Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Ганхуяг: Монголын ЭЗ уул уурхайгаас хамаарна

imgЭдийн засаг хямарч байна, уул уурхай уналтад орлоо гэсэн ид халуун яриан дундуур бид Уул уурхайн сайд Д.Ганхуягтай уулзаж ярилцлаа.

 

 

-Оюутолгойн асуудал хамг­ийн халуун сэдэв болж байна. Монголын Засгийн газар "Рио-Тинто”-той хэл амаа ололцож чадах болов уу. Үнэхээр далд уурхайн зээлийн нөхцөл нь манайд ямар ч ашиггүй юм уу. Энэ  зээлийн гэрээний нөхцөлийг олон нийтэд ил тод болгож болохгүй юу?

-Саналын төвшинд байгаа асуу­дал юм л даа. Оюутолгой төсөлтэй холбогдсон шийдлээ хүлээж байгаа асуудлуудыг  хоёр тал ширээний ард суугаад шийдье гэдэг дээр санал нэгдсэн байгаа. Хамгийн түрүүнд нэмэлт санхүүгийн асуудлыг нэн түрүүнд шийдэх хэрэгтэй байгаа нь үнэн. Төслийн саналын зарим нөхцөлийн талаар өнгөрсөн хоёр­дугаар сард Засгийн газраас УИХ дээр мэдээлэл хийх үед ярьж байсан. Тиймээс шинэ зуйл биш. Оюутолгой компанийн ТУЗ,  хувь нийлүүлэгчид энэ асуудлыг аль болох хурдан шийдэх үүрэгтэй. Өнгөрсөн  онд хоёр тал  нэг зарчим тохирсон юм.  Тэр нь санал нэгдээгүй асуудлаар олон нийтэд мэдээлэл хийхгүй гэж. Энэ зарчим хэвээр байгаа эсэхийг саяхан лавлаж, тодрууллаа. Энэ тохирооны зорилго нь хоёр тал нэр хүндээ дээдлэх явдал. Оюутолгой ком­­­­­­п­анийн шийдвэр гаргах бүтцийн ямар ч шийдэл гэрээ, хуулинд ний­цэх учиртай. Мөн харилцан ашигтай  буюу хамтдаа хожих win-win зарчмыг баримтлах нь ч  мэдээж.Тухайлбал, хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн ТЭЗҮ-г Эрдэс баялгийн зөвлөл хүлээн авснаар гэрээ хүчинтэй болдог хуультай юм. Энэ төслөөс талуудад оногдох өгөөжийн хувь, хэмжээг энэ ТЭЗҮ болон санхүүгийн загварт заасан байгаа. Тиймээс нэмэлт санхүүжилтийн асуудлыг ший­­дэхдээ энэ хувь, хэмжээг хад­галахад хоёр тал анхаарлаа хандуулах зүйн хэрэг.

 

 

-Таныг хүмүүс ярьж байна л даа. Оюутолгойн гэрээг хамгийн их эсэргүүцдэг, гадаадын хөрөнгө оруулагчдад харшилтай хүн уул уурхайн сайд болчихоор эдийн засаг яаж хөгжих вэ гэж?

-Уг нь эсэргүүцэх, шүүмжлэх гэдэг хоёр өөр утгатай ойлголт. Би Оюутолгойн гэрээнд УИХ-ын шийдвэр хэрэгжих учиртай гэдэг өнцгөөс шүүмжлэлтэй хан­даж байсан гишүүдийн нэг нь үнэн. Үр дүн ч гарсан. Хөрөнгө оруу­лалт, санхүүжилтийн зээлийн хүүг бууруулах, мөн  ямар ч тохиол­долд Монголын Засгийн газрын "Оюутолгой”-н ХХК-д эзэмшиж бай­­гаа 34 хувь буурахгуй байх талаар хувь нийлуулэгчийн гэрээнд өөрч­­лөлт орсон. Зээлийн хүүг буу­­руу­л­снаар Монголын талд орох орлого багадаа нэг тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж тэр үеийн Сангийн сайд нь хэлж байсан юм. Бодит үнэн ийм л байна. Ер нь гэрээ ч гэрээ л дээ. Намайг хөрөнгө оруулагчдад харшилтай гэж харагдуулах сонирхолтой хумүүс байж болох юм. Гэхдээ тэр нь би биш. Энэ санхүүжилт, тухайлбал, анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтэрсэн асуудлаар талууд мөн ч олон удаа  ярьж байна даа.  УИХ- ын гишүүн, Засгийн газрын гишүүн хоёрын ажил үүрэг ялгаатай. УИХ- ын гишүүн хууль санаачлах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй хүмүүс шүү дээ. Харин Засгийн газрын гишүүний тухайд гол нь УИХ- ын шийдвэрийг хэрэгжүүлэх. Би хууль зөрчихгүй байх  зарчмыг барим­­талдаг. Хууль, тогтоомж зөр­­ч­иж байгаад хожим нь тэр нь олон түмний эрх ашгийг ноцтой хохи­роо­сон тохиолдол байдаг биз дээ.

 

 

-Оюутолгойн асуудлаас болж Ц.Сэдваанчиг захирал ажлаа хүлээл­гэн өглөө.  Тэр ямар учиртай захи­­дал байсан юм. Ерөнхий сайдын тушаа­лаар бичсэн юм бол Засгийн газрын тэргүүнд ч бас хариуцлага тооцох ёстой юу?

-Тэр захианы агуулга нь нэмэлт санхүүжилтийн саналтай холбоотой байсан. Уг нь нэг компанийн хувь эзэмшигчид хооронд  саналын зөрүү­­­­тэй асуудал байнга л гардаг.  Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг биз дээ. Энэ бүхэнд ярьж байгаад л шийдвэрээ гаргадаг байх. Гэхдээ нэг зүйл тун ойлгомжтой. Тэр нь  аливаа төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал хэзээ ч  Засгийн газрыг төлөөлөхгүй. Энэ талаар Ц.Сэдваанчиг захирал байр сууриа илэрхийлсэн байна лээ.

 

 

-Нүүрсний экспортын хэмжээ буурсан. Гадаад хөрөнгө оруулалт багаслаа. Энэ бүхний шалтгааныг хангалттай ярилаа. Харин гарц байна уу?

-Гарцгүй юм гэж энэ хорвоод байхгүй.  Харин хүн үед асуудлаас гарах гарц хамгийн сайн хувилбар байдаг гэдэг биз дээ.  Уул уурхайн салбар хүнд байгаа нь үнэн. Өнгөрсөн оны мөн үетэй   харьцуулахад нүүрс­ний  олборлолт 90 гаруй хувьтай, экспортын  биет хэмжээ 70 гаруй хувь­­тай, нүүрсний экспортын орло­гын гүйцэтгэл 40 орчим хувьтай байна.

 

Энэ нь нүүрсний унэ 40 орчим хувиар унасантай холбоотой. 2010, 2011 онд нүүрсний зах зээлийн үнэ сайн байсан. Тухайн үед хүчтэй өрсөлдөгч, гол тоглогч Австрали улсад үер болсон учраас л бидэнд боломж олдсон хэрэг. Тухайн үед тодорхой хэмжээний хөөсрөлт байсан байх талтай. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газар баялаг бүтээгчидтэйгээ уулзаж боломжтой бүх арга авч ажиллаж байна. Үр дүн гарна гэдэгт эргэлзэхгүй байгаа. Дэлхийн зах зээл дээр нүүрс, мөнгө, зэс, молибедин, төмрийн хүдэр гээд манай гол нэрийн бүтээгдэхүүний 13-40 хувийн уналттай байгааг үгүйсгэхгүй. Энэ нь эрэлт багассантай холбоотой юм. Гэхдээ байдал тийм ч харлачихсан юм биш шүү.  2013 оны эхний хагас жилийн байдлаар манай салбараас улсын төсөвт оруулах төсвийн орлогын гүйцэтгэл 75.5 хувьтай байна. Хөрөнгө оруулагчид ямар ч тохиолдолд ашиг ихтэй, түүнчлэн зах зээлийн үнэ тогтвортой, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин тогтвортой байгаа салбарт хөрөнгөө хийдэг.  Монгол Улсын тухайд өнгөрсөн онтой харьцуулахад гадаадын хөрөнгө оруулалт ойролцоогоор 43 хувиар буурсан байна. Энэ дотроо уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт 32 хувиар буурсан. Манайд хийгдэж гадаадын хөрөнгө оруулалтын 85 орчим хувь нь уул уурхайн салбарынх байдаг.

 

 

Тиймээс бид нөхцөл байдлыг сайжруулахад шинж­­лэх ухааны үндэслэлтэй судал­­гаатайгаар маш хурдтай, сайн ажил­лах үүрэгтэй.Хөрөнгө оруулалт буурсан шалтгаанд Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт 2013 онд дуусч байгаа, урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх ажлын хурээнд 2012 оны УИХ-ын сонгуулийн ид үед Засгийн газар хоёр дэх тогтоолыг гаргаж, 1300 орчим тусгай зөвшөөр­лийн талбайг хамруулсан байдаг. Үүнээс болж манай салбарын хөрөнгө оруулалт багагүй буурсан.  Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх шаарлагатай юу гэвэл тийм. Гэхдээ хэрхэн яаж хэрэгжүүлэх, нөхөн олго­вор олгох боломж байгаа билүү гээд асуудлууд их байна. Цаашлаад сонгуулийн өмнө гарсан Стратегийн ач холбогдол бухий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулахтай холбогдсон хуулийг ч эргэж харах цаг болсон. Яг өнөөгийн байдлаар эдийн засагт нь уул уурхайн салбарын нөлөөлөл ихтэй орнуудад экспортын орлого буурч, валютын ханш өсөх хандлага ажиглагдаж байна. Дээрээс нь манайд  байгаа нэг хүндрэл нь экспортын орлогынхоо тодорхой хувийг урьдчилгаа зээлээр аваад тараа­­­чихсан. Шинэчлэлийн Засгийн газар үүнийг урьдчилж харан богино хуга­цаанд бондын санхүүжилтийг татаагүй бол эдийн засагт харин ч жин­­хэнэ утгаараар хямрах байсан биз.

 

 

-Тавантолгойн төсөл таг зогс­лоо. Оюутолгойн бүтээн байгуу­лалт тэг зогсолт хийлээ. Энэ бүх­ний шалтгаан юу байв. Яагаад Шинэч­­лэлийн Засгийн газартай "Рио-Тинто” хэл амаа ололцохгүй байна вэ?

-Тавантолгой таг зогсоогүй.Харин ч 2012 онд 2.5 сая тонн нүүрс олборлон экспортолж байсан бол энэ ондоо багтаан 7.5 сая тонн нүүрсийг экспортлох зорилт тавьсан. Үүний хүрээнд  зарим гэрээнүүдээ хийгээд ажил нь ид явагдаж байна. Зардлыг бууруулах дээр олон ажил хийж байгаа. Өөрөөр хэлбэл, экспортын  биет хэмжээг гурав дахин нэмэгдүүлснээр орлогын төлөв­лөгөө давж биелэх болно. "Таван­толгойн” ХК компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд бондын зээлээс тодорхой хувийг төмөр зам, цахилгаан станц барихад зарцуу­лах болсон. Мөн УИХ-ын шийд­вэрийн дагуу Тавантолгойд сайн оператор компанийг сонгох яриа, уулзалтууд явагдаж байна. Оюутолгойн ил уурхайн баяжуулах үйлдвэр ашиглалтад орж баяжмалаа экспортлож байна. Мен анхны херенге оруулалт гэрээ, ТЭЗҮ-д зааснаас их хэмжээгээр хэтэрсэн тул үүний шалтгааныг баримтаар тогтоох ажлын хэсэг цаг наргүй ажиллаж байгаа. Харин нь нэмэлт сан­хүү­жил­тийн асуудал шийдэгдээгүй гэсэн шалтгаанаар далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг түр зогсоох шийд­вэрийг "Оюутолгой”-н ТУЗ олон­хиороо гаргачихлаа. Гэх­дээ талууд ширээний ард сууж ярья гэж тохирсныг хэлсэн. Компанийн шийдвэр гаргах бүтэц гэрээ, компанын хуулийн хүрээнд хуримтлагдсан асуудлуудаа хур­дан шийдэх хэрэгтэй байна.

 

 

-Нүүрсний салбарыг хөг­жүү­лэх стратеги бодлого гэж байна уу. Бодлого зөв тодорхойлж чадахгүй байгаагаас нүүрсний салбарт унал­тад ороод байгаа юм биш үү?

-Эрдэс баялгийн салбар олон жил бодлогогүй явж иржээ. Ерөн­хийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу энэ салбарт 2024 он хүртэл баримт­лах бодлогын баримт бичгийг  бүх талууд оролцон боловсруулж УИХ-д өргөн барьж,хэлэлцэх эсэхийг нь шийдсэн байгаа. Одоо нүүрс, зэс, газ­рын ховор элемент, төмөр, жонштой хөтөлбөрөө боловсруулж байна. Хугацаа нэг их орохгүй байх.

 

 

-Оюутолгойн 34 дээр Эрдэнэ­тийн 51 хувийг нэмээд "Монгол зэс” компани бай­гуу­лахаар яригдаж байгаа гэсэн. Ямар учиртай, юун компани болохыг тайлбарлаж өгнө үү. Та энэ компанийг байгуулснаар олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох боломжтой гэсэн байсан?

-Энэ санааг би хэлсэн. Гэхдээ шинэ санаа биш. Өндөр хөгжилтэй орнууд санхүү­жилтийнхээ нэлээд хувийг  хөрөнгийн зах зээлээс бос­гож байна. Монгол Улсад асар их ийм боломж бий. Иймээс л Хүний хөг­жил сангийн тухай хуульд заасны дагуу "Эрдэнэс МГЛ” болон  охин ком­па­­ниудыг байгуулахаар заасан.Энэ асуудлыг ЭЗХЯ хариуцан судалж байгаа.

 

 

-Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж бай­гаа аж ахуйн нэгжид гадаа­­дын хөрөн­гө оруулалтыг зохицуулах тухай хуулийг өөрч­лөхөөр болсон гэсэн үү?

-Хөрөнгө оруулалтын тухай хууль болгож өөрчлөхөөр болсон. Ээл­­жит бус чуулганаар хэлэл­цэхээр бэлтгэж байна. Гол нь хөрөнгө оруу­­лалтын хэмжээнээс хамаа­­руу­лан тодорхой хугацаанд хөрөн­гө оруу­лалт, бизнесийн орчинг тогтвор­той байлгах зорилготой.

 

 

-Гадаадын хөрөнгө оруулагчид буцаад Монголд ирнэ гэдэгт итгэл­тэй байна уу. Зарим хүн ч гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр Монгол Улс хөгжих боломжтой гэх шахуу л байх юм?

-Итгэлтэй байна. Амны билгээс ашидын билэг гэдэг үнэн үг бий. Хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн орон байхгүй байх. Гадаад худалдааны тэнцвэрийн зохистой байдлыг бүр­дүү­­лэ­хийн тулд экспортын орлогыг нэмэг­­дүүлэх, чанартай хөрөнгө оруулал­тыг тогтворжуулах бодлогыг хэрэгжүү­лэх шаардлагатай байна.Товчхондоо хөрөнгө оруулалт, бизне­сийн өрсөлдөх чадвартай орчныг яаралтай бүрдүүлэх нь бидний гол зорилго. Монгол Улс өвөг дээдсийн буянаар нэг хүнд оногдох баялгаараа дэлхийд дээгүүрт ордог. Хамгийн том зах зээлд ойрхон байршилтай зэрэг давуу талууд байна.

 

 

-Хамгийн гол тэргүүлэх салба­рыг авч яваа хүний хувьд энэ салбарт болоод байгаа үйл явдлыг юу гэж дүгнэж байна.?

-Ямар ч байсан энэ дөрвөн жилд хийх цаасны ажлын ихэнхийг  нугалчихсан. Яамны хамт олон маш сайн ажиллаж байгаа. Баялаг бүтээгчид ч зүтгэсээр байна. Монгол­чууд бүгдээрээ манай орны хөгжил ойрын хэдэн жилдээ уул уурхайн салбараас нилээд хамааралтай гэдэг үнэнийг ойлгох нь чухал байна. Ил тод, хариуцлагатай, харилцан ашигтай уул уурхайг хөгжүүлж, уул уурхайтай холбогдсон нийгмийн сэтгэлзүйг зөв тийш нь залах шаардлага үүссэн байгаа. Баялаг бүтээгчидтэй Засгийн газар яам, хамтарч ажиллах болно. Газрын тосны салбарын эрх зуйн орчин хангалттай бүрдэх боломж бүрдсэн. Газрын тосны тухай хуулийг УИХ хэлэлцээд эхэлчихсэн. Шатахууны ний­лүүлэлт нэг компаниас хамаа­рахаа больсон, шатахууны хилийн үнэ байсхийгээд нэмэгддэг байсан бол түүхий газрын тосны биржийн үнэтэй хамааралтай боллоо.  Зээлийн хүүгийн зардлыг бууруулж, валютын ханшны эрсдлээс хоёр сарын хугацаанд хамгаалагдах болсон.

 

Мөн нүүрс шингэрүүлэх болон занараас шатахуун  гаргах үйлд­вэрийг төрөөс татварын бодлогоор дэмжих хууль батлагдлаа. Ингэснээр цаашид шатахууны экспортлогч орон болох боломж бүрдэж байна. Гэвч тулгамдсан асуудал байна. Нүүрс, төмрийн хүдрийг машинаар тээвэрлэж байгаа нь байгаль орчинд хортойгоос гадна бутээгдэхүүний өртөг зардалд өндөр хувийг эзэлж байгаа. Энэ зардал Австрали улсынхаас хоёр дахин өндөр байна гэсэн судалгаа гарсан.  Худалдан авагчийн өрсөл­дөө­нийг нэмэгдүүлэхийн тулд тран­зит тээврийн асуудлыг шийдмээр байна. Эрдэс баялгаа боловсруулж нэмүү өртөг шингээж экспортлох шаард­лага­тай. Өнөөдөр нүүрсээ угааж бая­жуу­лаад гаргахад л тээврийн зардал хэмнэгдэхээс гадна нэг тонноос арван доллараас доошгүй ашиг олохоор байна. Бүтээж, өгөөжийг дээш­­лүү­­лэхэд тэргүүний техник, тех­нологи, инно­ваци, менежментийг байн­га эрчимтэй нэвтрүүлэх хэрэгтэй.Эдгээр асуудлыг Засгийн газар яам, компаниуд шийдэхээр ажиллаж бай­на. Ингэснээр 2016 онд экспор­тын орло­гыг хоёр дахин өсөх боломжтой болно.

 

 

-АМГ-ын зарим дарга нар лицензний асуудлаас болоод шал­гаг­даж байгаа. Таныг тэр хэрэгтэй холбоотой гэсэн шум дэгдсэн?

-Би тэр асуудлаар АМГ- ын удирдлагаас ирүүлсэн материалтай танилцсан. Захиргааны хэргийн шүүх асуудлыг дахин босгож, мэдээлэл аван шүүхийн тогтоол гаргаад, тэр шийдвэрээ АМГ-ын холбогдох ажилт­нуудаар хэрэгжүүлсэн гэж ойлго­сон. Тусгай зөвшөөрлийн хөдөл­­гөөнтэй холбоотой асуудал бол хуульд зааснаар цэвэр агентлагийн эрхлэх асуудал. Яам энд ямар ч хамаа­рал байхгүй. Хууль сахиулах байгууллага шалгаж байгаа юм билээ. Тиймээс үнэн зөв нь удахгүй тогтоогдох байлгүй.

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №026

Д.Ганхуяг: Монголын ЭЗ уул уурхайгаас хамаарна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани