Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Эрдэнэс Тавантолгой"-г авах компани байна уу?

"Эрдэнэс Тавантолгой"-г авах компани байна уу?"Өртэй хүн өөдлөхгүй, өттэй мал таргалахгүй” гэж үг бий. Тиймээс монголчууд өргүй байхаар чармайдаг. Харин сүүлийн үед эсрэг утгаар нь ашиглах болсон нь хувь, хувьсгалын бүхий л зүйлээс анзаарагдана. "Эрдэнэс Тавантолгой” компанийн өрийн үлдэгдэл 110 сая ам.доллар. Өр төлж дуусах хуулийн хугацаа өнгөрсөн зургаадугаар сард дууссан. Ингээд л менежмент муутай ажиллаж байгаагаас өр дуусахгүй байна гэх яриа газар авсан хэрэг. Тэгэхээр менежментийн хувьчлал хийж өрөө барагдуулаад эдийн засгийн эргэлтэд оруулахаар шийдсэн нь Засгийн газрын буруу биш гэнэ. "Эрдэнэс Тавантолгой”-н менеж­ментийн хувьчлалын гол зорилго нь өндөр технологи, сайн менежменттэй, хөрөнгө санхүүгийн чадавхитай дотоод, гадаадын компаниудыг гэрээгээр ажиллуулж, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэж байгаа аж.
 
Менежментийн хувьчлал нэг сараар хойшлов
 
Өңгөрөгч наймдугаар сарын 20-нд Зас­гийн газрын хуралдаанаар тогтоол гаргаж, Тавантолгойн уурхайд олборлогч компанийг сонгон шалгаруулахаар болсон. Сонгон шалгаруу­лалт дууссаны дараа "Эрдэнэс Тавантолгой” компанийг менежментээр хувьчлахаар шийдэв. Засгийн газрын 268 дугаар тогтоолд "...Хөрөнгө оуулагч компанийн 51 хувиас багагүй хувийг Монгол улсад нүүрс олборлох, боловсруулах, тээвэрлэх, экспортлох, үйл ажиллагааг таваас доошгүй жил эрхэлсэн туршлагатай, хувьцааных нь хяналтын багцаас доошгүй хувь нь Монгол улсын иргэний өмчлөлд сүүлчийн таван жилийн хугацаанд байгаа хувийн хэвшлийн опе­ратор компани болон компаниудын консорциум өмчилдөг байх.
 
Мөн тус компанийн эзэмшилд байгаа Таван­толгойн ордын ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг хөрөнгө оруулагчийн мэдэлд шилжүүлэхгүйгээр "Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ”- ний хүрээнд бүрэн ашиглуулах, хөрөнгө оруулагчаар сонгогдон ажиллах эхний 2.5 жилийн хугацаанд багтаан Тавантолгойн бүс нутагт 30 сая тонноос багагүй нүүрсийг баяжуулах хүчин чадлыг бий болгох, үйлдвэрлэсэн баяжмалыг хоёроос доошгүй орны зах зээлд нийлүүлэх” хэмээн заажээ. Эңэхүү тогтоолд зааснаар хөрөнгө оруулагчийг сонгох уралдаант шалгаруулалтыг энэ сарын 1-ний дотор багтаан явуулж дүгнэх, шалгарсан компанитай хийх гэрээг ирэх сарын 15- ны дотор байгуулах байв. Гэвч нэг сараар хугацааг нь дахин сунгажээ.
 
Санал ирүүлсэн компани байхгүй гэж үү?
 
Манай нүүрсийг Хятадууд газар дээрээс нь дөнгөж 35 ам.доллараар худалдан авах болсон нь шүүмжлэлийн гол бай болов. Үүнийг хүмүүс дэд бүтцээс шалтгаалж буй гэж тайлбарлах. Тиймээс Тавантолгойн ордыг хувийн хэвшлийнхэнд даатгах нь эдийн засгийн үр өгөөж илүү гэдгийг манай улсын төр ойлгожээ. Хожимдсон гэмшил гэдэг болж байгаа юм.
 
Эдийн засагч Б.Лхагважав "Нүүрсний үнэ унаж зах зээл дээр хар сүүдэр гарсан энэ үед менежментийн хувьчлал хийнэ гэдэг зөв шийдвэр. Учир нь нэг завин дээр сууж ажиллахгүй бол амжилтад хүрэхгүй, хүний хоол болно гэдгийг ойлгосон хэрэг. Монголчууд эвлэлдэн нэгдэхээрээ хүчтэй гэдэг шүү дээ” гэв.
 
Тавантолгойн орд газар бүхэлдээ төрийн эзэмшилд байна. Харин олборлох, экспортлох бусад үйл ажиллагааг хувийн хэвшлийнхэнд хариуцуулна хэмээн эх сурвалж хэлэв. Өөрөөр хэлбэл, төр нүүрсний ченж хийхгүй гэсэн үг. Харамсалтай нь, нүүрсний үнийн уналт, дэд бүтцийн асуудал, сонгон шалгаруулалтад тавьж байгаа зарим шаардлагаас болоод гадаад, дотоодын компаниудын сонирхол буурсан гэдгийг хүмүүс хэллээ. Тиймээс хувьчлалд оролцох хүсэлтээ ирүүлж буй аж ахуйн нэгж цөөхөн байгааг албаны хүн онцлов. Учир нь Тавантолгойг менежментийн хувьчлалаар авах шаардлага хангасан компани өмнөх Засгийн газрын үед Хятадын "Чалко” компанид тавьсан өрийн үлдэгдэл болох 110 сая ам.долларыг төлөх ёстой.
 
Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах тендер 2011 онд зарлагдаж байсан. Тухайн үед БНХАУ-ын Шенхуа 40 хувийг эзэмшихээр болж байв. Мөн АНУ-ын "Пийбоди энержи” 24 хувийг үлдсэн 36 хувийг Орос, Монгол хуваан эзэмшихээр сонгон шалгаруулсан ч тухайн үеийн Үндэсний аюулгуй байдлын зөвлөлөөс үүнийг хүчингүй болгосон. Тэгвэл тэр үед гомдолтой хоцорсон Янон, Солонгосын консерциум болон АНУ, Хятад оролцох болов уу. Мөн үндэсний томоохон компаниудыг ч сонгон шалгаруулалтад оролцох байх гэсэн хүлээлт байна. Тавантолгойг менежментээр хувьчлах ажил дахин бүтэлгүйтвэл яах вэ. Хэрхэхийг харахаас өөрийг хийх боломжгуй гэдгийг судлаачид хэллээ.
 
Баталгаажаагүй 1072-ын хувь заяа
 
Монгол Улсын иргэн бүр "Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааны эзэмшигч гэдэг. Энэ нь үнэн хэрэгтээ уриа, лоозон төдийхөн зүйл. Гэхдээ ард түмэн хувьцааныхаа үр шимийг хэзээ нэгэн цагт хүртэнэ гэсэн горьдлого тээсэн хэвээр байгаа юм. Гэтэл "Эрдэнэс Тавантолгой” компанид менежментийн хувьчлал хийх тухай ярьж эхэлснээр алдарт 1072-ын хувь заяа сааралтаж эхлэв бололтой. Учир нь "Эрдэнэс Тавантолгой”-г менежментийн хувьчлалаар өгнө гэсэн зар түгэхтэй зэрэгцээд иргэдийн дунд эмзэглэл дагуулсан нэг асуулт үлдэв.
 
Энэ нь иргэн бүртээ үнэгүй бэлэглэсэн "Эрдэнэс Тавантолгой”- . н 1072 ширхэг хувьцааг яах вэ гэх эргэлзээ байна. Эдийн засагчид "Манай иргэд 1072 ширхэг хувьцаагаар дамжуулаад "Эрдэнэс Тавантолгой”-н эзэмшигч буюу өмчлөгч болж байгаа юм. Тухайн компани ашигтай ажилласан үед ногдол ашиг гардаг. Одоогоор нүүрсний үнэ унасан байгаа нөхцөлд ашиг гарна гэж хүлээх хэрэггүй”  гэж зөвөллөө. Хувьцаа эзэмшигч гэдэг нь тухайн компанийн үйл ажиллагаа хэрхэн явж буй талаар мэдээлэл авч, хуралд оролцох эрхтэй байдаг. Одоогоор гурван сая хүнийг хуралд хамруулах боломжгүй гэдгийг судлаачид хэлсээр ирсэн. Үүнийг хэрхэн зохицуулж болох талаар манай улсын ямар ч хуульд заагаагүй. Тиймээс ард түмний төлөөллийг тодорхойлж, шийдвэрлэж чадаагүй гэдгээ албаныхан хүлээн зөвшөөрдөг юм билээ. 1072-ын хувь заяа хаашаа эргэхийг хэн ч мэдэхгүй. Түүнчлэн хувьцаа эзэмшигчид нь баталгаажсан эсэхээ ч мэдэхгүй. Сонгуулийн  хоосон амлалтад дөрлүүлсэн хий хоосон горьлогчид гэдгээ хүмүүс таамаглаж буй юм. Гэвч хонгилын үзүүрт гэрэл гарах байх гэсэн найдварыг тээсээр зургаан жилийг үджээ.
Зууны мэдээ
Д.Оюунчимэг
"Эрдэнэс Тавантолгой"-г авах компани байна уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани