Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өнөөдрийн өөхийг үмхэхээр Гацууртын ордын асуудлыг оруулж ирэв үү

Өнөөдрийн өөхийг үмхэхээр Гацууртын ордын асуудлыг оруулж ирэв үүӨнөөдрөөс  УИХ-аар  Гацууртын алтны ордоос Монголын төр 20 хувь эзэмших эсэх, ер нь стратегийн ордод оруулах эсэхийг хэлэлцэж эхэлнэ.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байх Гацууртын ордод төрийн эзэмших хувь дээр Засгийн газар хөрөнгө оруулагчтай нэгдсэн ойлголтод хүрч, Засгийн газрын зүгээс Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмших "Эрдэнэс-Гацуурт” хамтарсан компани байгуулж, уг компанид төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувь байлгахаар болсон.

Засгийн газар асуудлыг авч хэлэлцэх үед хувь хэмжээг 34 хувь байлгах тухай яригдсан ч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан 20 хувь дээр тогтоод байгаа гэх. Тэгээд "Эрдэнэс-Гацуурт” ХХК-ий өөрийн хөрөнгө дэх төрийн эзэмшлийн 20 хувьд ногдох 20 мянган ам.долларын санхүүжилтийг хуулийн дагуу "Эрдэнэс МГЛ” ХХК-аас гаргуулахаас өөр гарц боломж одоогоор бидэнд алга байна хэмээсэн.

 "Эрдэнэс-Гацуурт” ХХК нь холбогдох хуульд заасны дагуу төрийн оролцоотой үйл ажиллагаа явуулах зохион байгуулалтад шилжин Гацууртын ордыг ашиглах хугацаанд төслийн санхүүжилт болон бусад зардалтай холбоотой асуудалд хувь нийлүүлэгчид ямар нэг байдлаар ачаа үүрэхгүйгээр шийдэх үүрэг хүлээнэ гэсэн.

Үүний хариуд Засгийн газар орд ашиглахад шаардагдах санхүүжилтийг босгоход дэмжлэг үзүүлэхээ амалсан. Ийм л нэг ерөнхий агуулгатай тогтоолын төслийг УИХ батлах эсэх шийдэгдэх юм.

Тэгвэл Гацууртын ордыг эзэмших тухай асуудал эхлэх үеэсээ л асуудал дэгдсэн. Энэ хооронд гурав, дөрвөн ч Засгийн газар солигдсон. Тэдгээр асуудлуудын ихэнх нь эдүгээ чимээгүй болоод байгааг ч сөхөж ярих ёстой мэт.

Гацуурт төслийг "Сентерра гоулд” корпораци хариуцаж хэрэгжүүлэх гэж байгаа. Тэд Бороогийн ордыг ашиглаж байх үеэсээ л Гацууртыг ашиглахаар хөөцөлдөж эхэлсэн байдаг. Гэвч тэдний охин компани болох "Бороо гоулд”-ыг гэхэд л манайхан их буруутгадаг байсан.

Тиймээс ч Л.Гүндалай /УИХ-ын гишүүн байхдаа/ тэргүүтнүүд очиж жагсаал хийж байсан ба тэнд нэг хүний амь үрэгдэж байсан. Эдүгээ шоронд байгаа Ц.Мөнхбаяр нар ч УИХ-аас "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” буюу урт нэртэй хуулийг баталсан учир "Бороо гоулд” хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байсан.

Нийгмийн хариуцлагын асуудал ч хөндөгдөж л байсан. Мөн Гацуурт ордоос алт олборлох аргаас эхлээд байгаль орчин хордуулж байгаа, Хараагийн Ноён уулын эртний Хүннүгийн хаадын булш бунхан устах бий гээд олон асуудал яригдаж байлаа.

Тэгвэл Гацууртыг ашиглах тухай яригдаж эхэлснээс хойших 7-8 жилд "Сентерра гоулд”, түүний охин болох "Бороо гоулд” компани нь Улаанбаатар хотноо нэг төрөх эмнэлэг барьж өгч. Бас нутагтаа олборлолт явуулахыг эсэргүүцдэг байсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р баг, Түнхэл тосгонд үйл ажиллагаа явуулдаг "Түнхэлийн хөгжил” ТББ, "Түнхэлийн өглөө” ТББ, "Хараа голыг хамгаалах иргэдийн бүлгүүдийг дэмжих сан”, "Монголын Байгаль хамгаалах бүлгүүдийг дэмжих холбооны Сэлэнгэ аймаг дахь зөвлөл” зэрэг ТББ-ууд энэ ордыг ашиглуулахгүй хэмээн тэмцдэг ч амыг нь ямар нэг аргаар хаасан бололтой.

Урт нэртэй хуулиар бол Гацуурт нь ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон бүсэд оршиж байгаа ба гагцхүү Стратегийн ордод энэ хориглох заалт нь үйлчлэхгүйгээр хуульчлагдсан байдаг.

Ноён ууланд байх алт эрдэнэс нь Гацууртайн орд гэдэг нэртэй алтны үндсэн орд ба стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тухай УИХ-ын 2007 оны 27 тоот тогтоолын нэг ба хоёрдугаар хавсралтуудад дурьдсан 15 болон түүн дээр нэмэхээр судлаж буй 39 ордуудын дотор огт дурдагдаагүй байсан юм.

Харин өнгөрсөн жилээс тус ордыг стратегийн ордод оруулахаар ярьж эхэлсэн. Энэхүү ордын алтны нөөц нь Бороогоос дор хаяж хоёр дахин илүү тухай ярьдаг. "Сентерра гоулд”-ын охин "Бороо гоулд”-ын баяжуулах үйлдвэр нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р баг, Түнхэл тосгоны нутаг Ноён уулын Нарийн Гацууртайн амнаас 60-70 км зайтай байдаг.

Гацууртын орд нь Бороогийн алтны ордтой ямар ч хамаагүй орд. Гэтэл "Бороо гоулд” ХХК нь уг ордыг урьдын аргаараа олборлохын тулд Ноён уулын орчимд өөрийн толгой компани болох Канадын "Сентерра гоулд” ХХК-ий эзэмшиж буй 372 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 416 га талбай, 431 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 1820 га талбай зэрэг жинхэнэ голын эх, ойн сан бүхий талбайнуудад олборлолт явуулах эрх авахын тулд л стратегийн ордод Гацууртыг багтаахыг хүссэн хэрэг бололтой.

Түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд манай төрд 20 хувийг өгсөн нэр  зүүхийг хичээж байна уу гэсэн хардлага төрөөд байгаа юм. "Эрдэнэс-Гацуурт” хэмээх төрийн өмчит компани байгуулснаар олборлолт явуулах эрх шууд нээгдэх учраас Монгол улсыг эдийн засаг, санхүүгийн хямралтай үед нь ийнхүү асуудлыг өөртөө ашигтайгаар шийдүүлэх гэж байгаа нь энэ бололтой.

Уг нь өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги дээр гэсэн үгтэй. Гэвч манай Засгийн газар  өнөөдрийн өөхийг  үмхэхээр ийн асуудлыг яаравчлан  УИХ-д оруулж ирсэн гэж болохоор байна.

Урт нэртэй хууль цуцлагдаагүй байхад асуудлыг ийн хүч түрэн шийдэх ч бас буруу. Асуудлыг УИХ хэрхэн шийдэхийг олон нийт анхааралтай харж суугаа нь ойлгомжтой.

                                                                                                                                    
С.Алт

gereg.mn

Өнөөдрийн өөхийг үмхэхээр Гацууртын ордын асуудлыг оруулж ирэв үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани