Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний салбар өндийхгүй нь

nuurs89

Өнгөрсөн онд толгой дараалуулан алдагдалтай ажилласнаа зарласан төрийн өмчит нүүрсний компаниуд төсөвт "амалсан” олборлолт, борлуулалтынхаа хоёрны нэгийг ч бүрдүүлж амжсангүй.

Гэтэл ирэх оны төсөв батлах хугацаа хаяанд ирлээ. Энэ онд 39 сая тонн нүүрс гадагш гаргах зорилт тавьсан ч ердөө 16 сая тонныг борлуулаад байна.

Өөрөөр хэлбэл, орлогогүй салбар хэвээр байна. Нүүрсний салбарт төдийгүй улсын төсөвт гол орлого олж ирэх "Эрдэнэс Тавантолгой хүртэл гацжээ. Монголын ганц зах зээл болох урд хөршид энэ бүтээгдэхүүний эрэлт буурч буй таагүй мэдээ тасрахаа болив. Энэ мэтчилэн нүүрсний салбар "нар харалгүй” байсаар ирэх онтой золгох нь.

Уурхайнуудын алдагдал буурах уу?

Чанар, илчлэгээрээ тэргүүлдэг хүрэн нүүрсний хамгийн том орд хүртэл өнгөрөгч онд ашигтай ажиллаагүй. "Шивээ-Овоо” өнгөрсөн онд 3.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн.Тус уурхайн бүтээгдэхүүний борлуулалт 86.3 тэрбум төгрөгт хүрсэн ч хөрс хуулалт, нүүрсний олборлолт, тээвэрлэлтийн зарлага нь орлогоосоо 1.4 тэрбум төгрөгөөр давсан.

Мөн үйл ажиллагаатай нь холбоотой ерөнхий болон удирдлагынх нь зардал нэмэгдсэн зэрэг нь уурхайг уналтад хүргэжээ. Үүнээс гадна энэ салбарт нөөц, туршлагаараа "толгой цохидог’’ "Багануур” хүртэл баахан алдагдал хүлээсэн. Тус уурхай өнгөрсөн онд 86.3 тэрбумын борлуулалт хийсэн ч 9.1 тэрбум төгрөгийг алдсан. Энэ хоёр компанийн төрийн эзэмшлийн хувьцааг өнгөрсөн онд "Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлсэн. "Эрдэнэс МГЛ” компани стратегийн ордод үйл ажиллагаа явуулдаг уг хоёр компанийг бизнесийн зарчмаар ажиллуулж, ашигтай ажиллах оновчтой бодлогыг хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн байдаг.

Гэвч тус компанийн төрийн өмчит уурхайнууд руу чиглүүлсэн бодлого дорвитой үр дүнд хүрээгүй. Харин ирэх онд энэ салбарыг өндийлгөх талаар "Эрдэнэс МГЛ” компани менежментийн өөрчлөлт хийхээ амалж буй. Тус компани уул уурхайн стратегийн томоохон ордуудад төр эзэмшдэг хувийг эзэмшиж, оновчтой менежмент хийх үүрэг хүлээсэн байдаг. Үүнийхээ хүрээнд "Багануур”, "Шивээ- Овоо”, "Эрдэнэс- Тавантолгой”-д менежментийн үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, төрийн мэдэлд байгаа уул уурхайн томоохон компаниудыг захиран зарцуулах эрх үүрэг Төрийн өмчийн хорооноос "Эрдэнэс МГЛ”-д шилжиж байгаа юм. Төлөвлөсөн орлогоо тасалдуулж, ажлын гүйцэтгэл нь алдагдал зааж байгаа төрийн өмчит нүүрсний компаниудыг урагшлуулахаар "Эрдэнэс Тавантолгой”- н менежмент, ажлыг сайжруулах," Багануур”, "Шивээ-Овоо ”-ын алдагдлыг бууруулах, орлогыг нь тогтвортой болгохоор энэ компаниас хэд хэдэн ажлыг эхлүүлснээ удирдлагууд нь хэлсэн.

Эхний ээлжинд "Эрдэнэс МГЛ” алдагдалтай нүүрсний компаниудын өртөг зардалд юу нөлөөлж байгааг судалж, хуучин техник, тоног төхөөрөмжийнх нь сэлбэг засварт хамаг олсноо "тавиад тууж” байна гэж үзжээ. Ирэх онд орлогогүй эдгээр ордыг мөнгө олдог болгоход хоёр гарц байгаа гэж үзэж байгаа юм.

 "Багануур”, "Шивээ-Овоо” компани эхний ээлжинд тээврийн системээс татгалзах шаардлагатай. Олон улсын туршлагаас харахад ийм уурхайнууд кониверийн системд шилжсэн байдаг. Нэгдүгээрт, кониверийн систем нэвтрүүлснээр тэдэнд хамгийн хүндрэлтэй зардлынх нь ихэнх хувийг эзэлж байгаа дизель түлшний асуудлыг цэгцэлнэ.

Шинэ техник технологийг нэвтрүүлснээр сэлбэг хангамжийн зардал буурна. Мөн ажиллах хүч, хүний нөөцийн зардал тодорхой хэмжээгээр буурна” гэж тооцоолжээ. Энэ шинэчлэлээр яг хэдэн төгрөгийн алдагдлыг эргүүлж олох, хэр ашиг олох нь тодорхойгүй байна. Ямар ч байсан өнгөрсөн оных шиг алдагдалтай ажиллахгүйг "Эрдэнэс МГЛ”-ийн удирдлагууд хэлж байна.

Жилийн дараа хүртэх 10-15 хувийн ашиг

Салбарын яам энэ жил нүүрсний нийлүүлэлт өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэн гэж байгаа. Гэвч энэ бүтээгдэхүүний үнэ дэлхийң зах зээл дээр дорвитой дээшлэхгүй байгаа учраас хэчнээн ихийг олборлосон ч орлого олохгүй нь тодорхой болсон.

Еренхийдөө нүүрсний компаниуд олборлолтоо бууруулж, өмнөх жилүүдэд нөөцөлсөн нүүрсээ борлуулах бодлогыг барьж байгаа аж. Манай улсын нүүрсний гол худалдан авагч Хятадын зах зээлийг ажиглахад нүүрсний салбар ойрын саруудад өндийхгүй нь нэгэнт тодорхой болсон талаар салбарынхан онцолж байгаа. Хятадууд өнгөрсөн жил 75.4 сая тонн коксжих нүүрс импортолсон. Энэ нь түүхэндээ хамгийн их нүүрс импортолсон үзүүлэлт юм.

Гэвч Австрали зэрэг томоохон экспортлогчид Хятадын зах зээлд нийлүүлэх нүүрснийхээ хэмжээг нэмсээр байв. Мөн энэ зах зээлд ОХУ, АНУ зэрэг шинэ тоглогчид "заларсан”. Энэ нь манай нүүрсний үнэ цэнэ, эрэлтийг бууруулсан хэрэг болсон. Нүүрсний үнэ 2012 оноос хойш хоёр дахин уруудаад байна. Манай түүхий нүүрс 2011 онд уурхайн аман дээрээ 70 ам.доллараар үнэлэгдэж байсан бол одоо 35 ам.доллар руу унаад байна.

Нүүрсний үнэ 35 ам.доллараас уруудвал "Эрдэнэс Тавантолгой” ч ашиггүй ажиллана гэсэн тооцоо бий. Өмнөд хөрш өнгөрсөн есдүгээр сарын сүүлч гэхэд 40 орчим сая тонн коксжих нүүрс импортолсон байна. Шинжээчид Хятад улсын нүүрсний импорт 60 сая тоннд хүрэхгүй гэж таамаглаж байна. Хятадын гангийн хэрэглээ буурч компаниуд үйлдвэрлэлээ хумисан тул ийнхүү нүүрсний борлуулалт багасчээ, Хятадын удирдагч Си Зиньпин үйлдвэрлэлээ зохиомлоор өсгөхгүй, зах зээлийн жамыг дагуулна гэж мэдэгдсэн.

Түүний мэдэгдэл нь Хятадын зах зээлд нүүрсний үнэ өндийхгүй гэдгийг хэлж байгаа юм. "Эрдэнэс Тавантолгой” компанийн Борлуулалт, маркетинг, тээвэр ложистикийн газраас нүүрсний салбар ирэх оны эхний хагас жилд өндийж эхэлнэ. Ингэснээр алдагдалтай ажиллаж байгаа компаниуд өртөг зардлаа нөхөөд, 10-15 хувийн ашигтай ажиллана гэж таамаглаж байгаа юм.

Эх сурвалж: Зууны мэдээ

Нүүрсний салбар өндийхгүй нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани