Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“COAL MONGOLIA” чуулганы үр дүн юу байв

"Coal mongolia-2014” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт өнөөдөр эхэлж байна. Чуул­ганд найман орны 1000 гаруй тө­лөөлөгч орол­цоно. Тэд хоёр өдрийн турш нүүрсний салбар дахь хө­рөнгө оруу­лалт хууль эрх зүйн талаар хэлэлцэх юм.

Эдийн засагт өгөөж, үр ашгийн тооцоолол эрхэм чухал байдаг. Тиймээс чуул­ганы ху­ралдааны эхний энэ өдөр 2011 оноос эхлэн дэлхийн сонор, сонирхлыг татаж буй "Coal Mongolia” чуулганы эдийн засгийн өгөөжийн зу­раг­лалыг эргэн сануулж, товч тоймлоё.

Нөөцөд бүртгүүлж буй нүүрсний хэмжээ жил бүр нэмэгдэж байна

"Coal Mongolia” чуулганы анхны жил буюу 2011 онд дэлхий Монголын нүүрстэй танилцсан гэж хэлж болно.

Дэлхий таньдаг болсноос хойш тоон үзүүлэлтүүд хэр өөрчлөгдсөн нь дараах баримтаар нотлогдоно.

-2011 онд Монгол Улсын нөөцөд 1 тэрбум тонн нүүрс бүртгэсэн
-2012 онд Монгол Улсын нөөцөд 2.7 тэрбум тонн нүүрс бүртгэсэн
-2013 онд Монгол Улсын нөөцөд 3.4 тэрбум тонн нүүрс бүртгэсэн

Улсын нөөцөд бүртгүүлж буй нүүрсний хэмжээ ийн­хүү өсөн нэмэгдсэн нь "Coal Mongolia” чуул­ганы эдийн засгийн шууд өгөөж гэсэн дүгнэлтийг мэр­­гэ­жилтнүүд хэлдэг. Учир нь чуулга уул­залтын хү­рээнд газрын хэвлий доорх нүүрсний нөөцийг судлан гаргаж ирж, нөөцийг илрүүрэх хай­­гуулын ажил улам эр­чимж­дэг юм. Энэ хэрээр жил ирэх бүр нүүрс­ний нөөцийн улсын нөөцөд бүртгүүлж буй хэмжээ улам бүр нэмэгдсээр байгаа.

Онцлууштай нь Улсын нөөцөд нүүрсний нөөц бүртгүүлж буй компаниуд нь "Coal Mongolia” чуулганд хайгуулын төслүүдээ та­нил­цуулсан аж ахуйн нэгжүүд байдаг. Өөрөөр хэлбэл, "Coal Mongolia” хайгуулчид, хө­рөнгө оруулагчдын холбох гүүр болж ирснээрээ бахдалтай.

Монгол Улсын нөөцийн сан нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Үүнээс илүү сайн мэдээ нь "Coal Mongolia” чуулган анх удаа монголчууд бид нүүрсээ хэдий хэмжээтэй юм бэ, юугаараа баян улс вэ гэдгээ дэлхийд гайхуулж чадсан.

Томоохон төслүүдийг ил гаргав

"Coal Mongolia” чуул­ганы жил бүрийн ху­рал­даанаар буюу 2011, 2012, 2013 оны хурал дээр өрсөлдөх чадварыг нэмэг­дүүлэх талаар хурцаар шүүм­жилж байв. Шүүмжлэл эцэстээ дэд бүтэц, төмөр за­мын асуудлыг дэвшүүлэн гаргаж ирдэг.

Дэд бүтцийн асуудлын хүрээнд 2011, 2012 оны "Coal Mongolia” чуулган дээр эрчимтэй ярьснаас 2013 онд хэд хэдэн томоохон төслүүд ил гарч, ТЭЗҮ хийгдэж чадсан юм. Тэдгээр төсөлд Адуунчулууны цахил­гаан станцын тө­сөл, Багануур Энержи Кор­пора­цийн CTL төсөл, Тэвшийн говь цахилгаан станцын тө­сөл зэрэг шинээр баригдах бусад цахилгаан станц зэрэг багтана.

Өнөөдөр эр­гээд дүгнэхэд эдгээр том төс­лүүд энгийн, урсгалаар шийдэгдээгүйг дурьдах хэрэг­тэй "Coal Mongolia” чуулганы танхимд га­даад, дотоодын хөрөнгө оруу­лагчдын "дэд бүтцээ хөгжүүлээч ээ” гэсэн хүч­тэй шүүмжлэл төр засгийг хөдөлгөөнд оруулж, анхаар­лын төвд гаргаж ирс­нээр томоохон бүтээн бай­гуулалтын төслүүд нүүрс­ний салбарыг даган улам урагшилж эхэллээ.

Төмөр замын асуудлыг хурцаар тавьсан

Монголын их нүүрсийг дэлхий яаж ашиглах вэ хэмээн өмнөд хөршид дэл­хийн хэмжээний то­моохон эдийн засгийн симпозиум зохиогдож байсныг санаж байна. Тэгвэл Монголын нүүрсийг монголчууд ингэж ашиглана, дэлхийд ингэж худалдана гэдэг амьд, ажил хэрэгч яриаг "Coal Mongolia” хөнддөг ач холбогдолтой.

2011, 2012 оны Coal Mongolia чуулгануудад төмөр замын царигийг нарийн байх нь зөв юм гэдэг байр суурь гарч байсан. Мөн нүүрсээ төмөр замаараа дамжуулан худалдаалж экспортлосноор их хэмжээний ашиг олох боломжтой юм гэдэг санаа 2012 оны "Coal Mongolia”-гийн үндсэн имиж байлаа.

Тэгвэл 2013 онд дахин энэ асуудал хөндөгдөж монголчууд төмөр замаа шийдсэнээр дэлхийн том ТРАНС суваг болох Панамтай адил хэмжээний үр ашиг хүртэх боломжтой талаар судлаачид, хө­рөнгө оруулагчдын байр суурь яригдсан.

Үр дүнд нь 2013 онд Шинэч­лэлийн Засгийн газар төмөр за­мын далангийн ажлыг эхлүүлж, өнөөдөр 75 хувийн гүйцэтгэлтэй байна. Эдийн засгийн өгөөж гэдэг энэ. "Coal Mongolia” үүнийг эхлүүлсэн.

Эрхзүйн орчин тогтворжиж байна

Учир нь 2013 оны хурал хий­хийн өмнө нэгдүгээр сард Ерөн­хийлөгчийн тамгын газар дээр Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга өргөн баригдсан байдаг. Энэ нь тухайн үед уул уурхайн салбарыг тэр чигт нь донсолгож энэ салбарын эрх­зүйн орчин тогтворгүй юм байна гэдэг байдал хөрөнгө оруулагчид ч тэр хувийн хэвшлийнхэнд аль алинд нь таагүй нөхцөлийг бий болгосон.

Энэ үед 2013 оны "COAL MONGOLIA” чуулганд Ерөн­­хийлөгчийн хуулийн зөв­лөхийг урьж оролцуулах нээлттэй хэлэл­цүүлгийг өрнүүлж байсан байна. Энэ үеэр чуулганы зүгээс Ерөнхийлөгчийн тамгын газарт нэг хүсэлт гаргаж байсан. Тэр нь Ашигт малтмалын тухай хуу­лийн ши­нэчилсэн найруулгыг Ерөн­хий­лөгчийн сонгуулийн өмнө батлах юм бол энэ нь улстөрийн шоу болно, энэ салбарыг хөгжүүлэх хууль гарч ирж чадахгүй. Энэ нь сонгуультай давхцуулж гаргах нь буруу юм гэдгийг ярьсан байдаг. Ингээд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг сонгуулийн дараа дахин хэлэлцсэн. Энэ нь "Coal Mongolia” чуулганаар хэлэлцсэн шу­дарга шүүмжлэлийг Монголын улстөрчид сонсдог, зөвөөр хүлээж авч үйл ажиллагаандаа тусгасан томоохон үр дүнгийн нэг юм. Энэ саналыг Ерөнхийлөгч хүлээн авч одоо ч хэлэлцэж байна.

Мөн "Coal Mongolia” чуулганаар Эрдэс баялгийн хуулиа батлахаасаа урьтаад Төрөөс эрдэс баялгийн сал­барт баримтлах бодлогын ба­римт бичгийг нэн түрүүнд гаргах саналыг тавьж, нээлттэй хэлэлцэж байсан. Өнөөдөр салбарын яам Зас­гийн газар ажлын хэсэг гарган ажиллаж, чуулганы санал ажил хэрэг болж эхэлж байна. Мөн Хө­рөнгө оруулалтын тухай хуулийг нэлээдгүй шүүмжилж байсан. Одоо Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдэх нөхцөл бий болсон.

"COAL MONGOLIA” хүрээгээ тэлсээр

Монгол Улсын эдийн засгийн хөгжилд нүүрсний салбар то­моо­хон байр суурь эзэлдэг. Цаашид ч эзлэх нь тодорхой байна. Иймээс энэ салбарыг хөгжүүлэхэд маш олон салбарын тулгамдсан асуу­дал гарч ирсээр байх бол­но.

Энэ тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд "COAL MONGOLIA” чуулга уулзалт жил бүр зохион байгуулагдах нь ихээхэн ач холбогдолтой юм. Аливаад цаг хугацаа бүхний шалгуур бай­дагчлан, COAL MONGOLIA дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Бүгдээрээ хэлэлцвэл бу­рууд­даггүйн тод жишээ "COAL MONGOLIA” хүрээгээ тэлсээр.
 
 
Өглөөний сонин
“COAL MONGOLIA” чуулганы үр дүн юу байв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани