Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэс таван толгой”-н ТУЗ-ийн дарга улиралд нэг хуралд суусныхаа төлөө 18 сая төгрөг авдаг

Эх орны хишгийг Монголчуудад хувааж өгөх үүрэгтэйгээр байгуулагдсан "Эрдэнэс Тавантолгой нэртэй” компани үйл ажиллагаагаа явуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Таван толгойн нүүрсний уурхайд ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг энэ газарт Монгол хүн бүр  1072 хувьцаа эзэмшдэг. Гэвч Монголын ард түмнийг өөрийнхөө хувьцаа эзэмшигч гэж зарладаг энэ компанийн удирдлагууд ашиггүй ажиллаж байгаа хэмээн мэдээлдэг. Үнэндээ "Эрдэнэс тавантолгой” ашиггүй бус. Харин ажиллаж байгаа хүмүүс нь ашиггүй байх бүх зүйлийг хийж байгаа гэдгийг Үндэсний аудитын газрынхан саяхан илрүүллээ.  Эрдэнэс тавантолгой  "ARUDU” зөвлөх компанийн гэрээгээр гүйцэтгэсэн ямар ч ажил байхгүй байхад 405.4 сая төгрөг, "Norwest corporation” компанид гэрээнээс гадуур 277.7 мянган ам.долларыг олгосон. Мөн "PriseWaterhouse Coopers Audit” компанид 76.8 сая төгрөгийг илүү олгосон байсан нь шалгалтаар тогтоогджээ.  Төрийн өмчит энэ компанийн удирдлагуудын цалингийн хэмжээг уг нь Төрийн өмчийн хороо батлаж өгөх учиртай. Гэтэл тус  компанийн удирдлагууд өөрсдийнхөө  дураар ТУЗ-ийн даргынхаа  цалинг зургаан сая, гишүүдийнхээ  цалинг 1.8 сая төгрөг болгож  нэмжээ. "Эрдэнэс тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дэд  дарга Ч.Сайнбилэг томилогдсон. Засгийн газраас өндөр цалин авдаг энэ эрхэм ТУЗ-ийн дарга нэрээр сар бүр зургаан сая төгрөгийг халаасалж байна. Түүнтэй хамт ТУЗ-ийн гишүүн гэсэн сэтэр зүүгээд сууж байгаа гишүүд нь бүгд л төрийн өндөр албан хаагчид. Компанийн үйл ажиллагааг сайн мэдэхгүй. Улиралд ганцхан удаа ТУЗ-ийн хуралд ирдэг эрхмүүд. Тодруулбал  Эдийн Засгийн Хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар,  Зам Тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа,  Уул Уурхайн яамны Уул уурхайн газрын захирал Д.Батболд,   Байгаль Орчин , Ногоон Хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, ЗГХЭГ Хууль эрх зүйн хэлтсийн дарга Н.Энхтуяа нар ажилладаг юм байх. Үүнээс гадна хараат бус гишүүн нэртэй гурван ч хүн бий. Энэ найман гишүүн, нарийн бичгийн даргатайгаа нийлээд  сар бүр 1,8 сая төгрөгийн цалин, харин ТУЗ-ийн дарга нэртэй Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дэд  дарга Ч.Сайнбилэг сар бүр зургаан сая төгрөг авч байна. ТУЗ-ийн хурал нэртэй дайллага цайллага голлосон хуралд энэ эрхмүүд улиралд ганцхан удаа суудаг. Бас болоогүй хуралдаанд суусан цагаа бодуулж мөнгө авдаг юм байх. Өөрөөр хэлбэл "Эрдэнэс таван толгой” ХК-ны ТУЗ-ын дарга улиралд нэг хуралд суугаад 18 сая төгрөг, харин гишүүд нь ганц удаа хуралдснийхаа шанд 5,4 сая төгрөгийн цалин хүртэж байна гэсэн үг. Тэгвэл энэ уурхайд өдөр шөнөгүй зүтгэж, шороо тоостой хутгалдаж суугаа монгол залуу дунджаар 909 мөнгөн төгрөгийн цалинг сард авдаг. Эрдэнэс таван толгой нэртэй энэ компани дарга нарт ая тал засаж, өндөр цалин хангамж өгөхийн зэрэгцээ гадаадын ажилчдад ч бас тун их элэгтэй гэнэ. Тэнд ажиллаж байгаа гадаадууд монгол ажилчдаас хэд дахин илүү цалин авдаг юм байх.  Нийт ажиллаж байгаа 353 монгол залуугийн нийлбэр нь гадаадын 18 ажилтны цалингаас хэд дахин бага байдаг гэдгийг ч Аудитын байгууллага тогтоожээ.  "Эрдэнэс  таван толгой” компани илүүдээ гарсан их мөнгөтэй айл уу гээд судлаад үзэхээр бас тийм биш байна.  "Нүүрс нийлүүлэх, худалдан авах гэрээ”-ний дагуу үүргээ биелүүлээгүй, нүүрсээ борлуулаагүйгээс болж "Чалко трейдинг Хонконг” компаниас авсан зээлийнхээ  хүүг хоёр дахин нэмэгдүүлсэн дүнгээр төлж байгаа аж. Хүү төлж багагүй хэмжээний алдагдал хүлээж байгаа учраас Хөгжлийн банкнаас 2012 онд баахан мөнгө зээлжээ. Мөн "Голомт” банкнаас 2013 онд нэг жилийн хугацаатайгаар 12.0 сая ам.доллар, Худалдаа хөгжлийн банкнаас таван сарын хугацаатай  45.0 сая ам.доллар, Хас банкнаас нэг жилийн хугацаатайгаар 8.0 сая ам.долларын зээл авсан байна. Дээр нь "Чалко”-д төлөх 150 гаруй сая ам долларын өр энэ компанид бий.  Асар их хэмжээний өр зээлтэй энэ байгууллагын албан ёсны сайт руу ороод үзэхээр дан худалдан авах үйл ажиллагааны зар л тавигдсан байх юм. "Эрдэнэс-Таван толгой” ХК-нь хайрган хучилттай авто замын зураг төслийн үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна”, "Эрдэнэс-Таван толгой” ХК-нь спорт заалны зураг төслийн үйлчилгээний гэрээ байгуулна. Нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах төслийн хүрээнд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх, ЭТТ-2014/03-04/ЗҮ-02 дугаартай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулна. Эрх бүхий тендерт оролцогчдоос "Суудлын авто машин” нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.  ТOYOTA Landcruiser -200 автомашинтай дүйцэхүйц машин авна” гэсэн зар дурайж байна. "Эрдэнэс таван толгой” ХК-ныг аль эрт дампуурсан гэж Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хэлж байсан удаатай. Дампуурсан энэ компани өнөөдөр дарга нарынхаа цалинг тавьж, тендер нэрээр баахан бараа худалдан авч, төрийн өмч, түмний хөрөнгийг барьцаалан зээл авсаар л сууж байгаа бололтой. Тус компанийг удирдаж байсан Энэбиш гэгч нөхөр уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхэд тус бүр нь 160 сая буюу нийт 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй 10 ширхэг машин стандарт хангахгүй машин, 3.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний өртөгтэй шаардлага хангахгүй буруу размерийн дугуй шахсан хэрэгт холбогдож, АТГ-т шалгагдаж байхдаа ОХУ-руу зугатаж алга болсон. Хэдийгээр тус байгууллагын  хуучин удирдлага солигдсон ч байдал сайжираагүй байгаа гэдгийг тус компанид ажилладаг хүмүүс ярьж байна.
shudarga.mn
“Эрдэнэс таван толгой”-н ТУЗ-ийн дарга улиралд нэг хуралд суусныхаа төлөө 18 сая төгрөг авдаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани