Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Улсад 200 тэрбумын хохирол учруулсан “Тавантолгой”-н захирал асан Х.Түмэнбаяр “хоосон болжээ”

 Улсад 200 тэрбумын хохирол учруулсан “Тавантолгой”-н захирал асан Х.Түмэнбаяр “хоосон болжээ”Төрийн ажилд то­ми­логдон, тохоогдсон бол хоёр­гүй сэтгэлээр зүтгэж чадахгүй, хоноцын сэтгэл гарган, улсын хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа завшсан албан тушаалтан цөөнгүй бий. Тэдгээрийг хуулийн байгууллагынхан шал­гаж, заримд нь ха­риуцлага тооцсон. Харин зарим нэг хүнийг одоо хэр нь шалгаж байгаа билээ.

Тэдний нэг нь улсад хэдэн зуун тэрбумын хохирол уч­руулсан гэгдээд байгаа "Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Х.Түмэнбаярыг сар шинийн өмнө батлан даалтад гарсан тухай бид мэдээлж байсан.

Тэгвэл мань хүнийг уржигдар УНА 06-68 улсын дугаартай хар өнгийн "G-500” маркийн бенз жийптэй салхи татуулж явахтай нь таарсан юм. Өөрөөр хэлбэл Монгол Улс, нийт ард түмний баялгаар гараа угааж, хөрөнгөжсөн Х.Түмэнбаяр мэтийн нөхөд сүр дуулиантайгаар таслан сэргийлэгдэх арга хэмжээ авагдсан мөртлөө яагаад ингэж хурдан батлан даал­тад гарч, ямар ч хэрэг хийгээгүй мэт тар­валздаг байна аа гэж олон хүн гайхсаар байгаа юм. Бид өнгөрсөн долоодугаар сард түүнтэй холбоотой ноцтой мэдээллийг олон нийтэд хүргэж байсан.

Тэрхүү мэдээлэлтэй хол­­боо­той асуудлаар АТГ-аас түүнд Эрүүгийн хэрэг үүс­­гэсэн гэдгийг хэлэх нь зүй­тэй болов уу.

Тодруулбал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр АТГ-аас түүнийг улсын хөрөнгийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр эрүү­гийн хэрэг үүсгэн ба­рив­чилсан.

Тэр­­­бээр БНХАУ-ын 100 ху­вийн хө­рөнгө оруулалттай "Пүшин Говь” ХХК-ийн ерөн­­­­­­хий захирал Ван Же Чан­тай Нүүрс худалдах, ху­­дал­­­дан авах тухай гэрээ, мөн тус улсын "Шунфэнг” ХХК-ийн захирал Ли Зжи Зунгтай түрээсийн гэрээ гэхчлэн хэд хэдэн гэрээг бай­гуулжээ. Үүнээс болж "Эр­дэнэс Та­ван­толгой” ком­панийн "МY-011943” тоот тусгай зөв­­шөөрөл бүхий тал­байд хөрс­­ний овоолгоо байр­шуулж, хулгайгаар нүүрс ол­­бор­­­лосон гэх асуу­­дал үүс­­сэ­ний улмаас түү­нийг ийн­­хүү шалгагдах үн­­­дэс­­­лэл бий болжээ.

Өөрөөр хэлбэл орон нут­гийн өмчит "Таван­толгой” хувьцаат компанийн зүгээс "Тавантолгой Транс”, "Цон Лун”, "Сүн Фан”, "Пүшин говь”, "Зун гу мин” зэрэг арав гаруй компанид нэг тонн нүүрсийг 5-8 ам.доллараар худалдан хууль бусаар хө­рөнгөжсөн гэсэн үг.

Тухайн үед нэг тонн нүүрс дам­жин өнгөрөх "Цагаан хад” цэг дээр 90 ам.доллар хүрч байсан гэдэг. Тиймээс л тэрбээр иймэрхүү цадиггүй аргаар орон нутгийн өмчөөс хулгай хийсэн гэдгийг олон хүн нотолдог. Гэхдээ "Эрдэнэс-Таван толгой” ком­­панийн талбайгаас хул­гай хийснээс гадна "Та­ван толгой” хувьцаат ком­па­нийн санхүүгийн тайланг хуурамчаар гаргаж байсан хэмээн буруутгагдаж байгаа.

Өмнө нь АТГ-аас хэд хэдэн удаа эрүүгийн хэрэг үүсгэн түүнийг шалгадаг байсан ч АН-ын нөлөө бүхий эрх­мүүдийн буянаар хэргээс амархан гэгч нь мултардаг байсныг өдгөө ч ярьж байна. Одоо харин түүнийг энэ хэргээс яаж мултрах арга замаа хайгаад олон хүн­­тэй уулзаж яваа гэж эх сурвал­жууд мэдээлж байна.

Уг нь цагтаа зүгээр л нэг алт мөнгөний дархан хийж явсан энэ эрхмийн хэр­­хэн хөлжсөн түүх нь маш богинохон. Нэг л өдөр тэн­гэ­рийн од шүүрч хар алтны магнат болсныг хэн хүнгүй мэднэ. Тэрбээр уур­­­хайд ямар ч тендер зар­лал­гүйгээр өө­рийнхөө "Уран ухаан” ком­­­панид жилд 30-40 тэр­бум төгрөгийн шата­хуун нийлүүлэх гэрээ хийж асар их ашиг олж байсан түүхтэй. Түүнчлэн уурхайн 600 тэрбум төгрөгийн өртөгтэй хөрс хуулалт, тээвэрлэгч компаниудад давуу эрх олгох гэх мэт ашигтай гэрээнүүд ар араасаа хөвөрсөөр 2008 он гэхэд тэрбээр "Хар алтны магнат” тэрбумтан Х.Түмэнбаяр гэж цоллогдох болсон юм.

Тэрбээр Өмнөговь аймаг дахь "Хан-Уул” нэртэй до­лоон давхар тансаг зэрэг­лэлийн зочид буудлыг 100 хувь эзэмшдэг. Хамгийн хачирхалтай нь эл буудлаа хөрөнгийн ямар эх үүсвэрээр барьж босгосноо одоог хүртэл тайлбарлаж чаддаггүй юм билээ.

Мөн биднийг Орон нут­гийн сонгуулийн үеэр тус аймагт очиход хөрөнгө мөн­гө эрх мэдлээрээ да­лайл­ган "Хан-Уул” зочид бууд­лынхаа хажууханд байр­­лах авто зогсоол дээр тан­саг зэрэглэлийн барилга бари­­хаар зэхсэнийг нь олон хүн эсэргүүцэж, түүнтэй хол­боотой баримтуудыг хол­богдох газарт нь хүргүүлс­нээр тэрхүү увайгүй үйлд­­лийг зогсоосон хэмээн нут­­­­­гийн зон олон ч хэлж бай­сан юм. Түүнчлэн Цогт-Овоо су­манд нэлээн том талбайд адууны жүчээ ба­риулж олны хэл ам болж бай­сан удаатай.

Х.Түмэнбаярыг "Таван­толгой”-н захирлын сэн­тийд заларсны дараа ийн хөрөнгөжсөн хэмээдэг. Харин өдгөө хуулийн байгууллагын үүдээр эргэлдэх болсон нь олныг ихэд гайхшруулдаг. Гэхдээ учир мэдэх, ойр тойрныхон нь хударгагүй зангаас нь болсон гэх юм билээ.

Тодруулбал Х.Түмэн­бая­рыг "Хөлийг нь дөрөөнд га­рыг нь ганзаганд” хүргэх мэт хөлжих замд "Ажнай” Д.Бат-Эрдэнэ хөтөлсөн гэнэ. Гэвч тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгч болж Д.Бат-Эр­дэнийн эсрэг хор най­руулж, өөрийгөө бооми­лох уяагаа чангатгасан гэдэг.

Гэсэн ч мань эр илүү эрх мэдэлтэй болохын тулд "Ажнай”-гаас өршөөл хүл­цэл гуйн байж 2012 оны Орон нутгийн сонгуульд өр­сөл­­дөх "эрхээ” авчээ.

Ингээд мөн­гөөр бороо оруу­лах шахам байж сон­гуульд ялалт бай­гуулан, айм­гийн ИТХ-ын дарга болж байсан. Гэхдээ удалгүй түүнд энэ албан тушаал нь гологдож Засаг даргын суудалд санаархан АН-ын найм, МАН-ын 10 хүнийг өөрийн болгож дар­гын сууд­­лыг булаан авах хор най­руулсан ч амжилтад хү­рээгүй билээ.

Энэ бүх үйл явдлаас болж түүний улстөр, эрх мэдлийн карьер дууссан гэдгийг Х.Түмэнбаярын ша­­­дар­лаж явсан нөхөд нь ярьдаг.

Ямартай ч улсад 200 гаруй тэрбум төгрөгийн хо­­хирол учруулсан Х.Түмэн­баяр өөрт байгаа хөрөнгөө үнэлүүлж "хоосон” хү­нээр тодрох гэж байгаа бо­лол­той. Тиймээс тэрбээр ар­даа хэн нэгэн асаалттай танкийг турхируулж "Би хоо­­сор­чихсон хүн. Хоосон надаас хоёр чихийг минь авбал ав” гээд зогсож мэдэх л нэгэн.

Гэхдээ АТГ-ынхан түүний нуун далдалсан уул овоо шиг хөрөнгийг хараандаа нэгэнт авсан нь тодорхой.

Энэ удаа Монгол Улсын бүх ард түмний өмч болсон Таван­толгойн нүүрсийг тон­ныг нь 6-8 ам.доллараар хулгайлан зарж түнтийтлээ баяжсан Х.Түмэнбаяр гэгч нөхрийн хэрэг хэрхэн ший­дэгдэхийг цаг хугацаа л харуулах үлд­лээ.


Р.Саруул
Улсад 200 тэрбумын хохирол учруулсан “Тавантолгой”-н захирал асан Х.Түмэнбаяр “хоосон болжээ”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани