Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Г.Өлзийбүрэн: Боловсруулах үйлдвэрийг гацаагаад байгаа зүйл алга

Г.Өлзийбүрэн: Боловсруулах үйлдвэрийг гацаагаад байгаа зүйл алга Газрын тосны үнэ буурч байгаа мэдээ чих дэлсэх болсон. Энэ талаар Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнтэй ярилцлаа.

-Сүүлийн өдрүүдэд Саудын Арабад газрын тосны үнэ 77 ам.доллараар буурч байгаа талаар мэдээлэл гарч байна. Энэ нь манай улсад хэрхэн нөлөөлөх бол?
-Саудын Араб гэж байгаа боловч дэлхийн зах зээлийн үнэ. Үнийн бууралтыг нийлүүлэлтээс шалтгаалсан гэж тайлбарлаж байгаа ч өөр шалтгаан бас бий. Сүүлийн хоёр сарын хугацаанд газрын тосны үнэ 15-16 хувь буурч байгаа нь үнэн. Нэг баррель газрын тос 116 ам.доллар хүрч байсан бол одоогоор 85 орчим болсон байна. Энэ нь манай улсын гадаадаас авч байгаа бүтээгдэхүүний үнэд нөлөөлнө. Бид Сингапурын биржийн үнэд суурилж шатахуунаа авч байгаа учраас хямд тусч байгаа юм. Валютын ханш өссөөр байгаа энэ үед тогтвортой байлгахаар ханшийн зохицуулалтыг хийсээр байна. Харин манай улсын хувьд гадагшаа гарч байгаа валютын хэмжээ багассан. Гэхдээ дотоодын зах зээлийн үнэд төдийлөн нөлөөлж чадахгүй байна. Учир нь валютын ханш тогтворжихгүй байна шүү дээ.

-Аливаа бараа бүтээгдэхүүний үнэ зах зээлийн зарчмаар өсч буурдаг. Тиймээс газрын тосны үнэ буурсан хэмжээндээ тогтвортой байх хугацааг тодорхойлох боломж бий юу?
-Дэлхийн зах зээлийн газрын тосны нийлүүлэлт өссөн гэж байгаа ч үнэн хэрэгтээ ОПЕК-ийн орнууд оны төсгөлд хуралдахаар төлөвлөж байна. Үүнд улстөр, эдийн засгийн нөлөөлөл хүчтэй байна. Энэ хуралдаанаар шийдэл гарна. Мэдээж олон сар, жилээр газрын тосны өртгийг доогуур хэмжээнд барихгүй болов уу. Тодорхой хугацааны дараа өснө байх.

-Ер нь баррелийн үнэ шатахууны үнэд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Нэг баррель гэдэг нь энгийнээр тайлбарлавал нэг торх гэж ойлгож болно. Энэ нь ойролцоогоор 150- 160 литр гэсэн үг. Бид бүтээгдэхүүнээ авахдаа тонноор нь хэмждэг. Нэг баррель газрын тос 4-5 ам.доллараар хөдлөхөд нэг тонн тутамд 40-50 ам.доллараар өөрчлөгдөнө. Манай улсын хувьд гадна талдаа маш сайн хэлэлцээр хийж чадсан. Түүнчлэн үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд валютын тогтвортой байх хэлцэлүүд хийсний хүчээр тогтвортой байгаа. Цаашид ч энэ байдал хадгалагдана гэж бодож байна. Гэхдээ валютын ханш хүчтэй, огцом савах, эсвэл газрын тосны үнэ огцом өсөхөд асуудал үүснэ. Харин ард түмэнд цохилт өгөх хэмжээний савалгаа гарахгүйгээр зохицуулж байна.

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг янз бүрээр л тайлбарлаж байна. Танай салбарт өгөөжтэй сайн болсон гэж дүгнэж байна уу?
-Тэгэлгүй яахав. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн агуулга нь хөрсөнд бодитоор бууж чадсан гэж үздэг. Бусад салбарт ямар төвшинд хүрснийг мэдэхгүй. Яагаад гэвэл 2013, 2014 онд шатахууны үнэ өсөхгүй байгаагийн учир шалтгаан нь энэ хөтөлбөрт байсан гэж болно. Энэ хугацаанд валютын ханш хэдэн төгрөгөөр өсч байгааг бүх хүн мэдэж байгаа шүү дээ. Гэтэл өмнө нь валютын ханш бага зэрэг савлахад л шатахууны үнэд шууд нөлөөлдөг байсан. Харин ч зарим үед бид шатахууны үнийг бууруулж байсныг ард түмэн санаж байгаа байх. Үнэ хэвийн байхад олон хүчин зүйл нөлөөлснийг үгүйсгэхгүй.

-Тухайлбал?
-Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс гадна сайн хэлцэлүүдийг нэрлэж болно. Түүнээс гадна манай улс газрын тосоо экспортлож эхэлсэн. Экспортын хэмжээ өсч байгаа. Газрын тостой байх нь аливаа хэлэлцээрийг нааштайгаар эргүүлж болдог гэдгийг харууллаа. Энэ боломжийг бид маш сайн ашигласан. БНХАУ-ын "Чайна” корпорацитай хэлэлцээ хийж тосоо боловсруулаад бүтээгдэхүүн авсан нь хойд хөршөөс авах бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлсөн. Ийнхүү нэг жил зургаан сарын туршид ярилцаж тохиролцоонд хүрснээр өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр таван жилийн хугацаатай маш сайн гэрээнд гарын үсэг зурж чадлаа. Хойд хөршийн дотоод зах зээлд борлуулж байгаа шатахууны үнээс тонн тутамд даруй 100 ам.доллараар хямдаар худалдаж авч байгаа юм.

-Одоогийн байдлаар хэдэн тонн газрын тос экспортод гаргасан бэ?
-Энэ жил зургаан сая баррель нефть экспортлох төлөвлөгөөтэй. Тонноор илэрхийлвэл 782 мянган тонн бүтээгдэхүүн гаргаж улсын төсөвт 221.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр ажиллаж байгаа. Төлөвлөгөөгөө биелүүлсэн. Одоогоор 780 мянган тонн газрын тос экспортлож, 245 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүллээ. Он дуустал 900 гаруй тонныг экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Газрын тосны үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөөлж байснаас бага орлого улсын төсөвт орсон. Гэхдээ өмнө нь бид нефть бүтээгдэхүүнийг хямд үнээр авах тухай боддог байсан. Харин одоо эх орныхоо нефтийг өндөр үнээр борлуулах тухай бодож байгаа нь хоёр сувагтай болсны илрэл. Ирэх жил манай салбараас 324 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэх даалгавар авлаа. Тэгэхээр манай салбар улс орны эдийн засагт оруулж байгаа хувь нэмрээрээ тэргүүлэх салбар болно. Мөн Өмнөговь аймагт газрын тосны орд илэрсэн. Үүнийг гурван хэмжээст судалгаагаар тогтоосон бөгөөд дүгнэлт, тайлан гарахыг хүлээж байна. Өмнөговьт газрын тос илэрсэн нь манай улсад ашигтай. Учир нь очих зам дөт учраас гарах зардал багасч орлого өсөх юм. Өөрөөр хэлбэл, тээврийн болон бусад зардал багасна гэсэн үг.

-Газрын тостой болж байгаа нь сайн мэдээ. Гэхдээ үүнийгээ боловсруулж чадахгүй байгаа нь шүүмжлэл дагуулсаар байгаа. Яагаад гэвэл боловсруулах үйлдвэрийн тухай янз бүрийн гарц ярьж байгаа ч хэрэгжихгүй байна шүү дээ?
-Боловсруулах үйлдвэрийн хувьд хугарлын цэг гэж бий. Бага оврын үйлдвэр төдийлөн эдийн засгийн өндөр ашигтай байж чаддаггүй. Тухайлбал, гарч байгаа тунгалаг бүтээгдэхүүний гарц 50- 60 хувьтай байдаг бөгөөд үлдсэн нь хоёрдогч түүхий эд болдог. Одоогоор 11 компани боловсруулах үйлдвэр барих тусгай зөвшөөрөл авсан байдаг. Жишээлбэл, Эрдэнэт, Чойр, Дархан, Дорнод, Сайншанд зэрэг газарт бий. Харин ТЭЗҮ, болон хөрөнгө босгох ажлаа хийж байгаа болов уу. Түүнээс төрөөс энэ ажлыг хийх гээд оролцсон зүйл алга. Японы тусламжтайгаар барих үйлдвэрийн судалгааг Дархан-Уул аймагт хийж байсан. Гэвч ОХУ-аас оруулж ирэх түүхий эдэд тулгуурласан тооцоо, судалгаа хийсэн учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гарч түр зогссон байгаа. Учир нь дотоодын түүхий эдийг түшиглэх хэрэгтэй гэж үзсэн. Гэхдээ зогсонги байгаа хэдий ч тухайн компани өөрийн хөрөнгөөр ажлаа үргэлжлүүлэх боломжтой. Газрын тосны боловсруулах үйлдвэр барихад найдвартай, хангалттай төвшинтэй олборлолттой байх ёстой. Энэ нь сүүлийн үед л ярьж эхэлсэн. 2012 оны арванхоёрдугаар сард манай улс албан ёсоор олборлогч орон болсон юм шүү дээ. Манай хоёр хөршийн нөхцлийг харж байхад жижиг үйлдвэрүүдийг хааж байна. Тэгэхээр бид дэлхийтэй хөл нийлүүлж алхах хэрэгтэй. Гэхдээ бидэнд 5-10 сая тоннын боловсруулах үйлдвэр шаардлагагүй учраас хэрэгцээгээ хангах хэмжээний үйлдвэр баримаар байгаа юм. Энэ чиглэлээр хувийн хэвшлийнхэн идэвхитэй байх хэрэгтэй.

-Хувийн хэвшлийнхэн идэвхитэй байх тухай ярьж байна. Компаниуд төсөл боловсруулсан ч төдийлөн дэмжигдэхгүй байна гэдэг шүү дээ?
-Идэвхитэй байсан үеийг тодорхойлвол, бид хойд хөршөөс шатахууныг өндөр үнээр импортлодог байлаа. Тухайн үед компаниуд ашиг олох боломжтой хэмээн шуурч байсныг үгүйсгэхгүй. Харин одоо байдал өөрөөр эргэсэн учраас бүгд нам гүм болсныг харж байгаа биз дээ. Хэдийгээр үйлдвэр байхгүй ч гарч байгаа газрын тосоо боловсруулж авахын тулд хямд үнээр зарж байгаа зүйл алга. Дэлхийн зах зээл дээр уг бүтээгдэхүүн ямар ханштай байна түүгээр нь борлуулж байгаа. Жишээлбэл, нэг тонн газрын тосыг 700-750 ам.доллараар борлуулж байсан. Өнөөдрийн /өнгөрсөн пүрэв гариг/ байдлаар 630-640 ам.долларт хүрч байна. Манай үндэсний компаниуд тооцооллоо зөв хийж, тодорхойлоод төсөл оруулж ирвэл бид хоёр гараа өргөөд дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлсээр ирсэн.

-А80 автобензин ашиглалтаас гарах тухай яриа чих дэлсэх боллоо. Ер нь шатахууны стандартын тухай хүмүүс төдийлөн мэдээлэлгүй байна л даа?
-А80 бензин стандартаас хасагдана. Тэгэхээр 2016 оноос манай улс оруулж ирэхгүй. Учир нь үйлдвэрлэх газар байхгүй болж байгаа хэрэг. Орчин үед байгаль экологийн болон стандартын өндөр шаардлага тавьдаг болсон. Тухайлбал, "Евро 1, 2, 3, 4, 5” гэж бий. Сүүлийн үед "Евро 6” гэдэг стандарт гарч байна. Манай улсын тухайд "Евро 2” стандартын шатахуун хэрэглэж байгаа. Тиймээс энэ стандартыг ахиулах талаар ажиллаж байна. Энэ нь сайн чанартай бүтээгдэхүүнээс гадна хорт хий бага ялгаруулна гэсэн үг. Үүнийг хэрэглэхийн тулд хөрөнгө санхүү шаардлагатай болно. Нэг стандарт ахина гэдэг нь нэг тонн тутамд 30-40 ам.доллар илүү төлнө. Энэ нь литр тутамд 50-60 төгрөг нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Энэ шилжилтийг хийх цаг болсон хэдий ч тодорхой бэлтгэл ажлыг хийж байна. Тэгэхээр БОНХЯ, "Цэвэр агаар” сангийнхантай ярилцаж байгаад УИХ-д энэ асуудлаа танилцуулна. Ингэснээр 2016, 2017 онд Улаанбаатар хотод евро- 4 стандартын шатахуун хэрэглэж эхэлнэ.

Д.Оюунчимэг

Зууны мэдээ

Г.Өлзийбүрэн: Боловсруулах үйлдвэрийг гацаагаад байгаа зүйл алга
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани