Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

А.Тлейхан: “Эрдэнэс Тавантолгой”-г тал талаас нь зулгаасаар байгаад зогсоочихсон

А.Тлейхан: “Эрдэнэс Тавантолгой”-г тал талаас нь зулгаасаар байгаад зогсоочихсон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн "Эрдэнэс Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газартай хамтран хийсэн шалгалтын дүнг сонсох байсан ч ажлын хэсгийн санал дүгнэлт байнгын хорооны гишүүдэд тараагдаагүй гэсэн шалтгаанаар долоо хоног хойшлуулсан юм.

Өнгөрсөн тавдугаар сард байгуулагдсан тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ахалж Ж.Энхбаяр, А.Тлейхан, Х.Болорчулуун нарын зэрэг долоон гишүүн орж ажиллажээ. Тус ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын гишүүн А.Тлейхантай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Та бүхэн "Эрдэнэс Таван­толгой”-н үйл ажил­­­лагаатай өнгөрсөн зур­гаа­дугаар сарын 10-11-нд танилцсан. Яагаад өдий болтол "Эрдэнэс Таван­тойлгой”-д хийсэн шалгал­тынхаа дүнг тайлагнахгүй яваад байсан юм бэ. "Эрдэнэс Тавантолгой” ХК үйл ажиллагаагаа зог­соогоод багагүй хугацаа өнгөрч байна. Шалгалтын явцад ямар зөрчил, ду­тагдал илрүүлсэн бэ?

-"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцах ажлын хэсгийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнгөр­сөн тавдугаар сард до­лоон гишүүний бүрэл­дэхүүнтэйгээр байгуулсныг та бүхэн мэдэж байгаа.

Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг гурван удаа хуралдсан. Хам­гийн сүүлчийнх нь өчигдөр /ур­жигдар/ хуралдан санал дүг­нэлтээ гаргаж, өнөөдөр /өчигдөр/ байнгын хороогоор оруулах байсан ч долоо хоног хойшлуулчихлаа. Ажлын хэсгийн гишүүдээс зарим нэг хүн гарын үсгээ зураагүй шалтгаанаар материал бүрэн тараагдаагүй байх.

"Эрдэнэс Тавантолгой” бол монголд төдийгүй Азид томд орох нөөц баялагтай уурхай л даа. Тэр утгаараа маш том бүтээн байгуулалтын ажил юм. Нийт монголчуудын эрх ашиг хөндөгдөх 1072 ширхэг хувьцаа тэнд хэвтэж байгаа.

Энэ ч утгаараа олон нийтийн сонирхол байнга "Эрдэнэс Тавантолгой” ХК руу хандаастай байгаа. "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулах тухай УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол, 2012 оны 18 дугаар тогтоол шийдвэрүүд гарсан. Ажлын хэсгийн дүгнэлтэд эдгээр тогтоолууд бүрэн хэрэгжих байтугай, бараг эхлэлийн төдий болоод л таг зогсчихсон гэдгийг тэмдэглэсэн байгаа.

Тухайлбал компани байгуулсан болоод л хөсөр хаячихсан юм билээ. Санхүүгийн иж бүрдэл байтугай наад зах нь манай иргэдийн гар дээр байгаа 1072 ширхэг хувьцааг ч компанийн балансад тусгаагүй байх жишээтэй.

Мөн аж ахуйн нэгжүүдийн худалдан авсан хувьцааны мөнгө болох 102.2 тэрбум төгрөг ком­панийн дансанд орж ирээгүй, түүнийг шахаж шаарддаг ч хүнгүй шахам байдаг юм билээ. Ер нь "Эрдэнэс Тавантолгой” ХК дээр санхүүгийн сахилга бат алдагдсан, зээлээс зээлийн хооронд л аргацаан амьдарч байгаа дүр зураг ажиглагдсан.

Урьд нь ажил хариуцаж байсан хүмүүсийн хувьд ихээхэн учир дутагдалтай, санаачлагагүй, туйлын үрэлгэн загнасан нь алхам тутамд мэдрэгдэж байсан. Олон улсын бирж дээр хувьцаагаа худалдах замаар ч юм уу, санхүүгийн олон эх үүсвэрээс сүйдтэй ашигтай биш юм гэхэд алдагдалгүй ажиллаад явах боломжтой байсан. Тэр бүхнийг ерөөсөө хийгээгүй, хийх ч гэж оролдоогүй юм билээ. Одоо л дөнгөж Олон улсын бирж дээр хувьцаагаа худалдах эхний алхам хийгдэж байгаа.

-Та бүхэнтэй зэрэг шахуу Төрийн өмчийн хороо, Үндэсний аудитын газрын шалгалт орсон гэсэн. Ихээхэн алдагдалтай ажил­лаж байгаад зогссон "Эрдэнэс Тавантолгой” ХК дээр санхүү­гийн зөрчил, хөрөнгө мөнгө шам­шигдуулах асуудал ямар­хуу хэм­жээнд байгаа бол. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Санхүүгийн сахилга бат алдагдаж, бүртгэл тооцоо, тайлан баланс ихээхэн зөрүүтэй гарах, хөрөнгө мөнгө шамшигдуулдаг ажиллагаа нэлээн ноцтой хэмжээнд хүрсэн. Олон төрлийн ямар ч хэрэгцээгүй тоног төхөөрөмж, дугуй, сэлбэг хэрэгслийг байж боломгүй өндөр үнээр шахах, худалдан авах үйл ажиллагааг ноцтой зөрчиж, танил тал, ар өврийн хаалгаар хэрэгтэй хэрэггүй маш их материал түүхий эд шахсан нь одоо ямар ч хэрэггүй алдагдал болоод хэвтэж байна. Түүнээс гадна хамгийн ноцтой зөрчил нь ТУЗ-ийн дарга нь байж боломгүй их цалин авдаг байсанд оршино.

2012 оны сүүлээр гарсан тогтоолоор бол "Эрдэнэс Таван­толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга нь ЗГХЭГ-ын дэд дарга байдаг юм билээ. Тэр ч үүднээс нөгөө алдартай Г.Дэнзэн гэж нөхөр тэнд баахан бужигнуулчихсан байна лээ. Тэр нөхөрт сарын зургаан сая төгрөгийн цалин олгох шийдвэр гарч, тэр мөнгөө ч авч байсан юм билээ. Тэгвэл ТУЗ-ийн гишүүдэд нь 1.8 сая төгрөгийн цалин олгож байж.

Гэтэл өнөөдөр Засгийн газраас гаргасан журмаар төрийн өмчит компанийн ТУЗ-ийн дарга, гишүүд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хоёр дахин илүүгүй хэмжээний цалин авахаар тогтоосон. Энэ журмыг мөрдсөн бол тэр Г.Дэнзэн гэдэг нөхөр 400 гаруй мянган төгрөгийн цалин л авах ёстой. Гэтэл сард зургаан сая төгрөг халааслаад л сууж байсан байгаа юм.

Хамгийн гол нь тэр нөхрийг ТУЗ-ийн дарга хийж, сард зургаан сая төгрөгийн цалин авчихаад сууж байхад "Эрдэнэс Тавантолгой” ХК маш их алдагдалтай ажиллаж байсан. Ингэж л төрийн өмчит компанийг хэдэн талаас нь зулгаасаар байгаад дампууруулж, эцэст нь хувьчилж авах далд санаа явж байгаа. Нөгөө талд компанийн үрэлгэн байдал хэрээс хэтэрсэн.

Жижигхэн компани мөртлөө ямар ч хэрэггүй шахуу баахан орон тоо гарган ирж, цалингийн фондоо хэтэрхий томсгосон. Жишээ нь төв оффист нь 120 гаруй хүн шал худлаа тооцоо гаргаж, бичиг цаас эргүүлсэн шиг сууцгааж байх ямар ч шаардлага байхгүй. Үнэндээ тэдгээр нь хяналтаас гадуур л байдаг юм билээ.

Нөгөө талаар төрийн өмчит компани мөртлөө Төрийн өмчийн хорооны хяналтаас тусдаа, гадуур байдаг юм билээ. Энэ тухай Төрийн өмчийн хорооноос асуухаар "Эрдэнэс Тавантолгой” чинь Засгийн газрын мэдлийн компани шүү дээ гэх юм билээ.

Уг нь хууль дүрмээрээ бол Засгийн газрын мэдлийн компани гэж яагаад ч байж болохгүй шүү дээ. Төрийн өмчийн хороо хянаж, шалгаж чаддаггүй болохоор "Эрдэнэс Тавантолгой” гэдэг дураараа дургидаг, хэр барагтайд захирагддаггүй, хөрөнгө мөнгө завсардуулан шамшигдуулдаг том толгойтой газар байж. Энэ бүх байдалд дүгнэлт хийвэл энэ компани цаашдаа үр ашигтай, сайн ажиллана гэдэг нь бараг л боломжгүй болчихжээ.

-Саяхан Засгийн газар тогтоол гаргаж, ногдол ашиг олгох ч юм шиг яриа өрнөсөн санагдаад байх юм?

-Засгийн газрын 268 дугаар тогтоол гарч "Эрдэнэс Тавантолгой” ХК-нд менежментийн буюу гүй­цэтгэгч компани сонгон шал­гаруулах тухай яригдсан. Үүнтэй холбогдон 1072 хувьцаа цаашдаа эзэнтэй болох уу, ногдол ашгийг хэн хаанаас өгөх юм гэдэг нь одоогоор тун бүрхэг байгаа.

Түүнээс гадна өнөөх Г.Дэнзэнгийн эхнэрийн "Говь Повер” гэдэг компани гаалийн бүрдүүлэлт хийх тендерт оролцсон байсныг хүчингүй болгосон юм билээ. Уг нь нэг тэрбум төгрөгийн дүрмийн сантай гэгдсэн энэ компани "Бид ихээхэн хохирол амссан” гэж шүүхэд долоон тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргасны дагуу хохирол барагдуулсан нэрээр 4.7 тэрбум төгрөг олгосон байгаа юм.

Яаж ч бодсон дүрмийн сандаа нэг тэрбум төгрөгтэй гэж мэдүүлсэн компани долоон тэрбумын алдагдал хүлээнэ гэж байх уу. Бараг л цаасан дээрх компанийн хохирол гэж төрийн өмчит компаниас 4.7 тэрбум төгрөг шүүхээр далайлган гаргуулж авсан энэ хэргийн цаана ямар ашиг сонирхол, хуйвалдаан явсныг нарийвчлан тогтооход ч болохгүй юмгүй.

Өнөөдөр алдагдалтай гээд үйлдвэрлэлээ зогсоочихсон байгаа "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг энэ мэтчилэнгээр хэдэн талаас нь зулгаасаар зогсоож аваад санаа нь амарсан бололтой юм.

Ер нь энэ "Говь Повер” гэдэг компанийг АТГ-т өгч тэр 4.7 тэрбум төгрөгийн учрыг олох л ёстой. Энэ талаар байнгын хорооны хуралдаан дээр дараа тодорхой танилцуулах болно. Тэндээс санал дүгнэлт гарах байлгүй дээ.

-Зүүн Цанхын уурхай зогсчихоод байгаа. Гэтэл тэнд олборлолт явуулж байсан Австралийн компани гарч явахаа мэдэгдээд байгаа. Энэ компани гэрээнд заасны дагуу ажиллаагүй гэх яриа ч гараад байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Ер нь өнгөрсөн дөрвөн жилд хийсэн хоёр том бүтээн байгуулалт бол "Эрдэнэс Тавантолгой”, Оюутолгой хоёр шүү дээ. Харамсалтай нь шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд энэ хоёрын амыг барьчихлаа.

Түүнээс ч болж Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтчихлээ. Энэ хоёр уурхай дээр томоохон хөрөнгө санхүү, эдийн засгийн шалгалт оруулах ёстой. Бид энэ талаарх санал дүгнэлтээ байнгын хороонд танилцуулна. Тэр оператор компанийн асуудал ч яригдана. Ажлын үнэ хөлс, өртөг нь яах аргагүй өндөр л юм билээ.

-"Эрдэнэс Тавантолгой”-г зо­риуд дампууруулсны дараа хувь­­чилж авахаар улстөрчид, то­моохон бизнесменүүд хуйвал­даж байгаа талаар шуугиад байгаа. Энэ талаар МАН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар УИХ-ын 39 дүгээр тогтоол гарч маш тодорхой төрийн бодлого гарчихсан. Бидний хувьд тэр бодлого ягштал хэрэгжих ёстой гэсэн л нэгдсэн байр суурьтай байгаа.

"Эрдэнэс Тавантолгой”-г хоёр хэсэг болгоод нэгийг нь Олон улсын хөрөнгө оруулагчдыг татъя, нөгөө талд нь өөрсдөө ашиглах ёстой гэсэн чиглэлээр л явах учиртай.

Д.Энхтүвшин

Эх сурвалж:

А.Тлейхан: “Эрдэнэс Тавантолгой”-г тал талаас нь зулгаасаар байгаад зогсоочихсон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

Өчигдөр, 10:06
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

Өчигдөр, 09:49
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани