Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Рио Тинто гэрээгээ зөрчихөөр улайрч байна

Рио Тинто гэрээгээ зөрчихөөр улайрч байна "Рио Тинто”-гийн хувь­цаа­ны ханш, олз ашиг аль аль нь багасч, нэг хэсэг ядарч явахад дэлхийн уул уур­хайн сэд­вээр дагнан бичдэг цахим хэв­лэлүүдэд "Оюутолгой төсөл л Рио Тинтогийн ганц ав­ралын "од” нь, тиймээс хэрэг­жүү­лэхийн тулд амиа тавьж бай­на” гэсэн мэдээлэл их гар­даг байж билээ.

Үнэхээр ч "мэнгэ нь голлосон” гэлтэй цаг үе үргэлжилж, өндөр үнээр ху­далдаж авсан зарим уурхай нь дам­пуурч, заримыг нь дам­пуу­ра­хаас өмнө зарахаас өөр ар­гагүй болж байсан юм, тэр үед.

Ядарсан үед өрсөлдөгч дайр­даг ёсоор "Чай­­налко” эзэмш­лийн хувиа н­э­­м­эг­дүүлэх санал гаргаж байв. Энэ үед Рио Тинтод Оюутолгой үнэхээр чухал байсан. Тийм ч учраас санхүүгийн бүх эрсдэлийг хариуцахыг зөвшөөрч, 2009 оны гэрээг байгуулсан.

Төслийг хэрэгжүүлэх санхүүжилт олохын тулд эзэмшилдээ бай­сан зарим ордуудаа хүртэл зарж бай­лаа. "Айвенхоу майнз”, Р.Фрийд­­ланд ч ингэж зүтгэж бай­сан нь үнэн. Гэвч бусад сал­барууд нь өндийн босч, компани хөл дээрээ босохын хэрээр Рио Тин­тогийн хувьд Оюутолгой ач холбогдлоо алдаж эхэлж байна. 

Англи Швейцарийн хамтарсан Glencore компани өнгөрсөн дол­дугаар сард Рио Тинтод нэгдэх са­нал тавьсан гэсэн мэдээлэл саяхан гарсан билээ. Рио тинто өөрсдөө энэ талаар мэдээлсэн бөгөөд энэ жил оны эхний зургаан сарын байдлаар 5.1 тэрбум ам.долларын ашигтай ажилласан гэжээ. Оны эцсийн тоо­цоогоор 10 тэрбум хүрэх бү­рэн боломжтой харагдаж байна. Энэ ашгийн тодорхой хувь нь хувьцаа эзэмшигчдэд очих ёстой, гэхдээ дийлэнх нь Рио Тинтод үлдэнэ.

Энэ хө­рөнгийн тодорхой хэсгийг Оюутолгойн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь зориулж "Туркойз хилл ре­сурс”-д хуваарилах бүрэн бо­ломж­той.  Өөрөөр хэлбэл, тэд далд уурхайн бүтээн бай­гуулалтад шаардлагатай гээд байгаа зургаан тэрбум ам.дол­ларын ихэнхийг өрсдөө сан­хүү­жүүлэх боломжтой. Гэ­рээн дээр ч ил, далд уурхайн сан­хүүжилтийн аль алиныг нь хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцна гэж заасан бий.

Нэгд гэрээнд заасан үүрэг, хоёрт хөрөнгө санхүүгийн бололцоо аль, аль нь байгаа атлаа далд уурхай барихад хэрэгтэй зургаан тэрбумын 60 гаруй хувь буюу дөрвөн тэрбумыг нь арилжааны банкны санхүүжилтээр шийднэ, мөн банкны зээлийг Оюутолгой ХХК-ийн нэр дээр авна гэж байгаа нь тус компанийн 34 хувийг эзэмшдэг Монголын Засгийн газрыг шууд эрсдэлд оруулж байгаа үйлдэл юм.

"Оюутолгойг хөдөлгөх нь Рио Тинтод нэг их чухал биш болжээ” гэж дээр хэлсэн дүгнэлт ингээд батлагдаж байгаа юм. Хэрвээ Оюутолгойн үйл ажиллагаанд ямар нэг эрсдэл гарч, арил­жааны банкууд мөнгөө нэхлээ гэ­хэд Оюутолгой ХХК л өрөнд орохоос Рио Тинтод хамаа­рах­гүй.

Мэдээж зээлийн батал­гаанд Рио Тинто баталгаа гар­гаж өгөх байх, Монголын Зас­гийн газар ч зээл авахыг дэмж­сэн бичиг хийж өгнө. Гэвч эрсдэл үүслээ гэхэд Рио Тин­то эзэмшил хувиа Хятадын ком­панид зарчихаад л яваад өгнө.

Эсвэл нэмэлт хувьцаа гарга­хыг Монголын Засгийн газраас шаар­даж зөвшөөрүүлнэ. Гэ­рээнд Оюутолгойн нийт аш­гийн 53 хувийг Монголд 47 ху­вийг Туркрйз хилл ресурст ноог­дохоор байлгана гэж заасан ч арил­жааны банкуудаас зээд ава­хыг зөвшөөрснөөрөө бид 53 хувийн ашиг авах хүслээсээ ухар­санд тооцогдоно.

Учир нь, тохироо хийж байх үед төс­лийг Рио Тинто 100 хувь сан­хүү­жүүлэхээр ярьж байсан шүү дээ. Арилжааны банкууд орж ирснээр хүү төлбөр н­э­мэг­дэж, хүүгийн төлбөрийг та­лууд хувь эзэмшлийнхээ да­гуу /66:34/ хариуцахаар аль, али­ных нь ашиг буурна. Рио Тинтогийн хувьд "Туркойз хилл”, Оюутолгой бол зүгээр л нэг ашигтай төсөл, болохгүй бол зарж орхино. Гэтэл бидний хувьд ямар чухал билээ.

Га­цаанд ороход нь эдийн засаг хүн­дэрч, улс төрийн тогтворгүй бай­дал үүсэхдээ тулж байна. Эзэм­шигч солигдох, тэр нь бидний бол­гоомжилж явдаг нөхдүүд байж таа­рах тийм эгзэгтэй байдал үүсч, шахаанд орвол юу ч болж мэднэ. Мэдээж, нэг талаас харахад, бид гэрээг заавал мөрдүүлэх, эрх ашгаа хангахын тулд шаардлага тавьж байгаа нь Рио Тинтог Оюутолгой төслийг орхиход хүргэх эрсдлийг ха­рин ч нэмэгдүүлж байгаа юм шиг харагдаж байж болно.

Гэвч нөгөө талаас, хөрөнгө оруу­лагчдын зүгээс хийж ирсэн ал­хам нь үнэхээр энэ төслийг хө­дөл­гөж, харилцан ашигтай ажил­лах биш, харин аль болох их мөнгө хийж аваад хурдсан зай­лах сонирхолтой байгаа гэж харагдуулж байгаа юм. Тэд төслийн бүтээн байгуулалт эхлэхэд л мөнгө хийж эхэлсэн байх өндөр магадлалтай. Ил уурхайн анхны хөрөнгө оруу­лалт даруй хоёр тэрбум гаруй ам.дол­лараар хэтэрсэн, хэрвээ үндэс­лэлгүй нэмсэн бол энэ мөнгөний 34 хувь буюу Мон­голын талын хариуцах хэсэг нь хөрөнгө оруулагчдын шууд ашиг.

Ил уурхайн хөрөнгө оруу­лалт нэмэгдсэн асуудлыг нарийв­чилж ярья, дараагийн төсөл­дөө ийм байдал гаргуу­лах­гүй байх талаар тохиръё гэхэд тат­галзсаар байгаа. Ноднин са­нал зөрж байсан 30 асуудлаас одоо үлдсэн байгаа зарчмын 3-4 зөрүүтэй байр суурь үл­дээд байгаагийн нэг нь энэ асуу­дал. Энэ нь анхны хөрөнгө оруулал­тыг үндэслэлгүй нэмсэн нь үнэн байж магадгүй гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм.

Яах вэ, банкууд Оюутолгой шиг ашигтай төсөлд хөрөнгө оруулах гээд дугаарлаж байгаа давуу талыг ашиглаад зээлээр санхүүжүүлчихье гэж төлөвлөж байж болно. Гэвч гэрээнээсээ удаа дараа эргэж буцаж, бага ба­гаар шахаанд оруулж байгааг нь яавч зөвөөр ойлгож чадахгүй нь.

Х.Батсайхан

Монголын мэдээ

Рио Тинто гэрээгээ зөрчихөөр улайрч байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани