Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уран олборлолтын үнэ цэнэ

Уран олборлолтын үнэ цэнэМонгол улсад Францын Арева компани хүхрийн хүчлээр газар дор уусгах аргаар уран олборлохоор зэхэж, туршилт хийж эхэлснээс хойш хэдэн жил өнгөрлөө. "Уран олборлох нь хүн амьтанд огт хоргүй, ураны шар нунтаг ч ямар ч аюулгүй, хүхрийн хүчлээр уусган олборлох арга бол шилдэг технологи, Дорноговийн Улаанбадрахад гажигтай мал төрж байгаа нь үүнээс болоогүй, малаа вакцинжуулаагүй малчдын буруу” хэмээн Арева компанийн ажилтнууд, Цөмийн Энергийн Газрынхан (ЦЭГ) болон хүн чанараа хэдэн халтар ногооноор тавиад туучихсан ичих нүүргүй эрдэмтэд удаа дараа мэдэгдэл хийж байсан. Түүнчлэн Дорноговьчуудыг хамгаалан тэмцсэн иргэний хөдөлгөөнийхнийг "гадныхны гар хөл, шантаажчид, хулхи эх орончид” хэмээн цоллож ирсэн.

Үнэндээ бол ураныг газар дор уусгах аргаар олборлох технологийг анх 2010 оны намар Дорноговийн Дулаан-Уулд туршсан бөгөөд үүний дараахан буюу 2011 оны хавраас Улаанбадрахад гажигтай төл мал гарч эхэлсэн юм билээ. Нийтдээ 4060 кг уран олборлох тооцоотой энэ туршилтын талаар Олон Улсын Атомын Энергийн Газарт У. Ганбаатар гэгчийн тавьсан илтгэлийн 11-15 хуудсанд тодорхой бичсэн байна. http://iaea.org/OurWork/ST/NE/NEFW/documents/RawMaterials/TM-ISL-2010/7.pdf

У. Ганбаатарын илтгэл ОУАЭГ 2010 он

Энэ удаа ураныг газар дор хүхрийн хүчлээр уусган олборлох нь ямар ч хор хөнөөлгүй гэж ярьдаг Арева болон тэдний гар хөл бологсдын үгэнд няцаалт өгөхөөр доорх нийтлэлийг орчууллаа. Уншигч та өөрөөсөө асуугаад үзээрэй: Үнэхээр уусган олборлох нь хор хөнөөлгүй юм бол яагаад Арева компанийнхан байгаль орчны мэргэжилтэн гадаад эрдэмтэнг Казахстанд цалинтай ажиллуулж байна вэ? Яагаад Казахстанд уран олборлоход нөхөн сэргээлт хийх хэрэггүй харин АНУ-д бол хийх хэрэгтэй байдаг вэ? Мөн Казахстаны ус хүний унданд болон хөдөө аж ахуйд хэрэглэх боломжгүй учир уран олборлочихоод цэвэрлэх хэрэггүй гэж байгаа нь саяхан ЦЭГ-ын дарга Н. Тэгшбаярын "Дорноговийн ус угаасаа үйлдвэрийн саарал ус, унданд хэрэглэх боломжгүй” гэж дуугарсантай агаар нэг буйг анхаарна уу.

Өнөөдөр хөгжингүй гүрнүүд ядуу буурай улсуудын баялгийг аль болох хямдхан ухаж авахаар үхэлдэж байна. Иймд Монголчууд бид маргаашийн ирээдүйг бодож ухаалаг сонголт хийх хэрэгтэй бус уу. Уух усгүй, мал бэлчээх бэлчээргүй, амьдрах нутаггүй болвол мөнгөөр бид яах билээ? Энэ бол миний бас таны ирээдүй.

Хүндэтгэсэн,
Э. Амарлин

kzuranium2

Уран олборлолтоор тэргүүлэгч улс болоход ямар үнэтэй вэ?

Бен Арнолди. 2013 оны 8 сарын 28.

Сүүлийн 10 жилд Казахстаны аж үйлдвэр асар хурдтай хөгжиж байна. Гэвч энэ хөгжил дэвшил байгаль орчинд ямар хор уршиг авчирч байна вэ?

Казахстан улс, нийслэл Астана. — Манай гаригийн хамгийн алслагдмал газар нутгийг аюултай хог хаягдлаар бохирдуулвал цэвэрлэх хэрэггүй юу? Тэр хорт хог хаягдал задарч устахад олон мянган жил шаардагдах байсан ч хамаагүй юу?

Казахстан улс улам бүр дэвжин хөгжсөөр, уран олборлолтоороо АНУ, Канад, Австралийг гүйцэн түрүүлж, манай гаригийн уран олборлогч номер нэг улс болсон авч үр дүнд нь аюулт хог хаягдал асар ихээр хуримтлyyлж буйн улмаас эрдэмтэд дээрх асуултуудыг тавьж эхэлжээ.

Дээр үед уран олборлохдоо газар ухаж, ураны хүдэртэй чулууг газрын гадаргуу дээр гаргаж ирдэг байсан. Тэгвэл Казахстанд
дээрхээс хавьгүй цэвэр гэгддэг орчин үеийн шинэ технологоор уран олборлож эхэлжээ. Энэ бол газрын гүн рүү химийн бодис шахаж, ураны хүдрийг уусгаад, соруулж авдаг арга юм.

In situ leach –Ин ситу лийч (ИСЛ) буюу газар дор уусгаж олборлох аргыг хэрэглэснээр газрын гадаргуу бохирддоггүй сайн талтай боловч гүний усыг хортой хүнд металлаар бохирдуулдаг. АНУ-д энэ аргыг хэрэглэж олборлолт явуулсан уул уурхайн компаниуд олон жилийн туршид хичнээн янзаар  оролдоод ч гүний усыг урьд өмнөх шиг нь болтол цэвэршүүлж чадаагүй гэдэг.

Казахстан улс нь ЗХУ-ын үед цөмийн туршилтын талбай, цөмийн хаягдлын агуулах болж, цацрагийн хор хөнөөлийн зах зухаас амссан. Гэвч өнөөдөр ИСЛ уурхай улам бүр өргөжиж буйд төрийн өмчит Казатомпром компаний эрх мэдэлтнүүд даанч нэг зовсон шинж алга. Харин ч ураны уурхай байгалийн жамаар яваандаа өөрөө цэвэршчихдэг гэж хээв нэг хэлж сууна.

Ураныг уусган олборлох технологийн үр нөлөөг судалсан эрдэмтэн судлаачид ураны уурхай ойрын хугацаанд өөрөө цэвэршинэ гэдэгт гүнээ эргэлздэг. Харамсалтай нь Казахстаны цөмийн салбарынхан ч тэр, өд сөд нь дөнгөж гүйцэж буй тус улсын байгаль орчныг хамгаалагчид ч ураны уурхайн тээсэн эрсдлийн тухай тодорхой мэддэггүй бололтой.

Казахстаны ураны уурхайнууд нь хүн ам сийрэг цөл нутагт, хүн амьдардаггүй зэлүүд газар байрладаг тул яг ойрын үед тулчихсан аюул занал хараахан алга. Гэвч Америк улс уранаар баялаг Баруун өмнөд нутагтаа уран олборлосон гашуун туршлагаас үзэхэд цаг хугацаа өнгөрөxөд хүн ам шилжин суурьшиж, газар нутгийг шинээр ашигладаг тул өндөр өртөгтэй цэвэрлэх үйл ажиллагааг хойшлуулж, усны нөөцийг ашиглах аргагүй болтол бохирдуулах нь ирээдүйд ноцтой үр дагаварт хүргэдэг ажээ.

"Казахстан улс одоо ид хөгжиж байна, харин байгаль орчин нэгэнт бохирдвол хэдэн мянган жилдээ сэргэхгүй, ирээдүйд ард иргэд хаана амьдрахыг тааж хэлэх аргагүй ,” гэж газар дор уусгах олборлолтын улмаас бохирдсон байгаль орчныг нөхөн сэргээх асуудлыг судалдаг  байгаль орчны судлаач Брайан Рэйнш ярив.

Уран олборлосон газар нутaг байгалийн жамаар сэргэж, цэвэршихийг хүлээвэл тухайн уурхайн онцлогоос шалтгаалаад хэдэн арав тэр бүү хэл хэдэн мянган жил шаардагдана гэж доктор Рэйнш мэдэгдэв. Харин байгалийг нөхөн сэргээх арга хэмжээ хэрэгжүүлэх нь дээрх хугацааг товчилдог төдийгүй ирээдүйд учирч болзошгүй эрсдлээс ч хамгаалдаг ажээ.

Ундны ус

Дэлхийн олон улсад ИСЛ аргаар уран олборлосны дараа ураны хүдэртэй усархаг давхаргад үлдэж хоцорсон химийн хорт уусмалыг аюулгүй болгох арга хэмжээ авдаг журамтай гэнэ. Учир нь тус уусмал дахь хүнцэл, кадмийн хэмжээ ундны усны стандартаас даруй хэдэн мянга дахин хэтэрсэн байдаг тул ингэж цэвэршүүлэх зайлшгүй шаардлагатай гэж Австралийн Монаш их сургуулийн профессор, байгаль орчны инженер Гэвин Мадд тайлбарлав. Хүнцэл гэгч химийн хорт бодис нь ургамал ногоонд хүртэл шингэдэг тул бохирдсон усаар тариа ногоогоо услах боломжгүй гэнэ.

Цаг хугацаа өнгөрөхөд уран олборлолтын дараа газрын гүнд үлдсэн химийн хорт бодистой ус олборлолтын талбайгаас аажмаар хальж, хөндлөн судлаар тархдаг. Зарим жилд нэмж ердөө ганц метр тархдаг бохир ус зугуухан хэдий ч зогсолтггүй нэвчсээр байдаг. Ураныг уусгаж олборлох технологийг ашиглахдаа ураны хүдрийн судал нь дээд ба доод хоёр талаасаа шавран давхаргаар хавчигдсан, тэдгээр нь бохир усыг босоо шугамаар цэвэр усны давхарга руу нэвчихэд саад болно гэж тооцдог.

Гэвч бодит байдал дээр шавар давхаргын нимгэн зузаан нь жигд бус байдаг төдийгүй уран олборлолтын явцад ашигладаг хүчилд шавар давхарга нь уусахгүй гэх баталгаа байхгүйг эрдэмтэн Рэйнш онцлов.

Цаашилбал, уран олборлохын тулд ураны хүдэртэй уст давхаргыг яг л зүү хатгадаг дэр шиг энд тэндээс нь хамаагүй өрөмдөчихөөд, сүүлд нь тэр цооногуудаа таглаад орхидог. Гэтэл цаг хугацаа өнгөрөхөд газар дор үлдсэн химийн бодис хэрхэн тархахыг тооцох боломжгүй.

"Бид 5-10 жилийн турш ажиглаад огт хангалтгүй. Уурхай байсан газар нутагт хог хаягдал нь тогтвортой байдалд орсон, цаашид бохирдол явагдахгүй гэдгийг баттай тогтооход дор хаяж хэдэн зуун жилийн ажиглалт судалгаа хэрэгтэй,” гэж доктор Мадд ярив.

Харин Казатомпромын албан тушаалтнууд түүний сэрэмжлүүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. "Наадах чинь бүр  шал эсрэгээрээ байхгүй юу,” гэж уул уурхайн компаниуд шаардлагатай тохиолдолд нөхөн сэргээлт хийх хөрөнгө төсөвлөж, хадгалах ёстой гэж үздэг ахлах менежер Калилалло Байтасов хэлээд "Бид энэ газраас уран олборлоод цөмийн реактор луу зөөж байна гэдэг чинь бид газар дор байгаа хортой хүнд металлыг харин цэвэрлээд байгаа юм бишүү ” гэв.

‘Өөрөө цэвэршдэг өвөрмөц чанар’

2012 оны байдлаар Казахстан улс дэлхийн ураны нийт олборлолтын 35 хувийг бүрдүүлж,  Казатомпромын уран борлуулалтын орлого 1.54 тэрбум доллар хүрчээ. Казахстаны ураны экспортын тэн хагасаас илүүг нь Хятадууд худалдаж авчээ.

Төрийн өмчит Казатомпром компанийнхан Казахстаны өмнөд хэсгийн газар "өөрөө нөхөн сэргэх өвөрмөц чанартайг ямар ч эргэлзээгүйгээp олж тогтоосон” хэмээн нэг дуугаар мэдэгдэж байна.

Гэвч АНУ-ын Геологийн Судалгааны Агентлагын ажилтан геологич Сюзан Холл ярихдаа "Тэднээс хэлсэн үгээ нотлох ямар судалгаа байна вэ гэхээр тодорхой хариу өгч чаддаггүй” гэж тайлбарлав.

Уул уурхайн компанийн захирал асан, ураныг газaр дор уусган олборлох төслөөр олон улсад мэргэшсэн Жерри Гранди гэгч усны чанараас шалтгаалан нөхөн сэргээх шуурхай арга хэмжээг тэр бүр авах шаардлагагүй хэмээн маргаж байна. "Ерөнхийдөө бол Казахстаны ус нь унданд болон газар тариалангийн усалгаанд хэрэглэхэд зохисгүй,” гэж тэрбээр яриад, "гэхдээ мэдээж усыг хянаж байх хэрэгтэй гэж үздэг” гэв. Жерри Гранд цааш нь ярихдаа ойр орчмынх нь усыг хөдөө аж ахуй болон аж үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаг тул АНУ-д л байгаль орчныг нөхөн сэргээж, цэвэрлэгээ хийж байх нь чухал гэв.

АНУ-д худгийн усыг сайтар цэвэрлэсний үр дүнд уран олборлохоос өмнө хэрэглэж байсан зорилгоор хэрэглэж болохуйц түвшинд очсон туршлага мэр сэр байдаг гэнэ.

Гэсэн ч АНУ-ын аль ч уурхайд байгаль орчныг уран олборлолтын өмнөх түвшинд хүртэл нөхөн сэргээж чадаагүй гэж доктор Холл тайлбарлав. Энэ асуудал нь АНУ-ын Цөмийн Салбарын Зохицуулах Агентлагад нилээд бэрхшээл учруулж байгаа. Тус байгуулагынхан ” Уран олборлосон газар нутаг, ус байгалийн жамаар өөрөө цэвэрших боломжтой юу? Бидний хүчин чармайлт ямар нэг үр дүн өгөх болов уу? гээд асууж байсан. Даанч эрдэмтэн судлаачдад тодорхой хариулт өгөх баттай баримт мэдээ алга” гэв.

Казахийн цөл нутагт уран олборлож буй Францын Арева компаниас ураныг газар дор уусгах аргаар олборлосны хор хөнөөлийг шийдэх арга замуудыг судлахын тулд доктор Рэйншийг цалинжуулж байгаа гэнэ. Доктор Рэйнш уурхайн өрөмдлөгийн цооногоор хоол хүнс хийж, байгалийн жамаар микроб нян үржүүлэх аргаар байгаль орчныг нөхөн сэргээж, цэвэрлэх боломжтой эсэхийг туршихаар зэхэж байгаа ажээ. Гэвч биологийн аргаар нөхөн сэргээх нь богино настай, явцгүй шийдэл байдаг хэмээн геологич Холл анхааруулж байна.

Доктор Рэйнш бодлоо хэрэгжүүлэхээр урам зоригтой байгаа бөгөөд энэ арга нь амжилттай хэрэгжвэл Казахстан олон улсад үзүүлэх юмтай болох ажээ. "Аюул  эрсдлийг бууруулж чадаж байвал яагаад болохгүй гэж? "Тарьсан хогоо цэвэрлэж бай” гэж бага байхад ээж чинь заасан биз дээ” гэж тэр хэлэв.

 

..
Эх сурвалж:

The cost of being the world’s No.1 uranium producer.  Ben Arnoldy. 28 August, 2013.
http://www.csmonitor.com/World/Asia-South-Central/2013/0828/The-cost-of-being-the-world-s-No.1-uranium-producer

Уран олборлолтын үнэ цэнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

Өчигдөр, 11:54
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн ...

2025 оны 05 сарын 13, 09 цаг 25 минут
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

2025 оны 05 сарын 12, 17 цаг 47 минут
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

2025 оны 05 сарын 12, 14 цаг 56 минут
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани