Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газпромбанкны "гар хөл" болсон хуульч, зөвлөх нарын булхай

Газпромбанкны "гар хөл" болсон хуульч, зөвлөх нарын булхайС.В.Паушок гэж Монгол Улсад, монголчуудад тарьсан балаг нь дуусдаггүй нэгэн байх. Эхлээд Монголын 30 тонн алтыг ухаж аваад 1200 га нүх үлдээсэн. Эцэст нь Монгол Улсын Засгийн газраас нэг тэрбум орчим ам.доллар нэхэмжилж Олон Улсын Арбитрын шүүхэд өгчихөөд өөрөа хил даван зугтсан. Ажлын хүндийг нугалж явсан ажилчидтай нь хамт хөсөр хаягдсан компани нь одоо хөл дээрээ босоод ирмэгц эргэж ноцож эхэлжээ, тэр. Энэ удаа орос эрийн гар хөл болж, "Алтан Дорнод Монгол" компанийн шинэ, хуучин эздийн шүүхийн маргаан дундаас монгол компаниа, монгол хүнээ дэвсэлж байгаад од шүурчих санаатай яваа нь Ерөнхий сайдын зөвлөх Кёкүшюзан Батбаяр, өмгөөлөгч Атармаа, Батзаяа болон "Сэлэнгийн" У.Баатаржав, түүний дүү "Доён" У.Болд нар ажээ. Тэгэхдээ хэрэг явдал тэдний санаснаар өрнөхгүй байгаад хамаг учир байгаа юм. Үйл явдлыг тодруулбал:
 
БАРИМТ1.
Паушок 2006 онд ОХУ-ын Газпромбанкнаас 30 сая ам.долларын зээл авчээ. Эргэлтийн хөрөнгийн зориулалттай авсан уг зээлээ 2007 онд төлөх гэрээтэй. Гэтэл зээлийн 30 сая ам.доллар "Алтан дорнод Монгол" компанийн Худалдаа хөгжлийн банкны дансанд орж ирсэн даруйдаа 19.8 саяыг нь Газпром банкны эрх мэдэлтнүүдийн Панам дахь оффшор данс руу С.В.Паушок шилжүүлжээ.Энэ нь саяхан олдсон банкны төлбөрийн баримтаар ил болжээ.
 
БАРИМТ2.
"Алтан Дорнод Монгол" ХХК нь уг зээлийг "авснаас" хойш 2006-2008 онуудад нийтдээ 20.2 сая ам.долларыг Газпромбанкинд шилжүүлжээ.
 
БАРИМТ 3.
"Алтан Дорнод Монгол" ХХК-ийг 2011 онд Т.Ганболд нарын монгол иргэд худалдан авч байх үед С.В.Паушокын зүгээс Газпромбанкнаас авсан 30 сая ам.долларын эсрэг төлөгдсөн дээр дурдсан дүнгүүдийг бүгдийг нуужээ. Мөн уг зээлийг хаах зорилгоор 18 сая долларыг 2011 оны есдүгээр сард Т.Ганболд нараас авсан байна.
 
Харин компани монгол иргэдийн мэдэлд шилжиж ирсний дараа санхүүгийн хяналт шалгалтыг нарийвчлан хцйснээр Газпромбанкнаас орж ирсэн болон төлөгдсөн мөнгөнүүдийн баримт ил болжээ. Тэр мөчид л Т.Ганболд нар Газпромбанкны зээлээр Паушокт хулхидуулснаа мэдсэн ч, нэгэнт хожимдсон байлаа. Өөрөөр хэлбэл, Тазпромбанк"-ны зээл' гэж "Алтан Дорнод Монгол"ХХК-ийн дансанд 30 сая ам.доллар орж ирсэн атлаа буцаад \19.8 сая+20.2 сая+18 сая\ нийтдээ 58.0 сая ам.доллар "Алтан Дорнод Монгол" компаниас гарчээ. "Авсан" зээлнээсээ бараг хоёр дахин их мөнгө "Алтан Дорнод Монгол" ХХК-иас гарсан гэсэн үг.

Гэтэл компани монголчуудад шилжих хүртэл 4 жил "мартсан" байсан 30 сая ам.долларын зээлээ Газпромбанк нь гэнэт нэхэж, 2012 онд Москвагийн Арбитрын шүүхээр 47.8 сая ам.долларыг "Алтандорнод Монгол" ХХК болон ОХУ-ын "Золотой Восток Сибирь" ЗАО /С.В.Паушокийн 100 хувь компани/ нараар төлүүлэх шийдвэр гаргуулав. Хачирхалтай нь Москвагийн Арбитртай зэрэщээд Москва хотын Черемушкин дүүргийн шүүхээс уг зээлийг бүхэлд нь 25 сая ам.доллараар хааж, үүнийг нь ОХУ-ын иргэн С.В.Паушокоор төлж барагдуулах шийдвэр гаржээ.
 
Нэгд, ОХУ-ын шүүх нэг зээлийн асуудлаар хоёр янзын шийдвэр гаргасан. Хоёрт, Газпромбанкныхан болон "Алтан . Дорнод Монгол"-ынхон харилцан Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд энэ улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, зуун хувь монгол хүний өмчлөлтэй учраас Монголын хууль шүүхэд ханджээ. Тэр дагуу Монголын шүүх хэрэг маргааныг хэлэлцээд шүүхийн шийдвэр "Алтан Дорнод Монгол" компанийн талд гарав. Үүнийг нь Газпромбанкныхан үл зөвшөөрөн шүүхэд гомдол гаргаад байгаа. Энэ бол шүүхийн практикт байдаг л процесс. Уг хэрэг маргааныг хараат бус шүүх шийдвэрлэхээр хянаж байна гэсэн үг.
 
Ерөнхийлөгчийн санаачилгаар шүүхийн шинэчлэл эрчимтэй хийгдэж, шүүгчид мэргэшин хэрэг маргааныг дагнан шийддэг болсон тул эцсийн Шийдвэрээр ч үнэн ялна гэдэгт эргэлзэхгүй байна. Гэтэл замын дунд зарим нэг зүйл явдал тодорхой болж, хараат бус шүүхэд нөлөөлөх, Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг унагах компанит аян өрнөж эхэлжээ. Энэ нь хоёр компанийн хоорондын санхүүгийн маргаанаас хальсан, хууль ёс, хувь хүний хэм хэмжээнээс давсан үйлдэл учраас аргагүйн эрхэнд учирлан тайлбарлахаар үзэг цаас нийлүүллээ.
БИЕ ДААСАН ШҮҮХЭД БУСДААР НӨЛӨӨЛҮҮЛЭХ САНАА
Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийн дараа Газпромбанкнаас мэдэгдэл гаргаж хэвлэлүүдэд тараав. Мэдэгдлийг олон нийтэд бус, шүүгчдийн томилдог Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, шүүгчдийн ажил мэргэжлийг хянадаг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж нарт хаяглажээ. Энэ нь хараат бусаар, бусдын нөлөөлөлгүйгээр ажилладаг шүүгчдийг томилдог, хянадаг бүтцээр нь айлгаж шүүхийн бие даасан шийдвэрт нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэхээс аргагүй юм. Энэ нь "... Монголын шүүх, шүүгчдийг ашиглан зээлээ төлөхгүй байна..., гаднын хөрөнгө оруулагчийн эсрэг шийдвэр гаргаж Монголын шүүх, шүүгчид, хуульчдын нэр хүндийг унагалаа..., одоо Дээд шүүх "Алтандорнод Монгол"-ын талд шийдэх магадлал өндөр байна..., хэрвээ тэгвэл бид олон улсын шүүхэд хандана..," гэх зэргээр мэдэгдэлд дурдсан агуулгаас нь илт харагдана. Аль ч улсын шүүх шударга үнэнийг л тогтоодог бие даасан засаглал. Манайх ч тийм бөгөөд гахай илүү эрхтэй гэдэг шиг гадаадын хөрөнгө оруулагч давуу эрх эдлэх хууль дүрэм Монголын шүүх засаглалд байхгүй. Санхүүгийн хэт сонирхлоороо үйл явдал нь ойлгомжтой, үнэн нь тодорхой ийм хэргийг "бид чадна" гэж авснаараа тухайн өмгөөлөгчдийн нэр хүнд унаж байгаа болохоос хараат бусаар бие дааж хуулийн дагуу шийдвэр гаргасан шүүхийн нэр хүнд унана гэж бодохгүй байна. Шүүхийн шийдвэрийг шүүх эрх зөвхөн дараагийн шатны шүүхэд нь л байдаг. Тэрийг нь урьдчилан мэдэх бололцоогүй. Гэтэл "...одоо Дээд шүүх "Алтандорнод Монгол" компанийн талд шийдвэр гаргах магадлал өндөртэй байна" гэж хэвлэлээр мэдэгдсэн нь шүүгчдийн нэр хүндэд халдах, шийдвэрт нь хөндлөнгөөс нөлөөлөх, шүүгчдийг "айлгах" гэсэн башир арга юм. Одоо Дээд шүүх доод шатны шүүхийн шийдвэрээ баталгаажуулбал, "тээр хараа биз, бид мэдэгдэл гаргаж хэлсэн нь үнэн байгаа биз" гэж шүүхийн нэр хүндийг унагах хар РR-ынх нь "өмнөх анги" бололтой. Ер нь Ерөнхийлөгч ч, Н.Лүндэндорж дарга ч шүүхийн шийдвэрийг шүүдэггүй, хавтаст хэрэг уншдаггүй, шүүхийн шийдвэрт нөлөөлдөггүйг гаднын Газпромбанкныхан          мэддэггүй юмаа гэхэд өмгөөлөл үзүүлж буй хууль зүйн товчооныхон нь мэдмээр л юм. Энэ зээлийн төлөлтийг зуучилж амархан баяжих гэж яваа зөвлөх ч гэсэн УИХ-д сууж, Ерөнхий сайдын дэргэд ажилладагийнхаа хүчинд энэ зэргээ мэддэг л болсон баймаар юм.
 
ЗАСГИЙН ГАЗРААР ШҮҮХЭД НӨЛӨӨЛӨХ САНАА
Олон улсын шүүхэд хандана гэдгээр аaлгаад зогсохгүa "Алтандорнод Монгол" компани Засгийн газрыголон улсын арбитрт дуудах нь гэдэг сөрөг мэдээллийг олон нийтэд тарааж байна. Энэ нь зорилгодоо хүрэхийн тулд дотор нь ажилладаг Засгийн газрынхаа нэр хүндийг золиослох Ерөнхий сайдын зөвлөхийн санаа ч байж магадгүй. Харин нэг үнэн гэвэл энэ маргаgн Газпромбанк, "Алтан Дорнод Монгол" компани хоёрын л хоорондын асуудал. Энэ зээлд ямар нэгэй баталгаа гаргаагүй учраас Засгийн газар энд ямарч хамаагүй юм. Харин С.В.Паушок нь энэ зээлдээ өөрийн хувийн батлан даалт гаргасан байдаг юм. Тийм ч учраас Москвагийн Черемушкин дүүргийн шүүхээр уг зээлийг иргэн С.В.Паушок төлөх үүрэгтэй тэж шийдвэр гаргасан биз ээ.
 
Ерөнхий сайдын зөвлөх яагаад энэ хэрэгт хутгалдаад байна вэ гэвэл ердөө л хувийн сонирхол. Зөвлөх Кёкүшюзан Батбаяр Газпромбанкны бусдаас авах өр, авлагыг шаардах эрхийг өөрийн "Кёкүшю гоулд майнинг" компанидаа худалдаж авсан гэж хууль хүчний байгууллагыг төөрүүлжээ. Энэ эрхээ
Газпромбанкнаас бус, ОХУ-д байгуулагдсан "Мон-Трейд" компаниас худалдан авсан гэж хуулийнханд мэдүүлдэг. Гэтэл энэ нь удалгүй үнэнд гүйцэгдэж,
Газпромбанкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга В.А. Кислов хуулийн байгууллагад Мон-Трейд ХХК нь манай банкны "Алтандорнод Монгол" ХХК-иас нэхэмжилж буй нэхэмжлэлийг өөрсдөдөө болон гуравдагч этгээдэд эрх шилжүүлэн нэхэмжлэх эрхгүй болно..." гэж албан ёсоор мэдүүлэг өгчээ.Мөн Газпромбанкнаас 2013 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр албан мэдэгдэл "Мон-Трейд Авто" ХХК-д гаргасан байдаг юм. Энэ нь Кёкүшюзан Батбаярын "Кёкүшю майнинг" компанийн өмгөөлөгч Г.Атармаа нар нь Газпромбанкны өмнөөс өр нэхэмжлэх, төлөөлөх эрхгүйг нотолж байгаа юм.
 
Харин энэ нотлох баримтад бухимдсан Кёкүшю зөвлөх зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа ярьчихжээ. Энэ нь хавтаст хэрэгт тэр чигээрээ орсон бололтой юм. Тэрээр, манай компани нь Газпромбанкны "Алтандорнод Монгол" компаниас нэхэмжлэх өрийг 17 сая ам.доллараар худалдаж авсан гэжээ. Гэтэл төлбөр хийгдээгүй, хүчингүйг Газпромбанкны мэдэгдэл нотолж байгаа. Сайн анзаараарай, Газпромбанкныхан Москвагийн Арбитрийн шийдвэрээр 47.8 сая ам.доллар нэхэмжилж буй. Монголын шүүх дээр хэрэг явдлыг энэ хэмжээгээр нь шийдүүлж өгөхөд зуучилсныхаа хөлсөнд Кёкүшюзан Батбаяр зөвлөх дундаас нь 30,8 сая ам.доллар хувьдаа унагах нь. Сайн, ашигтай "бизнес" биш гэж үү. Тэгэхдээ ийм хэмжээний ашиг олоход түүнд "Ерөнхий сайдын зөвлөх" гэсэн албан тушаал, ажлын үнэмлэх нь маш их хэрэгтэй л дээ.
 
Ер нь С.В.Паушок нь монголчуудыг хооронд нь эвдрэлцүүлж "зодолдуулж" гаршсан нэгэн. Анх 2011 онд ч "Алтандорнод Монгол" ХХК-ийг зарах саналыг хэд хэдэн хүмүүст зэрэг хүргүүлж хооронд нь мөргөлдүүлж байсан билээ. Энэ мэт түүхээс цөөхөн монголчууд минь сургамж авч хувийн ашиг хонжоогоо илүүд бодож гаднынханы "гар хөл" болохгүй гадны хөрөнгө оруулагч гэх мэт ойлголтыг гуйвуулсан луйварчдын өмнөөс "хууль ярьж" нэг нэгнээ амьдаар нь "алж" улс орноо "өрөнд" өгчихгүй амьдрах юмсан даа.
 
М.Тогтох /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Газпромбанкны "гар хөл" болсон хуульч, зөвлөх нарын булхай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани