Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Энэ өвлийг эрчим хүч гуйж давна

Энэ өвлийг эрчим хүч гуйж давна - ОХУ нэг кВт эрчим хүчнийхээ үнийг 195 төгрөг болгон нэмэхээ мэдэгджээ -

Сүүлийн гурван жилийн арванхоёрдугаар сарын гурав дахь долоо хоногийн лхагва гаригийн эрчим хүчний хэрэглээг харахад манай улсын эрэлт жилд 50-55 мВт-аар нэмэгдэж байна гэсэн тооцоог Эрчим хүчний яамныхан хийжээ.

Шинэ барилгууд сүндэрлэж, эдийн засаг тэлэхийн хэрээр өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангаж, энэ өвлийг эрчим хүчний хомсдолгүй давж чадах уу? Энэ асуултад салбар хариуцсан яамныхан "Чадна” гэсэн хариулт өгч байна. Эрчим хүчний үйлдвэрүүд 2014-2015 онд шилжих өвлийн бэлтгэлээ хангачихсан учраас тэр аж.

Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард "ДЦС-3”-ын суурилагдсан хүчин чадлыг 50 мВтаар өргөтгөсөн. Харин "ДЦС-4” хүчин чадлыг 120 мВт-аар өргөтгөх ажил удахгүй дуусаж, ирэх арванхоёрдугаар сарын 20-диор Төвийн бүсийн системд холбогдох аж. Улмаар энэ өвөл 60 мВт-ын нөөцтэй, Төвийн бүсийн эрчим хүчний систем 4.8 тэрбум кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх төлөвтэй байгаа гэнэ.

Ойрын 3-4 жилд эрчим хүчний томоохон шинэ эх үүсвэр ашиглалтад орохгүй нь тодорхой байгаа. Гэтэл Орос ах нар Монгол Улсад нийлүүлдэг эрчим хүчнийхээ үнийг ирэх оноос нэмэгдүүлж, нэг кВт-ыг нь 195 төгрөгөөр тооцохоор болов. Хойд хөрш манайд нийлүүлэх бүтээгдэхүүний үнээ өнгөрсөн жилүүдэд байнга нэмсээр ирсэн бөгөөд өмнө нь кВт нь 120 гаруй төгрөгийн үнэтэй байсныг энэ онд 165 болгоод байна.

ОРОН НУТАГТ ӨВЛИЙН БЭЛТГЭЛ ЯМАР БАЙНА ВЭ?
Баруун бүсийн эрчим хүчний системийн ачаалал нэмэгдсээр буй. Тодруулбал, тус системийн эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн онд 27 мВт-аар нэмэгдэж байсан бол энэ жил дээрх тоо 30-д хүрэхээр байгаа гэнэ. Үүнд айлуудын ахуйн буюу шалны халаалт хэрэглэх нь нэмэгдэж байгаа нь нөлөөлжээ.

Мөн Увс, Ховдын дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим хүчний хэрэглээ өссөн байна. Гэтэл баруун бүсийн эрчим хүчний системийн 70 гаруй хувийг импортын цахилгаанаар хангадаг аж. Импортын эрчим хүчний үнэ нэмэгдэхээр болж, төрөөс татаас өгөхөө больсон. Иймээс төлбөрөө өгч чадахгүйд хүрвэл цахилгаан хязгаарлах эрсдэл бий аж. Баруун бүсийн эрчим хүчний системийн бараг 30 хувийг нь хангадаг Дөргөний усан цахилгаан станц өмнөх онд төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн ч усны түвшин буурч буйгаас шалтгаалж үйлдвэрлэлийн хэмжээ нь багасахаар байгаа юм билээ.

Дорнод бүсийн эрчим хүчний системийг "авч явдаг” Дорнодын ДЦС-ын өвлийн бэлтгэл ажил бараг хангагджээ. Харин БНХАУ-аас өндөр үнээр эрчим хүч авдаг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум салбарын яамныхны санааг зовоож буй. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баруун-Уртаас 35-ын шугам барих барилга угсралтын ажил ирэх онд дуусах юм байна. Уг ажил дуусахаас өмнө төсвөөс татаас өгөхөө зогсоовол БНХАУ хязгаарлалт хийж магадгүй гэнэ.

Говийн бүсийн хувьд Даланзадгадчууд "боломжийн” өвөлжих юм байна. "Оюутолгой” компани урд хөршөөс худалдан авснаасаа бага үнээр эрчим хүч өгдөг Ханбогд, Баян-Овоо сум цахилгааны хомсдолгүй өвөлжих юм байна. Харин Нарийнсухайтын боомт орчим дахь Өмнөговийн Ноён, Сэврээ, Гурвантэс сум МАК компаниас эрчим хүч худалдаж авдаг. Тус компани урд хөршид төлбөрөө хийгээгүйгээс болж дээрх гурван сумынхан хэсэг хугацаанд цахилгаангүй байжээ. МАК төлбөрөө өгөөд байвал тус гурван сум эрчим хүчээр хангагдаад байх аж. Ер нь бүс нутгуудын эрчим хүчний ажиллагаа хэвийн болсон гэхэд болох юм байна.

"АМГАЛАН” ДЦС ЭНЭ ОНД АШИГЛАЛТАД ОРОХГҮЙ
Баянзүрх дүүрэгт барьж буй 348 мВт-ын хүчин чадалтай "Амгалан” дулааны станц энэ сард ашиглалтад орно хэмээн өмнө нь төлөвлөж байсан. Нийслэлийн зүүн хэсгийг дулаанаар хангах учиртай тус дулааны станцын барилгын ажил үндсэндээ дуусаж байгаа ч энэ онд багтаж ашиглалтад орохгүй нь.

Ирэх сарын 20-диор тоноглолуудыг ашиглах боломж бүрдэх ч тэр үед гадаа -15 градус давж хүйтрэх тул технологийн дагуу ажиллуулж чадахгүй юм байна. Ийм үед шугам руу ус дамжуулбал Улаанбаатарын дулааны системийн горим алдагдах аж. Өөрөөр хэлбэл, станцын зуухыг галлахад бэлэн болсон ч 3000 тонн ус дамжуулбал хөлдөх эрсдэлтэй. Үүнээс гадна тендер оройтсоноос болоод станцын бохирын шугам холбогдоогүй тул хаягдлаа зайлуулж чадахгүй бэрхшээл тулгарчээ.

Хятадын талын компани ажлаа сайн гүйцэтгэж, харьцангуй богино буюу 10 сарын хугацаанд дийлэнх ажлаа амжуулсан ч газар чөлөөлөх зэрэг асуудал төслийн ажлыг хойш татсан гэнэ. Иймээс дулааны станцыг ирэх хавар ашиглалтад оруулах юм байна. "Амгалан” дулааны станц ашиглалтад ороогүйгээс болоод Улаанбаатарт дулаан хангамж хангалтгүй байна гэвэл үгүй” гэж Эрчим хүчний яамны (хуучнаар) Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар ярилаа.

"ДЦС-3”, "ДЦС-4”-ийн хүчин чадал өсөж, системийн дулааны нөөц нэмэгдэх тул нийслэлийг дулаанаар хангаж чадна хэмээн тэрбээр тайлбарлав.

13 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛ ХҮЛЭЭХ ҮҮ
Төвийн бүсийн эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 890 мВт болж нэмэгдэж байгаа ч өвлийн оргил ачааллын үед хойд хөршөөс цахилгаан импортлох нь зайлшгүй. ОХУ нийлүүлэх эрчим хүчнийхээ кВт тутмыг нь 195 төгрөгөөр нэмнэ хэмээн "сүрдүүлснийг” дээр дурдсан. Үнийн энэ нэмэгдлээс болж зөвхөн 2015 онд импортоор авч байгаа цахилгааны хэмжээ тогтмол байна гэж үзвэл (280 орчим сая кВт/цаг эрчим хүч авна хэмээн тооцвол) 13 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гарчээ.

Тэгэхээр манай улс импортоор авч байгаа хэрэглээгээ багасгахаас өөр аргагүй. Өнгөрсөн онд нэг хоногт 125 мВт эрчим хүч авах захиалга өгч байснаа 105 болгож багасгаж чаджээ. Тэгвэл энэ онд дээрх тоог 80 хүртэл бууруулахаар төлөвлөж байгаа гэсэн, эрчим хүчний салбарынхан. Үнэ нэмэх шалтгаанаа хойд хөрш Байгал нуурын усны түвшин буурч байгаатай холбон тайлбарлаж байгаа гэнэ.

Байгал нуураас эх авсан Ангар мөрөн дээрх УЦС-ууд үйлдвэрлэлээ хязгаарласан учраас Төвийн систем буюу ДЦС-уудаасаа эрчим хүч авч буй нь үнэтэй байгаа хэмээн хэлжээ. Манай улсын зүгээс импортын эрчим хүчний үнийг нэмүүлэхгүй байх саналаа илэрхийлэхээр зэхэж буй. Манай улсын эрчим хүчний аюулгүй ажиллагаа хойд хөршөөс хамаардаг. Горимын тохиргоонд импортын эрчим хүч чухал учраас тэр юм.

18-21 цагийн үед буюу оргил ачааллын үед хэрэглэгчид их хэмжээний цахилгаан ашиглаж байгаад шөнө огцом багасдаг. Гэтэл үйлдвэрлэсэн цахилгааныг "хийх газар байхгүй”, ДЦС-ын үйл ажиллагааг зогсоож болдоггүй. Тэгэхээр эрэлт огцом нэмэгдэх үед хэлбэлзлийг импортын цахилгаанаар хаадаг байна. ОХУ Монгол Улсад жилд нийт 140-150 сая кВт/цаг эрчим хүч нийлүүлсэн тухай өнгөрсөн тавдугаар сард болсон "Энержи Монголиа-2014” олон улсын хурлын үеэр хойд хөршийн мэргэжилтнүүд дуулгаж байсан нь өндөр үзүүлэлт юм.

Эрчим хүч үйлдвэрлэж байгаа өртөг, хэрэглэгчдэд худалдаж байгаа тарифын зөрүү, валютын ханшийн өсөлт зэргээс болж эрчим хүчний салбарынхан энэ онд л гэхэд 17 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гарчээ. Үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэлх эрчим хүчний нэгжийн өртөг өмнөх оны гүйцэтгэлээр 116 төгрөг/кВт.цаг байхад хэрэглэгчдэд дунджаар 95 төгрөг/кВт.цагаар нийлүүлсэн байна. Гадаадынхан эрчим хүчээ тасалчихна гэж айхдаа мөнгөө өгчихдөг ч дотоодынхноо хөрөнгөгүй үлдээчихдэг дутагдал манайд бийг эндээс харж болох аж.

Дорнод аймгийн Халх гол сум БНХАУ-аас нэг кВт эрчим хүчийг 262, Сүхбаатарын Эрдэнэцагаан сум 280 төгрөгөөр худалдан авч байна. Тэгвэл Ховдын Булган сум Өвөрмонголоос кВт-ыг нь 175, "Оюутолгой” компани 180 орчим төгрөгөөр худалдан авч байгаа. Манай улсад орон сууцны болон гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн цахилгааны хэмжээнээс хамаарсан ялгавартай тарифыг 2008 оны долдугаар сараас мөрдөж эхэлсэн.

Тухайлбал, энгийн тоолууртай, сард 150 кВт/ц хүртэлх цахилгаан хэрэглэдэг айл өрх нэг кВт/цаг эрчим хүчинд 79 төгрөг (НӨАТ-гүй) төлж буй юм. Эндээс импортын эрчим хүчний үнэ харьцангуй өндөр гэдэг нь харагдана. Монгол Улс өнгөрсөн өвөл хамгийн хүйтэн үед ОХУ-аас 207 мВт эрчим хүч авч гал алдалгүй давжээ. Өөрөөр хэлбэл, эрчим хүчнийхээ тавны нэг орчмыг импортоор хаасан гэсэн үг.

"ДЦС-5”-ЫН ДАГАЛДАХ ГЭРЭЭНҮҮДИЙГ БАЙГУУЛААГҮЙ
Импортын эрчим хүчний үнэ жилд 30 орчим хувиар өсөж байгаа гэх дүн бий. Бас өнгөрсөн онд гэхэд гаднаас цахилгаан авахад 113 сая ам.доллар зарцуулсан албан бус тоо байна. Гэтэл "ДЦС-5”-ыг барих санаачилга гарснаас хойш 12 жил өнгөрөв. Тус станцыг барих тендерт "Newcom” групп багтсан консорциум шалгарсан билээ. Тэд Засгийн газартай 450 мВтын хүчин чадалтай станц барих концессийн гэрээг өнгөрсөн зургадугаар сард байгуулсан.

Үүнийг дагалдаж таван гэрээ байгуулах ёстой байгаа. Тэдгээрт цахилгаан худалдаж, худалдан авах, дулаан худалдаж, худалдан авах, ус болон нүүрс нийлүүлэх, газрын гэрээ багтаж буй. "Newcom” группийн Эрчим хүч, дэд бүтэц хариуцсан захирал Д.Ганхуяг "Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам (хуучнаар)-ны хамтарсан Ажлын хэсэгтэй хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаа. Одоогоор аль нэг гэрээг нь байгуулаагүй байгаа. Хэрэв гэрээгээ ирэх оны нэгдүгээр сард багтаан байгуулчихвал ирэх намраас барилгын бэлтгэл ажлаа эхлүүлэх боломжтой” хэмээн ярилаа.

Ийм хэмжээний станцыг олон улсын стандартын дагуу 3-4 жилд барьдаг. Манай улсын барилгын улирал богино тул гурван жилд багтаан станц барина гэдэг эргэлзээтэй. Тэгэхээр 2016 онд барилгын ажлыг эхлүүлбэл "ДЦС-5”-ыг 2019 онд ашиглалтад оруулах магадлалтай гэсэн үг. Засгийн газрын тогтворгүй байдал төслийн явцад сөргөөр нөлөөлж байгаа нь мэдээж.

Өнөөдөр Монгол Улс насжилт өндөр цахилгаан станцуудынхаа элэгдэл ихтэй тоног төхөөрөмжүүдийн хүчин чадлыг тултал нь ашиглаж байгаа. ДЦС-уудаа өргөтгөж, энэ өвлийг эрчим хүчний хомсдолгүй давна гэж салбарын яамнаас дуулгаж буй ч 2025 онд эрэлт 2357 мВт-д хүрч өсөх тооцоо бий. За яахав, энэ өвлийг давчихдаг юм байна. Тэгвэл ирж буй өвлүүдийг гал алдалгүй давах бэлтгэлээ хэзээнээс хангаж эхлэх вэ?

Ц.Болормаа

Өнөөдөр сонин

Энэ өвлийг эрчим хүч гуйж давна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани