Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

”Рио Тинто” санхүүгийн хариуцлагыг дангаар үүрэхээс зугтаж Монголын нэрээр зээл авахаар гэрээгээ зөрчиж эхэллээ

”Рио Тинто” санхүүгийн хариуцлагыг дангаар үүрэхээс зугтаж Монголын нэрээр зээл авахаар гэрээгээ зөрчиж эхэллээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ Монголын Засгийн газраас болоод зогссон мэт ойлголт гадаад дотоодын сонин хэвлэлээр бичигдэж ирсэн. Гадаад дотоодгүй тийм ойлголттой болж эрх баригчид, Засгийн газраа баахан зэмлэж байгаа нь бодит байдал. Гэтэл уурхайн далд шатны санхүүжилт зөвхөн Монголын Засгийн газраас шалтгаалаад зогсоод байгаа юм биш гэдэг нь тодорхой боллоо. Учир нь хөрөнгө оруулагч Рио Тинто компаний гэрээний хэд хэдэн үүргээ биелүүлэхгүй "новширч”  байгаагаас шалтгаалж далд уурхайд хөрөнгө оруулах хугацаа хойшилсоор байгаа гэнэ. Уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр унасан энэ цаг мөчид тэд далд уурхайн хөрөнгө оруулалтаа аль болох сунжруулах, завшааныг ашиглаж Монголын талд шахалт үзүүлэх байдлаар цаашид эрх мэдлийн давуу байдал олж авах тактикаар ажиллаж байж ч болох юм гэж зарим  шинжээчид тэдний үйлдлийг тайлбарлаж байна. Тэд чухам яаж гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тухай "Эрдэнэс оюутолгой” компаний гүйцэтгэх захирал Да.Ганболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэд хэдэн зүйлийг онцолжээ.

Бидний ойлголтоор гол гацааг анхны хөрөнгө оруулалтын хэтрэлт, далд уурхайн ТЭЗҮ гэсэн асуудал үүсгээд байгаа. Мөн сүүлд бий болсон татварын асуудал ч багагүй нөлөө үзүүлсэн хэдий ч шийдэгдэх боломжтой болсон нь сайн хэрэг. Гэтэл эдгээр асуудлаас илүүтэй эдрээ маргааныг дэгдээж, гол гацааг үүсгээд байгаа хоёр асуудал байгаа нь шинээр нөөцийг бүртгүүлэх, шинээр санхүүжилт авах нөхцөл хэлбэрийн тухай асуудал байгаа ажээ. Шинээр нөөцийг бүртгүүлэх асуудлыг цаг хугацааны явцад шийдэж болох бол санхүүжилтийн арга хэлбэр, нөхцлийн асуудал нь түүнээс илүү бэрхшээлтэй асуудлыг дагуулаад байгаа ажээ. Энэ талаар "Эрдэнэс Оюу Толгой ХК”-ний гүйцэтгэх захирал Да.Ганболд:  "Уг нь далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой зардлыг бүхэлд нь ил уурхайн үйл ажиллагааны борлуулалтын орлогоос эргэж санхүүжүүлнэ гэсэн тооцоо, судалгаа байсан юм. Гэтэл өнөөдөр хөрөнгө оруулагчид маань банкнаас төслийн нэмэлт санхүүжилтийг авахгүйгээр далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх бололцоогүй гэсэн тайлбар өгч байгаа. .. Анх хөрөнгө оруулагчид бидэнд техник, технологи, мэдлэг туршлага, санхүүжүүлэх хөрөнгө мөнгө нь байна" гэж орж ирсэн. Энэ нь дээр дурдсан хоёр гэрээнд тусгалаа олсон байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш хоёр жилийн дотор төсөлд шаардлагатай бүх санхүүжилтийг бүрдүүлэх үүргийг хөрөнгө оруулагч тал хүлээсэн юм.Хөрөнгө оруулагч маань энэ үүргээ одоогоор бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Уг нь гэрээнд зааснаар бол Оюу толгой төслийн дараагийн шатанд нэмэлт хөрөнгө оруулалт шаардагдсан ч Рио тинто бүгдийг хариуцах ёстой гэж бид ойлгодог. Гэтэл хөрөнгө оруулагч тал дангаараа биш Оюу толгой компанийн нэрийн өмнөөс зээл авах асуудал оруулж ирж байна” гэжээ.

Түүний хэлснээс үзвэл хөрөнгө оруулагчид анхан шатны хөрөнгө оруулалтын зардлаа хэтрүүлж ашигтай ажиллах боломжоо алдсан хариуцлагаа Монголын талд үүрүүлэхээр санаархаж байна гэж дүгнэж болох юм. Учир нь төслийн анхан шатны үр ашгаар далд уурхайг санхүүжүүлнэ гэж гэрээнд заасан байжээ. Гэтэл тийм боломж гарсангүй. Энэ нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалтай ч холбоотой байж болно. Мөн ямарваа зээлийн хөрөнгө оруулалт хийх бол хөрөнгө оруулагчид л зөвхөн хариуцлагыг үүрэх гэрээний заалтыг тэд зөрчиж "Туркиз Хилл Ресурс” компаний нэрээр биш "Оюутолгой” компани нэрээр зээл авахаар төсөл оруулж ирж байгаа нь маргаан дэгдээгээд байна. "Оютолгой” бол Монгол Улсын Засгийн газар 34 хувийг нь эзэмшдэг компани. Тиймээс Оюутолгой” компаний нэрээр зээл авбал энэ Монголын ард түмэнд нэмэлт ачаа үрүүлнэ л гэсэн үг. Цагаан дээр хараар бичсэн гэрээний үүргээ хөрөнгө оруулагчид биелүүлэхгүй байна.

Гацаж саатсан бүхий л хугацаанд хөрөнгө оруулагчид "Монгол Улсын Засгийн газрын буруугаас болж Оюутолгойн төсөл гацаанд орлоо” гэсэн мессежийг түгээсэн. Олон Улсад ч Монгол Улс "хэлсэн ярьсандаа хүрдэггүй” гэсэн муу мессеж тарж, гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч эхэлсэн. Тэдний энэхүү үйлдлийг буруутгах аргагүй гэдгийг ч Да.Ганболд хэлж байна. Учир нь хөрөнгө оруулагчид ямарваа бурууг өөр дээрээ авах нь маш их эрсдэлтэй, тиймээс аль болох хөндлөнгийн хүчин зүйлд түлхдэг нь олон улсын хөрөнгө биржид тогтсон хууль ажээ. Харин бүхэл бүтэн Монгол Улс өөрийн байр сууриа илэрхийлж, олон улсад эерэг зөв мессеж хүргэж чадахгүй байгаад дүгнэлт хийх хэрэгтэй. Цаашид олон улсын санхүүгийн зах зээлд зөв мэдээлэл өгөх, олон улсад нэр хүндээ хамгаалах эерэг мессеж түгээх мэргэжлийн PR-ийн ажиллагаа, олон улсын хууль дүрмийг сайн мэдэж, хэрэглэж чаддаг олон улсын хуульчдыг бэлтгэж ажиллуулахгүй бол Монгол улс том тоглогчдын өмнө буруу нүүдлээр мадлуулсаар л байх нь.

24tsag.mn

”Рио Тинто” санхүүгийн хариуцлагыг дангаар үүрэхээс зугтаж Монголын нэрээр зээл авахаар гэрээгээ зөрчиж эхэллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани