Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өрсөлдөөнд "АМЬД ҮЛДЭХ" ээлжит шалгуур

-ХЯТАДУУД НҮҮРСНЭЭС ИМПОРТЫН ТАТВАР АВЧ ЭХЭЛЛЭЭ-
Нүүрсний экспорт тесөвт тусгасан хэмжээнийхээ талд ч хүрэхгүй, төлөвлөсөн орлого тасалдаж, салбарын компаниуд элгээрээ мөлхөхөд хүрээд буй энэ үед манай экспортын гол зах зээл болох өмнөд хөршийн төр, засаг даарин дээр давс гэж хэлж болохоор нэгэн шийдвэрийг гаргаж, тэр дор нь хэрэгжүүлээд эхэллээ. Энэ нь нүүрсний импортод татвар ногдуулах шийдвэр бөгөөд энэ сарын 15 буюу өнгөрсөн лхагва гаригаас хэрэгжиж эхэлсэн юм. Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар, коксжих нуүрсэнд гурав, эрчим хүчнийхэд зургаан хувийн импортын татвар ногдуулж байгаа аж.

70 гаруй хувь нь алдагдалтай ажиллаж, талаас илүү хувь нь ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрсэн гээд ерөнхийдөө уналтад ороод буй дотоодын нүүрсний салбараа дэмжих зорилгоор гаргаад буй Хятадын төр, засгийн энэхүү шийдвэр Индонезоос бусад, Австрали, Орос, Монгол зэрэг бүх экспортлогчид хамаатай. Индонезийн хувьд БНХАУ-тай чөлөөт худалдааны гэрээтэй "ASEAN"-ы гишүүн орон гэдэг утгаараа татвараас чөлөөлөгдөх юм байна.

Уг шийдвэрт хамааралтай экспортлогчдоос хамгийн түрүүнд, нэлээд сүр дуулиантай реакц үзүүлсэн нь Австрали байв. Австралийн нүүрсний компаниудын хувьд импортын татвар тогтоосныг хүчтэй эсэргүүцэж, Хятадын төр, засгийн төвшинд ярилцаж тохиролцох шаардлагыг эрх баригчдадаа тавьсан юм. Эс бөгөөс Австралийн нүүрсний салбар дахин өндийхгүй гэдгийг ч анхааруулаад авсан. Үүний дараахан тус улсын Ерөнхий сайд Тони Эббот Хятадын талд хандан импортын татвар ногдуулах шийдвэр Австралийн нүүрсний компаниудад төдийгүй Хятадын эрчим хүчний балбарт ч сөргөөр нөлөөлөхийг хэлсэн бол Худалдааны сайд нь энэ татвараас зайлсхийхийн тулд БНХАУ-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулах талаар ярилцана гэдгээ мэдэгдээд байгаа.

Австралийн хувьд энэ шийдвэрийг эмзэг хүлээж авсан нь учиртай. Нэгдүгээрт, Хятадын нүүрсний хамгийн том нийлүүлэгч. Хоёрдугаарт, өмнөхөн нь буюу өнгөрсөн сард Хятад улс агаарын бохирдлоо бууруулах зорилгоор 16 хувиас дээш үнс, нэг хувиас дээш хүхрийн агууламжтай, чанар муутай нүүрсийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн импортлохгүй гэсэн шийдвэрийг мөн гаргасан юм. Австралийн олон жил ашиглагдсан, нүүрсний чанар хангалтгүй уурхайнуудын хувьд энэ хориг нэлээд хүнд тусч, зарим нь нүүрсээ угааж үйл ажиллагааны зардлаа өсгөхөөс өөр аргагүй болж байгаа бөгөөд экспортод гаргадаг нийт эрчим хүчний нүүрсний бараг тал хувь нь босго давж чадахгүй гэсэн тооцоо гараад байгаа аж. Дэлхийн нүүрсний зах зээлийн уналтаас үүдэн их хэмжээний алдагдал хүлээж, зардлаа танахын тулд олон мянган ажилтнаа халж, дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй олон компанийн хувьд дээрх хоригийн дараахь шоокноосоо гарч амжаагүй байтал нэмээд импортын татвар ногдуулах шийдвэр гаргасан нь ийн хүчтэй реакц үзүүлэхээс аргагүй байдалд оруулсан байна. Нүүрсний худалдааны хамтрагчдадаа өгсөн Хятадын энэхүү "угсраа цохилт"-ыг салбарын олон улсын шинжээчид хүртэл "Австралийн нүүрсний салбарын хувьд тоглоом дууслаа гэж ч хэлж болохоор байна" гэж дүгнэжээ.

Импортын татварын хувьд уг нь огт шинэ зүйл биш. Нэг ёсондоо 2005 онд цуцалсан импортын татварыг сэргээж байгаа хэлбэр юм. Гэхдээ нүүрсний салбар хүнд, компаниуд асар их алдагдалтай ажиллаж байгаа энэ цаг үед гурав болон зургаан хувь нь хэтэрхий өндөрт тооцогдож байгаа аж. Жишээ нь, Австралийн компаниуд аль болох бага алдагдал хүлээхийн тулд одоогоос хоёр жилийн өмнө 120 ам.доллар байсан эрчим хүчний нүүрсээ тонн тутмыг нь дор хаяж 66 ам.доллараар Хятадад санал болгож байгаа ч бодит байдал дээр 65-аар өгч байгаа юм байна. Гэвч импортын татвар тогтоосноор Хятадын тал дээд тал нь 62 ам.доллараар авахаар болж байгаа юм. Харин 2011 онд тонн нь 330 ам.доллар хүрч байсан коксжих нүүрсний тухайд өдгөө 113 болтлоо унаад байгаа. Шинэ журам хэрэгжиж эхэлснээр үүнээс доош орж ирэх нь гарцаагүй болоод байгаа юм.

Хятадын төр, засгийн дээрх хоёр шийдвэр нүүрсний салбарт олон жилийн туршлагатай, баттай байр суурьтай, өндөр хөгжилтэй Австралийг ийн дээр дооргүй сандаргаж байхад тэдэнтэй харьцуулахад нялхаараа байгаа, коксжих нүүрсээ 30-35-хан ам.доллараар өгдөг, машинаар зөөдөг манайхан, манай компаниуд харин сандарч тэвдсэн ч юмгүй, юу ч болоогүй юм шиг   чимээгүй л байна.

Эсвэл нөхцөл байдалтайгаа бүр эвлэрчихсэн бололтой. Төр, засгийн эрхмүүдийн хувьд одоо суудал, эрх мэдлийн асуудал нь илүү чухал бөгөөд энэ талаар бодох ч сэхээгүй байх шиг.

Хятадын нүүрсний номер нэг нийлүүлэгч гэдэг утгаараа олон улсын төвшинд Австралийг онцолж, Австралид л хамгийн хүнд цохилт болох нь ээ гэж ярьж, бичицгээж байгаа болохоос Монголд хамаагүй, нөлөөлөхгүй гэсэн үг огт биш. Чанар муутай нүүрс импортлохгүй гэсэн шийдвэрийн тухайд эрчим хүчний нүүрс экспортолдоггүй манайд хамааралгүй учир санаа зовохгүй байх нь зүйн хэрэг. Харин ч манай нүүрс илүү өндөр чанартай гэдэг утгаараа овсгоо гаргаж чадвал ашигтайгаар эргүүлж ч болох талтай.

Импортын татвар, тэр дундаа коксжих нүүрсэд тавигдаж буй гурван хувийн татвар бол манайд шууд хамааралтай. Хөл дээрээ зогсч амжаагүй, дэд бүтэц, ложистик муутай болохоор Австралиас дутахааргүй, магадгүй илүү хүнд цохилт болж ч мэднэ. Импортын татвартай, татваргүй төлөвлөсөн хэмжээнийхээ талд ч хүрэхгүй нүүрс экспортолж, төсөвт тусгаснаасаа хоёр дахин бага үнээр    худалдаж байгаа манай улсын хувьд дээрх шийдвэрт тохируулж ойрын хугацаанд шинэ зохицуулалт хийх, эсвэл Австралийн адил Хятадын төр, засгийн төвшинд яриа хэлэлцээ хийх ч юм уу, урт хугацаандаа төмөр замаа ашиглалтад оруулж, тээврийн зардлаа, компаниуд олборлолтын зардлаа бууруулах зэрэг олон алхам, нүүдэл хийх шаардлага зайлшгүй тулгарч байна. Эс бөгөөс нүүрсний зах зээл ойрдоо сэргэх төлөвгүй, Хятадын хэрэглээ хумигдаж байгаа, дээр нь өрсөлдөөн ширүүсч буй ийм нөхцөлд хоёр жил хүрэхгүй хугацааны дотор тэргүүлэгчийн байраас дөрөвдүгээр байр руу ухарсан шигээ бүр өрсөлдөөнөөс шахагдаж, нүүдэл хийх ч чадалгүй болох эрсдэлтэй гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байна.

Саяхан эргүүлэн татсан 2015 оны төсвийн төсөлд ирэх онд 20 сая тонн нүүрс экспортолно гэж тусгасан нь энэ оны 31 саятай харьцуулахад амьдралд арай ойртсон тоо. Гэсэн хэдий ч он дуусахад хоёр сар гаруйхны хугацаа үлдээд байхад 13 сая тонныг гаргаад буй энэ оны байдалтай харьцуулахад 20 сая гэдэг өндөр тоо. Импортын татвар тавьсан ийм нөхцөлд биелүүлэхэд бүр ч амаргүй, тиймээс төр, засаг, салбарын яамны зүгээс шийдвэртэй алхмууд хийж, экспортлогчдоо дэмжих, экспортлогчид ч идэвх санаачилга гаргаж байж өөрсдийн төлөвлөгөөгөө ч биелүүлж, өрсөлдөөний шалгуурыг ч давна гэдгийг Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч нь хэлнэ лээ. Бодох л хэрэгтэй.

Уг нь манай улсын хувьд хамгийн гол дутагдал болох тээвэрлэлт, боловсруулалтын асуудлаа шийдэж, Хятадтай газарзүйн байрлалын хувьд ойр, нүүрсний чанар өндөр зэрэг давуу талаа ашиглаж чадвал хүчтэй өрсөлдөгч байх бүрэн боломжтой. Гэхдээ энэ удаа улиг болтол яригдаж байгаа энэ сэдвээр нурших гэсэнгүй. Юутай ч хамгийн түрүүнд Австралийг хүртэл сандаргаад байгаа Хятадын шийдвэр, нүүрсний өрсөлдөөний бас нэг гэнэтийн шалгуурт бүдэрчихгүйн төлөө хөдлөх, ямар нэг зүйл хийх хэрэгтэй болов уу.


Б.НАРАНТУЯА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Өрсөлдөөнд "АМЬД ҮЛДЭХ" ээлжит шалгуур
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өнөөдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өнөөдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өнөөдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өнөөдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани