Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шинжаан Уйгарт гурван Бороотой дүйцэхүйц нөөцтэй алтны орд нээгджээ

Шинжаан Уйгарт гурван Бороотой дүйцэхүйц нөөцтэй алтны орд нээгджээ-ЭНЭ ОРДЫН ХАМААРДАГ АЛТНЫ ХҮДЭРЖИЛТИЙН БҮС МАНАЙ УЛСЫГ Ч ДАЙРДАГ-

Хятадын хамгийн том бүсэд тооцогдох Шинжаан Уйгарын өөртөө засах орны нутаг дэвсгэрээс 6.46 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хэмжээний алтны томоохон орд илрүүлсэн талаар "Синьхуа" агентлаг мэдээлсэн юм. Энэ бүсэд урьд хожид илрүүлж байгаагүй томоохон нөөц илэрсэн гэсэн үгийг албаны хүмүүс онцолдог. Ордоос доод тал нь 127 тонн алт гаргаж авах боломжтой гэх таамаг байна. Нийт баялгийнх нь нөөц энэ хэмжээний гэх мэдээ ч бий. Гэхдээ эдийн засгийн үр ашигтай нөөц нь төчнөөн тонн гэсэн барим тавим мэдээлэл хомс байна.

Ордын байршил нь яг тэнд гэсэн тодорхой газрын нэргүй. Киргизстан улстай залгаа орших Шинжааны Укар хошуу хавьцаа гэсэн мэдээлэл цацагдсан. Хятадын Геологи, эрдэс баялгийн эрэл хайгуул, хөгжлийн бүс нутгийн товчооноос ингэж мэдээлжээ. Тус ордын нийт нөөц 200 тонн давна гэж хайгуулын багийн дарга Цуй Хунбин онцолсон байна. Хятадын Геологи, эрдэс баялгийн хайгуулын хөгжлийн бүс нутгийн товчоо дээрх бүсэд 20 жил эрэл хайгуулын ажил явуулаад байгаа аж. Тэнд ажилласан геологичид 20 ам дөрвөлжин километр талбайд алтны ордтой 20 бүс газрыг илрүүлсэн байна. Тус товчоо өнгөрсөн онд 50 ба түүнээс дээш тонн нөөц бүхий хоёр орд илрүүлчихээд байгаа гэнэ. Синьюань, Хөзин зэрэг хошуунаас эдгээр ордыг илрүүлжээ. Судалгааг Хятадын төрийн өмчийн компани хийсэн учраас Шинжаан Уйгарт нээсэн ордын талаар ерөнхий мэдээллийг л хийжээ. Барууны хөрөнгө оруулалттай компаниуд Хятадад нээсэн ордынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг бол Хятадын төрийн өмчийн компаниуд илрүүлсэн ордынхоо байршил, нөөц гэх мэт нарийн ширийн зүйлийн талаар тодорхой мэдээлэл өгдөггүй байна. Ордын судалгааг Хятадын төрийн өмчийн компани хийжээ. Уйгарын засаг захиргааны төв Үрэмчээс албаны товч мэдээ гаргасан аж. Энэ товч мэдээнд үндэслэсэн мэдээллүүдийг л олон улсын хэвлэл мэдээллийнхэн олон нийтэд цацаад байгаа юм.

Дашрамд дурдахад Хятадын төрийн өмчит компаниуд тус улсад ажилладаг барууны ихэнх компанийн хувьцааг худалдан авч, гадны хөрөнгө оруулагчдын дийлэнхийг нь улсаасаа гаргасан гэх мэдээлэл бий. Энэ утгаараа Хятадын нутаг дэвсгэрт нээгдэж буй алтны ордуудын талаарх нарийн, тодорхой мэдээлэл жил ирэх бүр хумигдсаар байгаа гэдэг.

Ямартай ч Шинжаан Уйгараас манайхаар бол гурван Бороог нийлүүлсэн хэмжээний нөөц бүхий алтны орд нээгдсэн бололтой. Орд нээгдсэн хавийг багцаалввал манайхтай холбогдох нэг сэжим бий гэнэ. Тэр хавьцаа алтны хүдэржилтийн бүс дайрч өнгөрдөг аж. Шинжаан Уйгарын алтны ордоос мянгаад километр наашлуулж төсөөлбөл Говь-Алтай аймгийн урд сум, Баянхонгор аймгийн баруун урд бөгөөд урд зүгийн нутаг тэр бүсэд хамаардаг байна. Төмөртэйн нуруугаар энэ бүсийн үргэлжлэл орж ирж байгаа бололтой. Тэнд Хатан суудал, Талын бэлчир гэсэн ордууд байдаг гэнэ. Говийн их дархан газар бөгөөд улсын хилийн бүсэд ордог гэх шалтгаанаар судалгаа огт хийгдээгүй газар юм байна. Ер нь манай баруун бүсийн геологи судалгааны түвшин доогуур, огт судлагдаагүй гэж хэлж болохоор гэж геологичид ярьдаг. Хэрвээ сайн судалж чадвал тэр хавьд алтны томоохон нөөц илрэх магадлал өндөр бололтой.

Манайд хойд Хэнтийн алтны бүс гэж байдаг. Энэ бүсэд Бороо, Гачуурт, Улаан булаг зэрэг хайгуул хийгдсэн ордууд оршдог. "Сентерра гоулд"-ын Алтан цагаан овоо гэж 27 тонн алт бүртгүүлсэн орд бий.

Сүүлийн үед хөрөнгө оруулалт татах өндөр боломжтой орд гэвэл Баянхонгорын "Алтан нар" байна. Нөөцөөрөө Оюутолгойн дараа яригдаж байгаа "Алтан нар" орд 4669га газрыг эзлэн оршдог. Канад, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Канадын "Эрдэнэ ресурс" компани Баянхонгор аймагт алт болон полиметаллын "Алтан нар" ордыг нээсэн юм. Төсөл хэрэгжүүлэгчид "Алтан нар"-ыг Төв Азийн Тянь Шан алтны бүсийн үргэлжлэл болов уу гэсэн таамаг хэлдэг. Өнгөрсөн оны сүүлээр явуулсан хайгуулын үр дүнд энэ ордын "Union North" гэж нэрлэгддэг хэсэгт 19 метрийн гүнээс авсан нэг тонн хүдэр тутамд 8.9 грамм алт, 66 грамм мөнгө болон бусад металл бийг тогтоож байв. Үүнээс гадна долоон метрийн гүнд тонн хөрс тутамд 20.2 грамм алт, 138 грамм мөнгө байгаа гэж үзээд буй. Энэ хэсгээс гадна "Union South", "Discovery Zone", "Riverside", "Magjgie" зэрэг хэд хэдэн хэсэгт эрдэсжсэн судал бийг тогтоочихсон. Төсөл хэрэгжүүлэгчид нэмэлт хайгуул хийх шаардлагатай гэдэг. Энэ ордод ажиллаж буй "Эрдэнэ Монгол" компани өмнө нь Зуунмодын ордоос 211 мянган тонн молибден, 258.5 мянган тонн зэсийн нөөц илрүүлсэн юм. Дараахан нь уг ордын ойролцоо Хувын хар хэмээх газарт зэсийн хайгуул хийж, өрөм тавих үедээ Зуунмодын ордоос баруун тийш 40 км зайд "Алтан нар" хэмээх газарт алт, мөнгө, ховор металлын орд байгааг илрүүлсэн гэдэг. "Эрдэнэ ресурс" компанийн судалгааны дүнд 4.5 метрийн гүн дэх нэг тонн хөрс тутамд 2.4 грамм алт, 19 грамм мөнгө бий гэсэн тооцоо гараад буй. Гэхдээ энэ бол урьдчилсан тооцоо. Тус компани өрөмдлөгийн ажлаа ирэх онд дуусгаж ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаа. Сүүлийн үеийн мэдээ гэвэл "Алтан нар" ордод ойролцоогоор нэг тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний алт, полиметаллын нөөцтэй байж магадгүй гэсэн тооцоо гараад байна. "Эрдэнэресурс" компаниас өгсөн мэдээллээр урьдчилсан хайгуулын дүнгээр 30-45 тонн алтны таамаг нөөц Алтан нар ордоос илэрчээ. Оюу толгойн ордоос хойш ийм хэмжээний нөөцтэй томоохон хэмжээний орд илрүүлээгүй гэж төсөл хэрэгжүүлэгчид нь онцолж байна.

"Эрдэнэ ресурс" компанийн ерөнхийлөгч Петр Акерлей "Хэд хэдэн талаас нь харахад энэ төсөлд хөрөнгө оруулахад тохиромжтой үе ирж байна. Дэлхий даяар уул уурхайн компаниудын хувьцаа түүхэн доод түвшиндээ хүрээд байгаа. Ийм том боломж гарч ирсэн учраас цаг алдалгүй ашиглах хэрэгтэй. Монголын хувьд уул уурхайн нөхцөл байдал сайжирна гэсэн итгэл төрж байна. Алтан нар төслийг хөрөнгө оруулагчдын сонирхол татахуйц уурхай болгох боломжтой. Ямар нэг асуудал гарахгүй, бүх хөрөнгө оруулалтаа үйлдвэрлэлд ашиглаж чадвал хоёр жилийн дараа гэхэд бид уурхайг байгуулж ашигт малтмал олборлох боломжтой. Мөн үүнээс хоёр жилийн дараа гэхэд үйлдвэр байгуулж ашигт малтмалаа боловсруулах боломж бий. Ийм хэмжээний төсөл хэрэгжүүлэхэд 60-120 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагддаг" хэмээн ярьсан байдаг.

Cap гаруйн өмнө Эрдэнэ ресурс компани заримыг "Алтан нар" ордоос алт, мөнгө, өнгөт металл нэмж илэрлээ гэсэн мэдээллийг өгч байсан бол аравдугаар сарын эхээр 1.6 сая ам.долларыг хөрөнгө оруулагчдаас босгож "Алтан нар" төсөлд зарцуулна гэж мэдээлсэн юм.

Ц.БААСАНСҮРЭН

Д.ЦЭРЭНДОЛГОР

Шинжаан Уйгарт гурван Бороотой дүйцэхүйц нөөцтэй алтны орд нээгджээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани