Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Салхин цахилгаан станцад Япончууд хөрөнгө оруулна

Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт баригдах 50 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станцын хөрөнгө оруулагчидтай уулзсан байна.

Уг салхин цахилгаан станцын төслийг "Клин энержи” ХХК гардан гүйцэтгэх бөгөөд хөрөнгө оруулагчид нь Японы "Мизухо”, "Софт” банк ажээ. Уулзалтаар хөрөнгө оруулагчид Монголын сэргээгдэх эрчим хүчний зах зээлийн орчин, үнэ тариф, экспортын нөхцөл боломжийн талаар илүүтэй сонирхож байжээ.

"Цэций” салхин цахилгаан станц /СЦС/ ашиглалтанд орсноор улсын нэгдсэн сүлжээнд жил бүр 124,7 сая кВт цаг цахилгаан эрчим хүч нийлүүлж, дулааны цахилгаан станцаас цахилгааны үйлдвэрлэлтэй харьцуулахад 230 мянган тонн хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулах ажээ. Ингэснээр 180 мянган тонн нүүрс, 1.2 сая тонн ус хэмнэх юм байна.

Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн арвин нөөцтэй бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 10 хувь нь салхины хүчийг эрчим хүч үйлдэрлэх зориулалтаар ашиглах боломжтой ажээ.

Өмнөговь аймгийн хувьд гэхэд 300 мянган МВт салхины эрчим хүчний нөөцтэй болохыг тогтоосон байна. Тиймээс "Цэций” СЦС-ын төсөл нь нутаг дэвсгэрийн онцлогтой уялдсан, үр өгөөжтэй бүтээн байгуулалт болохыг салбарынхан онцолж байна.

Салхин цахилгаан станцад Япончууд хөрөнгө оруулна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler