Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Биднийг “аврагч” уул уурхайгаа анхаарцгаая

Биднийг “аврагч” уул уурхайгаа анхаарцгааяМанай орон бол байгалийн асар их  баялагтай, уул уурхайн үйлдвэрлэл хөгжих арвин боломжтой орон билээ. Зөвхөн 1990-ээд оны байдлаар гэхэд,  Монгол оронд  80 гаруй төрлийн ашигт малтмалын 1800 орчим орд буюу орд болох илрэл, 4000 гаруй хэтийн ирээдүйг нь хараахан тодорхойлоогүй илрэл байсан бөгөөд доод цэрдийн настай хүрэн нүүрсний илрэл байсан  объект ил аргаар  ашиглах боломжтой миллиард түүнээс дээш нөөцтэй ордууд 20 орчим байгааг тогтоогоод байв. 

Сүүлийн жилүүдэд төр засгийн зүгээс экспортын чиг хандлагатай үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд уул уурхайн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон тодорхойлж, байгаль орчинд сөрөг нөлөө багатай тэргүүний техник, технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах зэрэг таатай нөхцөл бүрдүүлэхээр ажиллаж байсан бөгөөд уул уурхайн салбараас улсын эдийн засагт оруулж буй хувь нэмэр жилээс жилд өсч байсан билээ.

Гэтэл газар дороо 1.3 их наяд ам.долларын баялагтай хэмээн гайхуулж байсан Монгол өнөөдөр шалдаа буужээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 70 орчим хувиар буурч, эдийн засгийн өсөлт гурав дахин удааширч, төсвийн бүрдүүлэлт эхний гурван улирлын байдлаар 40 хувь ч хүрээгүй байна.

Бидэнд баялаг байхад тоглоомын дүрмийг яаж ч өөрчилж болно хэмээн сэтгэж, гадны хөрөнгө оруулагчдад олон нүүр гаргасны шанд 2010 онд 1000 гаруй төлөөлөгч ирж байсан "Дисковер Монголиа” олон улсын хөрөнгө оруулагчдын энэ жилийн чуулга уулзалтанд 400 орчим төлөөлөгч ирж байх жишээний. Энэ бол Монголд хөрөнгө оруулах сонирхол хэр байгааг илтгэж буй маш тодорхой баримт юм.

Яг өнөөгийн байдлаар Монголд ил, тод хариуцлагатай уул уурхай хөгжөөд байна уу гэвэл бас л өрөөсгөл ойлголт гэхээр. Энэ салбарын зарим мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, стратегийн болон улсын төсвийн хөрөнгөөр эрэлхайгуул хийсэн ордууддаа нийт иргэддээ хувь эзэмшүүлээд, бусад хувиа нээлттэй хязгаарлагдмал уралдаант шалгаруулалтын аргаар хувийн хэвшилд ашиглуулж, төр татвараа найдвартай тооцож авах, хүний эрүүл мэндийг хамгаалах, байгаль орчноо нөхөн сэргээлгэх зэрэг үндсэн ажлаа сайн хийвэл стратегийн ордуудад нийт иргэд, хувьцаа эзэмшсэнээр энэ салбарын ашиг орлогод, байгаль орчинд тавих хяналт улам сайжирна гэжээ.

Мөн Уул уурхайн яам  бодлого төлөвлөдөг газар болж чадвал бүр ч сайн гэмээр. Урьд өмнийн байдлуудаас ажиглаж байхад, салбарын яамны зүгээс бодлогоо тэр бүр оновчтойтөлөвлөж чаддаггүй, замбараагүй лиценз олгогдож байснаар орон нутгийн иргэд бухимдахад хүрээд байсан билээ. Иймд төрийн бодлого үгүй мэт урсгалаар явдаг байдлыг халж, ямар хэмжээний талбайд тусгай зөвшөөрөл олгох талаар Уул уурхайн яам урьдчилаад зарладаг, зарлагдсан талбайдаа лиценз олгогдоод ирэхээр цэгцтэй, төлөвлөлттэй болох магадлалтай гэж тус салбарынхан найдлага тавьж буй бололтой.

Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг тэргүүтэй нөхөд хууль бусаар олгосон гэх шалтгаанаар уул уурхайн 106 лицензийг хүчингүй болгон хурааж авсан бөгөөд үүнд хамааралтай гадны хөрөнгө оруулалттай компаниуд ихээхэн гомдолтой байгаа билээ. Дээрх лицензүүдийн 87 нь  дотоодын, 14 нь гадаадын 100  хувийн хөрөнгө оруулалттай,  тав нь хамтарсан хөрөнгө оруулалттай компанид ногдож байжээ. Жишээ нь, Торонтогийн "Venture” биржид  бүртгэлтэй, хоёр лиценз нь  цуцлагдсан "Kin cora Copper”  компанийн ерөнхийлөгч бөгөөд  гүйцэтгэх захирал Сэм Спринг  "Тусгай зөвшөөрөл цуцалсан  нь хөрөнгө оруулагчдад таагүй  нөлөө үзүүлсэн. Монгол Ул­сын Засгийн газар шийдвэрээ  эргэн харвал ирээдүйд орж  ирэх хөрөнгө оруулагчдад  эерэг ойлголт өгнө” гэж мэдэгдэлдээ дурдаж байсан аж.

Эдийн засгийн үндсэн хөдөлгөгч хүч болоод байсан уул уурхайн салбарын үйл ажиллагаа доголдон, уруудаад ирэхээр бусад бүх салбартаа сөргөөр нөлөөлөх явдал ажиглагдаж байна. Валютын хомсдолд орсны улмаас ханш нь галзууртлаа өсөж, төгрөгийг цаас болгох шахсан, хүн амын мөнгөн орлого хумигдсанаас барилгын компаниуд борлуулалт муутай болсон, дотоодын уул уурхайн компаниуд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүйд хүрснээс ажилтнууд нь "лааз өшиглөж”, ар гэрийнх нь амьдрал доройтон, архидалт, танхайралт нийгэмд ихсэж байгаа гээд тоочоод байвал барагдахааргүй.

Тавантолгойн нүүрсээ төмөр замаар бус автомашинаар тээвэрлэснээс өчнөөн сая долларын алдагдал хүлээлээ гэж ярьцгаагаад байгаа. Тэгвэл төмөр замын царигийн асуудлыг яаравчлан шийдэж, ачаа тээвэрлэлтээ хөгжүүлэхэд юу чухам саад болоод байгаа юм бол? Өргөн, нарийн цариг гэж хангалттай олон жил маргалдаж цаг алдсаар байна. Мөн Хятад руу нүүрс зөөгөөд байгаа том оврын тэрэгнүүдийн ихэнхийг хэдхэн тооны "томчууд” явуулдгийг хүмүүс мэдэж байгаа. Хувь иргэн тийшээ том тэрэгтэйгээ очиж нүүрс зөөгөөд байгаа явдал бараг л байхгүй гэхээр. Эндээс харахад, улсад хэдий алдагдалтай ч гэсэн том тэрэгнээсээ салах хүсэлгүй "томчууд” байж болох бөгөөд улс орон болон хувь хүний ашиг сонирхлын зөрчлийн улмаас төмөр замын асуудал сунжраад байгаа юм биш биз? Ямартай ч, ард түмний зүгээс өргөн, нарийн царигийг эсэргүүцээд жагсаал цуглаан хийж саад бололгүй, мөрөөрөө л явцгааж байна. Иймд уг ажлын гацаа "томчуудад” өөрсдөд нь л байгаа нь тодорхой.

Ашигт малтмал ихтэй мөртлөө хөгжиж чадаагүй зарим орнууд байсаар байгааг бид мэдэж байгаа.Энэ нь төрийн нэр барьсан хэдхэн албан тушаалтан гадныхантай нийлээд цөлмөөд дууссантай холбоотой болов уу. Энэ тал дээр Африкийн орнуудаар жишээ авч ярих дуртай билээ бид. Харин өөрсдөө тэднийхээ "өрөөсөн дугуй” болчих вий дээ...

Д.Мягмарсүрэн

zaluu.com

Биднийг “аврагч” уул уурхайгаа анхаарцгаая
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани