Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Рио Тинто Монголд шахалт үзүүлж, Засгийн газартай ойлголцохгүй бол Оюу Толгойг зогсоохоо мэдэгдлээ

Рио Тинто Монголд шахалт үзүүлж, Засгийн газартай ойлголцохгүй бол Оюу Толгойг зогсоохоо мэдэгдлээ Рио Тинтогийн Зэсийн группын захирал Жан Себастиан Жак өчигдөр Оюу Толгойн дараагийн шатны хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны тухай Австралид мэдээлэл хийжээ. Тэрээр Оюу Толгойн төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт болох 4.2 тэрбум ам.долларыг (5.4 тэрбумаас) Монголын тал шийдэж өгөхгүй бол бид хөдлөхгүй гэсэн байр суурьтай байгаагаа дэлхий дахинд мэдэгдлээ. Жан Себастиан Жак "бөмбөг Монголын Засгийн газрын гарт байна” хэмээн онцоллоо.

Рио Тинто Монголын талыг нэг бол энэ мөнгийг ол эсвэл татвар хөнгөлөх, илүү хувьцаа эзэмших, илүүдэл зардлыг тусгах зэрэг асуудлыг ашигтайгаар шийдэж өг хэмээн тулгаж байна. Манай талд шахалт үзүүлэн барьцаалж буй 4.2 тэрбум ам.доллар гэдэг бол асар их хэмжээний мөнгө билээ. Чингис  бонд л гэхэд 1.5 тэрбум ам.долларын өр, гэтэл 4.8 тэрбум ам.доллар гэдэг бол манай Засгийн газрын хувьд хаанаас ч олж чадахгүй асар их хэмжээний мөнгө юм.


Рио Тинто Засгийн газар хөдлөхгүй бол Оюу Толгойн хувь заяаг орхино гэдэг байр сууриа илэрхийлснийг барууны, ялангуяа Австралийн хэвлэлүүд ингэж бичжээ.  

Рио Тинто Монголын засгийн газраас тодорхой байдлыг шаардаж анхаарлын гадна үлдсэн Оюу Толгой төслийг үргэлжлүүлэхийн тулд 4.2 тэрбум ам.долларын санхүүжилт хүлээж байна. Рио-гийн зэсийн босс Жан Себастиан Жак өчигдөр "манай компани төслийн санхүүжилтийн дуусах хугацааг сунгах албан ёсны хүсэлт гаргаагүй, учир нь бөмбөг Монголын Засгийн газрын шүүхэд байна” гэж мэдэгдлээ.

"Тэд үүнийг хийхийг бас хийхгүй байхыг хүсч байна. Хэрвээ тэд үүнийг хийхийг хүсч байгаа бол бид урагш алхаж болно, гэхдээ одоо энэ бол үнэхээр тэдний дуудлага юм” хэмээн Жан Жак хэлсэн байна.

Рио нь их хэмжээний зэс, алтны уурхай болох Оюу Толгойн төсөл дээр Монголын засгийн газартай удаан хугацаанд хамтран ажилласан бөгөөд 9 сарын 30-нд санхүүжилтийн эцсийн хугацаа байсан төслийн гүний өргөтгөлийг хийхийн тулд 4.2 тэрбум ам.доллар хэрэгтэй байгаа юм.  

Жак хэлэхдээ "Олборлогч хөгжлийн дараагийн үе шатыг санхүүжүүлэх зээлийн консерциумын 15 арилжааны банкинд өргөтгөл хийх албан ёсны хүсэлт тавих тухай бодолцож байсан. Бид одоо хүртэл албан ёсны хүсэлтээ гаргаж өгөөгүй байсан гол шалтгаан нь бид Монгол Улсын Засгийн газар ирж байгааг ойлгохыг хүсч байна. Засгийн газартай яриа хийснээс хойш 18 сарын дараа ширээн дээр сууж хийх тохиролцоо байна. Бид үүнийг сайн тэнцвэртэй тохиролцоо гэж итгэдэг, бүх талуудад ашигтай юм. Одоо үнэхээр бөмбөг засгийн газарт л байна” гэжээ.

18 сарын өмнө Рио-гийн зэсийн группыг удирдаж эхэлсэн Жан Жак арилжааны банкууд албан ёсны өргөтгөх хүсэлтэд гарын үсэг зурах болно гэдэгт итгэлтэй байсан ч хугацаа өнгөрсөн. Есдүгээр сарын 30-ны сүүлийн хугацаа нь анхны хоёр дахь шатны санхүүжилтийн хугацаа болох гуравдугаар сарын 31-ний хугацааг өргөтгөсөн байдал гэдгийг ч онцолсон юм.  

"Оюу Толгойн үйл ажиллагааны эхний үе шат явагдаж байгаа ч хоёр дахь үе шат  буюу төслийн нүсэр эрдэнэс оршиж буй далд олборлолт хийх нь үүнээс харьцангуй том ажил юм. Бид бүгд эрдэнэсийн 80 хувь нь газрын гүнд байгаа гэж хүлээн зөвшөөрч байна. Гэсэн хэдий ч бид хэрвээ манай хувьцаа эзэмшигчдийн эзэмших хувийг өсгөх юм бол өргөтгөлийг хийх болно гэдгийг Засгийн газар бүрэн ойлгож байгаа” гэлээ.

Хоёр дахь шатанд 4.2 тэрбум ам.доллартай нүүр тулж буй зээлийн консорциумд мөн хөгжлийн банкууд багтдаг бөгөөд тэд хамгийн цаад тал нь шинэ жилийн баяр хүртэл өргөтгөл хийх хүсэлтийг хүлээж авах боломжтой юм. 
Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпорациас эхлээд Европийн сэргээн босголт, хөгжлийн банк болон Австралийн Засгийн газрын Экспортын санхүү, Даатгалын комисс хүртэлх банкууд эдгээр банкуудын тоонд багтдаг аж.

Татварын асуудал, түүнчлэн Оюу Толгойн үйл ажиллагааны эхний үе шатанд зардал хэтэрсний нөхөн төлбөрийн асуудлууд гацаанд оруулж буй түлхүүрүүдийн нэг болж байгааг Жак анхаруулсан байна. Тэрээр "Бид зөвхөн энэхүү капиталын хөрөнгө оруулалтын орчин нь зөв байвал хоёр дахь үе шатыг үргэлжлүүлэх болно. Хэрвээ татварын асуудал тогтворгүй эсвэл бид бусад хэд хэдэн асуудлын талаар санаа зовоод байх юм бол бид хувьцаа эзэмшигчдээ Монголд дахин 6 тэрбум ам.долларын өргөтгөл хийхийг ятгахад үнэхээр хэцүү байх болно” гэв.

Өнгөрсөн зургаадугаар сард Монголын Засгийн газар Оюу Толгойн төлөөгүй татварыг 130 сая ам.доллар хэмээн цохилт үзүүлсэн ч дараа нь 30 сая ам.доллар болгосон юм.

Өнгөрсөн долоо хоногт Олон улсын зэсийн холбооны дарга болсон Жак Рио тэвчээртэй байх ёстой хэмээн ярьж байна. "Намайг ажлаа авснаас хойш Оюу Толгойн ажил ахицтай байгаа. Магадгүй Монголын Засгийн газарт хугацаа хэрэгтэй байж болох юм. Бид Монголын ирэх 30-40 жилийн ДНБ-ий тухай асуудлыг ярьж байна. Энэ тэдний хувьд чухал шийдвэр тул бид тэвчээртэй байх хэрэгтэй” хэмээн хэллээ. Тэрээр зэс олборлох нь богино хугацааны ажил биш гэдгийг онцлоод нийтдээ долоон тэрбумын хөрөнгө оруулалт шаардах Оюу Толгойн үйл ажиллагааг явуулахад 17 жил шаардлагатай бөгөөд багцын хөрөнгө оруулалт зөв байх юм бол мөнгийг жинхэнэ утгаар хэвлэх болно хэмээн хэлжээ. Мөн тэрээр Риогийн БиЭйчПи Биллитонтой хамтран эзэмшдэг дэлхийн хамгийн том зэсийн уурхай Эскондидагийн төсөлд урт хугацаа орсныг жишээ болгож "Бид Эскондидад хайртай, гэхдээ үүнд хүрэхийн тулд 20 гаруй жил хэрэг болсон” гэсэн байна.
www.24tsag.mn
Рио Тинто Монголд шахалт үзүүлж, Засгийн газартай ойлголцохгүй бол Оюу Толгойг зогсоохоо мэдэгдлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани