Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайгаа “сэрээх”-гүй бол эдийн засаг элгээрээ мөлхөх нь

Монгол Улсын эдийн засаг энэ онд уналтад орж, сөхөрчихөөд байгааг хэн хүнгүй мэдэж байгаа.  Ард түмний амьдрал хэцүүдэж, өргөн хэрэглээний барааны үнэ чинээндээ туллаа. Монголчуудын цалин нь дэлхийн дунджаас хэд дахин бага байхад өртөг нь өндөр хөгжсөн орнуудынхтай адилхан болчихлоо.  Эрх баригчдаасаа авахуулаад эдийн засагчид хүртэл бүгд нөхцөл байдал хүндэрчихсэн гэдгийг хүлээн зөвшөөрчихсөн. Ямар сайндаа л Засгийн газраас "Эзэн-100” хөтөлбөр зарлаж, 100 хоногт эдийн засгийн асуудлыг цэгцлэх, хууль тогтоомжуудаа батлах, сэргээх суурийг тавихаар зүтгэх вэ дээ.

Уг нь эрх баригчид, УИХ-ын гишүүд, сайд дарга нар нөхцөл байдлыг хянах гээд л үзээд байна. Өнгөрсөн долдугаар сарын 2-нд Ашигт малтмалын хуулийг баталчихлаа. Өнөөх алдарт 106 лицензийг эргэж олгохоор болсон.  Ерөнхийдөө дээдчүүд уул уурхайгаа сэргээж байж л сөхөрчихсөн эдийн засаа өндийлгөх боломжтой гэдгийг мэдээд байгаа юм.  Тиймдээ ч хөрөнгө оруулагчдыг татахаар оролдож, Ашигт малтмалын хуулиа баталж, Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн хууль зөрчин олгосон гэгддэг алдарт 106 лицензийг хүртэл сэргээсэн.  Түүнээс хойш гурван сар өнгөрсөн байна. Гэсэн ч уул уурхай зогссон хэвээрээ, улс орны эдийн засаг улам дордсоор.  Одоо л нэг юм Оюутолгойн асуудлыг шийдэхээр болж, гацаанаас гаргах гэж оролдож эхэлсэн. Гэхдээ л ард түмэнд мэдрэгдээд, амьдрал ахуй дээшлээд байгаа юм алга.  Энд тэнд уул уурхайн компаниуд жаахан ажил хийх гэхээр элдэв иргэний хөдөлгөөнүүд нь отож сууж байгаад л баахан шантааж хийнэ.  Тэгж ус гол ширгээлээ, ингэж ч байгаль орчин сүйдэллээ гээд л "гуагчиж” өгнө дөө.

Яг үнэн хэрэг дээрээ байгаль орчин, гол усандаа ч санаа зовоод байгаа юм биш, тэд. Хэдэн төгрөг салгаж аваад л салах гэж байгаа хэрэг шүү дээ. Өнөөдөр уул уурхай зогсчихоор улс орны бүтээн байгуулалт, худалдаа наймаа гээд бүх юм дагаад зогсчихож байна. Эдийн засгийн эргэлт гэж алга. Хүнтэй зүйрлэвэл цусны эргэлт нь зогсоод, хэзээ мөдгүй амьсгал хураах дээрээ тулчихаад байна Монгол Улс.  Одоо ганц гайгүй ажиллаж байгаа салбар нь барилга.  Гэхдээ том компаниуд энд тэндээс олсон хэдэн төгрөгөөрөө барилга бариад л аргацаагаад байх шиг байна.

Түүнээс биш уул уурхайгаас орж ирдэг хөрөнгө мөнгө үгүй болсноор энэ салбарын хурд эрс удааширсан.  Гудамжинд гараад хүмүүсээс ойрын зорилго юу вэ гээд асуугаад үз. Ихэнх нь орон сууцанд орж, тавтай тухтай амьдрах л гэнэ.  Гэтэл  орон сууцны хүрэлцээ алга.  Худалдаж авах гэхээр элдэв стандарт тавиад гацаагаад хаячихна. Өнөөдөр нэг өрөө умгар байр 50 саяар авчих чадалтай хүн байхгүй. Чадалтай нэг нь аль хэдийнэ хэдэн арав, зуугаар нь худалдаж аваад, түрээслэхийг нь түрээсэлж байна. Арай нэг дунд зэргийн амьдралтай нь  банкны зээлд хамрагдчихсан.

Одоо урьдчилгаа 30 хувь өгөх, банкны шалгуурыг давж чадах цалинтай хүн үлдэхээ болилоо.  Олигтойхон цалин өгчихдөг байгууллага байхгүй юм чинь аргагүй.  Уг нь хэдэн уул уурхайн компаниуд байсан бол тэнд ажиллаж байгаа иргэдийн цалин мөнгө нь арай өндөр байх байлаа.  Монгол Улс өнөөдөр ухаалаг гар утас, тансаг машин үйлдвэрлээд дэлхийд гаргаж, мөнгө олж чадахгүй. Ганц гарч байгаа нь ердөө л уул уурхай. Одоохондоо шүү дээ. Яах вэ, яваандаа өөр зүйлээр өрсөлдөж, мөнгө олж болох л байх. Тэр болтол зай ч байна, лай ч байна. Тэгэхээр өнөөдөртөө хоолоо олж идэх, эдийн засгаа сэргээх арга болсон уул уурхайгаа, тэр чиглэлийн компаниудаа л хөдөлгөе.  Өөр арга алга.  

Улс орныг сүйрүүлж байгаа "хурган” дарга нараа яах вэ

Уул уурхайгаа хөдөлгөхөөс өөр аргагүй гэдгийг мэдсэн, мэдэрсэн шийдвэр гаргагчид ажлаа чадахаараа л хийлээ.  Гэтэл дунд, доод албан тушаалтнууд дээдчүүлийнхээ шийдвэрийг биелүүлэхгүй, ажлаа хийхгүй байна. Хэрвээ байдал энэ янзаараа үргэлжилбэл өвдөг сөхөрсөн эдийн засаг элгээрээ мөлхөнө.  Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад, 106 лиценз сэргээгээд бүтэн улирал болж байхад одоо хүртэл уул уурхайн компаниуд ажилдаа гараагүй гэнэ. Энэ бүхэн "хурган” дарга нараас болж байна гэх. Тэр дундаа учраа мэдэхгүй, бараг уурхайн бараа хараагүй, чухал царайлсан хурган дарга нартай л холбоотой гэлцэж байна.

106 лиценз сэргээгээд гурван сар болж байхад нэг удаа тендер зарласан гэж байгаа. Тэгэхэд нь цөөн хэдэн аж ахуйн нэгж ирсэн гээд дахин тендер зарлахаар болсон гэнэ. Ийм зүйл байж таарах уу.  Тэд ер нь  юу хийж байна вэ. Өглөө ажилдаа ирээд, ширээнийхээ ард нэг их чухал царайтай хүн интернэт ухаж, "Candy crush” тоглож, элдэв хүмүүстэй чааталсаар байгаа нь мэдээж. Тэд шийдвэр гаргах гэж огт яардаггүй. Хөөрхийс нэг ажил гялс хийгээд, шийдвэр гаргаад, ганц уул уурхайн компанийг ажилд оруулчих гэхээр АТГ-аас дуудаад амраадаггүй юм шиг байгаа юм.  Шалтаг тооч гэвэл нэг иймэрхүү. Гэхдээ тэд шийдвэр гаргах дээрээ тулбал авлига авах гэж үзнэ л дээ. 

Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар ганц гарын үсэг зарсаны төлөө хоёр өрөө байр нэхэж байна гэнэ, цаана чинь. Ерөөсөө Монголоор дүүрэн Зайсанд хоёр, гурван өрөө байртай болж, үнэтэй машин унахыг хүссэн "хурган” дарга нар байгаа гэхэд хатуудахгүй. Төр засгаас шийдвэр гардаг, тэдэн дээр очоод гацдаг.  Бизнесийнхэн, уул уурхайн компанийн удирдлагууд тэдний хаалганы өмнө очоод, гарын үсэгнийх нь үнийг дийлэхгүй сууж байна гэнэ. Ядаж байхад эдийн засаг хямраад хэт том мөрөөдөлдөө автчихсан, ажил хийх сонирхолгүй "хурган” дарга нарын нэхэж байгаа авлигыг нь өгч чадах ч компани, аж ахуйн нэгжийн дарга, захирал алга.  Тийм болохоор дунд шатны дарга нарын хийж байгаа ажил нь "гацаах”. Юуг ч хамаагүй гацааж чадаж байна тэд. Энд уул уурхайн талаар хөндөж байгаа болохоор "хурган” дарга нарыг цохоод байна л даа.

Түүнээс биш бүх салбарыг "алж” байгаа хүмүүс нь ердөө л дунд, доод шатны дарга нар шүү дээ.  Уул уурхай энэ янзаараа гацаад байвал хэн хохирох нь тодорхой. Улстөрчид, "хурган” дарга нар бол хохирохгүй. Тэд яаж ийж байгаад жижиг ч гэсэн авлига аваад, ард түмнээ мөлжөөд л сууж байна. Уул уурхайн компанийн захирлууд хохирохгүй ээ.  Нөхдүүд ганц хоёр жилийн хямралыг тэгсхийгээд л даваад гарчихна.  Ямар ч компанийн захиралд тэр зэргийн хурааж хуримтлуулсан юм байлгүй дээ. Харин эцсийн дүндээ ард түмэн л хохирно.  Арай гэж дунд төвшний айл болж, амьдрал багахан дээшлэх гэж байсан хүмүүс л хохироод үлдэж байна.  Уул уурхайн компанид ажилладаг хүмүүсийн цалин ямар билээ. Цэвэрлэгч нь гэхэд л 700-800 мянган төгрөг, цаашлаад сая хүргэж авдаг.  Хэдэн жил тогтвортой ажиллачихад л байртай, унаатай болчих боломж бий.

Ядаж л зээл авахад банкны шалгуурыг давна.  Гэтэл уул уурхай зогсоод, улс орны эдийн засаг хямраад ирэхээр энэ салбарын компаниудад ажилладаг хүмүүс хохирч байна.  Өнөөдөр хэчнээн уул уурхайн компанийн ажилчид гэртээ хэзээ ажил эхлэх бол гээд хүлээгээд сууж байгаа бол. Эцэстээ итгэл алдарна. Арай гэж дунд төвшин рүү орох гэж байсан амьдрал нь эргээд унана. Энэ бүхний эцэст улстөрчид, авлига авахаас өөр зүйлийг сэтгэж чадахгүй, ядаж яаж авлига авахаа ч мэдэхгүй "хурган” дарга нарыг буруутгахгүй. Компанийн захирал, бизнес хийгээд, хэдэн хүнийг ажлын байраар хангаад явж байгаа цөөн хүмүүсийг л буруутгана шүү дээ.  Хэрвээ уул уурхай сэргэхгүй, "хурган” дарга нар нь ажил  хийлгэхгүй гацаагаад байвал эдийн засаг улам хүндэрнэ.  2015 он энэ жилээс ч илүү хүндэрч байж ч магадгүй юм. Эх сурвалж: www.mminfo.mn
Н.Пунцагболд
Уул уурхайгаа “сэрээх”-гүй бол эдийн засаг элгээрээ мөлхөх нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани