Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Я.Батсуурь: Шүүхийн шийдвэрийн дагуу “Говь Повер"-т 4.8 тэрбумыг төлсөн

 Я.Батсуурь: Шүүхийн шийдвэрийн дагуу “Говь Повер"-т 4.8 тэрбумыг төлсөнЭрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Манай улс "Чалко”-оос авсан 350 сая ам.долларын өрөө төлөхийн тулд түр гэрээ байгуулснаар нүүрсээ бэломжийн үнээр буюу алдагдалгүй нийлүүлж байсан ч түр гэрээний хугацаа дууссанаар нийлүүлэлтээ зогсоогоод байсан. Нүүрс нийлүүлэлт зогссоноос хойш багагүй хугацаа өнгөрчихлөө. Талууд тохиролцож чадсан уу. Өнөөдөр байдал ямар байгаа талаар мэдээлэл өгнө үү?

-Үндсэн гэрээний хугацаа дуусаагүй. "Чалко”-оос авсан 350 сая ам.долларыг төлж дууссаны дараа гэрээний эхний үе дуусна. Түүнээс цааш таван жилийн хугацаанд гэрээг мөрдөх тохиролцоотой.

Нүүрсний үнэ тогтмол унаж байсан учраас нэмэлт өөрчлөлт оруулснаар түр гэрээг дахин байгуулаад байсан. Энэ түр гэрээний хугацаа өнгөрсөн долдугаар сарын 1-нд дууссан. Үүнээс хойш бид үндсэн гэрээгээ дагаж мөрдөх тохиролцоотой юм.

Гэтэл үндсэн гэрээний дагуу нүүрсээ нийлүүлэхээр үнэ хэтэрхий бага буюу алдагдалтай байсан учраас нийлүүлэлтээ түр зогсоосон. Байдал одоо ч хэвээр байна. Дахин нэмэлт гэрээ байгуулж, сайн үнэ тохирох талаар яриа хэлэлцээр үргэлжилж байна.

-Нөгөө тал ямар саналтай байгаа юм. Ер нь хэзээ нэгдсэн шийдэлд хүрч, нүүрсээ гаргаж эхлэх төлөвлөгөөтай байна вэ?

-Бид өрөнхийдөө хоёр зэрэг яриа хэлэлцээр явуулжбайна. Нэгдүгээрт, ''Чалко"-днийлүүлдэг үндсэн гэрээний үнийг дээшлүүлж сайн болгон нэмэгдүүлэх, хоёрдугаарт, "Макмахон" компанийн нийлүүлдэг олборлолтын гэрээний зардал маш өндөр болчихсон.

Тийм учраас түр зогсолт хийсэн хугацаандаа энэ гэрээнд дахин өөрчлөлт оруулахаар "Макмахон" компанитай өнгөрсөн наймдугаар сараас хойш гэрээ хийхээр ярилцаж байна.

Аль алинтай нь хийх гэрээ хэлэлцээр амжилттай явж байна. Ахиц байгаа, ойрын үөд хоёулантай нь нэгдсэн тохиролцоонд хүрч чадвал Зүүн Цанхийн үйл ажиллагааг эхлүүлнэ.

Баруун Цанхийн үйл ажиллагаа хэвийн яваа. Баруун Цанхид Монголын үндэсний олборлогч компаниуд болох "Монгол уурхайчин" консөрциум харьцангуй бага зардалтайгаар олборлолт явуулдаг.

Харин ингэж Баруун Цанхиас олборлосон нүүрсийг бид зах зээлийн харьцангуй өндрөөр зарж борлуулдаг. Баруун Цанхиас олсон ашгаа бид Зүүн Цанхийн үйл ажиллагаанд зарцуулдаг.

-'‘Чалко"-ийн үлдэгдэл өрийг хэзээ төлж дуусах вэ. Одоо нүүрс нийлүүлэлт эхлээгүй гэхээр энэ ондоо баггахгүй гэсэн үг үү?

-Зах зээлийн байдлаас хамаарна. Он гарснаас хойш зах зээлийн байдал үнэхээр муу байлаа. Өнгөрсөн оны эцсээр зах зээл судлаачид "Н үүрсний зах зээл ёроолдоо хүрсэн. Нэмж унахгүй байх" гэсэн таамаг дэвшүүлж байсан.

Гэтэл он гарснаас хойш Хятадын зах зээл дээр коксжих нүүрсний үнэ 20-30 хувиар унасан. Үүнтэй холбоотойгоор нүүрс экспортолдог компаниудын олборлолт тодорхой хэмжээгээр саатсан. Зах зээлийн байдал үнэхээр сайжирч тогтворжвол нүүрсээ аль болох их хэмжээгээр гаргаж, өрөө төлөхийг бодно.

-Үлдэгдэл өрөө энэ жилдээ багтааж төлөх боломжгүй гэж ойлголоо ?

-Энэ жилдээ төлж амжихгүй.

-Манай улс нүүрснийхээ нэг тонн тутмыг хэдэн төгрөгөөр борлуулбал алдагдалгүй ажиллах боломжтой юм бэ. Өнгөрсөн хугацаанд алдагдалтай үнээр борлуулж ирсэн гэдэг шүүмжлэл байдаг шүү дээ?

-Манай компанийн хувьд угаах үйлдвэр байдаггүй. Нүүрсээ баяжуулдаггүй гэсэн үг л дээ. Түүхийгээр нь буюу шороотой чигээр нь зардаг. Гэтэл дэлхийн зах зээл дээр түүхий нүүрсний экспорт гэж бараг байдаггүй.

Бусад орон нүүрсээ угааж, баяжуулж байж зардаг. Яг одоогийн байдлаар бид нүүрснийхээ нэг тонныг 33 ам.доллараар зарж байна. Ингэснээр ямар нэгэн алдагдал хүлээгээгүй. Тодорхой хэмжээгээр орлого, зарлагаа нөхөөд яөж байна.

-2015 оны төсвийг УИХ хэлэлцэж байна. УИХ-аас хэмнэлтийн горимоор төсвөө боловсруулахыг Засгийн газарт анхааруулж байгаа. Танайх төрийн өмчит компани учраас илүү хэмнэлттэй, үр ашигтай ажиллахыг даалгаж таарна. Тухайлбал, танай компанийн ТУЗ-д жишээ нь хэр хэмнэлт гарч байгаа вэ?

-Бид зардал хэмнэхийг нэн тэргүүнд тавьж ажиллаж байгаа. Анх манай компанийн ТУЗ маш өндер зардалтай ажиллаж байсан. Тухайлбал, компанийн хоёр гадаад дэд захирал их хэмжээний цалин авч ажиллаж байсныг халаад орон тоогоо цомхотгосон. Нөгөөтэйгүүр, бид үйл ажиллагааны зардлаа зрс бууруулсан.

Тэр дундаа удирдлагын зардал тонн тутамд 4-5 ам.доллар байсныг одоо нэг ам.долларт багтааж чадсан. Удирдлагын зардалд нэг ам.доллар орчмыг зарцуулж байна гэсэн үг. Мөн манайх нүүрсээ Цагаан хаданд буулгалгүйгээр шууд Ганц модонд нийлүүлж байгаа цорын ганц компани болсон.

Ингэснээр Цагаан хаданд буулгаж ачдаг, тонн тутамд ноогдож байсан 2-3 төрлийн зардлыг хэмнэсэн. Дээр нь тээвэрлэлтийн явцад нүүрс хорогддог, байгаль орчинд асар их хэмжээний хохирол учруулдаг байсныг арилгаж чадсан.

Энэ мэтээр зардал эрс буурсан. Цаашилбал, бид ажилчдаа онгоцоор зөөдөг байсан бол автобусаар зөөж байна. Мөн бололцоотой бүх тендерийг хойшлуулснаар хөрөнгө оруулалтын зардлаа хэмнэсэн.

-Томоохон уул уурхайн компаниудын ТУЗ-ийн гишүүдийн урамшуулал, авч байгаа цалин хөлс хэтэрхий их гэдэг шүүмжлэл бий. Танай компанийн хувьд ТУЗ-ийн гишүүд хэдэн төгрөгийн урамшуулал авдаг юм бэ. Үүнийг дэлхийн уул уурхайн компанитай харьцуулахад ямар байдаг юм бол. Үнэн хэрэгтээ ТУЗ-ийнхөн төрд томоохон албан тушаал хашдаг хүмүүс байдаг шүү дээ?

-Манай компанийн хувьд ТУЗ-ийн гишүүдийн урамшуулал, цалинд бид хяналт тавих боломжгүй. Цалин урамшууллаа ТУЗ өөрөө тогтоодог гэсэн үг. Надад болон манай компаниас хамаардаггүй. Ер нь манай компанийн ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшуулал тийм өндөр биш. Ялангуяа гадаадын уул уурхайн компанитай харьцуулахад хамаагүй доогуур байгаа.

-"Эрдэнэс Тавантолгой” Ерөнхий сайдын хамаатны "Говь повөр” компанийн эрхийг цуцлахдаа 4.8 тэрбум төгрөг өгсөн нь ил болсон. Гол нь ‘Товь повер” энэ их хэмжээний менгийг төрийн өмчит компаниас нэхэмжлэхдээ комьпютер, сандал, ширээ гэх мэт хөдлөх хөрөнгийн өртөг гэж тайлбарласан нь анхаарал татаад байгаа юм. Энэ талаар мэдээлэл өгнө үү. Ер нь энэ компани хэчнээн сарын хугацаанд ямар үр дүнтэй ажилласан юм бэ?

-Говь повер" манайд огт үйл ажиллагаа явуулаагүй. Тендерт ялсан учраас тэднийх бэлтгэл хангасан байсан. Товь повер” компани манай ачилт буулгалтын гаалийн хяналтын талбайн тендерт ялсан. Бид "Чалко" компанитай ярилцаад нүүрсээ Цагаан хаданд буулгах нь илүү зардал гаргаж байна.

Тийм учраас хоёр талаасаа хамтраад уурхай дээрээс шууд гаалийн бүрдүүлэлт хийгээд Ганц модны боомтод нийлүүлбэл их хэмжээний зардал хэмнэх юм гэсэн гэдэг тохиролцоонд хүрсэн. Тиймээс бид зардал хэмнэх үүднээс "Говь повер” компанитай хийсэн гэрээгээ цуцалсан юм.

Энэ тохиолдолд "Говь повер" компани манайхыг шүүхэд өгсөн. "Эрдэнэс Тавантолгой" компани их хэмжээний хөрөнгө гаргуулж, манайхаар ийм талбай засуулчихаад гэрээгээ цуцалсан учраас бидэнд мөнгөн төлбөр өгөх ёстой” гэсэн.

Энэ асуудлыг Чингэлтэй дүүргийн шүүхээр авч хэлэлцээд тэр талбайг үнэлж, манайд шилжүүлэх шийдвэр гарсан. Харин бид энэ талаар заргалдаад Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээр дахин үнэлгээ хийлгэсэн юм.

Шүүхээс шийдвэр гарахдаа манай дансыг хааж байгаад төлбөрийг авсан байгаа. Энэ бол шүүхийн шийдвэр учраас бид ямар нэгэн байдлаар зөв буруу гэж хэлэх үндэслэл байхгүй.

-4.8 тэрбум төгрөг нэхэмжлэх үндэслэл болсон комьпютер, техник хэрэгслийг танай компани ямар байдлаар ашиглаж байна вэ?

-Тэр бүх техник хэрэгслийг манайх ашиглаад явж байгаа. Зарим компани Цагаан хадаар дамжуулаад нүүрс авах хүсэлт тавьдаг, Үүнийх нь дагуу ашигладаг. Энэ жил гэхэд 700-800 тонн нүүрсийг тухайн талбайгаар дамжуулж борлуулсан.

Цаашдаа боомтын төмөр зам байгуулахаар өөрийн гэсэн гаалийн хяналтын талбай байгуулах шаардлагатай болно. Ирэх жилээс энэ талбайгаа нүүлгэж шилжүүлээд ачилтын талбай болгож ашиглаад явна.

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 5.3 тэрбумыг ‘Товь повер”-т олгох шийдвэр гаргасан юм билээ. Гэтэл эвлэрлийн гэрээгээр 4.8 тэрбумыг өгсон байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Бид шүүхийн шийдвэрийн дагуу л төлбөр тооцоо хийсэн. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учраас хүрээлэн үнэлгээгээ гаргасан. Шүүхийн шийдвэр төл гэж гарсан учраас бид дагасан.

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн
Я.Батсуурь: Шүүхийн шийдвэрийн дагуу “Говь Повер"-т 4.8 тэрбумыг төлсөн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани