Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уранаар амьсгалах казакстанчууд

kaz 

Монгол Улс газрын баялаг ихтэй. Өвөг дээдсээс өвлүүлсэн энэ баялаг өнөөдөр улс орны эдийн засаг хийгээд хөгжлийн гол суурь болоод байгаа билээ. Тиймээс ч манай улс Оюутолгой, Тавантолгой зэрэг эрдэнэс баялаг арвинтай стратегийн томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулаад байна   Эдүгээ ураны нөөцөө ч тогтоолгож амжсан. Дорноговь аймгийн Дулаан-Уулын ураны ордод Францын хөрөнгө оруулалттай "Арева” группын охин компани болох "Кожеговь”-ийнхон хайгуулын үйл ажиллагаа явуулаад 17 жилийг үдэж. Тэд Монголыг ураны нөөцөөрөө дэлхийд 10 дугаарт жагсаалаа. Харин соц. үеэс "цөмийн зориулалтаар ашигладаг, аюултай бодис” гээд ойлгуулж ирсэн болохоор ураныг олборлох нь байгаль орчин хийгээд хүн малд сөрөг нөлөөтэй гэх санамж тархинаас өнөө хэр арилаагүй л байна. Тиймээс ч дээрх бүс нутагт малын элдэв өвчлөл гарахад урантай холбон ярих малчдын, нутгийн иргэдийн нь ч буруу биш юм. Харин "Кожеговь” компанийн зүгээс малчдад ураны хайгуул, олборлолт бусад улс оронд хэрхэн явагддаг, үйл ажиллагаа яаж явуулдаг талаар танилцуулахаар байгаль цаг уур ижил Казакстан улсад зорчуулав. Казакстан дахь Казакстаны төрийн өмчит Казатомпром, АРЕВА-гийн хамтарсан "Катко”-гийн уурхайн үйл ажиллагааг малчдад танилцуулсан юм. Казакстан явах малчдын төлөөллийг Улаанбадрах сумын багийн иргэдийн хурал, Сайншанд сумын Зүүнбаян багийн иргэдийн хурлаар сонгон авчээ. Малчдын төлөөллийг Улаанбадрах сумын ИТХ-ын дарга Ц.Эрхэмболд ахалж явав. Казакстаныг зорих малчдаас явахын өмнө ураны талаар байр суурь, сэтгэгдлийг нь сонсоход"Манай сумын нутаг дэвсгэрт Францын хөрөнгө оруулалттай "Арева” компаний охин компани үйл ажиллагаа явуулдаг. Энэ үйл ажиллагааг нутгийн ард иргэд бид эсэргүүцдэг. Шар нунтаг гаргаж авахын тулд хүхрийн хүчил хэрэглэдэг. Сүүлийн үед манай суманд малын өвчлөл гарч байна. Уушиг, дотор нь өвчилж байна. Шинжилгээнд явуулахаар зүүн өмнөд Азид гардаг гурван төрлийн өвчний нэг байна гэдэг. Бид малын үүлдэр угсааг сайжруулах талаас нь бодолцож байна. Уг өвчлөл уранаас үүдэж гараад байна гэж манай нутгийнхан үзэж байгаа. Тиймээс ураны хайгуулын талаар эсэргүүцэлтэй ханддаг” гэж байлаа.

Ийнхүү Дорноговийн Улаанбадрах сумын малчдын төлөөлөл Улаанбаатараас Алматы-г зорьж, Катко-гийн уурхайтай танилцаад зогсохгүй Казакстаны Сузак мужын удирдлага, малчид, мал эмнэлгийнхэнтэй уулзлаа.

Малчдын төлөөллийг Каткогийн ерөнхий захирал Жерар Фри хүлээн авч уулзан, уурхайн үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан юм.

Катко нь 1996 онд байгуулагдсан. Үйлдвэрлэлийн туршилтын үйлдвэрийг анх 2000 онд Мойынкумд барьжээ. 2006 онд өмнөд Мойынкумын боловсруулалтын үйлдвэр ашиглалтанд орсон. Тус үйлдвэр нь жилд 700 тонн уран олборлох хүчин чадалтай аж. 2007 онд Торткудукд2 дахь боловсруулалтын цогцолборыг байгуулсан байна. Катко үйлдвэр жилд нийт 4000 тонн шар нунтаг үйлдвэрлэж байна.

Казахстан улсын цөмийн эрчим хүчний бизнес маш хурдацтай хөгжиж байна. Дэлхийн нийт нөөцийн 15 орчим хувь буюу дэлхийд хоёрт бичигдэх ураны нөөц бүхий Казахстан улс нь уран олборлох үүднээс хамгийн үр дүнтэй аргаар уран олборлох, өөрийн их хэмжээний нөөцийг худалдах шинэ зах зээл нээж байна.

Казахстан улс 2009 онд дэлхийн нийт үйлдвэрлэлийн 28 хувь, 2010 онд 33 хувь, өнөөгийн байдлаар ойролцоогоор 38 хувийг бүрдүүлж байгаагаараа дэлхийд тэргүүлэгч уран олборлогч орон болсон. Ураны уурхайн хүчин чадал болон тоо хэмжээг огцом өсгөснөөр энэхүү үр дүнд хүрсэн юм. Одоогийн байдлаар 14 уурхай ажиллаж байна.

Өнөөдөр Казахстан улс цөмийн түлш үйлдвэрлэх томоохон үйлдвэртэй болсон бөгөөд хэтдээ дан уран зарах бус түлш болгож худалдах зорилт тавин ажиллаж байна. 2015 он гэхэд Казахстан улс дэлхийн цөмийн түлшний зах зээлийн 30 хувийг хангахаар зорьж байгаа аж.

КАТКО уул уурхайн компани нь Казахстаны өмнөд хэсэгт, Шымкентээс хойд зүгт 250-аад км зайд оршдог Мойынкум болон Торткудукийн ураны ордуудыг олборлохоор Алматы хотод төвтэйгээр 1996 онд байгуулагдсан. Компанийн хувьцааны 51хувийг АРЕВА, 49 хувийг байгалийн ураныг үйлдвэрлэгч Казахстаны төрийн өмчит КазАтомПром эзэмшдэг юм.

Хоорондоо 42 км-ийн зайд оршдог уурхайн хоёр талбайн төслийн ажил нь туршилтын үйлдвэр барих ажлыг багтаасан ТЭЗҮ гурван жил үргэлжилсэний дараа хувь эзэмшигчдийн гэрээнд гарын үсэг зурснаар 2004 онд хэрэгжиж эхэлжээ. Сонгосон технологи нь газар дор уусган олборлох арга бөгөөд энэ нь химийн уусмалыг шууд газрын гүн рүү шахаж ордод буй ураныг уусгадаг арга юм.

КАТКО нь нийгэмд оролцоотой, хариуцлагатай компани гэдгээрээ танигдсан Казахстаны өмнөд хэсгийн Сузак мужийн хамгийн том ажил олгогчдын нэг аж.

КАТКО-ын уурхайнууд Казахстаны өмнөд хэсэгт алслагдсан мужид оршдог ба орон нутгийн иргэдтэй байнгын холбоотой байдаг. АРЕВА-ын үнэт зүйлсийн дүрэмд нийцүүлэн хийсэн бүс нутгийн нийгмийн хөтөлбөр нь орон нутгийн иргэдийн амьдралд тогтвортой дэмжлэг болохуйц төслүүдэд чиглэгддэг аж. Жишээлбэл, КАТКО Сузак мужийн Шолаккорган дахь А.Шулейменовын нэрэмжит сургуулийн барилгын ажлыг санхүүжүүлсэн. Энэхүү шинэ сургуулийн нээлтийг 2011 оны 9-р сард хийсэн бөгөөд 1953 онд барьсан хуучин сургуулийн оронд барьж босгожээ. Шинэ сургуулийн байр 200 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай гэнэ.

Мөн түүнчлэн КАТКО орлого багатай айл өрхүүдийн хүүхдүүдийг хэрэгцээтэй хичээлийн хэрэгсэл, хувцсаар хангах, хүүхдийн зусланд амраах болон боловсролыг нь санхүүжүүлж тусалдаг. Үүний зэрэгцээ КАТКО нь Казахстаны Их Сургуулиуд болон Францын сургуулиудтай түншлэн боловсролын хөтөлбөр болон орон нутгийн оюутнуудын сургалтыг дэмждэг. Тус компани нь орон нутгийн эмзэг бүлгийн хүмүүст мөн анхаарлаа хандуулж   шаардлагатай тохиолдолд гурил, нүүрс зэргээр хангадаг байна.

Үнэндээ ч Каткогийн уурхайг тойрон малчин иргэд өвөлждөг байна. Сузак мужийн залуучууд уурхайд ажиллах хүсэлтэй байдаг аж. Мужийн захирагч "Залуучууд уурхайд ажиллах сонирхол их байна. Арга ч үгүй биз, тэнд тав тухтай орчин, өндөр цалин хангамж, мэргэжил дээшлүүлэх боломж гээд бүгд байгаа. Харин өнөөдөр бидэнд малчин залуус ховордоод байна. Ураныг дагасан хөгжил улс орныг төдийгүй залуусыг ч мэдлэг боловсролтой, мэргэжилтэй болгож байна. Манай дүүрэг өмнө нь газар тариалангийн бүс байлаа. Харин ураны үйлдвэрлэл явуулсанаас хойш Казакстаны бусад дүүргүүдээсээ хөгжлөөрөө тэргүүлсэн. Уранаас хордоно гэсэн ойлголт бидэнд байхгүй. Манайх улсаас татаас авахаа байсан. Хөгжлөөрөө улсдаа тэргүүлнэ гэж байлаа. Сузак мужид цацрагийн тунг хэмждэг терометр байрлуулсан байна. Сар бүр мужийн хэмжээнд хүн амын эрүүл мэндийн тайлан гаргадаг гэнэ.

"АРЕВА” группын Уул уурхайн бизнес группын Хэвлэл мэдээлэл хариуцсан туслах дэд ерөнхийлөгч Мари-Лор Лефебюр:

-Энэ аялал "Кожеговь”, "Катко” болон малчдын хувьд маш чухал боллоо. Бид Монголын малчдыг Казакстаны малчидтай уулзах боломжийг олгож байгаагаараа онцлог юм. Энэ удаагийн аялал үүгээр дуусахгүй. Цаашдаа малчидтай уулзаж, үйл ажиллагаагаа танилцуулах ажлыг хийсээр байх болно. Иргэдийн оролцоот байгаль орчны хяналтын хөтөлбөр сар болгон хийгдэж байгаа. Наймдугаар сард мал угаах, паразитаас салгах ажлыг хийлээ. Наадмын үеэр манай ажилтнууд нутгийн иргэдээс хонь худалдан авах ажлыг хийсэн. Тун удахгүй малчид иргэдэд зориулсан сургалтын ажил хийнэ. Мөн орон нутгийн мэдээллийн зөвлөлийнхөн иргэдтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулт өгдөг. Энэ үйл ажиллагаа цаашид үргэлжилнэ. "Арева Монгол”, "Кожеговь” компани хариуцлагатай компани гэдгээ энэ үйл ажиллагаагаараа харуулж байгаа юм. Үүний зэрэгцээ орон нутгийн эдийн засгийн хөгжилд онцгой анхаарал хандуулдаг. Цаашид ч анхаарлаа хандуулсаар байх болно гэдгийг хэлье” гэлээ.

Нөгөөтэйгүүр Дорноговь аймагт гараад байгаа малын өвчлөл уранаас хордсон байх магадлалтай гэсэн малчдын таамаглал ч эндүү байсныг тэд ярьж байлаа. Учир нь Каткогийн уурхайг тойрон бэлчээрлэх мал сүрэг, малчид, худаг зэргийг харсан малчид "эндхийн ургамал нь хоргүй, уурхайнхан хяналтаа сайн тавьж ажилладаг юм байна” гэцгээж байсан юм.

Эдүгээ малчид ураны үйл ажиллагааг эсэргүүцэн босох бус дэмжин нутаг орноо хийгээд улсын хөгжилд хувь нэмэр оруулах хэрэгтэй гэдгийг онцолж байлаа.

Тиймдээ ч уранаар амьсгалж, баялгаа олборлон хөгжих казакстанчуудаас Монгол ч бас юун хоцрох билээ. Бид ч бас "Уран аюултай” гэж хөгжлөө хойш чангаалгүй, баялгаа ашиглан дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэх цаг иржээ.

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 5-р багийн малчин Н.Лхагвадорж Казахстан дахь КАТКО ураны уурхайн шар нунтгийн газар дор уусган олборлолттой танилцаж буй нь

kaz1

Уранаар амьсгалах казакстанчууд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани