Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын тухай дэлхий дахинд

Монголын тухай дэлхий дахинд "Turquoise Hill Resources” компани Монгол дахь "Оюутолгой” зэс, алтны томоохон ордынхоо 2014 оны алт, зэсийн үйлдвэрлэлийн гарцын урьдчилсан таамаглалаа гуравдугаар улиралд уурхайн өргөтгөлийн ажил дахин хойшилсонтой холбоотойгоор багасгасан тухай ЛОНДОН. /Reuters/ мэдээлжээ. "Оюутолгой” энэ онд 600-700 мянган унц алтны баяжмал үйлдвэрлэх төлөвтэй байна гэж наймдугаар сард мэдэгдэж байсан бол одоо 550-600 мянган унц алтны баяжмал, үйлдвэрлэхээр болж 135-160 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэхээс 135-150 мянган тонн болгож бууруулахаар болсон турай мэдээлжээ. Ордын өргөтгөлийн ажлыг хойшлуулсаар байгаа асуудлуудыг шийдвэрлэхээр Ванкуверт төвтэй "Turquoise Hill” Монголын Засгийн газартай хэлэлцээ хийж байгаатай энэ үйл явцыг холбожээ. Тэгвэл ВАНКУВЕР. /EINNews/ Монголын Сангийн яамнаас 2014 оны 10 дугаар сарын 19-нд төлөх ёстой байсан зээл болох 115 сая долларыг "Turquoise Hill Resources” компани хүлээн авлаа гэж мэдээлсэн байна. /http://www.reuters.com/article/2014/10/14/turquoisehill-production-idUSL2N0S92X820141014/ ВАНКУВЕР. /EINNews/ мэдээллээ. \http://www.einnews.com/pr_news/229734123/turquoise-hill-receives-mongolian-treasury-bill-repayment/ Хоёр орны иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай ОХУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр 11 дүгээр сарын 14-нөөс хүчин төгөлдөр болно. Энэ тухай Оросын ГХЯ даваа гарагт мэдээлснийг МОСКВА. /ITAR-TASS/ дамжуулжээ. "Хэлэлцээрт заасны дагуу, дипломат, албан болон энгийн гадаад паспорт эзэмшигч ОХУ болон Монгол Улсын иргэд нөгөө улсын нутаг дэвсгэрт визгүйгээр нэвтрэх, гарах, дамжин өнгөрөх, 30 хүртэл хоног оршин сууж болно. Ингэхдээ оршин суух нийт хугацаа анх нэвтэрсэн өдрөөс эхлэн 180 хоногийн хугацаанд 90 хоногоос хэтрэхгүй байх ёстой” гэж тус дипломат байгууллага тэмдэглэсэн байна. "Нөгөө улсын нутаг дэвсгэрт 30 хоногоос илүү хугацаанд зорчих эсвэл оршин суух эсвэл хөдөлмөр эрхлэх, арилжааны зорилгоор үйл ажиллагаа явуулахаар зорьж буй иргэд тус улсын хууль тогтоомжийн дагуу виз авах ёстой” гэж Оросын ГХЯ мэдээлжээ. http://itar-tass.com/politika/1520261 АНУ-д төвтэй "Dual Citizen” компани дэлхийн улсуудыг хэр "ногоон” байгаагаар нь жагсаадаг "Дэлхийн ногоон эдийн засгийн индекс”-ийг дөрөв дэх жилдээ гаргажээ. Энэ индекст дэлхийн улсуудыг олон хүчин зүйлд, тухайлбал уур амьсгалын байдал, үр ашигтай байдал, зах зээл, хөрөнгө оруулалт, байгаль орчны чанарт үндэслэн жагсаадаг байна. 60 улсыг хамруулсан энэ оны индексийг бүх үзүүлэлтийн нийлбэрээр Швед тэргүүлснээр дэлхийн хамгийн ногоон улс болсон бол, Герман араас нь оржээ. Харин Монгол Улс бүх үзүүлэлтээр тийм ч ногоон бус байгаа нь тогтоогдож, энэ оны индекст 60 дугаар байрт жагсан сүүл мушгижээ гэж ЛОНДОН. /RTCC/. мэдээллээ. /http://www.rtcc.org/2014/10/21/sweden-rated-as-worlds-greenest-country// МОСКВА. /minprom.ua/ 2014 онд дэлхийн зах зээлд зэсийн хэрэглээ үйлдвэрлэлийн түвшнээс давна гэж үзэж байгаагаа Америкийн хөрөнгө оруулалтын "Morgan Stanley” банкны шинжээчид илэрхийлжээ. "Перу улсын "Las Bambas” төслийн барилгын ажлыг дуусгахад урьд нь төлөвлөж байснаас их хэмжээний хөрөнгө мөнгө болон илүү их цаг хугацаа шаардагдах бол Монголын зэс олборлогч "Оюутолгой” төсөл төлөвлөж байсан үйлдвэрлэлийн хэмжээгээ энэ онд гүйцээж чадахгүй” гэж шинжээчид тэмдэглээд, эрэлт хэрэгцээ, тухайлбал, улаан металлын үнээс их зүйл шалтгаална гэдгийг нэмж хэлжээ. 2015 онд зэсийн үнэ энэ жилийнхтэй харьцуулахад ойролцоогоор 7,7 хувиар буурна гэж урьд нь Францын "Natixis” банк мэдээлсэн байна. Тус банкны шинжээчдийн урьдчилан таамаглаж буйгаар, ирэх онд нэг тонн зэс 6335 долларын үнэтэй байх аж. "2014 онд зах зээлд зэсийн илүүдэл үүснэ гэж бид таамаглаж байсан боловч Хятадын Нөөцийн товчоо стратегийн нөөцөө нөхөхийн тулд үнийн бууралтыг ашигласан нь зах зээлд хомсдолоос гарах боломжийг дахин олгосонгүй. Гэхдээ энэ нь зах зээлийн үндсэн байдалд нөлөөлөхгүй” гэж шинжээчид тэмдэглэсэн байна. /2014.10.21/ /http://minprom.ua/news/167551.html/ ВЕНА. /industriemagazin/ Монголын тухай ингэж мэдээлжээ. "Эдийн засгийн хамгийн хурдан хөгжилтэй улсын тоонд багтах Монгол Улс ашигтай зах зээлийн орон зай болж байна» гэж Бээжинд суугаа Австрийн эдийн засгийн төлөөлөгч Оскар Андеснер ярьж байна. Түүний хэлснээр, бүрэн боловсруулах технологигүй нүүрсний уурхай, үйлдвэрүүд нь агаар бохирдуулдаг, бас дэд бүтэц муугаас болж хотын агаар муу байгаа гэх мэтчилэн хөрөнгө оруулах ашигтай салбар олон байна. Монгол Улсын нийслэлийн ихэнх гудамж хуучирсан учир засаж шинэчлэх шаардлагатай. Тус улсын хөгжил нийслэлийнх нь гудамжны түгжрээгээр илэрхийлэгдэж байна гэжээ. Монголд хөрөнгө оруулагч Макс Реттенвендерийн хэлснээр, Улаанбаатарын ихэнх гудамж талбайн нэрийг одоо шинэчилж байгаа. Хэрвээ хаа нэгтээ хүүхдийн тоглоомын талбайтай орон сууц байвал түүний оронд гарааш эсвэл энэ мэтчилэн барилга байгууламж баригдаж байна. Улаанбаатарыг анх 60 жилийн өмнө 300 мянган оршин суугчид зориулж босгосон бол өнөөдөр 1,6 сая оршин суугчтай болжээ. Иймээс орон сууц, эрүүл мэнд болон ус хангамжийн асуудал үүсээд байна. Карл Треттлерийн ярьснаар, төмөр замын гол зангилаа нь Бээжин хүрдэг. Энэ бол Европоос Ази орох хамгийн дөт ачааны зам юм. Гэсэн хэдий ч одоо болтол Монголын төмөр зам ганц урсгалтай бөгөөд шинэчилж, бас цахилгаанжуулах шаардлагатай байгаа. Карл Треттлер нь өрөмдлөгийн болон хоолойн техникийн компанийн менежер бөгөөд Монгол Улсын нийслэлийн захирагчийн зөвлөх, мөн Монголын төлөөлөгчдийг Австритай холбож өгдөг нэгэн гэнэ. /2014.08.29/ /http://www.industriemagazin.at/a/oesterreich-hat-in-der-mongolei-gute-chancen-1/
 
Монголын тухай дэлхий дахинд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани