Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Газрын баялаг, байгалийн баялаг гэхээсээ илүү хүн өөрөө баялаг гэдэг ухагдахууныг шүтэж амьдрах ёстой"

Манай сэтгүүлийн урилгыг хүлээж авсан танд баярлалаа.Юуны түрүүнд сэтгүүлийнхээ зочноос асуудаг уламжлалт асуултаа асууя.

 

HC: Манай сэтгүүлийн нэр Human capital буюу Хүмүүн баялаг. Энэ утгаараа бид баялаг болсон хүмүүсийн ололт амжилтын талаар сэтгүүлдээ тусгадаг. Тиймээс хүмүүн баялгийн талаарх таны бодол?

Х.Б: Хүн үүссэн цагаас эхлээд хүний асуудал чухал байж, хүний чадвартай холбоотойгоор ямар нэгэн байдлаар бүтээж, хийж чаддаг хүмүүсийн эрэл хайгуулд явж байсан байх л даа. Одоо бүр ч илүүгээр ямар нэгэн хөгжлийг ярихад хүний л тухай ярьдаг. Яагаад гэвэл хүн өөрөө юмыг бүтээдэг учраас. Танай сэтгүүл "Human Capital” гэдэг их сайхан нэртэй сэтгүүл байна. Тиймээс урт удаан хугацаанд нийгэмдээ хэрэгтэй зүйлийг бичээд яваасай гэж танай сэтгүүлд хүсэе. Хүмүүс ийм нийгэм талруугаа сэтгүүлийг биш харин хов жив бичсэн шар сэтгүүлийг их авч уншдаг. Түрүүн хэлсэнчлэн хүний тухай асуудал бол ялангуяа технологийн хөгжил болсон энэ үед боловсон хүчин, бодлогын асуудал болж яригдаж байна. Улс орон хөгжих гэж төлөвлөж байгаа бол тэр хөгжлөө дагасан боловсон хүчин, хүнийхээ асуудлыг шийддэг байх ёстой гэсэн бодолтой байдаг.

 

HC: Улсын хөгжил иргэнээс хамаардаг. Тиймээс хөгжлийн гол тулгуур болсон хүний хөгжлийн, хүн баялаг болохын үндэс нь юу вэ?

 Х.Б: Гол үндэс нь хүн л дээ. Хүн өөрөө тэр хөгжлийг авч явдаг учраас өөрөө хөгжих гэж байгаа бол бодлогын хүрээнд боловсон хүчнээ хангаж бэлддэг байх хэрэгтэй. Энэ боловсон хүчний гол хүч нь оюутан залуучууд байдаг. Социализмын үед нийгэм нь тэр чигээрээ хүмүүсээ бэлддэг байсан. Нийгэмшиж, хотжиж байсан үеийн түүхийг эргээд харахаар тухайн үед ЗХУ гэж байсан 1970, 80-д онд хөгжлөө дагасан нийгэмшлээ сонгох боловсон хүчнүүдээ нийгэм нь бэлддэг байсан. Боловсон хүчний бодлогын гол асуудал болох хүн нь өөрөө бүтээгч учраас газрын доорх баялаг, байгалийн баялаг гэхээсээ илүү хүн өөрөө баялаг гэдэг ухагдахууныг шүтэж амьдрах ёстой.

 

HC: Монгол хүн сэтгэн бодох чадвараараа дэлхийд нэлээд дээгүүр ордог. Тиймээс манай улсад хүн баялаг хэр үнэ цэнэтэй байдаг вэ. Үүний талаарх таны бодол?

 Х.Б: Монгол хүн сэтгэн бодох чадвараараа дэлхийд дээгүүр ордог гэдэг энэ тал дээр яг  судалгаа энэ тэрийг би харж байгаагүй юм байна. Ер нь улс үндэстэн бүхэн өөрсдийгөө тэгж ярьдаг байх. Тува, Чичен, Америк, Оросууд гэх мэт. Харин манайхан нүүдэлчин гэдэг утгаараа нүүдэлчдийн нэг чадвар бол орчинтойгоо дасан зохицох чадвараараа илүү давуу талтай. Энэ нь эрс тэс жилийн дөрвөн улиралтай холбоотой байх гэж боддог юм.

 

HC: Хөгжсөн улс, хөгжсөн хүн хоёр тус тусдаа өөр ойлголт юм шиг санагддаг. Миний бодлоор манай улсад хүний хөгжил нь улсынхаа хөгжлөөс илүү санагддаг. Хүний хөгжлийг хэрхэн хэмжих вэ?

 Х.Б: Хөгжсөн хүн хөгжсөн улс хоёр тус тусдаа өөр ойлголт биш байх л даа. Хөгжих гэж буй улсыг улс төрчид нь тодорхойлдог. Тэр улс төрчид нь сонгуулиар сонгогддог. Улс төрчид нь хөгжлөө тодорхойлоод тэр сонгогдож буй бүс нутагтаа түүнийгээ зарлан, түүнийхээ хүрээнд хүмүүсээ төлөөлөн ажилладаг. Энэ нь салшгүй холбоотой гэж боддог. Тус тусдаа гээд байгаа нь Монгол залуучууд гадаадад боловсорч бэлтгэгдээд тэндээ ажиллан амьдарч байгаа нь тус тусдаа бодлого байх л даа. Хүний хөгжил нь улсынхаа хөгжлөөс илүү санагдаж байгаа нь юу вэ гэхээр манайхан цөөхөн ч гэсэн гадагшаа яваад гаднынхантай, гадаадын хөгжилтэй  харьцуулаад манай улс яагаад ийм байна, яагаад хөгжихгүй байна гэдгээс үүдээд хүний хөгжих сэтгэхүй нь давамгайлаад байгаа юм болов уу гэж бодож байна. Гадагшаа явсны үр дүн гараад байгаа мөртлөө үүнийхээ хэрээр улс орноо хараад хөгжихгүй байгаад байна аа гэсэн нэг тийм контраст үүсээд байгаа юм. Тийм болохоор хүн нь өөрөө хөгжих тэмүүлэлтэй байгаа юм. Энэ бол сайн хэрэг л дээ.

 

HC: Та Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн яамыг удирдаж байгаа, баялаг болсон төрийн хүн. Төрийн жолоо хэрхэн зөв байна түүнээс улс орны маань ирээдүй хамаарна. Тиймээс манай улсын хөгжлийн ирээдүйн төлвийг та хэрхэн харж байна вэ? хөгжлийн маань гарц юу вэ?

Х.Б: Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн яамыг удирдаад жил хүрээгүй байна. Ерөнхийдөө би бол сүүлийн гурван парламентад бэлтгэгдсэн улс төрийн хүн. Өөрөөр  хэлбэл сонгогдож гарч ирээд бэлтгэгдэж байна аа гэсэн үг. Яам хариуцан ажиллаад тодорхой хэмжээнд зөвшөөрөгдөж байна. Энэ ажлын үр дүнг эргээд сонгогчдод тавьдаг. Төрийн хүнийхээ зүгээс үүн дээр их хариуцлагатай байх ёстой. Төрийн жолоо зөв байна гэдэг бол сонгогдсон хүмүүс маань улс орноо тодорхой хэмжээнд, урт удаан хугацаанд хардаг, тэр дүр зургийг тодорхойлж төсөөлдөг байх хэрэгтэй гэсэн бодолтой явдаг юм. Манай салбарын хөгжлийн ирээдүй бол далайд гарцгүй орон, маш их газрын баялагтай. Тиймээс хоёр том хөрштэй орны онцлог юу вэ, газар зүйн байрлалаа ямаршуу байдлаар ашиглан, зөв зохицуулж хөгжих вэ, гурван сая хүрэхгүй хүнээ яаж хөгжлийнхөө бодлогыг тодорхойлдог тийм бүтэцтэй болгох вэ, гэх зэрэг ийм  том том зүйлүүдийг харж явах ёстой болов уу гэж боддог.

 

HC: Таны удирдаж буй Үйлдвэр хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал болон ирээдүйн боломжийн талаар ярихгүй юу?

Х.Б: Хөдөө аж ахуйн салбар гурав дөрвөн жилийн өмнөхөө бодвол харьцангуй сайн явж байна. Атрын гуравдугаар аян бол хамтарсан засгийн газрын үед хийсэн нэг том алхам л даа. Эндээс гарсан үр дүн нь юу вэ гэхээр  улаан буудайгаа дотооддоо тариад, дотооддоо гурилаа 100 хувь үйлдвэрлэдэг болсон байна. Энэ бол нэг зорилт байсан бөгөөд бодит ажил болсон нь манай салбарт маш их түлхэц болсон. Мал аж ахуйн хувьд мал хувьчлагдаж тоо толгой өссөн боловч малын ашиг шим бага болсон. Тиймээс малыг ашиг шимтэй болгох, чанаржуулах гэх зэрэг хийгдэх ажлууд их байгаа. Хүнсний ногооны тал дээр дотооддоо хүнсний ногоогоо зуун хувь хангадаг болох зэрэг зуун хувь зорилтууд тавигдсан байгаа. Цаашдын ирээдүй бол бид бүс нутагтаа улаан буудай, гурил экспортлох боломжтой байгаад байгаа юм. Энэ салбарын үйл ажиллагаа бол ганц асуултад багтаагаад хариулахад хэцүү их том салбар л даа.

 

HC: Та "Монгол Тулгатны Зуун Эрхэм”-ийн нэг. Таны оролцсон нэвтрүүлэг олон  хүнд нэгийг бодуулсан, уйлуулсан, сэтгэл хөдөлгөсөн, бас бахархуулсан сайхан нэвтрүүлэг болсон?

Х.Б: Тийм ээ. ”Монгол Тулгатны Зуун Эрхэм” гээд "Hero Entertainment” студынхан их дажгүй сэдэв бодож олсон юм байна лээ. Монголчуудаасаа, хийж бүтээсэн, бүтээж байгаа 100 хүн олоод тэр хүмүүсээрээ интертаймэнт хийн юу бодож санаж хийж байсан юм гэдгийг  олонд харуулж үндэстэнээ бахархалтай болгоё гэсэн санаагаар явагдаж байгаа юм билээ. Тэр нь зөв л дөө. Яагаад гэхээр  бид чинь Монгол хүн гэхээр биедээ дургүй, үзэн ядсан,  хараасан ерөөсөн ийм улсууд болоод байна. Тиймээс нэгтгэх, бахархал төрүүлэх, Монгол хүн ийм байх ёстой, ингэж бодож явдаг гэдгийг харуулах зорилгоор хийгдэж буй нэвтрүүлэгт  тоогдож орсон. Хэл ам ч их гарсан байх. Түүнийг бүтээхэд маш их хөдөлмөр ордог, тэндээс монтажлаж танасаар байгаад цагийн нэвтрүүлэг л гардаг юм байна лээ. Их олон хүний хүч хөдөлмөр орсон учраас хүмүүст их хүрсэн нэвтрүүлэг болсон байх.

 

HC:  Та олон салбарыг удирдаж байсан CEO хүн. Удирдагч хүн ямар байх ёстой вэ? таны удирдагчийн ухаан туршлага олон хүнд мэдлэг мэдээлэл олгох байх?

Х.Б: 1993, 94 оны үед хувийн хэвшлийнхэн өргөжиж хөрөнгө мөнгөтэй болж эхэлж байх үед "Женко” гээд компанийг байгуулж байсан юм. Харин одоо байхгүй шүү дээ. Тухайн үед байгуулаад сүүлдээ хувьцаат компаниудруу тарсанаар одоо "Женко” гээд бөхийн клуб л байгаа. Одоо хүмүүс юу гэж ярьдаг вэ гэхээр татвар төлөгч дотор "Женко” байхгүй байна аа гэдэг. Женко гэж компани 1992-1994 оны хооронд л байсан. Одоо бол тусдаа тусдаа компаниуд бий болсон.СЕО-ын хувьд би өөрийгөө сайн СЕО гэхгүй. Тухайн үед юм эзэнгүй байх үед жаахан түрүүлж сэтгээд тодорхой ажлууд хийж байсан юм болов уу даа л гэж өөрийгөө боддог юм.

 

HC: CEO хүний амжилтын үндэс юунд оршдог вэ?

Х.Б: Мэдээж компани, эсвэл жижиг аж ахуйн нэгж,  клуб, ямарваа нэг юмыг удирдах гэдэг үүднээс тэр хүнд нэг л чадвар байх хэрэгтэй. Маш бага унтах гэх юм уудаа. Өөрөөр хэлбэл удирдаж байгаа хүн бол амралт их багатай, жаргал их  багатай, өглөө эрт босдог, их удаан ажилладаг. Мөн нэмэгдээд хүнлэг чанартай байхад амжилтын үндэс орших болов уу гэж боддог юм. Гадна дотныхныг хараад байхад олон ч хүн тэгэж ярьдаг. Хөдөлмөрч гэдэг бол их ерөнхий үг. Хөдөлмөрч байна гээд  унтахгүй, гүрийгээд суугаад байх биш юм.  Уншиж судлан өглөө эрт босдог байх хэрэгтэй. Өглөө эрт босно гэдэг бол өөрийгөө ялан дийлж байгаа их том чадвар юм. Одоо ингээд хараад байхад алдартай хүмүүс ихэнх нь маш эрт босдог. Тэд бол өглөөний  цагт асар их ажил амжуулдаг гэдгийг мэдэрдэг хүмүүс байдаг. Энэ хэдэн юмыг давчихад бол удирдагч хүн байх боломжтой. Удирдагч байхад нэгдүгээрт авъяас шаардлагатай. Хоёрдугаарт ажлыг зохицуулах чадвар юм. Мөн удирдагч байна гэдэг бол олон хүний зовлонг өөр дээрээ авч явдаг их зовлонтой ажил. Нөгөө талаараа ер нь хүн бүхэн заавал удирдагч байх албагүй. Сайн хөдөлмөрч, сайн ажилчин байгаад өглөө найман цагт ажилдаа ирээд орой таван цагт гарах хооронд маш сайн ажиллаад байх юм бол сайн цалин авна.

 

HC: Таны ажил амьдралын тань зарчим, эрхэм зорилго юу вэ?

Х.Б: Яг л бусад хүмүүстэй адилхан. Сайхан амьдаръя гэж. Хүүхэд байхдаа сайн сурах гэж, сайхан мэргэжилтэй болох гэж мөн спортын тамирчин болох гэж оролддог байсан зэрэг зорилго байсан. Зорилгууд байнга өөрчлөгддөг. Зорилго өөрчлөгдөөд байхаар зорилгынхоо төлөө амжилт гаргах хэрэгтэй болдог. Зарчмын хувьд бол зорилгодоо хүрэх тэр зарчмыг баримталдаг. Би Баянхонгор аймгаас гурван удаа сонгогдлоо. Тиймээс одоогийн зорилго бол хэлсэн ярьсан амлаж байсан зүйлээ биелүүлэх, мөн Баянхонгор аймгийг жишиг болгочих юмсан, авч явж байгаа салбар яам маань Монгол улсынхаа хөгжилд томоохон түлхэц болж байдаг салбар болоосой гэж зорьж байна.

 

HC: Та спортын салбарыг маш их дэмжин, хөрөнгө оруулалт хийн ажилладаг. Мөн та өөрөө ч спортын хүн. Та сонирхлынхоо талаар манай уншигчдад ярихгүй юу?

Х.Б: Спорт гэдэг бол хүнийг хүн болгодог сонирхолын нэг хэлбэр. Спортод ялагддаг. Ялагдаж байгаа хүн ялахын тулд ямар нэгэн юм хийнэ,  тэр спортынхоо төлөө хөдөлмөрлөнө. Тэгэхээр амьдрал бол яг адилхан. Тиймээс спортоор амжилт гаргаж буй хүмүүс амьдралынхаа хэцүү нугачааг давахдаа  илүү байдаг юм болов уу гэж боддог. Мэдээж энэ бөхийн спорт намайг, бид бүхнийг хүн болгосон учраас энэ спортдоо илүү өртэй. Тиймээс өрөө төлөхийн тулд олсон орлогоо тодорхой хэмжээгээр зарцуулъя гэсэн тийм бодолтой явдаг юм.

 

HC: Бид ярилцлагын эзнээсээ гурван А буюу Амьдрал, Ажил, Амжилт гэсэн блиц асуулт асуудаг юмаа. Тиймээс хүний ажил, амьдрал, амжилтыг та юу гэж боддог вэ?

Х.Б: Тэр бол тухайн хувь хүнээсээ л шалтгаална. Амьдраад байгаа юм шиг мөртлөө амьдраагүй юм шиг хүмүүс байхад эмч зэрэг маш олон хүний амьдралыг бий болгодог хүмүүс ч байдаг. Тэгэхээр хувь хүнээсээ л шалтгаална. Гуйгаад гувшаад байхад цааш явдаггүй, ахидаггүй хүмүүс ч байдаг шүү дээ. Тийм хүмүүс бол тэгээд  л өнгөрлөө гэсэн үг. 

 

HC: Мөн сонирхоод асуухад та твиттер, инстаграм зэрэг цахим хуудсан дээрээ "Чингис хаан” машины брэндийг бий болгох талаар бичсэн байсан?

Х.Б: Би дүрслэх урлагийн сургууль төгссөн зураач  мэргэжилтэй л дээ. Миний анхны мэргэжил. Зураач хүнд хүүхэд байхаас л ямарваа нэгэн юмыг төсөөлөх чадвар суучихсан байдаг.  Rolls Royce -ийг анх худалдаж авчихаад яагаад ийм машин байж болдоггүй юм гэж бодсон. Rolls Royce чинь баян хүн охиндоо зориулж хийсэн машин шүү дээ. Тэгээд найзуудтайгаа ярьж байгаад зургийг нь гаргаад мөрөөдлөө тавьсан. Залуучууд ч гэсэн мөрөөдөг гэсэн тийм санаа л даа.

 

HC: Тэгэхээр түүнийг цаашдаа захиалж үйлдвэрлэе гэсэн санаа байна уу эсвэл Rolls Royce-ын логог сольж тавья гэсэн санаа юу?

Х.Б: Сольж тавихгүй л дээ. Бүх эд анги нь тус тусдаа байна. Яагаад гэвэл худалдаж авч байгаа хүмүүс сонирхох байхгүй юу. За энэ сандалыг нь, толийг нь хаана хийсэн юм гэх мэтээр. Яг энэ "Чингис хаан” машины брэнд гэдэг утгаараа. Үүнийг бий болгох тал дээр их хөдөлмөр хэрэгтэй л дээ. Одоо болохоор зав болохгүй байна. Твиттер, фэйсбүүкд хэдэн залуучууд их сонирхсон байсан. Тэгээд нэг зав гаргаад тэдэнтэй хамтарч ажиллана даа.

 

HC: Мөн та Твиттертээ "Морин хуур” цогцолборыг байгуулах газар байхгүй байна аа гээд бичсэн байсан?

Х.Б: Тиймээ. Тэр чинь өөрөө их том зүйл. Манайд чинь дээвэртэй стадион байхгүй. Дээвэртэй стадион дангаар нь барихаар тэнд зөвхөн спортын үйл ажиллагаа, тоглолт явуулах үед орлого олдог учраас, эргээд дампуурах магадлалтай. Тийм учраас хажууд нь морин хуурын цогцолбор бүхий зочид буудал үйлчилгээ гэсэн нэг комплекс барьж байгуулах хэрэгтэй байгаа юм. Морин хуурын цогцолборт  барилгууд нь орлого олоод тэр орлогоороо стадион зардалыг нөхдөг байх юм бол нэг комплекс болно.Өвөрмонголд морин хуур гээд нэг тийм бүхэл бүтэн хот байгаа. Тиймээс бид түрүүлж хийхгүй бол манай Улаанбаатар хот чинь орос ч юм шиг, Ази ч юм шиг, Хятад ч юм шиг нэг тийм үндэстэн нь тодорхойгүй хот болчихоод байгаа юм. Ер нь үндэстний онцлогоо харуулсан зүйл улс орон болгонд байдаг. Жишээлбэл Сингапурт Мэрлион  /merlion/ гээд байдаг жишээний. Тэр талаар төсөөлөөд тэгэж ярьсан.Хэрвээ уг цогцолбор хотоосоо хол байх юм бол орлогогүй болчихно. Орлоготой байж байнга сайн үйлчилгээтэй байхын тулд хотын төвд байх ёстой.

 

HC: Би таны хийж бүтээсэн зүйлүүдээс л асуух гээд байна л даа. Чингис хааны хөшөө "Цонжин Болдог”-т би зөндөө олон удаа очиж байсан. Чингис Хааны морьтой хөшөө Мэрлион хөшөөн дотор лифтээр өгсөн загасан сүүлтэй арслангийн аман дотор нь очиж болдогтой адил их сонирхолтой. Бас хэрхэн баригдсан үйл явцын талаар видео үзүүлж байдаг. Мөн Майдар бурханы талаар хүмүүс их сонирхож байна л даа?

Х.Б: Чингисийн хөшөөний хувьд тэр дээшээ гардаг хэсгийг бараг л Мэрлионоос санаа авч хийсэн. Майдар бурханы цогцолборын хувьд манайхан майдар эргэх ёслол гэж дээр үеэс хийж ирсэн байдаг. Энэ майдар бурханыг залхаар хүмүүний сэтгэл ариусна гэсэн сайн цагийн төсөөлөл гэх үү дээ. Яагаад гэвэл өнөө үед хүмүүсийн сэтгэл санаа жаахан  муу, бараан талруугаа болоод байна шүү дээ. Таван настай хүүхдийг аав нь заазуурдсан, хүргэн нь хадмуудаа шатаалаа гэх мэт. Энэ нь юуг хэлээд байна гэхээр хүний дотор нэг тийм атгаг юм яваад байгаа байхгүй юу. Тиймээс хүнийг ариусгах тийм билэгдэл юм билээ. Түүнээс биш майдар бурхан шууд гарч ирнэ гэж байхгүй. Билэгдлийг бодит болгоно гэдэг нь тэр билэгдэл хүмүүсийн дотор нь болохгүй гэдэг байдлаар ариусган оршино гэсэн үг юм. Тэртээ тэргүй хүмүүс богинохон наслах байж маш их эдэд шунан, хөрөнгө цуглуулах гэж хэтэрхий их улайрч гэр бүл үр хүүхдүүдтэйгээ муудалцах зэрэг муу муухай зүйлийг үгүй хийх зорилготой юм. Манай дүрслэхийнхэн ч энэ санаагаар нийлж байгаад хийсэн. Уг цогцолбор нь зөвхөн Майдар бурхан биш бүхэл бүтэн Майдар хот бий болж байгаа юм. Сүхбаатарын хөшөөтэй адилхан Майдар бурханы хөшөөтэй city гэсэн эко төсөл байгаа юм. 200 мянгаад хүн тэндээ амьдардаг, хог хаядаггүй, дугуйгаараа явдаг, хот дотроо машинууд таван эсвэл арван километр/цагаас илүү хурдтай явдаггүй,  хүүхэд дайрахгүй гэх мэт тийм ази маягийн хот болох тийм зорилготой юм. Улаанбаатар хот бол одоо дахиж төлөвлөхөд их хэцүү байна шүү дээ.

 

 Танд баярлалаа Ярилцсан А.Баясгалан

HUMAN CAPITAL сэтгvvл

"Газрын баялаг, байгалийн баялаг гэхээсээ илүү хүн өөрөө баялаг гэдэг ухагдахууныг шүтэж амьдрах ёстой"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани