Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ШАТДАГ ЗАНАРТ ОЮУ ТОЛГОЙТОЙ ДҮЙХ ХЭМЖЭЭНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ БОЛОЛЦООТОЙ

ШАТДАГ ЗАНАРТ ОЮУ ТОЛГОЙТОЙ ДҮЙХ ХЭМЖЭЭНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ БОЛОЛЦООТОЙ

Монголын Шатдаг занарын ассоциацийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Ч.Хашчулуунтай ярилцлаа.

"Занарын нөөцийн урьдчилсан таамаг 700 тэрбум тонноор яригддаг. Хэр бодитой таамаг бол. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэж хэлж болох занарын орд байна уу?

-700 тэрбум тонн гэдэг бол урьдчилсан байдлаар дөрвөн удаа занарын судалгаа хийж байж гарсан тоо. Тодруулах үүднээс хэд хэдэн ажил хийгдэж байна. Төв болон зүүн бүсэд гадаад, дотоодын компаниуд хайгуул идэвхтэй хийж байгаа. Хууль нь наадмын өмнөхөн батлагдсан учраас хайгуулын ажил дөнгөж одоо л эрчээ авч байгаа болов уу. Цаашдаа хайгуулын ажлыг тал талаасаа эрчимжүүлж байж 700 тэрбум гэсэн нөөц илүү бодитой тоон дээр бууна. Наяад оны дундуур засаг, төрөөс занарыг онцгой анхаарч судалсан учраас энэ тоо тодорхой хэмжээгээр үндэслэлтэй. Занарыг ашиглах хэд хэдэн төрлийн технологи бий. Технологитойгоо таарах эсэх, нөөцийн хэмжээ нь хөрөнгө оруулалтын хэмжээнд хүрэх эсэхийг тодруулах ажил явагдаж байна. Хайгуул сүүлийн хоёр жил бага зэрэг идэвхжсэн. Хууль батлагдсанаар гарц нь гарлаа. Хайгуулын ажлын чиглэлээр тодорхой үр дүн гарна гэдэгт итгэдэг. Занарын холбооноос Монголын хэмжээнд занарын судалгаа хийе гэж төлөвлөж байгаа. Гэхдээ хайгуул хийхгүй л дээ. Өмнө нь хийсэн хайгуулын дүнгүүдийг нэгтгэх асуудлыг Газрын тосны  газартай ярьсан. Төр засаг хөрөнгө талаас нь дэмжээд өгвөл олон нийтэд танилцуулах боломжтой. Ингэж чадвал хөрөнгө оруулалтыг татах нэг том алхам болно. АНУ-ын Засгийн газраас занарын дэлхийн нөөцийг жил бүр судалдаг. Тэдний хувьд манай дээр батлагдсан байдлаар хоёр бий гэж яриад байгаа. Нэг нь Дорноговийнх. Нөгөө нь Дорнодынх. Манай геологичид Төв, Хэнтий, Дорноговь, Дундговь, Өвөрхангай зэрэг газарт занарын нөөц байгаа гэдгийг мэднэ. Давхар хайгуул хийх ажил дөнгөж эхэлж байна.

-Занар дээр сонирхлоо бодитойгоор илэрхийлсэн компани гэвэл Америкийн "Жени ойл" байна. Фран-цаас нэг компанийн нэр дуулддаг. Яг одоогоор хөрөнгө оруулах сонирхол илэрхийлсэн ямар компаниуд байна?

-Занар дээр дэлхийн хамгийн том компани болох Францын "Тотал"-ийн төлөөлөл Уул уурхайн яамныхантай нэлээд уулзалт, хэлэлцээр хийсэн байх. Занарын судалгааг улсын хэмжээнд хийж өгье гэсэн сонирхол илэрхийлсэн юм билээ. Хайгуулын ажил гэсэн үг л дээ. "Жени ойл"-ын хувьд хайгуулын ажлаа хийх шатандаа байна. Монголын компаниуд ч хайгуулын ажлаа хийж байгаа. Ялангуяа занарын хувьд нөөц нь харьцангуй сайн тогтоогдсон, боломжтой гэж үзэж байгаа орд гэвэл Хөөт байна. Наяад онд хийсэн судалгаагаар хамгийн сайн занарын агуулгатай гэж гарсан юм билээ. Барууны компаниуд шинэ орд хайх тал руугаа сонирхолтой байдаг байх. Орос, Эстонийн холбогдох байгууллагын хүмүүс ирж занар дээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн. Оросууд 1940-өөд оноос хойш занарыг ашиглаж байсан учраас нэлээд сайн технологи, мэдээлэлтэй. Монголыг тухайн үед маш сайн судалсан орон бол Орос л доо. Эстоничуудын хувьд дөрвөн цахилгаан станцыг занараар ажиллуулдаг баялаг туршлагатай. Манайх нүүрс ихтэй учраас занарыг тэр бүр тоодоггүй ч Эстонийн туршлагыг тодорхой хэмжээгээр судлах хэрэгтэй байх. Илүү үр өгөөжтэй, хямдхан байж мэдэхийг үгүйсгэхгүй. "Жени ойл"-ын хувьд технологи нь занараас газрын тос, дизель боловсруулдаг давуу талтай. Тэдний хувьд туршилтын үйлдвэр нь Израйль Америкт байгуулагдаад ажил-даа орчихсон. Уул уурхайн яамныхан болон холбогдох хүмүүс газар дээр нь очиж танилцсан байх. Ер нь шинэ боломжууд их гарч байна. Дэлхийн улс орнууд занарт анхаараад эхэлчихсэн. Хятад улс гэхэд л занар олборлох, үйлдвэрлэх талд төрийн дэмж-лэг үзүүлнэ гэдгээ зарласан. Бүр үндэсний хэмжээний хүрээлэн байгуулсан. Занарын маш том ордыг Монголын баруун бүсийн хилийн цаана нээсэн байна лээ. Хайгуулаа идэвхжүүлж байна.

-Монголын занараас гарч байгаа тос Арабынхаас ч чанартай гэсэн олзуурхмаар үр дүнг "Жени ойл"-ынхон хэлдэг. Манай шатдаг занар чанараараа дэлхийн хэмжээндхаахнуур түвшинд орох бол?

-Занар гэдэг бол чулуужсан түүхий нүүрс маягийн материал л даа.  Чанарыг нь дотор нь агуулагдаж байгаа шороо, нефть гаргадаг химийн бүтээгдэхүүний хувийн харьцаагаар үнэлдэг. Хөөт дээр судалгаа хийгээд, үйлдвэр байгуулна гэсэн тооцоо байдаг юм. Монголын компаниудад үүнийг хийх сонирхол байгаа. "Жени ойл"-ын хувьд нефтийн бүтээгдэхүүн агуулагдсан хэсгээс нь гарч байгаа гарцыг онцолж байгаа. Лабораторийн судалгаа хийхэд маш сайн чанарын занартай гэж гарсан гэсэн. Шингэн хэсэг нь бензин болдог, жаахан хүнд хэсэг нь Дйзелийн түлш шиг болдог гэж байгаа юм. Хүнд хэсгийг нь шууд машинд хийхэд асч байгаа гэсэн. Тэгэхээр маш гайхамшигтай юм болох гээд байх шиг.

-Занарыг олборлож ашиглаж эхэллээ гэхэд уурхай нь хэр том байх бол, байгаль орчин талаасаа сөрөг нөлөө бий эсэхийг тодруулж байна л даа?

-Мэдээж том уурхай байгуулахгүй. Занарын нэг онцлог нь том үйлдвэр байгуулдаггүй. Карьер үүсдэггүй. Тэр нь камгиин том давуу тал. Гэхдээ занарын олон төрөл бий. Жишээ нь Америкт байдаг занарын төрөл голдуу чулуун хаданд агуулагдсан байдаг. Газрын тос маягаар тэндээ тунаж шингэсэн байдаг л даа. Манайх тийм биш. Чулуужсан, нүүрс маягийн. Бараг ил гарсан байдаг. Энэ утгаараа ашиглалтын технологи нь өөр.

-Занар ашигласан газрын байгаль ийм болсон гэж ирээд сөрөг жишээнүүд их яригддаг. Занар дээр хэчнээн төрлийн технологи ашигладаг юм бэ?

-Занарын хувьд хоёр төрлийн технологи бий. Нэг нь яг нүүрс шиг олборлож байгаа шиг газарт том нүх үүсгэж зөөж гаргадаг. Тэгээд занараа нэг газарт шатаадаг. Шатаахдаа янз бүрийн химийн бодис үйлдвэрлэдэг. Энэ бол хамгийн энгийн арга. Заримдаа тэр чигт нь түлш болгож шатаадаг. Эстони шууд түлш болгож шатаадаг. Манай нүүрстэй ялгаагүй гэсэн үг. Америкчууд том чулуун хаданд агуулагдсан байгаа шингэн занараа нүх ухаад, сороод авчихдаг. Газрын тостой адилхан шахуу технологитой. Энгийн газрын тосноос ялгаатай нь чулуун хаданд агуулагдсан учраас олон удаа өрөмдөх шаардлагатай. Жижиг жижиг өрөмдлөг хийдгээрээ онцлогтой. Манайх аль аль нь биш. Нэгдүгээрт шороон хэлбэртэй байдаг. Олборлож зөөлөө гэхэд эдийн засгийн ямар ч үр ашиггүй. Том карьер үүсгэн байж гаргаж зөөх бараа бүтээгдэхүүн биш. Шороон дотор агуулагдаж байгаа 10-15 хувийн, заримдаа тэрнээс ч бага хувь байж болох газрын тосны шингэн элемент нь тэндээ ууссан байдаг. Тэрийг нь цахилгааны аргаар газар доор боловсруулахад өөрөө гараад ирдэг. Тусгай хоолой хийгээд гаргаж ирнэ л дээ. Нэг том давуу тал нь олон өрөм тавих шаардлагагүй. Ухаж гаргаж ирэхгүй. Гүнд нь л ашиглана.

-Гүнд байгаа чулуужсан занарыг тодорхой хэмд халаагаад шингэн хэсгийг нь хоолойгоор олборлосны дараа газарт суулт өгнө, хотойно гэсэн тайлбарыг иргэний хөдөлгөөнийхөн хэлдэг. Энэ хэр ортой яриа вэ?

-Газар сууна гэсэн ойлголт байхгүй. Технологийн арай өөр аргыг хэлсэн болов уу. Шороон доторх ус бага зэрэг хатаж байгаатай л адил зүйл. Ус нь хатлаа гээд шороо суулт өгдөггүйтэй адилхан. Чулуу, хад бүх юм нь хэвэндээ байна. Зүүнбаянд тавин жил нефть олборлож байна. Тэрэнтэй огт ялгаагүй процесс. Зарчмын хувьд бид занар гэж жаахан өвөрмөц бараа бүтээгдэхүүн ярьж байгаа ч Зүүнбаянгийн үйлдвэрлэлтэй яг төстэй. Зүүнбаянд газрын тосыг мөн адил халаадаг.

-Энэ намар болсон газрын тосны салбарт хөрөнгө оруулагчдын хурал дээр занар бол хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татах салбар гэж онцлох хүн олон байсан. Яг хэдий хэрийн хөрөнгө оруулалтыг татах боломжтой вэ?

-Хөрөнгө оруулагчид гурваас дөрвөн тэрбум ам.доллар татах боломжтой гэж ярьдаг юм. Оюу толгойтой дүйцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх бололцоотой гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалт татах гэхээс илүү занарыг ашиглаад гарч байгаа бүтээгдэхүүн нь юу вэ гэдгийг бодох хэрэгтэй. Гадаадаас авч байгаа шатахууны үнэ тэрбум шахуу доллар болдог. Энэ мөнгөний тодорхой хэмжээг дотооддоо үлдээх боломж занараа ашигласнаар нээгдэнэ. Хоёрдугаар давуу тал гэвэл байгаль орчинд харьцангуй ээлтэй арга. Дахин хэлэхэд том карьер үүсэхгүй. Дэлбэрэлт болохгүй. Газар дээр ил гаргаад шатаахгүй. Гуравдугаарт занар ашигласны дараа байгаль унаган хэлбэрээрээ үлдэнэ. Үйлдвэрлэл нь 300-400 метрийн гүнд хийгддэг. Дээрээ ямар ч өөрчлөлт гарахгүй. Занарын нөөц их учраас олон төрлийн хэрэглээ гарах байх. Германчууд занараар байшингийн дээвэр гэх мэт барилгын материал хийдэг юм билээ. Манайх ч тэгж болно. Ямар байдлаар яаж ашиглах нь хувийн хэвшил, засгийн бодлогоос хамаарна. Орон нутаг ч хөрөнгө оруулалтаа хийж ашиглаж болно. Цахилгаан станц ажиллуулах, барилгын материал хийх, түлш үйлдвэрлэх боломж нь нээлттэй. Төрөл бүрийн боломж бий. Манайхан занарыг хог гээд хаячихдаг. Багануурын уурхайн дэргэд занарыг овоолоод хаячихсан байдаг. Энэ хогийг ашиглаад хүнд хэрэгтэй юм хийх нь зөв л байх. Ер нь манайх шатахууны хэрэглээгээ дотоодоосоо хангах чиг барих ёстой. Тэгвэл маш их хэмжээний мөнгө хэмнэнэ. Оюутолгойн хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум гэж ирээд ярьдаг. Гэтэл бид жилд тэрбум долларын шатахуун гаднаас авч хэрэглэж байна. Занараа шатахуун болгож ашиглаад эхэлбэл таван жилийн дотор Оюу толгойн хөрөнгө оруулалтаас илүү хэмжээний мөнгө хэмнэнэ гэсэн үг.

-Газрын тосны хууль шинэчлэгдсэнээр занараа ашиглах боломж нээгдлээ гэж байгаа. Занарт хөрөнгө оруулах сонирхолтой улсын хувьд хууль эрх зүйн орчны тал дээр ямар нэг асуудал байхгүй гэж ойлгож болох уу?

-Хөрөнгө оруулагчдад болгоомжилж харж байгаа өнцөг бий. Ер нь бол өнгөрсөн жилээс эхлээд уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтын орчин бага зэрэг сайжирсан. Хоёр чухал хууль батлагдсан. Нэгдүгээрт Газрын тосны тухай хууль байна. Занар, нүүрсний давхаргын хий, бусад төрлийн эрчим хүчний эх үүсвэрийг яаж ашиглах вэ, хэн ашиглах ёстой юм, хяналт нь хаана байх вэ зэрэг бүх асуудал хуульд тодорхой туссан. Хөрөнгө оруулах гэж байгаа хүний хувьд харахад хэнд хандах вэ, ямар дэс дарааллаар зөвшөөрөл авах вэ, ямар нөхцөлд зөвшөөрөл авахгүй байх вэ гэдэг бүх юм нь маш тодорхой болсон. Энэ бол том давуу тал. Хоёрдугаар онцлох зүйл бол Хөрөнгө оруулалтын хууль. Ордоо олсны дараа олборлож ашиглах болно. Ямар нөхцөлд ажиллах, татвaрын орчин ямар байх вэ гэдэг нь тодорхой болсон. Үйлдвэр байгуулъя гэвэл занарын үйлдвэр хөрөнгө оруулалтын хуулийн хүрээнд багтана л даа. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийвэл тэр хэрээрээ гол гэж хэлж болох дөрвөн төрлийн татварыг тодорхой хэмжээнд өөрчлөхгүй байх нөхцөл үүснэ. Хөрөнгө оруулагчдын зүгээс харахад хоёр зүйл дээр болгоомжтой ханддаг юм билээ. Нөөц ашигласны төлбөр хуулиндаа 5-15 хувь гэж байгаа байх. Яг тодорхой заагаагүй.

-Заагтай тавьчихаар ямар нөхцөлд тавыг, ямар нөхцөлд арвыг төлөх нь ойлгомжгүй болчихож байгаа гэсэн үг үү?

-Яг тийм байдал үүсээд байгаа. Хөрөнгө оруулагчдын болгоомжилж буй хоёр дахь зүйл нь бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотой. Хуульд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр шийднэ гээд заагаад өгчихсөн. Газрын тостой адил гэж үзээд тэгсэн байх. Гэхдээ бүтээгдэхүүн хуваалаа гээд асуудал төвөгтэй болж магадгүй. Яагаад гэвэл улс нефть бүтээгдэхүүний худалдаа хийхгүй. Бүтээгдэхүүн хуваана гэдэг нефть бүтээгдэхүүнийг аваад, өөр нэг газар борлуулах
үүрэг хүлээнэ гэсэн үг.

-Нэгэнт хэрэгцээ нь байгаа тохиолдолд шатахуун борлуулахад асуудал гарна гэж үү?

-Тийм ч муу зүйл биш л дээ. Гэхдээ борлуулалт дээр гарч ирж байгаа багц асуудал бий. Нүүрс шингэрүүлэх, нүүрс хийжүүлэх, занар боловсруулахад улсын бодлогоор дотооддоо шатахуун үйлдвэр-лэхийг дэмжих нь тодорхой. Яг борлуулъя гэхэд гадаадаас орж ирж байгаа бензин, дизель гэнэт хямдраад зах зээлийн үнийг унагаавал яах вэ гэдэг асуудал тодорхой бус байгаа. Улс та нар ийм юм хийцгээ гээд маш их хэмжээний хөрөнгө оруулалтаар баахан юм хийлгэчихдэг. Дараа нь Орос ч юм уу аль нэг улсаас орж ирж байгаа нефтийн бүтээгдэхүүн ямар нэг шалтгаанаар гэнэт огцом хямдарвал яах вэ гэдэг асуудал бий. Энэ нь хөрөнгө оруулагчдад тодорхой бус байдлыг бий болгож байгаа хүчтэй шалтгаан. Шатахууны хувьд өнөөгийн үнэ өсөөд байх нь сайн зүйл биш. Хамаагүй буураад байвал хөрөнгө оруулагчид төслийн үр ашгаа тооцож чадахаа больдог. Монгол банкнаас шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Шүүмжлэлтэй ханддаг зүйл бий л дээ. Гэхдээ нэг сайн тал нь шатахууны үнийг барьж чадаж байна. Хэрвээ шатахууны үнийг бариагүй бол өдийд инфляци хорь, гучин хувьд хүрэх байх. Үүнтэй адил цаашдаа шатахууны үнийг өсгөхгүй байх, тогтвортой байлгах нь маш чухал. Энэ тохиолдолд хөрөнгө оруулалтын тооцоогоо хийгээд үр ашгийг нь тооцох боломжтой. Ийм нөхцөлд хөрөнгө хийх бололцоо нэмэгдэнэ.

-Америк, Хятад занарыг ашиглахаар эрчимтэй ажиллаж эхэлсэн гэж та ярилаа. Эстони занараа түлж эрчим хүч гаргаад экспорт хийж дажгүй мөнгө олчихож байна. Өөр ямар улсууд занар руу хошуурч байна вэ?

-Дэлхийн хандлагыг харахад хөгжиж байгаа орнууд занарт маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. Египет, Иордан байна. Сүүлийн үед Энэтхэгт занарын ордод лиценз олгох, ашиглах гэрээ байгуулагдах тал дээр эрчимтэй ажиллаж байна. Египетэд 2010 онд занарын олон улсын хамтын судалгааны төв байгуулагдсан. Ялангуяа Арабын улсууд занарт их анхаарч байна. Саудын Араб газрын тос экспортолдог гол улс. Занарын анхны хоёр лицензийг олгосон бай лээ. Ордуудын талбайгаа хуваарилж эхэлсэн байна. Газрын тосны нөөц дуусах тал руугаа хандсан, хорь, гучин жилийн дараа дуусна гэж ярьдаг. Энэ утгаараа эдгээр улс занараа ашиглах гээд байх шиг байна. Египет, Иорданд газрын тос угаасаа байхгүй. Израйль занарын технологиороо сайн. Үйлдвэрээ байгуулж эхэлж байгаа. АНУ занараа ашиглаж, 2020 он гэхэд импортоос бүрэн татгалзана гэж байна. Шатахуунаа зуун хувь дотоодоосоо хангана гэдгээ мэдэгдчихсэн. Польш Герман зэрэг улс дөчөөд оноос занарын ашиглалтад чухал ач, холбогдол өгч эхэлсэн. Эстони манайх шиг жижиг улс. Гэсэн хэр нь манайд үйлдвэрлэдэг цахилгаан эрчим хүчнээс дөрөв дахин их хэмжээнийг цахилгаан үйлдвэрлэж байна. Занараа ашиглаад цахилгаан үйлдвэрлэдэг.

-Та саяхны нэг хурал дээр Орос, Украйны зөрчил-дөөний бас нэг том шалтгаан нь Украйны занарын нөөц гэсэн сонирхолтой таамаг хэлж байсан...?

-Сүүлийн үед геополитик гэж их ярих болсон. Украйн байгалийн хий, нефтийн бүтээгдэхүүнээ дандаа Оросоос авдаг байсан. Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа эрс муудсан Украйн сүүлийн үед занарын судалгаа руу орж байна. АНУ бусад улсаас компаниуд урьж хайгуул хийлгэж байгаа. Хайгуул хийж байгаа газар нь дайн болж буй хэсэг. Крымийн арал, Украйны зүүн хэсэг Занарын хамгийн их нөөцтэй хэсэг нь. Зарим судлаач Орос, Украйны мөргөлдөөний цаана их хэмжээний занарын нөөц хэний мэдэлд үлдэх вэ гэдэг асуудал байна гэдэг. Украйны зарим мэдээг уншихад Крымд Оросын цэргүүд орж ирэхэд нэн тэргүүнд газрын тос, занарын орд дээр харуулуудаа тавьсан байдаг юм билээ. Сонин л тохиолдол. Манайх занарын асар их, нөөцтэй. Занараа ашиглах тал руу алхам алхмаар явж байна. Хоёр жилийн өмнөтэй харьцуулахад занарын тухай ойлголт нэлээд сайн дэлгэрч байна. Жилийн өмнөхтэй, харьцуулахад хууль нь батлагдаад эрх зүйн орчин нь нээгдэж байна. Энэ эрчээрээ явбал магадгүй хэдэн жилийн дараа занараа ашиглаж үйлдвэрлэсэн бензин дизель хэрэглэж, шатахуун тасрах вий гэсэн айдасгүй болчих байх.

Ц.БААСАНСҮРЭН

ШАТДАГ ЗАНАРТ ОЮУ ТОЛГОЙТОЙ ДҮЙХ ХЭМЖЭЭНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ БОЛОЛЦООТОЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани