Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойгоос хөнгөлсөн 100 сая ам.доллар ямар учиртай вэ?

Оюутолгойгоос хөнгөлсөн 100 сая ам.доллар ямар учиртай вэ? Монгол Улсын Засгийн газар, Рио тинто компанитай Оюутолгойн хөрөнгө оруулалтын дараагийн шатны санхүүжилтийн асуудлаар нэлээд нааштай үр дүнд хүрч энэ нь ч гадны хөрөнгө оруулагчдад сайн тохио хүргээд байгаа билээ. Хэдийгээр банкнуудын санхүүжилт олгох баталгаат хугацаа өнгөрөгч 9-р сарын 31-нд дууссан ч тэд хоёр талын байр суурь ойртож далд уурхайн хөрөнгө оруулалт шийдэгдэх эерэг хандлагатай байгааг харгалзан энэ хугацаагаа 2014 оны 12-р сарын 31-нийг дуустал сунгаад байгаа билээ.

    Товчхондоо Монгол дахь хамгийн том хөрөнгө оруулагч Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газрын үл ойлголцолоос шалтгаалж гадаадын хөрөнгө оруулалт 4 тэрбум ам.доллараас 500 сая ам.доллар болтолоо буурсан гэдгийг эдийн засагчид тайлбарладаг. Оюутолгойн хэрхэн шийдэгдэхээс Монгол улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын ирээдүй шалтгаална. Тийм ч учраас Оюутолгой Монголчуудын хувьд зөвхөн эдийн засгийн үр ашиг бус улстөр геополитик, хөгжлийн стратегийн асуудал болон хувираад байгаа. Тиймээс ч Монгол улсын засгийн газар хөрөнгө оруулагчидтай өнгөрсөн хугацаанд маш олон удаагийн яриа хэлэлцээр явуулсны үр дүнд харилцан буулт хийж, хөрөнгө оруулалтын дараагийн шатны ажлыг эхлүүлэхээр болоод байгаа гэдгийг эх сурвалж мэдээллэж байгаа.

    Тодруулбал манай тал татварын асуудал болон, анхны хөрөнгө оруулалтын хувь хэмжээтэй холбоотой асуудлаар харин хөрөнгө оруулагчид нэмэлт хөрөнгө оруулалтын асуудлаар харилцан буулт хийж тохирч байгаа гэх мэдээлэл тарах болсон.

    Тус компанид оногдуулсан 130 сая ам.долларын татвар нь манай тайлангийн систем, Оюутолгойн тайлангийн системтэй зөрчилдөж байгаагаас үүдэн гарсан тоо байх магадлал тун өндөр. Хэрвээ ийм зөрчил байвал гэрээ ёсоор энэхүү асуудлыг олон улсын арбитраар шийдвэрлэх болно. Ингэсэн тохиолдолд олон улсын стандартын дагуу нягтлан бодох бүртгэлээ хөдөлж явдаг гэх Туркиз Хилл Ресурс компани ялах магадлал өндөр аж. Тиймээс манай энэ асуудлыг дэвэргэлгүй буулт хийгээд өнгөрье гэсэн байр суурьтай болсон.

    Хоёрдугаарт анхны хөрөнгө оруулалтын өссөн дүнг Монголын тал хүлээн зөвшөөрөе гэдэг дээр санал нэгдсэн гэнэ. Дэлхийн бусад томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт 2-3 дахин нэмэгдэх тохиолдол ч бий. Харин Оюутолгойн хөрөнгө оруулалтын дүн 20-30 хувиар өссөнийг бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, төгрөгийн ханшийн савалгаа, инфляцитай холбон ойлгох боломжтой юм гэсэн байр суурийг илэрхийлж буулт хийж байгаа гэсэн мэдээллийг эх сурвалж өгөөд байсан.

    Харин энэ бүхний хариуд хөрөнгө оруулагчид далд уурхайн хөрөнгө оруулалт 7 тэрбум ам.доллар гэсэн тооцооноос татгалзаж гэрээнд анх заасан хэмжээгээр буюу  5.1 тэрбум ам.доллараар батлая гэж буулт хийж байгаа талаар ч гадаад дотоодын хэвлэл мэдээллээр бичиж эхэлсэн.

    Гэтэл тус компанид оногдуулсан 130 сая ам.долларын татварын өрийн 100 сая ам.долларыг төлүүлэхгүй үлдэж байгаа 30 орчим сая ам.долларыг төлүүлэх эцсийн шийдвэрийг манай татварын байгууллагынхан гаргасан байна. Энэ шийдвэртэй талууд нэгдэж байгаа хэдий ч багагүй хэрүүл маргаан, хардалтыг дагуулах болчихоод байгаа тул татварын байгууллага чухам яагаад 130 сая ам.долларын татвар ногдуулсан түүнийгээ яагаад 30 сая ам.доллар болгосноо тайлбарлах шаардлагатай болж байна.

    Нээлттэй Улаанбаатар олон улсын авлигын эсрэг хурал дээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Оюутолгой компани 130 сая ам.долларыг татварт төлнө гэхэд 30 сая ам.долларыг өгнө гэсэн шийдвэр сая гарлаа. Энэ бол Монголын засгийн газарт дахиад 70 жил татвар төлөхгүй гэсэн жишиг тогтоож байгаа хэрэг” гэж мэдэгдсэн нь Оюутолгойгоос үүдэлтэй хэрүүл маргаан дотооддоо ч үргэлжлэх шинжтэй болсныг харуулсан явдал боллоо.

    Иймд татварын байгууллага 100 сая ам.долларыг хөнгөлж байгаа юу? эсвэл энэ нь тооцооллын зөрүүнээс үүдэлтэй тоо байсан уу? гэдгээ тайлбарлахгүй бол Оюутолгойн үйлдвэрлэлийн дараагийн шатны санхүүжилт эхлэхэд дотоодын дажин болж хувирах шинжтэй болоод байна. Энэ бүхний эцэст элгээрээ мөлхөж байгаа эдийн засаг, амьжиргаа нь доройтож буй ард түмэн л хохирно.

    Тиймээс л Оюутолгойн татвар тойрсон дотоодынхоо маргааныг нэг тийш нь болгож Татварын байгууллага тайлбар хийх нь хөрөнгө оруулагчдад маш чухал хүлээлт болоод байна. 100 сая ам.доллар тооцооллын алдаанаас гараад ирчихсэн тоо бол түүнийгээ түргэн тайлбарлаж уучлал хүсээд улстөржилт уг төслийг ороохоос нь урьтаж хөдлөх нь хөрөнгө оруулагчдад чухал дохио болно.
 
24tsag.mn
Оюутолгойгоос хөнгөлсөн 100 сая ам.доллар ямар учиртай вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани