Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ уут хоосон буцаахааргүй байна

Уул уурхай гэсэн саалийн ганцтай болхоор Монголын эдийн засаг энэ салбарынхаа бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ ханш хэрхэж байгаад чих тавьж суудаг.  Манай  эдийн засагчид  улсынхаа эдийн засгийг  тодотгохдоо "Өрөөсөн хөлтэй ”  гэх үгийг бодож олсон байна билээ. Гэхдээ энэ бол басамжилж баалахаасаа илүүтэй  эдийн засгаа солонгоруулах, бие биеэ нөхцөлдүүлсэн олон салаа мөчиртэй болгох тухай сануулга байх. 
 
2013 он Монголын эдийн засаг, тэр дундаа уул уурхайн салбарт хар дарсан өдөр хоногууд байв. Дэлхийн зах зээл дээр манай зонхилох экспортын  бүтээгдэхүүний үнэ буурсан нь уул уурхайгаас хэт хамааралтай улсын төсвийн орлогын хүүдийг эргүүлж сэгсрэхэд хүргэсэн. Бидний нэг муу араншин гэвэл уул уурхайн баялаг ихтэй хэмээн бардамнах хэрнээ гадаад зах зээл, тээвэр хүргэлт зэргээ орхигдуулж боломжоо боомилдог явдал. Тиймээс БНХАУ гэсэн ганцхан зах зээлийнхээ барьцаанд орчихсон,  үнэ ханш, нийлүүлэлт гэхчлэн  үндэсний эрх ашиг маань тэдний  ааш араншингаас ихэнхдээ хамаарах гээд байдаг гэмтэй.  Үүний горыг энэ он дуустал амссан хэвээр л байх биз. 
 
Нүүрс Монголын эдийн засгийн итгэл найдвар болоод чамгүй хугацаа өнгөрч байна. Нэг үеэ бодвол бид жилдээ хэдэн арван сая тонныг экспортлох хэмжээнд хүрчээ.  Гэхдээ төмөр замаар тээвэрлэдэг болсон тэр цагт л  хар алтныхаа өгөөж хишгийг энэ ард түмэн мэдрэх байх. Нүүрсний зах зээлийн тухайд гэвэл үнэ уруудаж, эрэлт буурсан хоёр том хүчин зүйлд  хавсаруулчихаад  байгаа. Салбарынхны хувьд энэ долоо хоногийн сүүлчээр болох "Coal Mongolia-2014” уламжлалт уулзалтад итгэл дайж байх шиг байна. 
 
Хууль журмын дагуу экспортын голлох бүтээгдэхүүний дэлхийн зах зээлд зарласан үнийг мэдээлдэг болсон. Хоёрдугаар сарын зарласан үнээс  харвал манай 4000 хүртэл ккал хүртэл илчлэгтэй боловсруулаагүй нүүрс тонн нь 25.6 ам.доллар, 4000-5000 хүртэл илчлэгтэй бол 50.8, харин 5500 ккал-аас дээш илчлэгтэй бол 69.1 ам.доллар байна.  Баяжуулсан коксжих нүүрс 84.4,  мөн баяжуулсан эрчим хүчний нүүрс 38.1 ам.доллар байна. Яаж ч бодсон энэ бол гуяа алгадаад гүймээр үнэ ханш биш байгаа биз. Гэхдээ яахав, Монголын өнөөгийн нөхцөл байдал чамлахаас чанга атгах хэмжээнд л байгаа болохоор энэ зэрэгтэй байгаад нь баярлахаас яалтай.
 
Манай хууль тогтоогчид он дамжин алтны тухай хуулиар амьсгаллаа. Алттай бол валюттай гэцгээж  байна. Олборлосон алтаа Монголдоо тогтоох чиг хандлагыг илүүд үзэж буй. Харин шар металл маань ямаршуухан үнэ ханштай байх нь вэ. 
2012  оны хоёрдугаар сард алт нэг унци нь 1700 ам.доллараас давж байв. Мөн оны ес, аравдугаар сард энэ ханшаа хадгалж байлаа. Харин түүнээс хойш үнэ байнга уруудсаар ирсэн. 2013 оны эхэнд 1670 ам.доллар хүрч байснаа оны сүүлч арванхоёрдугаар сард 1225  болтлоо буурч байсан гэж бодохоор алтны үнэ ханшаас өөдрөг хүлээлт байх  боломж одоогоор харагдахгүй л болов уу. Хэрэв дундаж үнээр нь илэрхийлбэл 2013 онд нэг унци нь 1668.8, харин 2013 онд 1411.0 ам.доллар байв.
 
Гэхдээ оны эхээр шар алтны ханш бага зэрэг өсч 1262.9 ам.долларт хүрснийг шинжээчид түр зуурынх хэмээн тодотгосон байна билээ. Монгол банк энэ сарын нэг грамм алтны дэлхийн зах зээлд борлуулах үнийг 68217 төгрөг хэмээн зарлажээ.   
Алтны үнийг шинжээчид оны эхний улиралд 1250-1280 ам.доллар, харин жилийн дундаж үнийг 1300 ам.доллар хэмээн төсөөлж байна. Монголын эдийн засгийн итгэл найдварыг тээж яваа баялгийн нэг нь  зэсийн баяжмал. Ямар ч цаг үед голч үнэ цэнээ алддаггүй, бас уламжлалт зах зээлтэй гэдгээрээ улбар металл сондгойрдог. 
 
2012 оны эхээр нэг тонн зэс 8500 ам.доллар хүрч  тухайн  үеийн Засгийн газрын аз нь гийж байсан нь бий. 2013 он ч гэсэн 8000-аас дээш гарсан  үнээр эхэлж байв. Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд зэс 7927 ам.долларын дундаж үнэтэй байлаа. Харин энэ жилийн хоёрдугаар сарын дэлхийн зах зээлийн зарласан үнэ 7294.3 ам.доллар байна. Эндээс үнэ ханш нь нэлээдгүй буурсныг анзаарч байгаа байх. 2013 онд зэсийн үнэ 8048 ам.доллараар эхэлж байсан бол оны сүүлч арванхоёрдугаар сард 7202 болтлоо буурч байсан төдийгүй долдугаар сард бүр буурч 6892 ам. доллар болж, барайлгаж байсан удаатай. Гэхдээ л 2013 оны зэсийн дундаж үнэ 7325.8  ам.доллар/тн  байсан.  
 
Энэ оны тухайд зэсийн үнэ сэргэх хандлага харагдаж байгаа. Лондонгийн металлын бирж дээр зэсийн нөөц нэлээдгүй багасч байгаа нь үнэ өсөхөд нөлөөлж байна гэжээ. Гэхдээ л  тонн нь 7400-аас нэг их хэтрэхгүй хэмээн таамаглаж байгаа ч энэ сарын 14-ны байдлаар Лондонгийн бирж дээр тонн нь 7125 ам.доллараар арилжаалагдсан байна билээ. Төмрийн хүдэр манай экспортод чамгүй хувийг эзэлж байгаа. Үүний учир үнэ ханшийг нь онцлов.  Монголын хүдрийг худалдан авагч нь мөн БНХАУ. Эдний зах зэээлийн багтаамж том, дэлхийн төмрийн хүдрийн гол үйлдвэрлэгч компаниуд Хятадад  нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээгээ нэмэгдүүлэхээр  ажиллаж байна. Тухайлбал,  Rio Tinto олборлолтоо 237 сая.тн-оос нэмэгдүүлж 2017 он гэхэд 350 сая.тн хүргэхээр төлөвлөсөн  гэх мэдээлэл байна. Иймд төмрийн хүдрийн олж авсан одоогийнхоо зах зээлээ хадгалж хамгаалах шаардлага гарна байх. 
 
Хятадын уул уурхайн umetal.com сайт хоёрдугаар сард  58 хувийн агуулгатай бүхэллэг хүдрийн үнийг 118 ам.доллар/тонн, харин нунтаг хүдрийг 108 ам.доллар/тонн хэмээн  зарлажээ. Төмрийн хүдрийн хувьд 2013 оны дундаж үнэ 135.1 ам.доллар байсан юм. Энэ оны тухайд төмрийн хүдрийн үнэ одоогийнхоо түвшинд тогтвортой байх төлөвтэй хэмээн шинжээчид "төлөг буулгаад” байгаа. 
Бидний нүүр тахалдаг экспортын голлох бүтээгдэхүүний үнэ  он гарсаар "тугалыг нь тураахгүй, эхийг нь эцээхгүй” хэмжээнд л байна. Юутай ч одоогоор эндээс шуудай  шуудайгаар ашиг олохгүй ч уут хоосон буцахгүй байх найдвар бас байна. 
 
/Вodlogo.mn/
Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ уут хоосон буцаахааргүй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани