Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Нүүрс хөтөлбөрчид” 6.8 тэрбум төгрөгөөр Багануур ХК-иас худалдаж авсан нүүрсээ 19.9 тэрбум төгрөгөөр борлуулжээ

“Нүүрс хөтөлбөрчид” 6.8 тэрбум төгрөгөөр Багануур ХК-иас худалдаж авсан нүүрсээ 19.9 тэрбум төгрөгөөр борлуулжээЕрөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарын арваад хүнийг "Нүүрс хөтөлбөр”-өөс их хэмжээний мөнгө завсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Уг хэрэгтэй холбоотой АТГ болон Нийслэлийн прокурорын газраас дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Хэргийг АТГ-аас 2014 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд арван хүнийг сэжигтэн яллагдагчаар татан шалгаж байгаа аж. Үүнээс зургаан хүнийг нь мөрдөн бацаалтын шаланд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд гурвынх нь таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, гадуур шалгаж байгаа бол гурван хүнийг нь үргэлжлүүлэн хорьж байгаа юм.

"Нүүрс хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор 2012 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр "Багануур” хувьцаат компани, "МGLSB” компаниудын хооронд "Нүүрс худалдах, худалдан авах” гэрээг байгуулжээ.

Гэвч уг гэрээг байгуулахын өмнөх өдөр буюу 2014 оны аравдугаар сарын 31-ны өдөр Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, "МGLSB” компанид менежерээр ажиллаж байсан М.Тулга нар "Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар болсон байдаг. Өөрөөр хэлбэл, дээрх аж ахуйн нэгж нь төлбөрийн чадваргүй, хөтөлбөрийг эхлэх боломжгүй гэсэн үг юм.

Тус компани санхүүжилтээ 2012 оны арваннэгдүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч, гэрээний дагуу нүүрсээ авахаар болсон байна. Гэтэл тээвэрлэлтийн зардлын асуудал үүсэв. Төлбөрийн чадваргүй, хөтөлбөрийг эхлэх санхүүгийн эх үүсвэргүй "МGLSB” компанийн захирал Эрдэнэбулган УБТЗ-тай 2012 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр "Нүүрс тээвэрлэх гэрээ”-г байгуулсан байдаг.

"Багануур” хувьцаат компаниаснүүрсээ хүлээн авахдаа шигших, ангилуулах ажлыг өөрсдөөр нь гүйцэтгүүлэхээр тохирсон бөгөөд дээрх ажлуудыг ч хийлгэсэн байна. Нүүрсийг ангилж, шигшихтэй холбоотой нэлээд хэмжээний зардал гарсан бөгөөд зардлыг эхний ээлжинд 11 дүгээр сарын 1-ны өдөр байгуулсан гэрээний дагуу олгоогүй байна. Өөрөөр хэлбэл "Багануур” хувьцаат компани ангилж шигшсэний улмаас түлшний зардалд 399.3 сая, шигших технологийн түрээсийн хөлсөнд 62.9 сая төгрөгийн хохирол амсаад байгаа аж.

Эхний гэрээний дагуу нүүрсийг тонн тутмыг нь 27500 төгрөгөөр худалдан авахаар "Багануур” хувьцаат компанитай тохирсон бөгөөд гэрээний дагуу ажил явагджээ.

GLSB” компани ямар учиртай компани вэ

"МGLSB” компани анх 2010 онд байгуулагдсан бөгөөд Л.Гансүхийн найз нь түүний охинтой хамт аж ахуйн нэгж үүсгэн байгуулж байжээ. Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан компани бөгөөд үйл ажиллагааныхаа чиглэлд 2010 оны аравдугаар сард өөрчлөлт оруулсан байна. Ийнхүү өөрчлөлт оруулахдаа "Нүүрсний жижиглэн худалдаа”-ны үйл ажиллагаа явуулна гэж нэмэлт оруулжээ. Ингээд 2012 оны аравдугаар сараас эхлээд Эрдэнэбулган гэдэг хүнийг "МGLSB” компаний захирлаар томилуулсан байгаа юм. Эрдэнэбулганы хувьд Л.Гансүхийг Байгаль орчны сайдаар ажиллаж байхад туслах хийдэг байсан аж.

Яагаад "МGLSB” компани "MGLSBD” компани болж хувирсан бэ

Явцын дунд "МGLSB” компаний анхны захирал, Л.Гансүх нарын хооронд санхүүгийн асуудал үүсч, цаашид үйл ажиллагаагаа хамтарч явуулах нөхцөлгүй болсон байна. Ингээд 2013 оны есдүгээр сарын 19 өдөр "MGLSBD” гэдэг компанийг шинээр байгуулсан. Түрүүчийн аж ахуйн нэгжийн нэр дээр D үсэг нэмээд шинээр аж ахуйн нэгж байгуулсан байна. "MGLSBD” компанийн захирлаар н.Даваахүү гэдэг хүнийг томилсон. н.Даваахүү бол Л.Гансүхийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад туслах хийж байжээ. Ингээд "MGLSBD” компани Багануур ХК хоёрын хооронд 2013 оны "Нүүрс худалдах, худалдан авах” гэрээг 2013 оны есдүгээр сарын 27-ны өдөр байгуулсан байна. Ингэж байгуулахдаа өмнөх гэрээний адилаар 27500 төгрөгөөр нүүрсийг худалдаж авахаар болжээ.

Гэтэл есдүгээр сарын 27-нд уг гэрээг байгуулахаас өмнө Багануур хувьцаат компанийн ТУЗ наймдугаар сарын 8-ны өдөр хуралдаад 27500 төгрөгөөр нүүрсийг худалдах нь алдагдалтай тул тонн тутамд нь 39000 төгрөгөөр болгох шийдвэр гаргасан байна. Ийнхүү шийдвэр гаргасан байхад Л.Гансүх нар хүч түрж, ТУЗ-ийн дарга, Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал нараар ТУЗ-ийг дахин хуралдуулж, 27500 төгрөгөөр нүүрс нийлүүлэх шийдвэрийг гаргуулжээ.

"MGLSBD” компанийн менежерээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга гэгч ажиллаж байсан байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн санхүү хариуцсан ерөнхий нягтлангаар нь Л.Гансүхийн эхнэрийнх нь төрсөн дүүгийн охин ажиллаж байжээ.

2012, 2013 онуудад нийтдээ 249 мянган тонн нүүрсийг 6.8 тэрбум төгрөгөөр гэрээний дагуу Багануур ХК-иас худалдаж аваад 19.9 тэрбум төгрөгөөр борлуулсан байна. Үндэсний Аудитын газрын дүгнэлтийг АТГ-аас томилогдсон шинжээчид нягталж үзсэн байна.

 

GLSB” 3.2 тэрбум, "MGLSBD” 1.6 тэрбумын ашигтай ажилласныг Үндсэний аудитын газрын дүгнэлтээр тогтоожээ

 

"МGLSB” компани гэрээ байгуулахын өмнө "Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан”-гаас 1.5 тэрбумын төслийн зээл авч, ажлаа санхүүжүүлсэн. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж анхнаасаа төлбөрийг чадваргүй, хөтөлбөрийг эхлүүлэх боломжгүй байсан бөгөөд төслийн мөнгөөр ажлаа эхэлсэн байна. Ажлын явцад 2012 оны арванхоёрдугаар 21-нд Засгийн газрын 204 дүгээр тогтоолоор гарчээ.

"Нүүрс” хөтөлбөрийг ажлыг дэмжих, ажилчдын цалин хөлс, бусад зардалд зориулж нийтдээ 854 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас олгохоор шийдвэрлэсэн. Тухайн үедээ дээрх мөнгийг гаргаагүй. 854 сая төгрөгийг гараагүй байхад 2013 оны наймдугаар сарын 25-ны өдөр "МGLSB” компаниас Даваахүү, Мөнгөнтуул нар хуурамч тайлан гаргаж, Л.Гансүхийн гарын үсэгтэйгээр ЗГХЭГ, Эрчим хүчний яам, бусад холбогдох газруудад хүргүүлжээ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилласны улмаас тус компани алдагдал хүлээж ажиллаж байна. Тиймээс санхүүгийн дэмжлэг үзүүлээч гэж хуурамч тайлан гаргаж хандсанаараа 2013 оны 9, 11 дүгээр сард нийтдээ 854 сая төгрөгийг гаргуулж авчээ.

Үндэсний аудитын газрын дүгнэлтээр 854 сая төгрөгийг зориулалт бусаар шаардлагагүй зүйлд зарцуулагдсан. "МGLSB”, "MGLSBD” компаниуд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд нийтдээ дөрвөн тэрбум 915.6 сая төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд 963 сая төгрөгийн хөрөнгийг бэлтгэж авсан байна гэжээ. Өөрөөр хэлбэл эдгээр аж ахуйн нэгжүүд алдагдалтай ажилласан гэх тайлан нь үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Тодруулбал "МGLSB” 3.2 тэрбум, "MGLSBD” 1.6 тэрбумын ашигтай ажилласан байна гэдэг нь Үндсэний аудитын газрын дүгнэлт, шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Багануур хувьцаат компани шигших ангилах, жингийн зөрүүнээс алдагдал хүлээх болсон бөгөөд АТГ-ын шинжээчдын дүгнэлтээр 2.8 тэрбумын хохирол хүлээгээд байгаа юм байна.

Мөн шалгалтын явцад хэрэгт холбогдож байгаа хүмүүс дээрх аж ахуйн нэгжийн касс, харилцах дансуудаар ихээхэн хэмжээний мөнгийг баримтгүйгээр авч ашигласан үндэслэл давхар тогтоогджээ. Тиймээс асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

Н.Батаа uls

“Нүүрс хөтөлбөрчид” 6.8 тэрбум төгрөгөөр Багануур ХК-иас худалдаж авсан нүүрсээ 19.9 тэрбум төгрөгөөр борлуулжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани