Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Концессын гэрээний марафон хэнд ашиг үлдээх бол?

Концессын гэрээний марафон хэнд ашиг үлдээх бол? Г.ГАНЧИМЭГ

УИХ, Засгийн газраас 2009 онд төр, хувийн хэвшлийн түншлэл болон хамтын ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор "Төр-хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийг батлан гаргаж байв. Ингээд 2010 оны нэгдүгээр сард Концессын тухай хуулийг баталж, 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулжээ.  

Концессын тухай хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Эдийн засгийн хөгжлийн яамнаас өчигдөр "Төр-хувийн хэвшлийн түншлэл” буюу концессын гэрээгээр энэ онд гүйцэтгүүлэх ажлуудаа танилцуулах уулзалтыг зохион байгуулсан юм. Энэ үеэр зохион байгуулагчид хувийн хэвшлийнхэнд зориулан Азийн хөгжлийн банктай хамтран гарын авлага гаргаснаа оролцогчдод сурталчлан танилцуулав. Гарын авлагад дэд бүтцийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм журам болон бэлтгэл ажлуудын талаар тусгасан байна. Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас төр, хувийн хэвшил түншлэн хэрэгжүүлэх төслүүдийг хэрхэн тодорхойлох, төслийн бүтцийг хэрхэн боловсруулах, уралдаант шалгаруулалтыг яаж зохион байгуулах, концессын гэрээнд хэрхэн хяналт тавих болон гэрээний хэрэгжилтийг хэрхэн хангах талаар тус бүрчлэн тайлбарлажээ. Тус яамны Инноваци, төр-хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга С.Бэхбатаас зарим зүйлийг тодруулсан юм.  

-Албан ёсоор концессын гэрээгээ байгуулсан хэдэн төсөл байгаа бол?

-Хувийн хэвшлийнх­нээс төртэйгээ хамтарч төсөл хэрэгжүүлэх олон санал ирж байгаа. Гэрээ байгуулсан болоод хэлэлцээ хийж байгаа хэд хэдэн төсөл бий. Өнгөрсөн онд "Тэлмэний дулааны цахилгаан станц”, "Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай авто зам”-ын хоёр төслийн гэрээ хийгдсэн.

-Цаашид зарлагдах томоохон бүтээн байгуулалтын төслүүдээс нэрлээч?

-Эдийн засгийн хөгжлийн яамнаас бүтээн байгуулалтын 50 төслийн жагсаалтыг гаргачихсан байгаа. Гэхдээ төр-хувийн хэвшлийнхэн  эхлээд концессоо сайн ойлгох ёстой. Цаашид их, дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулах нь зүйтэй болов уу. Зөвхөн хөгжиж буй орнууд биш өндөр хөгжилтэй орнууд ч төр-хувийн хэвшлийн түншлэлийг буюу концессын гэрээг олон жил ашигласаар ирсэн, ашиглаж ч байна.

-Тэгвэл концессын гэрээ гэдэг маань юу вэ. Энэ гэрээг хийснээр ямар ач холбогдолтой юм бэ?  

-Концессын гэрээ гэдэг нь хамгийн товчхоноор тодорхой төслийг хэрэгжүүлэх онцгой эрхийг аль нэг хувийн компанид өгч байгааг хэлнэ. Гэхдээ дотроо агуулга нь их нарийн, олон дагалдах гэрээтэй байдаг. V цахилгаан станцын гэрээг жишээ татаж болно. Одоо хүртэл хэлэлцээний шатандаа буюу гэрээ нь  яригдаж л байгаа. 1.2 тэрбум ам.долларын төсөл гэдэг чинь асар том хөрөнгө оруулалт шаардаж байгаа учраас асуудалтай шүү дээ. Томоохон төслүүдэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлснээр буюу концессын гэрээ байгуулснаар  эдийн засаг либералчлагдана. Ингэснээр тодорхой салбаруудад төрийн оролцоо багасах юм.

Концессын гэрээ гэдгийг товчхондоо төр-хувийн хэвшлийнхэн хамтарч буюу түншлэн томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээ гэж ойлгож болох нь. Гэхдээ ирсэн төсөл болгоныг биш заримыг нь тодорхой шалгаруулалтаар сонгодог. Гэхдээ шууд гэрээгээ байгуулаад эхлүүлэх төсөл ч бий аж. Төсөл хэрэгжүүлэх эрхээ авсан компаниуд барина, бүтээнэ. Гэрээний хугацаанд бүтээн байгуулалтаа өөрсдөө ашиглах боломжтой. Харин дараа нь буюу гэрээний хугацаа дуусахаар 100 хувь төрийн өмчид шилжүүлэх үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, төр бизнес эрхлэгчиддээ саад тээг болохын оронд хамтарч ажиллана гэсэн үг. Юутай ч концессын гэрээг сонирхогчид гарын авлагатай боллоо. Харин дараагийн алхам нь юу байх бол.

Одоог хүртэл хэлэлцээ нь хийгдсээр байгаа V цахилгаан станцын төслийг албаны хүн концессын гэрээний нэг хэлбэр хэмээн яриандаа дурдсан. Тэгвэл энэ төсөл ямар шатандаа байгааг сонирхлоо. Олон жил ярьж, байгаа тус станц шинэ байршилдаа буюу Хөлийн голын хөндийд 43 га газрынхаа эзэмшлийн гэрчилгээг авчээ. Байгаль орчны ерөнхий үнэлгээ хийгдэж дууссан ч дахин нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзжээ. Харин одоо төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нүүрс тээвэрлэлт, техникийн усан хангамж, үнс хаягдал, станцын үйлдвэрлэх дулаан, цахилгааны эрчим хүчийг хэрэглэгчдэд хүргэх дэд бүтцийн инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ, тэдгээрийн трасс, тоноглолуудыг станц ашиглалтад ороход бэлэн байлгах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байгаа аж. Зөв ярьж, зөв төлөвлөн хийхгүй бол концессын гэрээ ч бас гацаа үүсгэдэг л юм байна. Уг нь төр-хувийн хэвшлийнхэн хамтарч байгаа юм чинь илүү хурдтай ажилламаар. Гэтэл үгүй. Иймэрхүү маргаан шүүмжлэл дундуур V цахилгаан станцын концессын гэрээ яригдсаар он жилүүдийг үдэж ирэв. Тиймээс концессын гэрээний марафонд түрүүлсэн нөхөр ажлаа сайн хийх нь чухал. Хуулиар олгосон эрхээрээ хэрэгжүүлсэн төслийн бүтээн байгуулалт нь үлдэж хоцорно. Онолоор бол хэн хэндээ ашигтай байх ёстой. Гэхдээ "муухай монгол зан” гаргахгүй бол шүү дээ.

Концессын гэрээний марафон хэнд ашиг үлдээх бол?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани