Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

НЕФТИЙН ТӨЛӨӨХ ДАЙН

Орчуулсан Т.АНАНДА

УКРАИН, КРЫМ, ОРОС
Украины өнөөгийн хямрал нь Ерөнхийлөгч Виктор Янукович ЕХ-той улс төр, эдийн засгийн илүү нягт хамтын ажиллагааны гэрэ байгуулахаас татгалзан Орос улстай түншлэхийг илүүд үзсэн үеэс буюу 2013 оны арваннэгдүтээр сараас эхэлсэн. Түүний энэ үйлдэл нь Киевт төр засгийг эсэргүүцсэн хөдөлгөөн гарахад хүргэж, үүний улмаас Янукович нийслэлээс зугатахаас аргагүй байдалд орсон. Москвагийн гол холбоотон нь тайзнаас зайлуулагдсан болохоор ЕХ-той ойртохыг эрмэлзэгч хүчин нийслэл дэх эрх мэдлийг булаан авсан бол Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Крымыг хяналтандаа оруулж, Украины дорнод хэсэгт салан тусгаарлах уур амьсгалыг ноцоож эхлэв. Хоёр талын хувьд энэ дайн бол улс төрийн эрх мэдэл, үндэстний эрх ашгийн төлөө мэт боловч бусад бүхий л зөрчил тэмцэлтэй адил эрчим хүч тээгчтэй холбоотой.

Украин өөрөө болохоор тийм их эрчим хүч олборлодоггүй. Гэхдээ Орос орны хувьд Европт нефтиэ нийлүүлэхэд чухал дамжуулагч орон болдог юм. Америкийн Эрчим хүчний мэдээл-лийн Удирдах газрын тодорхойлолтоос үзэхэд 2013 онд Европ нь нийт хэрэглээний байгалийн хийнхээ 30 хувийг Орос улсаас авсан байдаг. Нийлүүлэлтийг нь Оросын төрийн мэдлийн аварга компани болох "Газпром" хийсэн бө-гөөд хийн ихэнх хэсгийг Украинаар дамжих хийн хоолойгоор дамжуулсан байдаг. Тиймээс Орос, Европын холбоо хоорондын хийн ний-лүүлэлтийн амаргүй асуудалд Украин чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ бол байгалийн хийн урсгалыг хянахын зэрэгцээ хурц зөрчилдөөнийг үүсгэгч сүүдрийн элитүүд, олигархуудын хувьд итгэмээргүй их ашигтай, орлоготой бизнес юм. Оросын хийг худалдан авахдаа төлдөг Украины үнэтэй холбоотой маргаан нь "Газпром"-ыг хоёр ч удаа хийн нийлүүлэлтээ бүрмөсөн зогсооход хүргэсэн нь Европ руу нийлүүлэх хийн хэмжээ багасахад хүргэсэн.

Энэ фонон дээр ЕХ болон Украин хоёрын хооронд байгуулах гээд Януковичийн гарын үсэг зурахаас татгалзсан, мөн шинэ эрх баригчдын гарын үсэг зурсан "холбооны талаарх гэрээний" үндсэн зорилго нь Украины эрчим хүчний системийг Европын холбооны эрчим хүчний дүрэмд захируулах явдал байсан нь гайхах зүйл биш ээ. Мөн чанартаа бол энэ нь Украины элит болон "Газпром" хоёрын хооронд хийгддэг байсан ашигтай наймааг бүрмөсөн байхгүй болгох тийш хөтөлж байгаа билээ. Энэхүү гэрээнд гарын үсэг зурсаны дараа "Өөрийн эрчим хүчний-хууль тогтоомжуудыг европын стандарт нормтой нийцүүлсэнээр Украин улс нь дотоод зах зээл дээрх шинэчлэлийг хэрэгжүүлэх болно" хэмээн ЕХ-ны удирдлагууд мэдэгджээ.

Энэхүү гэрээнд таагүй хандах цөөнгүй шалтгаан Оросын удирдлагад бий. Нэгд, Оростой хиллэдэг Украиныг Өрнөдийн улс төр, эдийн засгийн тэвэрт лав тэврүүлж байгаа гэрээ. Нөгөөтэйгүүр эрчим хүчний талаарх заалт нь их санаа зовоож байгаа учир нь Орос улс Европт хий нийлүүлэх нийлүүлэлтээс эдийн засгийн хамааралтай байгаа, тэгээд ч сайн харилцааг бий болгож амжсан оросын элитын төлөөллийн хувийн ашиг сонирхолд заналхийлж байгаа. 2013 оны сүүлээр Путин Януковичид асар их дарамт шахалт үзүүлж, Украиныг ЕХ-ноос нүүр буруулж, Белорусс, Оростой эдийн засгийн нэгдэлд орохыг шаардсан ба энэ нь хоёр орны элитүүдийн давуутай байдлаа хадгалахын ба-талгаа болох байв. Гэвч энэ зүг рүү хөдөлснөөр Янукович нь Украины эрчим хүчний системийн зовлон нь болоод байгаа улс төрийн бодлогын наймаачин нүүр царайг илчилсэн. Энэ явдал нь киевийн эрх чөлөөний талбай болох Майданд эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөхөд хүргэж, улмаар тэр огцорсон билээ.

Эсэргүүцэх хөдөлгөөн өрнөхөд өнөөгийн дайн тэмцэлд хүргэсэн үйл явдлуудын бүхэл бүтэн хүрхрээ гарсан гэхэд болно. Крым Оросын гарт орж, Украины дорнод хязгаарын ихэнхи хэсэг нь оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын гарт орж, харин баруун хэсэг нь Европын холбоотой улам бүр ойртон нягтрав. Энэ тэмцлийн явцад үндэсний ухамсрын улс төр товойн гарч, лидерүүд тал талаас л бие даах, үндэсний ухамсартай байх асуудлыг тавьж эхлэв. Тэгсэн ч гэсэн энэ х-тэй бодлогын гол хүчин зүйл нь эрчим хүч хэвээр үлдэв. Украинд нийлүүлэх хийн үнийг "Газпром" нэг бус удаа нэмэгдүүлсэн өнгөрсөн зургадугаар сарын 16-нд хийн төлбөрөө төлөөгүй гэдэг шалтгаанаар нийлүүлэтийг бүрмөсөн зогсоов. Үүнээс нэг хоногийн дараа Оросоос Украинд хий нийлүүлдэг гол хоолойнуудын нэгэн дээр нь дэлбэрэлт болж, энэ хэрэгтэй холбоотой мөрдлөг өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Байгалийн хийн нийлүүлэлтийн үнэ нь шинээр сонгогдсон Украины Ерөнхийлөгч Петр Порошенко болон Владимир Путин хоёрын хийж буй хэлэлцээрийн явцад нөлөөлж буй гол асуудал хэвээр үлдлээ.

Крымыг цэрэг зэвсгийн хүчээр өөрийн хяналтанд авах шийдвэрийг Орос улс гаргахад мөн л эрчим хүчний эх үүсвэрийн асуудал гол үүргийг гүйцэтгэв. Энэ бүс нутгийг өөртөө нэгтгэснээр Орос улс нь усан доогуур нь хэдэн тэрбум баррель нефть болон байгалийн хий оршиж байж болох Хар далай орчмын газар нутгаа хоёр дахин нэмэгдүүлэв. Хямралаас өмнө өрнөдийн хэд хэдэн компани, тэр дундаа "ExxonMobil" компани энэхүү нөөцөд хүрэх гэрээ хэлэлцээрийг явуулж байлаа. Харин одоо тэд Москватай хэлэлцээрт орно. Массачусетсийн технологийн институгийн Евразийн асуудал ха-риуцсан шинжээч Кэрол Сайвец "Энэ бол маш чухал асуудал. Орост шилжсэн дээрхи орд газруудыг ашиглах эрхээ Украин улс алдлаа" хэмээн мэдэгджээ.

НИГЕРИ, ӨМНӨД СУДАН
Өмнөд Судан болон Нигери дэх мөргөлдөөн тэмцэл нь олон талаараа хоорондоо адилгүй боловч нэгтгэж буй нэгэн хүчин зүйл байна: өргөн тархсан олон нийтийн дургүйцэл, нефтийн борлуулалтаас олох орлогоос хүртэх боломжтой болсоноор баяжин, эрх нөлөөгөө нэмэгдүүлсэн төрийн түшмэдүүдэд үл итгэх байдал нэмэгдсэн зэрэг юм.

Нигерид "Боко Харам" гэх босогчдын бүлэглэл нь одоо оршин буй улс төрийн системийг түлхэн унагаж, лалынхны тэргүүлсэн пуритан улсыг бий болгохын төлөө тэмцэж байгаа. Хэдийгээр нигерийн иргэдийн ихэнхи нь уг бүлэглэлийн тэмцлийн хүч хэрэглэсэн, харгис арга барилыг шүүмжилж байгаа ч Нигерийн нийслэл Абуджа дахь хээл хахуульд идэгдсэн засгийн газарт дургүйцсэн, ядууралд живсэн хойд мужуудаас хүч чадлаа сэлбэсээр байна. Нигери бол өдөрт 2,5 сая баррель нефть олборлодог, Африкийн хамгийн том нефть олборлогч орон юм. Өнөөдөр нэг баррель нефтийн үнэ нь 100 орчим ам.доллар байгаа нь тухайн улс оронд асар их орлого оруулж байна. Нефть олборлогч хувийн компаниуд өөрт оногдох хувийг авсан ч гэлээ гологдохооргүй их ашиг үлдэж байгаа.

Жилд хэдэн арван тэрбум доллараар хэмжигдэх энэ их орлогыг улс орноо хурдацтай хөгжүүлэх, ард түмнийхээ аж амьдралыг сайжруулахад зарцуулдагсан бол Нигери нь Африкийн улс орнуудын хувьд итгэл найдварын гэрэл гэгээ нь болох байлаа. Гэтэл мөнгөний ихэнхи хэсэг нь харилцаа холбоо сайтай нигерийн элит хэсгийн халаасан орж, эсвэл харийн банканд хадгалагдаж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард л гэхэд Нигерийн Төв банкны ерөнхийлөгч Ламидо Сануси парламентийн мөрдөн шалгах комисст төрийн мэдлийн Nigerian National Petroleum Corporation ньнефтийн арилжаанаас олсон орлого болох 20 тэрбум ам.долларыг төсөвд тушаагаагүй гэдгийг мэдээлжээ. Энэ их мөнгө хувийн данснууд руу шилжсэн бололтой. "Мөнгөний ихэнхи хэсэг алга болсон. Би депутатуудад зөвхөн тоон баримт яриад зогсоогүй. Би тэдэнд энэ бол цэвэр хулгай юм гэдгийг харуулсан" гэж тэрбээр "New York Times"-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Өдөрт хоёр доллар гаруйхнаар амь зогоодог ихэнхи нигеричүүдийн хувьд Абуджа дахь хээл хахууль, мөн төрийн аюулгүйн албаны харгислал нь үл арилах дургүйцэл, эсэргүүцлийн эх үүсвэр болоод байна. Тиймээс "Боко Харам" мэтийн босогчдын бүлгүүдийн эгнээ шинэ байлдагчаар байнга нөхөгдсөөр байгаа билээ. "Сэтгэл хангалуун бус байдал нь хэн нэгнийг тэдний эгнээнд заавал авчирна гэдгийг тэд сайн мэддэг" хэмээн "National Geographic"-ийн сурвалжлагч Жэймс Верини хэлсэн байна. Тэрбээр мөргөлдөөн гарч буй хойд мужуудаар явж, босогчидтой ярилцсаныхаа дараа ийм дугнэлтийг хийсэн байна. Одоогийн байдлаар төр нь партизаны хөдөлгөөн, босогчдын эсэргүүцлийг дарах ямар ч хүчин чадалгүй байгаа билээ.

Өмнөд Судан дахь мөргөлдөөн тэмцэл нь янз бүрийн шалтгаантай ч эрчим хүчний нөөцтэй холбоотой нэгэн шалтгаан буй. Өмнөд Судан улс үүссэн нь өөрөө нефтийн бодлогын үр дүн юм. Суданы иргэний дайн 1955-1972 оныг хүртэл үргэлжилсэн ба лалын шашинтан голлох хойд муж нь уламжлалт мөргөлтнүүд болон христийн шашинтан голлох өмнөд хэсэгт илүү их автономит эрх олгохыг зөвшөөрсөний дараа л сая дайн зогссон билээ. Гэвч өмнөдөөс нефть олдмогц хойд Суданы удирдлагууд урьдын амлалтаас буцаж, нефтийн орд газруудыг өөрийн хяналтанд авахыг эрмэлзэв. Энэ нь 1983-2005 он хүртэл үргэлжилсэн шинэ иргэний дайныг өдөөлөө.

Энэ дайны улмаас хоёр сая орчим хүн амь насаа алджээ. Эцэст нь өмнөд бүрэн тусгаар тогтнож, салан тусгаарлах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах эрхийг олж авсан байна.

2011   оны  нэгдүгээр сард явагдсан санал асуулгын дүнгээр емнед суданчуудын 98 хувь нь салан тусгаарлахын төлөө саналаа егсөнөөр тус оны долдугаар сарын 9-нд тусгаар улс болсоноо зарлав.

Шинэ улс байгуулагдаж амжаагүй байтал нефтийн төлөөх шинэ тэмцэл умард хэсэгт дахин дэгдэв. Хэдийгэзр Өмнөд суданы нефтийн нөөц хангалттай их боловч нефть дамжуулах цорын ганц хоолойтой бөгөөд уг хоолой нь умард Суданаар дамжин Улаан тэнгисийн эрэгт хүрдэг байна. Тиймээс өмнөд нь төсвийн орлогоороо умардаас шууд хамааралтай оршиж байгаа. Орд газруудыг алдсандаа хорссон умардынхан нефть дамжуулсаны төлбөрийг хэт өндөр тогтоосноор өмнөдийн нефтийн нийлүүлэлтийг зогсоож, хоёр орны хоорондын хилийн маргааныг хурцатгасан нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Эцэст нь 2012 оны наймдугаар сард хоёр тал нефтийн баялгаа хэрхэн хуваах талаар нэгдмэл тохиролцоонд хүрсэн бай нефтийн нийлүүлэлт дахин эхлэв. Гэвч умардын хяналтанд байх, өмнөдтэй холбоотой хүмүүсийн суурьшсан хэсгүүдэд цэрэг дайны шинжтэй тэмцэл гарсаар л байна.

Үргэлжлэл бий...

"Зууны мэдээ"

НЕФТИЙН ТӨЛӨӨХ ДАЙН
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани