэдэгдээгүй ч зурагт, радиогоор тиймэрхүү яриа явж эхэллээ. Тиймээс бид энэ хөтөлбөрийг зогсоолгохгүй байх, ажлын байраа авч үлдэхийн тулд жагсаж байна. "Нүүрс” хөтөлбөрт ажиллаж амьдралаа залгуулдаг маш олон хүн байгаа. Савлана, буулгана, шигшинэ гээд нэг борлуулах цэг дээр гурван хүн ажиллаж байгаа. Зөвхөн борлуулагч гэхэд 1000 гаруй, 100 гаруй жолооч нар бий. Энэ хөтөлбөрийг зогсоосноор мэдээж нүүрсний үнэ нэмэгдэнэ. Хөтөлбөрийн хүрээнд 3200 төгрөгөөр зарагдаж байгаа 40 кг-ын шуудайтай нүүрс 10 мянга болно. Хөтөлбөр эхлээгүй байхад 30 кг хүрэхгүй шуудайтай нүүрс 6000 төгрөгөөр зарагддаг байсан. Өвөл гадуур тортой нүүрс л 3000 төгрөгөөр зарагддаг гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Налайхын нүүрс үнэд орсон шүү дээ.



ИРГЭДИЙН БАЙР СУУРЬ


Т.Дуламсүрэн: Багануурын нүүрс цогшилт сайтай болохоор дулаанаа удаан барьдаг

/10-р хорооны өндөр настан/

-Манайх сүүлийн хоёр жил Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн нүүрснээс худалдаж авч хэрэглэсэн. Энэ хөтөлбөр иргэдэд, нэн ялангуяа хүн хүч муутай өндөр настнуудад маш их хэрэгтэй. Бид чинь хол явж авч чадахгүй, дээр нь их хэмжээгээр худалдаж авч чадахгүй. Гэтэл гэрт ойр, тэгээд жижиглэнгээр хэрнээ бөөний үнэтэй адилхан хямд үнээр нүүрс олдож байгаад талархаж байгаа. Нүүрсний чанарын тухайд цогшилт сайтай болохоор дулаанаа удаан барьдаг. Эхний жилдээ илүү сайн байсан. Энэ жилийнх нь зарим шуудайдаа мэр сэр том чулуурхуу хог холилдчихсон байсан. Магадгүй шигшиж ялгаж байгаа хүмүүс нь хайхрамжгүй ажилласан байх. Цаашид үүнийгээ анхаарч, засч залруулаасай гэж хүсч байна. Гэхдээ хувь хүмүүс худалддаг нүүрстэй харьцуулахад хавьгүй илүү ашигтай л даа. Нэг авахдаа гурван шуудайгаар аваад, ес хоног хэрэглэдэг.

н.Раднаа: Хөтөлбөрийн нэг давуу тал нь үнэ хямд

/Сүхбаатар дүүргийн иргэн/

-Багануурын нүүрсийг өнгөрсөн жилээс эхлэн хямдралтай үнээр борлуулж эхэлсэн. Гэтэл тэр нүүрс  маань илчлэг муу, тортог ихтэй санагдсан учраас манайх Налайхын нүүрс авдаг болсон. Анх хөтөлбөр хэрэгжиж эхлэх үед 20 орчим шуудайг  авсан юм. Энэ хөтөлбөрийн нэг давуу тал нь үнэ хямд л юм даа.  Налайхын нүүрсийг өндөрлөгөөтэй портер машин нь 300, өндөрлөгөөгүй болохоор 250 орчим мянган төгрөгөөр авч байсан санагдана. Тэгээд жилдээ хоёр портер нүүрс түлж байна. Ер нь ямарваа барааг жижиглэнгээр авна гэхээр их хорон. Тийм болохоор жижиглэнгийн нүүрс авдаггүй. Манай энэ хавиар зарж байгаа жижиглэнгийн нүүрсний шуудай маш жижиг харагддаг.

Б.Нарангэрэл: Хөтөлбөр ингээд зогсоно гэвэл харамсалтай

/Сүхбаатар дүүргийн иргэн/

-Энэ жил "Нүүрс” хөтөлбөрийн нүүрс ирсэнгүй. Ирэх үгүй нь ч мэдэгдэхгүй байна. Уг нь амьжиргааны төвшин доогуур иргэдэд үнэхээр ашигтай. Нэг шуудайг нь  2-3 өдөр түлнэ. Ер нь гэр хорооллын иргэдийн амьжиргаа ямар байгааг хүн бүхэн мэднэ шүү дээ. Гэтэл энэ жилээс эхлээд нүүрс нь олдохгүй юм. 100-ийн  торны хэмжээтэй  шуудайтай нүүрс 3700, мод нь 2700 байх жишээтэй. Тэр нь нэг цай ч чанаж хүрэхгүй. Харин хөтөлбөр хэрэгжиж байхад 40 кг нь 3200 төгрөг байсан шүү дээ. Үүнээс гадна борлуулж байгаа хүмүүсийн харьцааны соёл сайхан, нүүрс нь хоггүй гэх мэт давуу тал их байлаа. Бидэнтэй адил хөгшин хүмүүст заримдаа захиалгаар хүргээд аваад ирнэ. Энэ мэт олон давуу талтай хөтөлбөр ингээд зогсоно гэвэл харамсалтай л юм.
Эх сурвалж: www.mminfo.mn
Өвлийн хүйтэнд зутрах уу, үнэтэй нүүрс түлэх үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:52
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

2026 оны 05 сарын 06, 12 цаг 21 минут
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани