Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өмнөговийн Ханбогдод нөөцөөрөө Тамсагтай эн тэнцэхээр газрын тосны орд байна

Газрын тосны газрын Хайгуул судалгааны хэлт­сийн дарга О.Энхбаяртай ярилцлаа.

-Өмнөговийн Ханбогдын "Галба 11″ талбайд хийсэн 14 өрөмний 13-т нь газрын тос илэрсэн гэх мэдээлэл бай­на. Энэ ордын талаар дэл­гэ­рэнгүй мэдээлэл өгөөч?

-”Галба 11″ бол өмнө хийгд­сэн судалгааны үр дүнд газрын тос байх магадлалтай гэж үзэж,1992 онд олон улсын хэмжээнд нээлттэй тендер зарласан 22 талбайн нэг л дээ. Энэ талбайд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Зон Хэн Юу Тиан” компани Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан юм. 2009 онд анх гэрээ байгуулж байсан юм. Галба 11-ийн байршил гэвэл Өмнөговь аймгийн Ханбогд сум, Дорноговь аймгийн Хатан­булаг сумдын нутаг дэвсгэрийг хамардаг. Гэхдээ талбайн 90 хувь нь Ханбогд сумын нутагт хамаардаг. Энд хайгуулын 14 цооног өрөмдсөн юм. Бүх цооногт нь тосны шинж тэмдэг тогтоогдсон. Үүнээс гурван цооногт нь 20 орчим хоног туршилт хийж, 1500 метр куб түүхий тос олборлосон байгаа.

-Тэгэхээр тэнд хайгуулаас гадна олборлолт явагдаж байж. Олборлолтыг нь яагаад үргэлжлүүлээгүй юм бол?

-”Галба 11″ талбай болон тос гарсан блокийн хувьд үнэлгээ хийгдээгүй, нөөц тогтоогдоогүй, олборлосон тосоо хэрхэн борлуулах асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй гэсэн шалтгаанаар олборлолтыг зогсоосон юм. 2012-2013 оны тухайд Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдахгүй удсан тал бий. Компанийн хөрөнгө оруулалт шийдэгдээгүй гэсэн асуудал ч байсан. Энэ мэт шалтгаанаас болж хайгуулын ажил зогсонги байдалд орсон хэрэг. Харин 2014 оны долдугаар сарын 1-ний өдөр Газрын тосны тухай хууль батлагдаж, газрын тосны салбарт баримтлах бодлого, эрх зүйн орчин тодорхой болсон л доо. Нэгэнт орчин нь бүрдсэн учраас "Галба 11″ талбайд газрын тос үүсэх боломжтой тогтоц, өрөмдөх цооногийн байршлыг тогтооход чухал ач холбогдолтой гурван хэмжээст чичирхийллийн судалгааны ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Одоогоор 358.9 км.квадрат талбайд чичирхийллийн судалгааны ажлыг гүйцэтгэж байна. Манай газраас саяхан газар дээр нь очиж үйл ажиллагаатай нь танилцлаа. Ажил нь 50 гаруй хувьтай явж байна. Хээрийн боловсруулалтын түвшинд маш сонирхолтой бүтэц, тогтоцууд тогтоогдож байгаа гэсэн эерэг мэдээллийг "Зон Хэн Юу Тиан” компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй "ВGP” компанийн мэргэжилтнүүд танилцуулж байсан.

-Өмнөговийн "Галба 11″-ийг Тамсагтай эн зэрэгцэхээр орд гэж яриад байгаа. Энэ хэр ортой мэдээлэл вэ?

-”Галба-11″ талбайн хувьд одоогоор албан ёсны нөөц нь тогтоогдоогүй байна. "Зон Хэн Юу Тиан” компанийн судлаачид Тамсагаас дутахгүй орд илэрнэ гэж үзэж байгаа. Бид ч "Галба 11″ талбайд Тамсагийн ордтой дүйцэхүйц хэмжээний нөөц илэрнэ гэдэгт итгэлтэй байна.

-Та нарыг очих үеэр хөрөнгө оруулагч компанийн зүгээс тодорхой ямар ямар мэдээллүүд өгсөн бэ?

-Өмнөговь аймагт зохион байгуулагдсан "Газрын тосны салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт уулзалтад "Зон Хэн Юу Тиан” компанийн хайгуул хариуцсан захирал оролцохоор ирсэн л дээ. Тэр хүн "Галба 11″ талбайн ирээдүйн талаар маш сонирхолтой мэдээлэл өгч байсан. Одоо хийгдэж байгаа гурван хэмжээст чичирхийллийн судалгааны ажлын үр дүнгээр тос илэрсэн блокоос илүү сонирхолтой хотгор тогтоогдсон гэж ярьсан. Бас дараа жил томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж, 14 цооног өрөмдсөн блок дээрээ үнэлгээний зургаан цооног өрөмдөнө гэж байна лээ. Үнэлгээний ажил үр дүнтэй болчихвол тухайн блокыийн нөөцийг бодож, олборлолтод шилжүүлнэ гэж байна. Ашиглалтын 20 орчим цооног өрөмдөнө, мөн энэ жилийн гурван хэмжээст чичирхийллийн судалгаа хийсэн талбайд хайгуулын зургаан цооног өрөмдөнө гэж төлөвлөж байгаагаа ярьсан. Гэхдээ ажлын төлөвлөгөө нь албан ёсоор батлагдаагүй байгаа.

-Хайгуулын явцад сонирхолтой хотгор газар олсон гэж компанийнхан мэдээлсэн юм байна. Хотгор газар гэдгийг энгийнээр тайлбарлаач. Нөөц нь илүү гүндээ байна гэсэн үг үү?

-1940-1960 онуудад газрын тосны чиглэлээр хийгдсэн судалгаанд үндэслэн хотгоруудын талбайн хэмжээ 500 000 км.квадрат, тунамал хурдаст зузаан нь 4500 метр хүртэл гээд тунамал хурдаст хотгоруудыг ялгасан байдаг л даа. Хотгор гээд байгаа нь тунамал хурдасыг хэлж байгаа юм. Хичнээн гүн хотгор байна төдий чинээ тос үүсэх магадлал өндөр гэсэн үг. Гэхдээ хотгор бүрт тос байна гэж ойлгож болохгүй л дээ. Монголын геологийн нөхцөл маш төвөгтэй. Тосны хураагуурууд нь нимгэн. Тектоникийн хагарлын нөлөөгөөр шилжилт хөдөлгөөнд их өртсөн байдаг. Тийм учраас газрын тосыг олж, илрүүлэхэд маш хүндрэлтэй. Тос олборлож байгаа цооногийн яг хажууд нь өрөмдөхөд л тос илрэхгүй байх жишээтэй.

-Тос агуулсан хэсгийн гүн аймаг аймгаараа ялгаатай байх уу?

-Тос агуулсан хурдасын гүн нь янз бүр л дээ. Дорноговийн сав газарт 1200-1800 метр, Тамсагийн сав газарт 2300-3200 метр, Өмнөговийн сав газарт 800-1200 метр байна.

-”Галба 11″ талбайд хэчнээн ам.долларын хайгуул хийсэн бэ?

-”Зон Хэн Юу Тиан” компани 2009-2012 онд 36.7 сая ам.долларыг хайгуулд зарсан байдаг. Энэ онд хийсэн гурван хэмжээст чичирхийллийн судалгааны ажлын өртөгтэй нийлүүлж тооцвол 45 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Нэг зүйлийг онцолж хэлэхэд газрын тосны хайгуулын ажил маш өндөр өртөгтэй байдаг. Жишээ дурьдахад, гурван хэмжээст чичирхийллийн судалгааны нэг км.квадрат ажлын өртөг гэхэд л 30000-35000 ам доллар байдаг юм. Ажлынх нь хэмжээгээр үржүүлэхээр 10 орчим сая ам.доллар болж байгаа юм.

gt3

-Нэг өрөм тавихад хичнээн ам.доллар зарцуулдаг вэ?

-Геологийн тогтоцоос шалтгаалаад өөр өөр байдаг. Дунджаар хоёр сая орчим ам.доллар зарцуулдаг.

-Газрын тосны хууль шинэчлэгдэхээс өмнө компаниуд хүлээлтийн байдалтай байсан гэж та ярилаа. Өмнөговьд одоо хайгуулын ажил ид өрнөж байна уу?

-Тиймээ. Хайгуулын ажил боломжийн хэмжээнд явагдаж байна. Дараа жилээс улам эрчимжинэ. "Магнай трейд” компани "Баянтүмэн 17″ талбайд 523 тууш км-т хоёр хэмжээст чичирхийллийн судалгаа, "Эн Пи Ай” ХХК "Хөхнуур 18″ талбайд нэг хайгуулын цооног өрөмдсөн. "Сансрын геологи хайгуул” ХХК "Цайдам 26″ талбайд нэг цооног өрөмдсөн бол "Зон Хэн Юу Тиан” 358 км.квадрат талбайд гурван хэмжээст чичирхийллийн судалгаа хийгээд байна. Мөн "Импайр газ” ХХК "Борзон 7″ талбайд, "Шунхлай Энержи” компани "Сулинхээр 23″ талбайд энэ ондоо багтаан хоёр хэмжээст чичирхийллийн судалгаа хийхээр бэлтгэл ажлуудаа хангаж байна.

-Газрын тосны хайгуулын ажил хийдэг Монгол компаниуд бий юу?

-Газрын тосны хайгуулын гурван хэмжээст чичирхийллийн ажил, өрөмдлөг, каротаж, туршилт зэрэг ажлуудыг гүйцэтгэдэг компани одоохондоо Монголд байхгүй. Эдгээр ажлуудыг газар нутгийн хувьд хамгийн ойрхон БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд хийж гүйцэтгэж байгаа. Хайгуулын бэлтгэл ажлыг хангахад маш их цаг хугацаа шаардагддаг. Гадаадаас авах ажиллах хүчний зөвшөөрөл, тоног төхөөрөмж оруулж ирэх гэх мэт өчнөөн ажил бий. Нэг өрөм тээвэрлэхэд 70-80 машин ачаа болдог. Өрөмдлөгийн ажлыг гэхэд л 50-60 хүн гүйцэтгэдэг. Галба 11 талбайд гүйцэтгэж буй гурван хэмжээст чичирхийллийн судалгааны ажлыг 330 орчим хүн гүйцэтгэж байгаагаас 153 нь тухайн орон нутгийн иргэд ажиллаж байх жишээний. Хятад ажилчдад зөвшөөрөл авч оруулж ирэх, монгол ажилчдыг цуглуулах зэрэг ажлыг зохион байгуулахад багагүй цаг хугацаа шаардагддаг.

-Өмнөговьд яг хичнээн компани хайгуул хийж байгаа вэ. Хайгуулын үр дүн хэр байна?

-Өнөөдрийн байдлаар дөрвөн компани Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байна. "Борзон 7″ талбайд "Импайр газ” ХХК ажиллаж байгаа. Саяхан Засгийн газрын шийдвэрээр "М Си Эс” ХХК-иас эрх үүргийг нь шилжүүлжавсан юм. "Номгон-9″ талбайд "Сансрын геологи хайгуул” ХХК, "Төхөм 10″ талбайд Монголын алт ХХК, "Галба 11″ талбайд "Зон Хэн Юу Тиан” ХХК ажиллаж байна. Газрын тосны тухай хууль шинэчлэн батлагдсанаар огт судлагдаагүй талбайд эрлийн ажил гүйцэтгэх эрхзүйн орчин бүрдсэн. "Эрдэнэс таван толгой ХХК, "Монголын Алт” ХХК-иуд нүүрсний давхаргын метан хийн эрлийн гэрээ байгуулаад байгаа. Эрэл, хайгуулын ажил эхлэлийн шатандаа явагдаж байгаа тул үр дүнгийнх нь талаар ярихад эрт байна.

-Манай улсын газрын тосны нөөц хэр бол. Хайгуул хийх бололцоотой байршлуудыг тогтоочихсон байдаг уу?

-1992 онд өмнө нь хийж байсан судалгаанд үндэслэж газрын тос байх магадлалтай 22 талбайг ялгасан юм. Нэмж талбай ялгаж, зарим талбайг хувааснаар өнөөдрийн байдлаар газрын тосны хайгуулын 31 талбай байна.

-Хичнээн талбай нь олборлолтод шилжээд байгаа вэ, удахгүй олборлолтод шилжих талбай лав л "Галба 11″ байх шиг байна?

-21 талбайд нь гэрээ байгуулсаны гурван талбай нь олборлолтод шилжээд байгаа. Дараагийн олборлолтод шилжих магадлалтай талбай гэвэл мэдээж "Галба 11″ байна.Мөн "Хөх нуур 18″ талбайд таван цооног өрөмдсөнөөс дөрөвт нь тосны шинж тэмдэг илэрсэн. Энэ онд нэг цооногт туршилт хийхээр төлөвлөж байгаа. Энэ ажлын үр дүн маш чухал байна. Бусад талбайн хувьд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, их хэмжээний ажил хийж байж л тос байгаа үгүйг тогтооно. "ПетроЧайна Дачин” компани хоёр талбайд хоёр тэрбум орчим ам.доллар зарцуулсны үр дүнд олборлолтод шилжсэн. 19, 21, БХГ-97 талбайнх нь хувьд баталгаат нөөцийн хэмжээ 332.64 сая тонн байна. Үүнээс ашиглалтын баталгаат нөөцийн хэмжээ нь 43.2 сая тонн байгаа. Нөөц өсгөх аргуудыг хэрэглэснээр нөөц нь тодорхой хэмжээгээр өсөх боломжтой.dn

Өмнөговийн Ханбогдод нөөцөөрөө Тамсагтай эн тэнцэхээр газрын тосны орд байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани