Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

НҮҮРСНИЙ ҮНЭД ӨВДӨГ ШОРООДСОН ТАВАН ТОЛГОЙ

НҮҮРСНИЙ ҮНЭД ӨВДӨГ ШОРООДСОН ТАВАН ТОЛГОЙДэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ ханш уруудах хандлагатай буй.  Ялангуяа нүүрсний үнэ төдийлөн өсөхгүй гэж зах зээлийн шинжээчид хэлж байна. Өнгөрсөн онд манай улс 33.3  сая тонн нүүрс олборлож 25.8 сая тонныг борлуулсан статистик мэдээлэл гарсан. Нийт борлуулсан нүүрснийхээ 18.2 сая тонныг экспортолсон байна. Тэгэхээр дотооддоо 7.6 сая тонн эрчим хүчний нүүрс хэрэглэжээ. Дэлхийн зах зээл дээр эрчим хүчний нэг тонн түүхий нүүрс 25 ам.доллараас хэтрэхгүй байгаа.   
 
 
Урд хөршийн зах зээл дээр баяжуулсан нэг тонн коксжих нүүрс өнгөрсөн оны сүүлчээр 90 ам.доллар байсан бол одоо буурч  85 ам.долларын үнэтэй болжээ. Гэвч манай улсаас экспортод гарч буй баяжуулсан нүүрс маш бага хэмжээтэй. Экспортлогч компаниуд нүүрсээ олборлоод уурхайгаас шууд хилийн боомтын зүгт ачиж буй юм. Энэ онд манай улс 33 сая тонн нүүрс экспортолно хэмээн төлөвлөсөн. Тухайлбал төрийн өмчит "Эрдэнэс Таван толгой” компани Баруун, Зүүн Цанхийн уурхайгаас тус бүр зургаан сая тонн экспортлох төлөвлөгөө гаргасан. Өөрөөр хэлбэл тус компани дангаараа 12 сая тонн нүүрс борлуулна гэсэн үг. Гэтэл өнгөрсөн оны сүүлчээс хойш нүүрсний үнэ сэтгэл түгшээсэн эмзэг асуудал хэвээр байна. Урд хөршийн зах зээлд энэ сард худалдаалагдаж буй боловсруулаагүй 4000-5500 ккал илчлэгтэй нэг тонн нүүрс 50, 5500-аас дээш илчлэгтэй бол 69 ам.долларын үнэтэй байгаа аж.  Тэгэхээр улсын төсөв, иргэдийн халаасыг түнтийлгэнэ хэмээн найдаж буй Таван толгой ордын нүүрс нэг тонн 69 ам.долларын үнэд хүрнэ гэсэн үг. Уг ордын нүүрсний илчлэг нь 6500-7500 ккал юм.
 
 
Таван толгой ордын Зүүн, Баруун Цанхийн уурхайгаас  30 жилийн хугацаанд 953 сая тонн нүүрс олборлоно гэж ТЭЗҮ-д нь заасан байдаг. Тус орд нүүрсний хамгийн том худалдан авагч Хятадын хилд ойрхон, олборлох өртөг зардал бага байх тооцоо хийгдсэн. Ийм ч учраас хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэлээд татдаг билээ. Одоогийн байдлаар олон улсад мөрддөг жорк стандартаар 7.4 тэрбум тонн сайн чанарын нүүрсний нөөцтэй. Хайгуул судалгааны ажил үргэлжилбэл нөөц нэмэгдэх магадлалтай гэдэг.
"Эрдэнэс таван толгой” компани "Чалко” компаниас 350 сая ам.доллар зээлж хүн бүрт эх орны хишиг түгээхэд өгсөн. Тэгээд сүүлийн хоёр жилд "Чалко” компанид өрөө төлөхдөө  нэг тонн нүүрсээ 60-70 ам.доллараар нийлүүлж ирсэн. Өнгөрсөн оны ёсдүгээр сарын байдлаар 170 сая ам.долларын өр үлдсэн  билээ. Үүнийг ондоо багтааж төлж дуусгана гэж байсан ч хэд хэдэн шалтгааны улмаас чадаагүй. Тухайлбал нүүрсний зах зээлийн үнэ буурч "Чалко” компанитай ямар үнээр нийлүүлэхээ тохироогүй байв. Иймд дөрвөн сарын хугацаанд нүүрсний экспорт нь зогссон байна. Одоо энэ оны эхний улиралд дуусгана гэж байгаа ч бас л чадахгүй нь. Тэгэхээр "Чалко” компанид төлөх өр нь нэмэгдсээр байна гэж хэлэхэд хилсдэхгүй. Учир нь "Эрдэнэс таван толгой” компани "Нүүрс нийлүүлэх, худалдан авах” гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул зээлсэн мөнгөнийхөө хүүг хоёр дахин нэмэгдсэн дүнгээр төлж буй юм. Өөрөөр хэлбэл хүүгийн энэ торгуульд нэг сая ам.доллар нэмж төлөх болсон байна. Үүнээс гадна Зүүн Цанхийн уурхайгаас нийлүүлэх нүүрсний үнийг тогтмол буй Хятадын үнийн индексээр тооцохоор гэрээндээ тохирсон нь алдагдалд орох нэг үндэс болжээ. Тус компанийн нийт өр 2012 онд 466.7 тэрбум төгрөг байж. Гэтэл өнгөрсөн оны байдлаар 771.7 тэрбум болж өсчээ. Жишээлбэл нийт өрийн 50 гаруй хувийг "Чалко” компаниас урьдчилж авсан мөнгө эзэлж буй юм. Мөн 30 орчим хувийг нь Хөгжлийн банкнаас  авсан зээл нэмэгдэх учиртай.  
Аудитын газраас хийсэн шалгалтын тайланд Зүүн Цанхийн уурхайгаас нэг тонн нүүрс олборлоход 31.4 мянган төгрөгийн зардал гаргаж буй юм. Харин Баруун Цанхийн уурхайн хувьд 40.9 мянган төгрөг байна. Үүн дээр ажилчдын цалин хөлс, түлш шатахуун, үйлдвэрлэлийн бусад зардал нэмэгдээд Зүүн Цанхиас олборлосон нэг тонн нүүрсний өөрийн өртөг  95, Баруун Цанхийнх 51.5 мянган төгрөг болж байна. Дээр нь тээврийн зардал нэмэгдээд нэг тонн нүүрсээ 50-69 ам.доллараар борлуулахад ашиг үлдэхгүй нь. Нүүрс тээврийн компаниудтай хийсэн гэрээгээр Хятадын Ганц модны хилийн боомтод нэг тонн нүүрсээ хүргэх  бүх зардал нь шингээд 30 мянган төгрөгт багтаж буй аж. Ийм нөхцөл байдлын улмаас энэ оны эхний улиралд "Чалко” компанид төлөх өрөө барагдуулж чадахгүй байдалд хүрчээ.  
Энэ бүхнээс үзвэл манай улсын экспортын нүүрсний 50 гаруй хувь, иргэн бүрт хувьцаагаар ашиг хүртээнэ хэмээж байсан төрийн өмчит "аварга” компани буруу бодлого, зах зээлийн үнэ гээд олон хүчин зүйлийн өмнө өвдөг шороодох болсон байна. Ёстой л барилдахаасаа таахалзана гээч л боллоо доо.

Т.Жанцан
НҮҮРСНИЙ ҮНЭД ӨВДӨГ ШОРООДСОН ТАВАН ТОЛГОЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани