Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Далай ээжээ хамгаалах нь “ӨНӨӨДӨР” сонины ҮЕ ҮЕИЙН СЭТГҮҮЛЧДИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО ЮМ

Далай ээжээ хамгаалах нь “ӨНӨӨДӨР” сонины ҮЕ ҮЕИЙН СЭТГҮҮЛЧДИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО ЮМОдоогоос 26 жилийн өмнө Ц.Балдорж эрхлэгчийн бичиж байсан "Далай ээж маань цаазын тавцанд” нийтлэлийн тухай сонсоогүй, мэдээгүй хүн Монголд байхгүй. Монголын төдийгүй тэр үеийн ЗХУ-ын төр засаг, эрдэмтэн мэргэд, ард иргэдийн дунд байгаль дэлхийгээ хамгаалах олон улсын асар том хөдөлгөөн өрнүүлсэн энэ сэдэв өнөөдөр ч амин чухал хэвээр байна. Бүхэл бүтэн хоёр үеийн турш Далай ээжийг баялгийн хар сүүдэрт дайруулчихгүйн тулд үе үеийн сэтгүүлчид үгээ хэлж, үзгээ хурцалж ирсэн.

Бидэнд нэг л зорилго, нэг л эрх ашиг бий. Энэ нь өнөөдрийг хүртэл бидний оршин тогтнохуйн эх болсон байгаль дэлхийгээ, цэвэр усны үүц-Хөвсгөл далайгаа ариун дагшинаар нь хойч үеийнхэндээ өвлөн үлдээх цорын ганц зорилго юм. Тэр тусмаа "Өнөөдөр” сонины хувьд Хөвсгөл далайг хамгаалах нь Балдорж гэх эрхэм хүнээр "овоглож” түүний "школоор” хүмүүжсэн үе үеийн сэтгүүлчдийн мөнхийн сэдэв, эргэж буцаж, эрх ашгаа худалдаж болохгүй мэргэжлийн ёс зүйн шалгуур байдаг юм.

"Өнөөдөр” сонинд нийтлэгдсэн "Далай ээж дахин цаазын тавцанд” цуврал материалууд төр, засаг, хууль хяналтынхны анхааралд өртөж, шат шатны шүүхээс "Талстмаргад” компанийг Бүрэнхааны ордод хууль бусаар лиценз эзэмшсэнийг тогтоож, 2013 оны зургадугаар сарын 24-ний өдрийн Дээд шүүхийн тогтоолоор тус компанийн Бүрэнхааны орд дахь ашиглалтын хоёр, хайгуулын зургаан лицензийг цуцлах шийдвэр гаргасан билээ. Энэ бол "Өнөөдөр” сонины цуврал нийтлэл үүд бодитой байсныг давхар нотолсон шийдвэр гэж бид ойлгодог.

Хөвсгөл нуур орчмын байгалийн баялаг гадна, дотнын шуналын сэтгэлтнүүдийн нүдэнд мөнгө болон харагдаж, зөвхөн ашиг хонжоо олохыг улайран хөөцөлдсөөр ирсэн нь бодит үнэн. Тэдний төлөөллийн нэг болох- төр түшилцэж явсан Мо гэх тодотголтой эрхэм саяхан "Өдрийн сонин”-д анхны Балдорж шагналтан, сэтгүүлч Б.Ганчимэгийг сонгон төлбөртэй ярилцлага өгчээ.

Ярилцлагыг нийтэлсэн сонины нэрийг дурдахдаа бид сэтгэл эмзэглэж байгааг энд тэмдэглэх нь зүйтэй болов уу. "Хөвсгөл нуурын орчмоос фосфорит олборлохоор зориг шулуудсан хорин хэдхэн настай хүүдээ эх орондоо хэрэгтэй зүйл хийгээрэй гэсэн захиас үгийг хэлээд хэдэн мянган доллар зээлдүүлж гэнэ”. Ийм сайн сайхан үйлс хийснийхээ төлөөсөнд долоон жилийн турш "Өнөөдөр” сониноор 127 удаа "балбуулсан” тухайгаа Мо дарга "нулимс дуслуулан” сэтгүүлчид ярьжээ.

Ийнхүү бүтэн долоон жилийн турш ганц ч удаа ганхийсэнгүй, шүүх, цагдаад ч хандаагүй гэнэ. Яасан аугаа их тэвчээр, номхон хүлцэнгүй сэтгэл вэ? "Өнөөдөр” сонин үүсэн байгуулагдсан цагаасаа өдийг хүртэл сэтгүүлчдэдээ зөвхөн үнэнийг баримттайгаар бичих, бодит байдлыг газар дээрээс нь сурвалжилж, тэнцвэртэй мэдээллийг уншигчдад хүргэх шаардлага тавьж, энэ байр сууриа хатуу баримталж ирсэн.

Тиймдээ ч "Өнөөдөр” сонинд нийтлэгдсэн "Далай ээж дахин цаазын тавцанд” цуврал материалууд төр, засаг, хууль хяналтынхны анхааралд өртөж, шат шатны шүүхээс "Талстмаргад” компанийг Бүрэнхааны ордод хууль бусаар лиценз эзэмшсэнийг тогтоож, 2013 оны зургадугаар сарын 24-ний өдрийн Дээд шүүхийн тогтоолоор тус компанийн Бүрэнхааны орд дахь ашиглалтын хоёр, хайгуулын зургаан лицензийг цуцлах шийдвэр гаргасан билээ. Энэ бол "Өнөөдөр” сонины цуврал нийтлэл үүд бодитой байсныг давхар нотолсон шийдвэр гэж бид ойлгодог.

Бүх шатны шүүхийн хүлээн зөвшөөрсөн уг шийдвэр ганцхан жилийн дотор гараагүй ээ. 2010-2013 оны турш, бүтэн гурван жил энэ үйл явц үргэлжилсэн. Харин одоо Дээд шүүхийн эцсийн шийдвэр гарснаас хойш нэг жилийн дараа таны хэлснээр "гоншигонож”, сонины нэр хүндэд халдах нь Бүрэнхааны ордыг өөрийн болгох сонирхлоо орхилгүй горьдлого тээсээр явааг чинь илчлэн харуулж байна.

Шинэ нөхцөл байдал илэрсний дагуу "Талстмаргад” компанийн хүсэлтээр 2014 оны зургадугаар сарын 30-нд Дээд шүүхийн хяналтын шатны хурал болсон. Жилийн өмнө буюу 2013 оны зургадугаар сарын 24-ний өдрийн Дээд шүүхийн 117 дугаар тогтоолоор "Талстмаргад” компанийн бүх лицензийг цуцалсан шийдвэрийг энэ хурлаар өөрчилж, анхан шатны шүүхэд буцаагаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, "Талстмаргад” компанид лицензээ эргүүлэн авах шинэ боломжийг нээсэн гэсэн үг. Энэ тухай үнэнийг нь "Өнөөдөр” сонин энэ сарын 06-ны өдрийн №231 (5325)-д баримттайгаар дахин илчилсэн юм.

Бодвол энэ нь 127 дахь нийтлэл байх нь. Эрхээ сэргээлгэхийн тулд хэнийг ч, яаж ч гүтгэж, хуулийг, баримтыг үгүйсгэж үнэнийг нуух гэж байгаа бол бүтэхгүй ээ, Мо дарга аа! Таны таамагласанчлан манай сэтгүүлч захиалгаар Таныг 127 удаа гүтгэсэн бол лицензийг цуцлах шийдвэр гаргасан шат шатны шүүгчид бас авлигачид болж таарч байна уу? Та бол улстөрч, УИХ-ын Байнгын хорооны дарга хүртэлх төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн. Та зөвхөн үнэнийг, баримттайгаар хэлж, ярих ёстой гэдгийг сануулъя. Үүнээс гадна та хаалтын гэрээ гэгчийг хамгийн сайн мэддэг хүн юм шиг байна.

Төр засгийн байгууллагууд үйл ажиллагаагаа, хийж байгаа ажлаа олон нийтэд хүргэх ёстой, эрхтэй гэж бид үздэг. Ингэхдээ олон нийтэд хэр хүртээмжтэйг харгалздаг нь ойлгомжтой юм. "Өнөөдөр” сонин аль ч засгийн үед дөрөв дэх засаглалын үүргээ биелүүлж, болохгүйг нь шүүмжилж, болохыг нь дэмжиж ирсэн гэдгийг уншигчид маань гэрчилнэ.

Цаашид ч редакцын байр суурь, бодлого энэ хэвээр үргэлжилж зөвхөн үнэнийг баримттайгаар уншигчдадаа хүргэсээр байх болно. Бүрэнхааны фосфоритын ордод лиценз эзэмшигч хэн бүхэнд хандан Хөвсгөл далай болон Бүрэнхааны ордыг бүрэн бүтэн байлгах нь "Өнөөдөр” сонины үе үеийн сэтгүүлчдийн мөнхийн сэдэв байх болно гэдгийг мэдэгдэж байна. Хөвсгөл нуураа хөнөөх нүглээс өнөө үеийнхнийгээ аврахын тулд "Өнөөдөр” сонин дугаар бүрээ зориулахад ч бэлэн.

"ӨНӨӨДӨР” сонины редакцын зөвлөл

 

Далай ээжээ хамгаалах нь “ӨНӨӨДӨР” сонины ҮЕ ҮЕИЙН СЭТГҮҮЛЧДИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО ЮМ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани