Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

АВСТРАЛИЧУУД ХЯТАДТАЙ ТОХИРОЛЦОЖ ЧАДЛАА, ХАРИН МАНАЙХ ...

Манай улстөрчдийг орондоо орох сөхөөгүй уралцаж байх зуур БНХАУ нүүрсний импортын татвараа нэмчихлээ. Коксжих нүүрсэнд гурав, эрчим хүчний нүүрсний тонн тутамд зургаан хувийн импортын татвар ногдуулсан нь энэ сарын 15-наас хэрэгжиж эхлэв.

 

БНХАУ-д нүүрс экспортолдог Индонезоос бусад оронд хамааралтай энэ шийдвэрт Австралийн нүүрсний компанийнхан Засгийн газартаа хүчтэй реакц үзүүлсний үр дүнд Хятадын талтай тохиролцож, энэ оны эцсээр хоёр улсын хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулмагц татварыг цуцлах шийдэлд хүрээд байна.

 

Ингэснээр Хятадын топ импортлогч болох ОХУ, Америк, Канад, Монгол гэсэн орнууд дээрх татварыг төлөх болоод байгаа юм. Энэ нь жилээс жилд экспортын хэмжээгээ нэмж буй ч зарлага нь орлогоосоо хэтрэхээ больсон Монголын нүүрсний салбарт Австралиас дутахааргүй хүнд дарамт ирэх нь тодорхой. Ялангуяа коксжих нүүрсэнд тавьсан гурван хувийн татвар нь дэд бүтэц, ложистик муутай манай орны хувьд тонн тутамд дунджаар нэг ам.долларын ачаалал үүсэхээр байна. Энэ нь ойрын хоёр жилдээ буюу Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулахаас нааш нүүрсний салбар нэгмөсөн сөхрөөд уначихгүй бол өндийх боломжгүй гэж мэргэжилтнүүд үзэж буй.

 

 

Ирэх онд 20 сая тонн нүүрс экспортлох таамагтай. Гэтэл төлөвлөсөн хэмжээнийхээ талд нь ч хүрэхгүй нүүрс экспортолж, төсөвт тусгаснаас хоёр дахин бага үнээр нийлүүлж, алдагдлаа нөхөх ямар ч боломжгүй байгаа ийм үед тонн тутамд нэг ам.долларын татвар төлнө гэдэг нүүрс экспортлогчдыг унасан дээр нь дэвсэлсэнтэй ялгаагүй цохилт юм. Коксжих нүүрсний үнэ 70 ам.долларт хүрч байсан үе бий. Гэтэл өнөөдөр тонн нь 30-35 ам.доллар болтлоо навс уначихаад байна. Цаашдаа ч Хятадын зах зээлийн үнэ ханш, эрэлт нийлүүлэлт хэрхэн өөрчлөгдөхийг таашгүй. Хэдхэн жилийн өмнө Хятадын тал нүүрсний импортыг дэмжиж, татваргүй болгож байлаа. Харин одоо 70 гаруй хувь нь алдагдалтай ажиллаж уналтад орсон дотоодынхоо нүүрсний салбарыг дэмжих бодлого баримталж энэхүү татварыг тогтоож байгаа юм. Энэ татвар импортын хэмжээнд ч нөлөөлнө. Ийм тохиолдолд өнгөрсөн хоёр жилд манай улсын нийт экспортын 40 хувийг дангаараа эзэлж байсан нүүрс 25-30 хувь хүртэл буурах магадлалтайг мэргэжилтнүүд онцолж байна.

 

 

Цаашид Хятад улс нүүрсний хэрэглээгээ багасгаж, нүүрсний импортод тавих шаардлагуудаа улам өндөрсгөнө гэсэн таамаг байгаа. Ингэснээр дэлхийн нүүрсний хамгийн том зах зээл Хятадад нүүрс нийлүүлэх өрсөлдөөн улам ширүүснэ. Харин энэ өрсөлдөөнийг манайх давж чадах болов уу? Эрх баригчид нүүрснээс орж ирэх мөнгийг тооцоолдог. Ямар хэмжээний зардлаар олборлолт явуулж, тээвэрлэлтэд хэчнээнийг нь зарцуулдаг, хэд нь экспортлогчдод ашиг болж үлддэгийг сонирхдоггүй. Нүүрсний салбар гэхээр л мөнгөний уурхай мэт санаж, төсөв мөнгө шаардлагатай болмогц л татвар, хураамжийг нь хүссэнээрээ нэмдэг.

 

Үүний ачаар л сүүлийн хэдэн жилд эдийн засгаа аргацааж, цалин тэтгэврээ тавьж ирсэн. Харин одоо нүүрсний салбарт төр засгийн дэмжлэг хэрэгтэй боллоо. Нүүрсний үнэ тэнгэрт хадаж, эрэлт хэрэгцээ нь дундаршгүй мэт байсан сайхан цагт байж болох бүх л татварыг энэ салбарынханд ногдуулсан. Одоо нөхцөл хүндэрсэн, ашиг олох нь байтугай алдагдалтай ажиллаж буй энэ үед нь ч тэр татварууд хэвээрээ байгаа. Хэрэв энэ хэвээр үргэлжилбэл гадаад, дотоодын татварын дарамт Монголын нүүрсийг улам л үнэгүйдүүлж мэдэх нь. Тиймээс манай төр, засаг одоо дотоодынхоо нүүрсний экспортыг дэмжих ямар нэг зохицуулалт хийх шаардлагатай тулгараад байна.


Австрали шиг Хятадын Засгийн газрын түвшинд яриа хэлэлцээр хийх юм уу, эсвэл нүүрсний экспортын татваруудаа эргэж нэг харах цаг болсон талаар ч салбарынхан нь хэлж байна. Хятадын Засгийн газар дотоодын нүүрсний компаниудынхаа нөөц ашигласны төлбөрийг бууруулах замаар татварын хөнгөлөлт үзүүлж нүүрсний салбараа сөхрүүлчихгүй, хамгаалж ирсэн. Гэтэл манайх нийт экспортын 40 хувийг бүрдүүлж буй нүүрсний салбараа хамгаалах нь байтугай Засгийн газар нь бужигнаантай, яам нь сайдгүй болсноор нүүрсний салбарт нүүрлэсэн энэ хүндрэлд анхаарал хандуулах эрх мэдэлтэн алга. Ашигт малтмалын газар болон салбар эрхэлсэн яамныхны хувьд энэ асуудалд одоогоор анхаарал хандуулах сөхөөгүй, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийг хүлээсэн, тодорхойгүй байдалтай байна. Ийм үед УИХ-ын дарга З.Энхболдын БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал өчигдөр эхэллээ. Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхана.

 

 

Хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны шугамаар УИХ-ын дарга айлчилж байгаа ч улс орны эдийн засагт чухал нөлөөтэй нүүрсний салбарыг хамарсан энэ асуудалд Хятадын талын анхаарлыг хандуулна гэсэн хүлээлт үүсээд байна. Ямартай ч Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүний асуудал энэ сардаа багтаж шийдэгдэхгүй гэсэн мэдээлэл байна. Тиймээс шинэ сайд томилогдож, засгийн ажил жигдэрч, БНХАУ-ын Засгийн газартай хэлэлцээр тохиролцоонд хүртэл Хятадын талд импортолсон нүүрсэнд татвар төлөх нь нэгэнт тодорхой болоод байна. Харин энэ ачааг үндэсний компаниуд хэдий болтол үүрч дийлэх бол...

 

 

 

Д.ОЮУН-ЭРДЭНЭ

http://mongolnews.mn/1cg1

АВСТРАЛИЧУУД ХЯТАДТАЙ ТОХИРОЛЦОЖ ЧАДЛАА, ХАРИН МАНАЙХ ...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани