Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Т.Лхагва: Манай уул уурхайн салбарын үнэлэмж 3-4 дахин унаад байна

Монголын уул уурхайд хөрөнгө оруулагчдын ассоциацын ерөнхийлөгч Т.Лхагватай уул уурхай болон эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Уул уурхайн салбар хүндхэн байдалтай байна. Дэлхий нийтээрээ ийм байна уу эсвэл манай эдийн засаг, хууль эрх зүйн орчноос шалтгаалав уу?
-Манайд үүсээд байгаа уул уурхайн зогсонги байдлыг олон хүн янз бүрийн өнцгөөс харж ярилаа. Одоо нэгдсэн дүгнэлтэд хүрсэн гэж бодож байна. Монгол Улс дотоодын хууль эрх зүйн тогтворгүй байдлаас шалтгаалж уул уурхайн салбар, эдийн засгаа тогтворгүй хямралт байдалд оруулсан гэдэгт санал нэгдэж буй юм. Дэлхийн эдийн засгийн байдалтай холбон тайлбарлаж буй тал бас бий.  Нүүрсээр жишээ авъя. Манай улсаас Хятадад нийлүүлж байгаа нүүрсний хэмжээ нэмэгдсэн. Гэвч үнэ буурсан байгаа.
Бид дотооддоо үйл ажиллагаагаа нэгдсэн байдлаар явуулж чаддаггүй, үнийн нэгдсэн бодлогогүй, тооцоо судалгаагүйгээс үүдээд нүүрснийхээ үнийг  унагасан. Бид дотроо хэрэлдээд бизнесүүдээ боож хаагаад байх юм бол тэр чинээгээр эдийн засаг  улам л уналтад орно. Ийм ч учраас төр засаг, хувийн хэвшлийнхэн цалингаа тавьж чадахгүйд хүрсэн. Олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж авсан "Самурай бонд”-ын хөрөнгийг  засаг төр цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж тавихад зарцуулаад эхэллээ. Тэгэхээр "Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй” гэдгийн үлгэр болоод байгаа юм. Хамгийн гол нь бид дотооддоо бүх асуудлаа шийдэх ёстой гэдэгтэй  хэн ч гэсэн санаа нийлж байна.

-Тэгэхээр гүйдэл суудлаа олохгүй энэ бужигнаан юунаас үүдэлтэй юм. Үүний үр дагавар, нөлөөллийг хэрхэн дүгнэж  байна вэ. Манай эдийн засгийн өнөөгийн хямралын эх үндэс мөн үү?
-Одоогоос дөрвөн жилийн өмнөөс уул уурхайг ямар нэг байдлаар үгүйсгэх, муухай харагдуулах гэсэн бодлогын чанартай  юм шиг ажиллагаа өрнөсөн. Монголчууд дотроо бужигнасан асуудал биш. Монголын үнэт баялаг, капиталд санаархсан  гадаадын тодорхой нөлөөтэй хүчин байгааг ч үгүйсгэхгүй. Тэд биднийг дотор нь бужигнуулах ажил хийсэн гэж ойлгож буй юм. Одоо ингээд харахад Монголын эдийн засаг болон  уул уурхай, капиталын үнэлэмж 2011 онд дээд цэгтээ тулж байсан. Тухайлбал, нэгж бүтээгдэхүүн, компаниудыг дэлхийн зах зээл дээр их өндрөөр  үнэлж байлаа.
Нэг жишээ татахад нэлээд маргаан дэгдээсэн "Саусгоби сэндс” гэдэг компанийг Хятадын "Чалко”-д худалдах гэж байсан үнэ 900 сая ам.доллар байсан. Гэтэл 30 хувиа энэ жил 50 сая ам.доллараар худалдлаа. Эндээс үзэхэд энэ компанийн үнэлгээ 3-4 дахин унасан байна. Үүнийг Монголын уул уурхайн өнөөгийн үнэлэмж гэж ойлгож болно. Тэгэхээр бид өнөөдөр өөрсдийн баялгийн үнэлгээг 3-4 магадгүй 5-6 дахин унагалаа. Баялгийн үнэлгээг  ингэж унагах нь эдийн засгийн тодорхой бүлэглэлүүдэд ашигтай. Яагаад гэвэл тэдний авахыг хүссэн зүйл маш хямдхан боллоо. Өөрөөр хэлбэл асар их мөнгөтэй хүмүүс монголчуудыг улс төр, эдийн засгийн шахалтад оруулж байгаад бидний капитал баялгийг үнэгүйдүүлж  хямд авах бодлого хэрэгжүүллээ гэхэд хилсдэхгүй.

-Тэгэхээр одоо энэ байд­лаас гарах, баялгийнхаа үнэл­гээг өсгөх гарц юу байна вэ?
-Ерөөсөө л монголчууд нэгдсэн бодлого явуулах ёстой. Харамсалтай нь Засгийн газар үүнийг хийж чадсангүй. УИХ-ын 76 гишүүн хоорондоо ойлголцож бодлогоо зангидаж чадалгүй хоёр жил хагасын хугацаа өнгөрлөө. Аливаа бизнест цаг гэдэг бол мөнгө. Маш үнэт хөрөнгө байдаг. Дээрх хугацаанд уул уурхайн бизнес ерөнхийдөө газрын хөрснөөс арчигдлаа. Одоо үүнийг дагаад зам, барилга гээд бүтээн байгуулагчид араас нь орлоо. Олон мянган компани дампуурлаа. Мөн банкны, татвар, нийгмийн даатгалын өртэй компаниудтэй болсон. Үүнийг дагаад мянга мянган хүн ажилгүй болж ард түмний амьдрал ядуурлаа. Энэ бүхэн УИХ-аас эхлэлтэй гэж бодож байна. УИХ нийгэм эдийн засгийн байдалдаа яаралтай үнэлэлт дүгнэлт хийгээд эх орон, ард түмнээ бодсон шийдвэрүүд гаргаж түүнийхээ хэрэгжилтийг хангах талаар Засгийн газартаа шахалт шаардлага тавиад явсан бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд засах бүрэн боломж байсан.
  
-Уул уурхайн салбарт оруулсан зарим хөрөнгө хууль эрх зүйн орчноос шалтгаалж царцаад байгаа. Үүний үр дагавар манайд хэрхэн тусч байна вэ?
 -Урт нэртэй хуульд 1200 орчим лицензийн талбай хамрагдсан.  Үүн дээр  орон нутгийн тусгай хамгаалалт, улсын нөөцийн талбай, хууль бусаар олгосон гэдэг 106 лиценз нэмэгдээд 1500 гаруй лиценз эзэмшигч компанийн асуудал бий. Бүгд л Монгол Улсын хуулиар хүчин төгөлдөр лицензтэй үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хууль эрх зүйн хүрээндээ нийцүүлж тэдэнд  2007, 2008 онд лиценз олгосон. Тэгээд тэд авсан лицензийнхээ талбайд хөрөнгөө зарцуулж хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэтэл дундуур нь монголчуудыг хөрөнгөжүүлэх сонирхолгүй, эд баялгийг нь үнэгүйдүүлэх санаархалтай эдийн засаг, улс төрийн бүлэглэлүүдийн үйл ажиллагааны хүчинд манай гэнэн улстөрчид янз янзын хууль санаачлан батлуулж эхэлсэн юм. Эдгээр хууль нь ардчилсан нийгэмд байж болохгүй зүйл. Хувийн өмч рүү шууд халдан довтолсон. Хэрэв  энэ бизнесүүдийн үйл ажиллагааг зогсоосон бол улс хохиролыг нь барагдуулж нөхөн олговор өгөх ёстой.  Өнөөдөр Монгол Улс тэдэнд нөхөн олговор өгөх эдийн засгийн ямар ч боломж байхгүй.  Дээр дурдсан лиценз эзэмшигчдийн хохирол наад зах нь 4-5 их наяд төгрөг гэж ярьж байгаа юм. Монгол орон өргөн уудам нутагтай.  Түүнийхээ тодорхой хэсэгт ашигт малтмалын лиценз олгосон байгаа.  Тэгээд хэсэг хүмүүс нэг хууль зохиогоод лиценз олгосон газраа эргүүлээд   татвар төлөгчдийн мөнгөөр худалдаж аваад байж таарахгүй. Харин тэр газрын дор байгаа баялгийг гарган ирж ашиглаад ард түмний эрх ашигт нийцүүлэн ашиглая, цаашид үр хойч үедээ эрдэнэсийн сан үүсгэн хадгалах, тэдэндээ боловсрол олгож дэлхий нийттэй мөр зэрэгцэн алхах өндөр соёл, иргэншил хөгжилтэй улс болно л гэж ойлгож байгаа юм. Гэтэл үүнийг эсрэг тал руу нь бүтэн эргүүлээд тавьчихлаа л даа.

-1500-гаад лиценз эзэм­шигч 4-5 их наяд төгрө­­гийн хохирол хүлээсэн. Үүнийг барагдуулах боломж манай улсад алга гэж та ярилаа. Энэ асуудлыг яаж шийдэх боломж байгаа юм бэ?
-Аль ч талаас нь харсан улс тэр мөнгийг төлөх нь утгагүй юм. Гэвч  ардчиллын зарчмаа дахиад л ярья. Хувийн өмчид улс ингэж халдаж болохгүй. Монгол Улсын хуулийн дагуу тэд лиценз авсан юм бол бизнесийг нь хааж боосон хуулиудаа хүчингүй болгож ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Ер нь хувийн ямар ч бизнесийг хааж боосон түүнийгээ суллах  ёстой юм.  Ингэсний дараа санхүүгийн чадавхитай, хөрөнгө оруулалтаа олсон нь тэр бизнесээ үргэлжлүүлээд явна. Өнөөдөр лицензийн төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн компаниуд олон бий. Иймд тэд улсад лицензээ буцаагаад өгнө.  Уул уурхайн салбарт бизнес эрхлэхгүй, гаръя гэсэн хүмүүс олон байгаа. Харин нөгөө талаас БОНХЯ, УУЯ, Ашигт малтмалын газар, МХЕГ-ын хийх ёстой ажил бол стандартын дагуу, байгаль орчинд хор хөнөөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналтаа зөв тавих ёстой. Гэтэл тэр 1000 гаруй лицензийн талбайд байгаль орчны мэргэжилтнүүд очиж үзээгүй гэж хэлж болно. Очдоггүй юм. Улаанбаатарт сууж нэг зураг харж байгаад ийм тийм гэдэг. Гэтэл тэдний ярьж байгаагаас тэс өөр нөхцөл байдалтай байдаг.  Маш олон компанийг зүгээр л хэлмэгдүүлсэн. Тэгэхээр ийм, байдлаар ажиллаж болохгүй. Энэ нөхцөл байдал засагдахаас нааш Монгол Улсад хөрөнгө оруулалт яриад  хэрэггүй. Аливаа зүйлд зарчим гэж бий. Тэгэхээр хөрөнгө оруулагчид ямар нэг юманд шунахаас илүү энэ улсын барьж буй гол зарчим юу гэдгийг ойлгохыг хичээдэг юм.

-Хөрөнгө оруулалтын хуу­лиа шинэчиллээ, хайгуу­лын лиценз олгоод эхэллээ.  Одоо Монголыг чиглэсэн мөнгөн урсгал нэмэгдэнэ гэж эрх баригчид мэдэгдсэн. Гэвч өнөөг хүртэл хөрөнгө оруулалт нэмэгдсэнгүй. Энэ нь эдийн засгийн байдалтай холбоотой юу, эсвэл хууль эрх зүйн орчин дахиад л болохгүй байгаа юм уу?
-Эдийн засаг аятайхан байгаа зүгт мөнгө эргэж байдаг. Тухайлбал, АНУ-ын эдийн засаг өнөөдөр тогтворжоод эхлэхээр дэлхийн мөнгөний эргэлт түүн рүү чиглэж байна. Манай улсын улс, төр эдийн засгийн нөхцөл байдал тааламжтай байвал орж ирсэн хөрөнгө оруулалт илүү өндөр хувьтай өсөх боломжтой. Жишээ нь, АНУ-д нэг сая ам.долларын хөрөнгө орууллаа гэхэд дээд тал нь 20 хувиар өснө. Монголд бол 50-60 хувиар өсөх боломжтой юм. Ийм учраас Ази, Африкт хөрөнгө оруулагчид мөнгөө бариад ирэх сонирхолтой байдаг.  Эрсдэл нь өндөр  ч гэсэн  бид тааламжтай нөхцөл санал болгож чадвал шүү дээ. Гэтэл өнөөдөр манайд хөрөнгө оруулсан олон компани  маш хүнд байдалд байна. Тэд нөхцөл байдал ямар байгааг мэдэж буй тул  хэчнээн гоё хөрөнгө оруулалтын хуультай болоод шинэ лиценз олгоно, үүнээс та нар аваач гэж зарлаад амжилт олохгүй. Учир нь, түрүүчийнх нь асуудал шийдэгдээгүй болохоор хөрөнгө оруулагчид орж ирж ажил хийхгүй байгаа юм.  Мөнгө бол хаа сайгүй хэвтэж байдаг зүйл биш.  Мөнгө бол эргэлдэж байдаг. Гэтэл манайд ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын үйл ажиллагаанд зарцуулаад  гацчихсан  хэд хэдэн тэрбум ам.доллар бий. Мөнгө бол эдийн засгийн цус гэдэг. Энэ гацсан мөнгө эргэлтэд орвол манай эдийн засгийн судсаар цус гүйж эхлэнэ гэсэн үг. Одоо бид даралт нь харвасан хүн шиг болж цусны эргэлт нь бөглөрсөн байна. Энэ бөглөөгөө эмчлэх ёстой.  Өөрөөр хэлбэл гацсан мөнгөө эргэлтэд оруулж байж дараагийн ээлжийн төсөл, үйл ажиллагаандаа санхүүжилт хийнэ. Түүнээс биш хаа нэгтэйгээс шинэ хөрөнгө орж ирнэ гэдэг нь эргэлзээтэй. Ашигт малтмалаас өөр төслүүдэд шинэ хөрөнгө оруулагч орж ирж магадгүй. Уул уурхайн салбарын хувьд Монголыг сонирхдог бизнесийн бүлэглэлүүд  тусдаа. Ази, Африкийн уул уурхайн төслүүдэд хөрөнгө оруулдаг тодорхой хэсэг бүлэг хүмүүс байдаг. Тэднээс өөр хөрөнгө оруулагч хайгаад олдохгүй. Яагаад гэвэл бусад хөрөнгө оруулагч өөрсдийн сонирхдог тив, улс, бизнесийн салбартаа л ажиллана. Товчхондоо бизнесийн хэлбэр нь өөр хөрөнгө оруулагч юм. Тэгэхээр түрүүчийн хэлмэгдүүлсэн хөрөнгө оруулагчдын асуудлаа шийдэхгүй байна гэдэг нь дараагийн хохирогч гарна л гэсэн үг. Хэн ч ирж хэлмэгдэхийг хүсэхгүй шүү дээ.

-Ашигт малтмалын хуулийг шинэчилсэн. Уул уурхайн салбар нэг хэсэгтээ санаа зоволтгүй боллоо. Хөрөнгө оруулагчдад тааламжтай хууль боллоо. Урьд нь оруулаад царцсан хөрөнгө гэсч хөдөлгөөнд орно гэж байгаа. Тэгэхээр та уул уурхайн салбарт ажилладагийн  хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Ашигт малтмалын шинэ хуульд хөрөнгө оруулагчдад ашигтай нэг л заалт орсон. Энэ нь нэг жилийн дотор хэн нэгэн этгээд /ямар нэг хууль гараад/ лицензтэй талбайг нь авч нийгэмчилбэл түүнд оруулсан хөрөнгийн нөхөн төлбөрийг нь өгөх ёстой гэж байгаа. Тэгээд нэг жилийн дотор  тэр нөхөн төлбөрийг нь өгч  чадахгүй бол тэр компани үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрхтэй гэсэн заалт оруулсан. Одоо энэ нэг жилийн хугацаанд шүүх, цагдаа, яам тамга, Ашигт малтмалын газартай учраа олох гээд олон компани ажиллаж байна. Тухайлбал, 106 лицензийн асуудал байна.  Гэхдээ хууль батлагдсан ч хэрэгжүүлэх нь манайд удаан хойрго. Бидний харж байгаагаар ирэх жилийн намар хүртэл энэ асуудал шийдэгдэхгүй нь.   Дээд шатандаа ярьж ярьж нэг хууль баталдаг. Түүнийг хэрэгжүүлэх гэхээр дунд, доод шатандаа ирээд таг зогсдог. Тэр хүмүүс нь ямар ч ойлголтгүй байдаг. Засгийн газрын бодлого улсын хөгжлийн чиг хандлага дунд, доод шатныханд ямар ч хамаагүй юм шиг л байна.

-Тэгэхээр шинээр батлагдсан хуулиуд, хайгуулын лиценз олгож эхэлсэн зэрэг нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдад  эерэг  нөлөөтэй болсон ч хэрэгжихгүй байна гэж ойлгож болох уу?
-Хайгуулын лиценз олгож эхэлснээр    уул уурхайн салбарын бизнесүүд ажилтай болох байх гэж горьдож байна. Тухайлбал, геологчид, өрөмдлөгийн компаниуд, ханган нийлүүлэгчид ажилтай орлоготой болно. Макро эдийн засаг тогтворгүй байгаа тул бас л хөрөнгө мөнгө орж ирэхгүй байна. Лиценз авлаа гэж бодоход бид өөрсдөө тэнд хайгуул хийнэ гэвэл олон тэрбум төгрөгийн зардал гардаг. Эдийн засаг хүнд байгаа өнөөгийн энэ нөхцөлд тэрбум, тэрбум төгрөг гаргаад  эзгүй талбайд очоод хайгуул хийх хэмжээний монгол компани цөөхөн. Гэтэл гадаадынхан манай улс төр, макро эдийн засгийн тогтворгүй байдлаас шалтгаалж орж ирэхгүй байна. Итгэлцэл гэж маш том зүйл бий. Манай энэ итгэлцлийн түвшин бүр хасах утга руу орсон. Өөрөөр хэлбэл дайн болсон улсаас ялгаагүй шахуу л болж. Ийм нөхцөлд хөрөнгө оруулалт орж ирэх нь хэцүү.

-Манай эдийн засагт  хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шингээх багтаамж байна вэ?
-Жишээлбэл газрын тосны салбарт жилд 4-5 тэрбум ам.долларын хөрөнгө татах боломжтой гэдэг. Ашигт малтмалын эрэл хайгуулд жилд нэг тэрбум ам.доллар шингээнэ гэсэн судалгаа бий. Манай улсын эдийн засаг 10 тэрбум ам.долларт эргэлддэг. Үүн дээр гадаадын хөрөнгө оруулалтаар жилд таван тэрбум ам.доллар эргэлдэх бололцоотой. Иймд манай улс 15-20 тэрбум ам.доллар эргэлдсэн эдийн засагтай болоход тун ойрхон. Тэгэхээр чөлөөт эдийн засгийг утгаар нь хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол гэнэт  улс төрийн шийдвэрүүд гарч үе үе нугалаа гаргаад байвал бид хэзээ ч дээрх байдалд хүрэхгүй. Эдийн засаг улам л агшина. Өнөөдрийн байдлаар манай эдийн засаг тав дахин агшаад байна.

-Та дээр уул уурхайн орлогоос тусгай санд төвлөрүүлэх тухай ярьсан. Манай улс орлогынхоо хэдэн хувийг тусгай санд төвлөрүүлэх боломжтой юм бол. Энэ талаар хийсэн судалгаа байна уу?
-Уул уурхай, газрын баялгаар хөгжсөн Саудын Арави, Кувейт, Катар, Норвеги зэрэг улс байна. Норвеги улс газрын доорх баялгаараа хөгжсөн хамгийн тод жишээ. Энэ улсын үндэсний баялгийн санд байгаа хөрөнгийг  хүн амд нь хувааж  үзвэл  нэг хүнд нэг сая ам.доллар ногдож буй тооцоо бий.  Бид стратегийн 15 орд гэж байнга ярьдаг.   Үүнийхээ 34 хувийг төр авна, авахгүй гээд л маргалддаг. Би уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчийн хувьд нэг бодол байдаг.  Улсын хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон 15 том ордынхоо 34 хувийг төрийн биш нийтийн санд төвлөрүүлэх ёстой. Өөрийнхөө баялгийг ашиглуулсны төлөө Монгол Улс нэг ч төгрөг төлөх учиргүй. Харин 34 хувийг нь  Монгол Улсын баялгийн санд төвлөрүүлнэ. Хөрөнгө оруулагчид ч 66 хувь нь эзэмшиж уурхайгаа  ашигтай ажиллуулаад Монголд татвараа төлөөд явна гэвэл бид гэрээ хийнэ гэсэн бодлого баримтлах ёстой.  Гэтэл яагаад ийм энгийн зүйл хэрэгжих түвшиндээ янз бүр болоод байгаа нь ойлгомжгүй юм. Ер нь эдийн засгийн алуурчдын тоглоом яваад байна гэж бодож байна. Харин Монгол Улсын баялгийн санд төвлөрсөн хөрөнгөө дэлхийн мэдлэг чадалтай мундаг санхүүч хүмүүсээр удирдуулаад мөнгийг нь эргэлдүүлэх хэрэгтэй. Тухайлбал, АНУ, Япон зэрэг улсын дэлхийд нэртэй, санхүүгийн чадамжтай жилд ногдол ашиг нь тодорхой хувиар өсч байдаг том том корпорацуудын  хувьцааг авч болно. Мөн "Рио Тинто” компанийн хувьцааг  ч авч болно шүү дээ. Товчхондоо хөдлөхгүй байгаа баялгаа хөдөлгөж байна гэсэн үг.

-Манай эдийн засагт гадаад валют дутаж байна гэж судлаачид хэлж байгаа. Гадаад валют олж ирэх нэг суваг нь ашигт малмалын экспорт, гадаадын хөрөнгө оруулалт. Оюу толгой, Таван толгой гээд томоохон төслүүдээ гацаанаас гаргаж урагшлуулвал эдийн засаг мөнгөний гачаалаас гарна гэж байгаа. Энэ талаар хөрөнгө оруулагч, Монгол Улсын иргэний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Миний бодлоор Монгол Улс гэдэг манай гэр бүл Оюу толгой гэдэг гадаад хүргэнтэй. Тэгээд энэ хүргэн маань монголчуудыг  тэжээнэ гээд сонин зүйл ярьдаг. Бас Таван толгой гээд сахилгагүй ахтай. Тэр их сахилгагүй архи ууна, өрөнд орно. Тоо бодож чадахгүй. Гэтэл хүргэн, ах хоёр минь биднийг тэжээнэ гэсэн ойлголттой болжээ. Тийм юм байхгүй. Манайд өөрийгөө хөгжүүлж хөдөлмөрлөөд амьдралаа аваад явах чадалтай олон хүүхэд бий.  Ахаасаа, гадаад хүргэнээс дутахгүй олон төсөл байна. Гэтэл улс төржөөд тэднийг хааж боогоод зөвхөн энэ хоёр төслийн үр шимээр та бүхнийг тэжээнэ гээд байж таарахгүй. Энэ хоёр төсөл хөгжөөд үр шимээ өгвөл эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын системдээ  хөрөнгө оруулалт хий. Дэд бүтцээ хөгжүүл. Үүнээс гадна бусад тэр мянга мянган төсөл нь хамт хөгжиж байж иргэдийн амьдрал сайжирна. Нэг жижиг чамбай төсөл л гэхэд 150-300 хүнийг сайн ажлын байртай болгож байгаа.  Тэгэхдээ бага цалинтай, хүнд хөдөлмөртэй биш. Цалин өндөр мэдлэг боловсролтой хүмүүс ажиллуулсан сайн ажил бий болгодог юм. Үүнийг бид мянга болгож чадвал 300 мянган хүн өндөр зэрэглэлийн компанид цалин сайтай ажилтай болно гэсэн үг.
Эх сурвалж: www.assa.mn
Т.Лхагва: Манай уул уурхайн салбарын үнэлэмж 3-4 дахин унаад байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани