Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хүйтний эрч чангарсаар, түлээний үнэ өссөөр

Хүйтний эрч чангарсаар, түлээний үнэ өссөөрХүйтний эрч чангарч буй энэ цаг үед иргэдэд тулгарах гол асуудлын нэг бол түлээ нүүрсээ бэлтгэх ажил байдаг. Энэ удаагийн сурвалжлагаараа иргэд, уншигч та бүхэндээ түлшний үнэ ханшийн талаар мэдээлэл хүргэхийг зорьлоо. Хямралтай байгаа энэ цаг үед, гэр хорооллын иргэдэд тулгарах бэрхшээлийн нэг нь нүүрс түлээний үнэ байдаг нь илэрхий. Уг асуудлыг тодруулахаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны гэр хороолол дунд байрлах нэгэн түлшний захаас хийсэн сурвалжлагаа уншигч та бүхэндээ хүргэж байна. 
 "Түлшний зах” гэхэд их л жижигхэн бас цөөн хүнтэй энэ газрыг "Нархан зах” гэх юм. Дөхөж очсон хүн бүр л "нүүрс авах уу? мод авах уу?” гээд "горьдонгуй” харцаар харж байв. 
10799322_645870242194077_251530850_nПортер машин налан зогсож байгаа ахаас нүүрс түлээний үнийг лавлаж, мэдээллээ цуглуулж эхэллээ. 
-Сайн байна уу, ахаа? Энэ хаанахын нүүрс вэ? Ямар үнэтэй худалддаг вэ?
-Энд хоёр төрлийн нүүрс байна. Багануурын нүүрс портер нь 130,000, Налайхын нүүрс нь 170,000 гэж байна. Ингээд "машин”-аар нь зарчихдаг болохоор ах нь шуудайгаар нь хэд гэдгийг нь мэдэхгүй юм.
-Мод нь ямар үнэтэй байдаг вэ?
-40-ын том шуудай гэж бий. Тэр нь 5000 төгрөг. Жижиг шар ууттай нь 1000 төгрөгөөр л зардаг. Захаас гадуур бол "гарууд” 1500-аас дээш л зарж байгаа байх.

10643430_645870262194075_1480447774_nИнгээд цааш явж, хэрэглээний мод худалдаалах хэсэгт ирлээ. Хэрэглээний гэдэг нь: зүсэж бэлтгэсэн хашааны банз, байшингийн хаалганы хүрээ зэргийг хийхэд бэлтгэсэн моднууд аж. Үүнийг 150,000 төгрөгөөр худалдаалдаг. Мөн хагалж бэлдээгүй палк моднуудыг ч худалдаална. Нарс 27000, Хар мод 32000 төгрөг. Харин байшин барихад хэрэглэгддэг приус мод нь 12000-25000 төгрөг байдаг байна. Эдгээр модны бэлдэцүүдийг хоёр хүн хийх бөгөөд зогсоо зайгүй модны үртэс, хөрөөний чанга чимээнд байх юм. 
Ингээд мод, нүүрс болоод хэрэглээний модны үнийг судалж мэдсэний дараа гадуур ямар үнээр худалдаалдгийг сонирхохоор захаас гарлаа. Автобусны буудлын ойролцоо нүүрс, мод зарж буй нэгэн ах дээр очиж яриа авахаар шийдэв. Түүнийг А.Баттулга гэх бөгөөд "нүдээрээ” инээсэн их л хөгжилтэй байрын хүн байлаа. 
10804981_645870302194071_2053451407_nСайн байна уу? таниас хэдэн юм асууж тодруулах гэсэн юм болох уу? гэхэд "ах нь тийм юмандаа их маруухан хүн шүү дээ. Өөр хүнээс авчихаж болохгүй юм уу. За яахав бичиж тэмдэглэх юм бол хэлээд л өгье мэдэх юм болов уу даа” гээд биеээ засан суулаа. Дашрамд дурьдахад энэ хүн нүүрс түлээ худалдаалаад нэг жил болж байгаа аж. 
-Мод нүүрсээ хэдээр худалдаалдаг вэ?
-Нүүрс жижиг ууттай нь 2500 төгрөг гэж байгаа. Налайхын нүүрс шүү. 40-ын ууттай нь 6000. Харин модыг нь 1500 төгрөгөөр л зардаг даа.
-Хүмүүс түлшээ хэдэн цагийн үед ихэвчлэн авдаг вэ?
-Өглөө 09-11 цагийн хооронд, үдээс хойш 14-16 цагийн хооронд л их авдаг даа. Хүмүүс тэгээд мод нэг их авдаггүй, ихэвчлэн нүүрс л авдаг. Зарим нь цайны цагаараа ч ирж авна. Янз янз л байдаг даа.

-Ихэвчлэн ууттай нүүрс сонгож хэрэглээндээ тааруулж иргэд худалдан авалт хийдэг үү?

-Тэгэлгүй яахав. Одоо чинь машинаар нь аваад гэрийнхээ хаяанд буулгачихаад өвөлжин санаа амар суух мөнгөтэй хүн ховор болсон шүү дээ. Зарим нь бүр уутаар нь ч авахгүй, ганц хийх нүүрс аваад явна. 
-Танд баярлалаа. Зургийг чинь авч болох уу? гэхэд тэрбээр нүүрээ нуугаад "хэрэггүй байх аа. Нөгөө фэйсбүүкээр нь гараад, хамаатан садан харчихаад нөгөөх чинь ингээд явж байна гэж муу хэлнэ” гэсээр зөвшөөрлөө.

Хүйтнийг ажрахгүй нүүрс буулгаж, ачиж, өдөржингөө хэдэн төгрөг олохын төлөө зогсож байгаа энэ хүмүүс бас л амьдрахын тулд зүтгэж байгаа нь энэ. Эдгээр хүмүүсийн цаана хөлдөж үхэхгүйн тулд, хэдэн хүүхдээ дааруулахгүйн тулд машин машинаар нь, тонн тонноор нь авч хүчрэхгүй хоногийн нүүрс түлшээ, уутаар залгуулж байгаа иргэд олон байгаа гэдэг нь ихэвчлэн ууттай нүүрс худалдан авдаг гэснээс харагдаж байсан юм.
Эдийн засаг хямарсан, иргэдийн гар дээр бэлэн мөнгө хомс энэ цаг үед хэдэн улс төрчид нь суудлаа булаалдан, Оюутолгой, Тавантолгойгоо ярьсаар хэрэлдэж суух хооронд түлээ нүүрсний үнэ тэнгэрт хадсаар. Улсынхаа эзэн болчихоод эх орныхоо баялгийг өөрсдөө олигтойхон хэрэглэж чадахгүй, үнийн хүлээсэнд багтаад суух ч гэж дээ гэж өөрийн эрхгүй бодогдсоноо нуух юун.

 

 

10808021_645870245527410_91434237_n 10806879_645870292194072_1967842126_n 10754917_645870265527408_434480826_n

Ч.Мандахнар

ugluu.mn

Хүйтний эрч чангарсаар, түлээний үнэ өссөөр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:52
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

2026 оны 05 сарын 06, 12 цаг 21 минут
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани