Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Хаянхярваа: "Говь повер" компанийн авсан 4.8 тэрбум дээр авлигын шинжтэй зүйлүүд ажиглагдаж байна

Д.Хаянхярваа: "Говь повер" компанийн авсан 4.8 тэрбум дээр авлигын шинжтэй зүйлүүд ажиглагдаж байна УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх байсан ч хойшилсон. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, А.Тлейхан нар сэтгүүлчдэд хандлаа.

Эдийн засгийн байнгын хорооноос "Эрдэнэс Тавантолгой" ХК-д хуулийн хэрэгжилтийг шалгах зорилгоор 2014 оны тавдугаар сарын 13-нд хамтарсан шалгалт хийх ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа,  гишүүдээр нь Г.Батхүү, Х.Болорчулуун, Ж.Энхбаяр, Г.Уянга, А.Тлейхан, С.Одонтуяа нарыг томилжээ. Энэ ажлын хэсэг дороо дэд ажлын хэсэг байгуулж ажилласан байна.

Д.Хаянхярваа: ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн ТУЗ-ийн даргыг сард зургаан сая, ТУЗ-ийн гишүүдийг 1.8 сая төгрөгийн цалинтай болгож Засгийн газрын тогтоол шийдвэрийг зөрчсөн байна. ТУЗ-ийн гишүүдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний цалин өгөх ёстой атал энэ хэмжээг 40 дахин нэмэгдүүлж цалин олгожээ. 

Байгуулагдсан цагаасаа хойш үндсэн ажлын хэсэг дөрвөн удаа, дэд ажлын хэсэг 10-аад удаа хуралдсан байна. Ажлын хэсгийн дүгнэлтийг байнгын  хороогоор хэлэлцүүлэхээр удаа дараа шаардлага тавьсан ч тодорхой бус шалтгааны улмаас өнөөг хүртэл хойшилсоор иржээ. Өнгөрсөн даваа гаригт ажлын хэсэг дахин хуралдаж, өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оруулахаар болсон байна. Гэтэл материалыг дутуу тараасан гэх шалтгаанаар "Эрдэнэс Тавантолгой" компанитай холбоотой асуудлыг хэлэлцэхийг хойшлуулжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Эрх баригчид өөрсдийн зүгээс оруулах асуудлыг дэгийн хуулийг барихгүйгээр өглөө нь танилцуулаад л хэлэлцүүлчихдэг. Гэтэл энэ компанитай холбоотой дүгнэлтийг хэлэлцэхгүй байна. Ямар асуудал дээр дэг барьдаг, ямар дээр нь дэг хэрэгждэггүйг үнэндээ ойлгохгүй байна" гэлээ. Тэрээр анхнаасаа энэ ажлын хэсгийг улс төрийн зорилгоор байгуулаагүй, тиймдээ ч эцсийн дүгнэлт гартал хэвлэлд ямар нэг мэдээлэл өгөхийг хориглож байсан гэдгээ онцлов.

Тус компанид хийсэн шалгалтын дүн нь төрийн өмчит компаниуд ямар дүр төрхтэй ажиллаж байгаагийн бодит жишээ болсон. Өөрөөр хэлбэл, зарим хүний ашиг орлогоо нэмэгдүүлэх талбар болсныг Д.Хаянхярваа гишүүн онцлов. Тиймээс Монгол Улс төрийн өмчит компаниудынхаа ажлыг нэг мөр цэгцэлж, төрөөс хараат бус болгох, ТУЗ-д хөндлөнгийн хүмүүсийг томилох цаг болсныг санууллаа.

Гишүүдийн мэдээлснээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Улаанбаатар дахь оффист 123 хүн ажилладаг. Төрийн үрэлгэн зардлын нэг жишээ болсон уг компанид ажиллагсдын дийлэнх нь элдэв шахааны хүмүүс бөгөөд орон тооны хувьд байх ёстой хэмжээнээс давжээ. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг Засгийн газрын оролцоотой томилсон.

Тухайлбал, ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн ТУЗ-ийн даргыг сард зургаан сая, ТУЗ-ийн гишүүдийг 1.8 сая төгрөгийн цалинтай болгож Засгийн газрын тогтоол шийдвэрийг зөрчсөн байна. ТУЗ-ийн гишүүдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний цалин өгөх ёстой. Гэтэл энэ хэмжээг 40 дахин нэмэгдүүлж цалин олгожээ. Мөн гадаад томилолтын болон бичиг хэргийн зардлыг ч их хэмжээгээр нэмэгдүүлсэн байна.

Гишүүдийн өгсөн удаах мэдээлэл нь "Говь-Повер" компанитай холбоотой мэдээлэл байв. "Эрдэнэс Тавантолгой”  компаниас "Говь повер” компанитай байгуулсан гэрээ цуцлагдсаны дараа хохиролд мөнгө нэхэмжилсний дагуу 4.8 тэрбум төгрөгийг тус компаниас шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр албадан гаргуулжээ.

Энэ талаар Д.Хаянхярваа гишүүн хэлэхдээ "Хууль хяналтын байгууллагынхан маш шуурхай ажилладаг юм байна. Ингэж шуурхай ажилладаг Монгол Улсад хууль эрхзүйн шинэтгэл ном журмынхаа дагуу явагдаж байна гэж дүгнэгдэнэ. Харамсалтай нь энэ компанийн асуудалд маш шуурхай ажиллаж, 4.8 тэрбум төгрөгийг хэдэн удаагийн гүйлгээгээр гаргуулж, "Говь повер" компанид өгсөн байсан. Үүнийг холбогдох хуулийн байгууллага шалгах ёстой. Тодорхой нөлөөлөл орсон, авлигын шинжтэй зүйлүүд ажиглагдаж байна гэж ажлын хэсгийн гишүүд үзсэн" гэлээ.

Мөн "Эрдэнэс Тавантолгой" компани дээр Бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн хэрэгжилт муу,  санхүүгийн мэдээллээ гаргаж өгөхгүй нууцлах тохиолдол ч гарч байсан аж. Шалгалтын үеэр иргэдэд өгөх хувьцаа, "Чалько" компанитай байгуулсан гэрээ зэрэг олон асуудлыг шалгаж дүгнэлтээ гаргажээ. Тиймээс ажлын хэсэг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд удахгүй дүгнэлтээ дэлгэрэнгүй танилцуулах юм байна.

Д.Хаянхярваа: "Говь повер" компанийн авсан 4.8 тэрбум дээр авлигын шинжтэй зүйлүүд ажиглагдаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани