Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Женко” Х.Баттулгын өчигдөр ба өнөөдөр

“Женко” Х.Баттулгын өчигдөр ба өнөөдөрН.Баатар

"...Тулга миний амин найз. Ийм тийм юмыг ингээд тэгээд хийчих юмсан гэж явдаг санаа нь таалагддаг. Харин арга барилд нь асуудал байдаг...” Энэ бол МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сэтгүүлчид өгсөн ярианы хэсэг. Мөн УИХ-ын гишүүн, сайд байгаад сандлаа сайн дураараа орхисон "Женко” Х.Баттулгын тухай сэтгүүлч хөндөж асуухад ийн хэлсэн гэдгийг тодотгоё.

Үнэн шүү. Эрхэм Ерөнхийлөгч сайн найзын хувьд үнэхээр түс тас хэлсэн байв. Ингэж хэлэх хүн тун ховор гэдэгтэй ч маргах юм алга. Одоо чинь эрх мэдэлтэйгээс гадна мөнгөтэй хүнээс асар их айдаг болсон цаг. Мөнгөтэй хүн юуг ч дийлнэ, яаж чадна гэсэн сэтгэхүй нийгэмд сууж, үнэтэй машин харсан замын цагдаа хүртэл хараагүй юм шиг царайлдаг болсон үе. Би энд баян хүн гэсэнгүй. Мөнгөтэй хүн гэлээ шүү. Баян байна гэдэг харьцангуй ойлголт учраас тэр. Манай нэрт зохиолч Д.Урианхай гуай өнөөдөр баян хүн мөн үү. Мөн. Сэтгэлгээний хувьд түүн шиг баян хүн Монголд цөөхөн байх. Харин түүнд мөнгө байгаа болов уу? Ээ дээ мэдэхгүй, хоногийн хоолоо л дөнгөн данган залгуулж яваа байж мэдэх нөхөр. Яруу найрагч Б.Лхагвасүрэн баян уу? Баян. Авьяас, уран үгээрээ баян. Ингээд яриад байвал баян хоосны ойлголт дуусашгүй юм. Үр хүүхдээрээ баян хүмүүс ч манайд тун олон бий. Ер нь сэтгэлээрээ баян байна гэдэг энэ ертөнцийн хамгийн агуу зүйл гэдгийг мэргэд хэлсэн байдаг. Харин хөрөнгө мөнгөөр баян байхын тухай огт өөр өнгөөр, огт өөр зүйлүүдийн тухай өгүүлсэн байх нь элбэг. Яагаад гэхээр мөнгө сүүлдээ зүв зүгээр байсан хүнийг атаа хорсол, цус нулимс, муу ёрын зүг хөтөлж, ёс бус үйлдэл хийх хүртэл өөрчилдөгт л хамаг учир оршдог тухай ном зохиол ч олон бий. Өөрөөр хэлбэл сэтгэхүйн гажигтай болгож байна гэсэн үг л дээ.

"Женко” Х.Баттулгын хувьд галзуу солиотой нэгэн гэж хэн ч хэлэхгүй. Балай эргүү ч хүн биш. Харин ч авьяас чадал, овсгоо самбаа, ухаан тэгш гэдэгтэй маргаад байх нэгэн гарахгүй байх. Түүнийг тун олон талын авьяастай, ёстой л сор болсон залуу байсан гэлцэх нь бий. Үнэн. Маш гоё зурдаг байв. Сайн тамирчин. Самбо бөхийн дэлхийн аварга хүн шүү дээ. Наймаа панзанд ч багаасаа овсгоотой байснаа өөрөө нуудаггүй. Гадаадад тэмцээнд явлаа гэхэд Х.Баттулга л хэд хэдэн үнэгний арьсан малгай ч юм уу аваад гарчихсан, хэдий завандаа юм бүү мэд наймаа сүнгэнүүлчихсэн зогсч байдаг тухай үеийнх нь тамирчид ярьдаг. Зах зээлийн үед ч овсгоотой ажилласан. Ер нь юм юманд л холбогдсон байх. Юм юмтай ч холбогдсон байх. 17 чингэлэг спирт гээд нэг хэсэг хэл аманд өртөж, нэлээд хугацаанд сураг чимээгүй болон, хожим тас хар нүдний шилнээс салдаггүй "мафи” маягийн Баттулга хааяахан телевизийн дэлгэцээр харагдах болсныг мэдэх нэг нь мэднэ.

Товчхон хэлэхэд Х.Баттулга гэх хөөрхөн залууг ганцхан зүйл сэм сэмхнээр идэж байгааг л тэр анзаараагүй. Тэр бол мөнгөтэй байхад ер нь бүхнийг дийлэх юм байна гэсэн үзэл бодол, итгэл үнэмшил. Энэ итгэл үнэмшил нь яваандаа түүний өөрийн ёс зүй болж, харин одоо энэ бүхэн аажим аажмаар нийгмээс шахагдаад ирэхээр асар их бухимдах болоо юу гэлтэй харагддаг. Мөнгө тоглодог, мөнгө бүхнийг шийддэг нийгэм түүний хамгийн үнэ цэнтэй зүйл болох хүний мөн чанар, ёс зүй, монгол эрийн жудаг гээч юмыг нь сэм сэмхэн сорж алга болгоод байгааг л огтхон ч анзаарахгүйгээр өдийг хүрч байна гэсэн үг л дээ. Ерөнхийдөө нийгмийн нөхцөл байдал ч ийм байхаас өөр аргагүйд хүргэж, Х.Баттулга гэх хувь хүнийг буланд шахсан байхыг үгүйсгэхгүй. Шахсан ч зүйлүүд их бий байх. Буланд шахагдсан муурнаас барын авир араншин гардаг нь байгаль ээжийн зурсан зураг, төөрсөн төөрөг яах аргагүй мөн. Гэхдээ түүнийгинаан туршийнхаа идеал болгох ёсгүй эд л дээ.

Х.Баттулга бүхнийг мөнгөөр шийдэж болно гэсэн үзэл бодолдоо хөтлөгдсөнөөр өөрийнхөө үнэт зүйлийг гээж эхэлсэн гэж дээр өгүүлсэн. Өөрөөр хэлбэл асуудлыг шийдэх арга барилаа буруугаар сонгодог болсон гэсэн үг. Буруугаар сонгодог болсноор зорилгодоо л хүрч байвал арга нь ямар байх огт хамаагүй гэсэн улаан коммунистуудын лоозонг бүрэн утгаар нь хэрэгжүүлж эхэлсэн юм.

2004 онд УИХ-д нэр дэвших гэтэл үнэндээ намын юм мэдэх нөхдүүд нь түүний энэхүү асуудлыг шийдэх арга барилаас болгоомжлоод "нүх” олгоогүй. "Нүхгүй "болсон тэр "Эх орон” намд үлдээд байсан нэг "нүхийг” гүйж харайж байгаад тус намын нарийн бичгийн дарга байсан Эрдэнэбүрэнгийн тусламжтайгаар авсан. Тэгээд Баянхонгортоо нэр дэвшээд ялсан. Их хуралд суусан. Гэвч эргээд "Эх орон” нам руугаа тоох ч үгүй нулимаад, дээр нь нөгөө Эрдэнэбүрэнгээ урвуулаад эвслийг тараах, энэ намыг хагалах хорын эх үүсвэрийг тавьж байв. Эндээс би УИХ-ын гишүүн болсон юм шүү гэсэн сэтгэл тэр нөхөрт байдаггүй гэлцдэг юм. Харин ч одоо "Эрэлийн” нам гэж байл уу, яалаа гэсэн шүү юм хааяа ярьсан харагддаг. Зорилгодоо л хүрсэн бол боллоо гэж боддог хүн ингэдэг юм. Бас түүний үгийг л дагаагүй бол бүгд дайсан. Одоогийн үйлдлийг хар. Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж гээд намынхаа нөхдүүдийн араас байнга шороо цацна. Нүүрээрээ уулзахаар таг. Гараад ярихаараа бараг л харааж харагдах. Сониноор бол бүр ч өөр. Телевизийн дэлгэцээр нэг иргэнээ бууны нохой мохойгоор нь тоох ч үгүй дуудна. Даяаршиж буй ертөнцөд нэг иргэнээ эрлийз хурлийзаар нь дуудах түүнд юу ч биш. Монголд ер нь ингэхэд эрлийз хурлийзгүй цэвэр цустай хэн байгаа юм. Байлаа гээд ямар гай тариав. Харин ч манай эрлийзүүд л спортын ертөнцөд Монголын нэрийг гаргаж яваа биз дээ. Мөн түүний мөнгөний дохиураар юу ч хийхээс буцахгүй, юу ч хэлж, яаж ч мэлзэж чадахдолдойчууд манайд хангалттай байдаг учир түүний төрмөл бус үзэл бодлыг байнга хөөргөдөг.

Сайдынхаа ажлыг тэрбээр өгсөн. Бас л жудаггүй зүйл дээ. Баг болж оргил өөд авирч яваад аюул тохиолдоход өөрийгөө авраад нөхдийгөө золиосонд хаяж буй хүн шиг л харагдаж байна билээ. Дээр нь оргилоос бууж ирээд нөгөөдүүлээ муу авирч байна, тэгээд осолдлоо хэмээн ам хуурайгүй ярих нөхөртэй тун адилхан харагдсан юмдаг. Харагдаж ч байгаа. Тэр ч бүү хэл амин хайртай найз Ерөнхийлөгчийнхөө зүг одоогоор чимх чимх шороо цацаж байгааг манайхан анзаарсан байх. Тэгвэл энэ өндөр сэнтийгээс буусан хойно яах нь тодорхой шүү дээ.

МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн "...асуудлыг шийдэх арга барил нь жаахан тийм” гэсэн үгийн бүрэн тайллыг мэдээжийн хэрэг ганцхан Ерөнхийлөгч л мэдэх байх. Харин нийгмийн дунд хөвж явдаг ам дамжсан яриа ч бус нийтийн нүдэн дээр болсон, өрнөсөн үйлдэлүүдээс нь хараад ийм л бодол төрдөг. Мөнгөнд захирагдаж, мөнгийг амьдралаа болгосон хүнээс ямагт муу муухай бодол ундарч байдаг юм хэмээн аугаа Достоевский нэгэн зохиолдоо өгүүлсэн юмдаг. Тиймээс эдүгээ асуудлыг эвээр, ухаанаар, аргаар шийддэг цаг үе яг хаврын ногоо шиг Монголын нийгэмд соёолж эхэлсэн гэдгийг эрхэм Х.Баттулгад хэлээд өгөх хүн байна уу?

“Женко” Х.Баттулгын өчигдөр ба өнөөдөр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ройтерс: Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлох боломжийг эрэлхийлсэн хэвээр

  Энэтхэг улс ган үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай түүхий эд болох ...

Өнөөдөр, 16:51
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо

2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр ...

Өнөөдөр, 16:06
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

Өнөөдөр, 15:39
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын соёлын амьдралыг ...

Өнөөдөр, 15:03
Алтны үнэ дөрвөн сар дараалан өсөж байна

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 ...

2025 оны 12 сарын 02, 17 цаг 03 минут
"Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, түүхэн дээд амжилтаа тогтоожээ

  "Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, 3.4 ...

2025 оны 12 сарын 02, 15 цаг 26 минут
Украин газрын тосны терминалд цохилт өгч байгааг Казахстан эсэргүүцэв

  Казахстан улс ням гарагт /2025.11.30/ мэдэгдэл гаргахдаа Хар тэнгис ...

2025 оны 12 сарын 01, 14 цаг 07 минут
Хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар тохиролцов

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд байд Б.Батбаатар Бүгд ...

2025 оны 11 сарын 20, 18 цаг 24 минут
2025 оны 11 сарын 20, 18 цаг 19 минут
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос зохион байгуулж буй “Шинэ ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 58 минут
Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 56 минут
Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 53 минут
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 51 минут
Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 44 минут
Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 25 минут
Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 23 минут
Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 20 минут
Зэсийн АМНАТ-аас шалтгаалж шинэ ордууд царцав

  Өнөөгийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ганцаараа зэс дээр ...

2025 оны 11 сарын 19, 10 цаг 52 минут
Цохилтод өртсөн Новороссийск боомт газрын тос ачиж эхэллээ

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Новороссийск боомт өнгөрсөн баасан гарагт ...

2025 оны 11 сарын 18, 16 цаг 49 минут
Нүүрсний биет хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа ч үнэ өсөхгүй хэвээр байна

  2025 оны төгсгөлд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилго ...

2025 оны 11 сарын 18, 13 цаг 46 минут
2025 оны 11 сарын 17, 16 цаг 46 минут
“Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөр”-т 10 мянга гаруй хүүхэд, залуус хамрагдлаа

  “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” ...

2025 оны 11 сарын 14, 18 цаг 14 минут
2025 оны 11 сарын 14, 18 цаг 08 минут
"OPEC+" ирэх оны эхний 3 сард газрын тосны гарцын өсөлтийг түр зогсооно

"OPEC+"-ийн найман гишүүн орон арванхоёрдугаар сард түүхий ...

2025 оны 11 сарын 14, 17 цаг 53 минут
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

  Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх ...

2025 оны 11 сарын 14, 16 цаг 28 минут
ТОМИЛОЛТ: МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ ОНЦЛОВ

  Минамата Конвенцын Талуудын VI бага хурал (COP-6) 2025 оны 11 сарын ...

2025 оны 11 сарын 12, 18 цаг 03 минут
Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалт зохион байгууллаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 55 минут
Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

  Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 27 минут
Нүүрсний ерөнхий менежер нь Төр

  Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх ...

2025 оны 11 сарын 12, 13 цаг 16 минут
Нүүрсний хэргийг мухарлая!

  Нүүрсний хэрэг мандаж, 40 их наядын хулгайн эрэлд улсаараа гарснаас ...

2025 оны 11 сарын 12, 12 цаг 58 минут
#COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаныхныг хүлээн авч уулзлаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 47 минут
Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна

  Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 42 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
Монгол, Герман улсын байгаль орчны хамтын ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцэв

  Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар ...

2025 оны 10 сарын 28, 17 цаг 16 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани