Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэс таван толгой”-н ТУЗ-ийн дарга улиралд нэг хуралд суусныхаа төлөө 18 сая төгрөг авдаг

Эх орны хишгийг Монголчуудад хувааж өгөх үүрэгтэйгээр байгуулагдсан "Эрдэнэс Тавантолгой нэртэй” компани үйл ажиллагаагаа явуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Таван толгойн нүүрсний уурхайд ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг энэ газарт Монгол хүн бүр  1072 хувьцаа эзэмшдэг. Гэвч Монголын ард түмнийг өөрийнхөө хувьцаа эзэмшигч гэж зарладаг энэ компанийн удирдлагууд ашиггүй ажиллаж байгаа хэмээн мэдээлдэг. Үнэндээ "Эрдэнэс тавантолгой” ашиггүй бус. Харин ажиллаж байгаа хүмүүс нь ашиггүй байх бүх зүйлийг хийж байгаа гэдгийг Үндэсний аудитын газрынхан саяхан илрүүллээ.  Эрдэнэс тавантолгой  "ARUDU” зөвлөх компанийн гэрээгээр гүйцэтгэсэн ямар ч ажил байхгүй байхад 405.4 сая төгрөг, "Norwest corporation” компанид гэрээнээс гадуур 277.7 мянган ам.долларыг олгосон.

Мөн "PriseWaterhouse Coopers Audit” компанид 76.8 сая төгрөгийг илүү олгосон байсан нь шалгалтаар тогтоогджээ.  Төрийн өмчит энэ компанийн удирдлагуудын цалингийн хэмжээг уг нь Төрийн өмчийн хороо батлаж өгөх учиртай. Гэтэл тус  компанийн удирдлагууд өөрсдийнхөө  дураар ТУЗ-ийн даргынхаа  цалинг зургаан сая, гишүүдийнхээ  цалинг 1.8 сая төгрөг болгож  нэмжээ. "Эрдэнэс тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дэд  дарга Ч.Сайнбилэг томилогдсон. Засгийн газраас өндөр цалин авдаг энэ эрхэм ТУЗ-ийн дарга нэрээр сар бүр зургаан сая төгрөгийг халаасалж байна. Түүнтэй хамт ТУЗ-ийн гишүүн гэсэн сэтэр зүүгээд сууж байгаа гишүүд нь бүгд л төрийн өндөр албан хаагчид. Компанийн үйл ажиллагааг сайн мэдэхгүй. Улиралд ганцхан удаа ТУЗ-ийн хуралд ирдэг эрхмүүд.

Тодруулбал  Эдийн Засгийн Хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар,  Зам Тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа,  Уул Уурхайн яамны Уул уурхайн газрын захирал Д.Батболд,   Байгаль Орчин , Ногоон Хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, ЗГХЭГ Хууль эрх зүйн хэлтсийн дарга Н.Энхтуяа нар ажилладаг юм байх. Үүнээс гадна хараат бус гишүүн нэртэй гурван ч хүн бий. Энэ найман гишүүн, нарийн бичгийн даргатайгаа нийлээд  сар бүр 1,8 сая төгрөгийн цалин, харин ТУЗ-ийн дарга нэртэй Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дэд  дарга Ч.Сайнбилэг сар бүр зургаан сая төгрөг авч байна. ТУЗ-ийн хурал нэртэй дайллага цайллага голлосон хуралд энэ эрхмүүд улиралд ганцхан удаа суудаг.

Бас болоогүй хуралдаанд суусан цагаа бодуулж мөнгө авдаг юм байх. Өөрөөр хэлбэл "Эрдэнэс таван толгой” ХК-ны ТУЗ-ын дарга улиралд нэг хуралд суугаад 18 сая төгрөг, харин гишүүд нь ганц удаа хуралдснийхаа шанд 5,4 сая төгрөгийн цалин хүртэж байна гэсэн үг. Тэгвэл энэ уурхайд өдөр шөнөгүй зүтгэж, шороо тоостой хутгалдаж суугаа монгол залуу дунджаар 909 мөнгөн төгрөгийн цалинг сард авдаг. Эрдэнэс таван толгой нэртэй энэ компани дарга нарт ая тал засаж, өндөр цалин хангамж өгөхийн зэрэгцээ гадаадын ажилчдад ч бас тун их элэгтэй гэнэ. Тэнд ажиллаж байгаа гадаадууд монгол ажилчдаас хэд дахин илүү цалин авдаг юм байх.  Нийт ажиллаж байгаа 353 монгол залуугийн нийлбэр нь гадаадын 18 ажилтны цалингаас хэд дахин бага байдаг гэдгийг ч Аудитын байгууллага тогтоожээ.  "Эрдэнэс  таван толгой” компани илүүдээ гарсан их мөнгөтэй айл уу гээд судлаад үзэхээр бас тийм биш байна. 

"Нүүрс нийлүүлэх, худалдан авах гэрээ”-ний дагуу үүргээ биелүүлээгүй, нүүрсээ борлуулаагүйгээс болж "Чалко трейдинг Хонконг” компаниас авсан зээлийнхээ  хүүг хоёр дахин нэмэгдүүлсэн дүнгээр төлж байгаа аж. Хүү төлж багагүй хэмжээний алдагдал хүлээж байгаа учраас Хөгжлийн банкнаас 2012 онд баахан мөнгө зээлжээ. Мөн "Голомт” банкнаас 2013 онд нэг жилийн хугацаатайгаар 12.0 сая ам.доллар, Худалдаа хөгжлийн банкнаас таван сарын хугацаатай  45.0 сая ам.доллар, Хас банкнаас нэг жилийн хугацаатайгаар 8.0 сая ам.долларын зээл авсан байна. Дээр нь "Чалко”-д төлөх 150 гаруй сая ам долларын өр энэ компанид бий.  Асар их хэмжээний өр зээлтэй энэ байгууллагын албан ёсны сайт руу ороод үзэхээр дан худалдан авах үйл ажиллагааны зар л тавигдсан байх юм. "Эрдэнэс-Таван толгой” ХК-нь хайрган хучилттай авто замын зураг төслийн үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна”, "Эрдэнэс-Таван толгой” ХК-нь спорт заалны зураг төслийн үйлчилгээний гэрээ байгуулна. Нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах төслийн хүрээнд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх, ЭТТ-2014/03-04/ЗҮ-02 дугаартай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулна. Эрх бүхий тендерт оролцогчдоос "Суудлын авто машин” нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.  ТOYOTA Landcruiser -200 автомашинтай дүйцэхүйц машин авна” гэсэн зар дурайж байна. "Эрдэнэс таван толгой” ХК-ныг аль эрт дампуурсан гэж Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хэлж байсан удаатай. Дампуурсан энэ компани өнөөдөр дарга нарынхаа цалинг тавьж, тендер нэрээр баахан бараа худалдан авч, төрийн өмч, түмний хөрөнгийг барьцаалан зээл авсаар л сууж байгаа бололтой.

Тус компанийг удирдаж байсан Энэбиш гэгч нөхөр уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхэд тус бүр нь 160 сая буюу нийт 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй 10 ширхэг машин стандарт хангахгүй машин, 3.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний өртөгтэй шаардлага хангахгүй буруу размерийн дугуй шахсан хэрэгт холбогдож, АТГ-т шалгагдаж байхдаа ОХУ-руу зугатаж алга болсон. Хэдийгээр тус байгууллагын  хуучин удирдлага солигдсон ч байдал сайжираагүй байгаа гэдгийг тус компанид ажилладаг хүмүүс ярьж байна.

http://www.shudarga.mn/news/17164.html

“Эрдэнэс таван толгой”-н ТУЗ-ийн дарга улиралд нэг хуралд суусныхаа төлөө 18 сая төгрөг авдаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний ерөнхий менежер нь Төр

  Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх ...

Өнөөдөр, 13:16
Нүүрсний хэргийг мухарлая!

  Нүүрсний хэрэг мандаж, 40 их наядын хулгайн эрэлд улсаараа гарснаас ...

Өнөөдөр, 12:58
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани