Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Оюутолгой” дээр тэгнэсэн асуултын, бас анхаарлын тэмдэг

“Оюутолгой” дээр тэгнэсэн асуултын, бас анхаарлын тэмдэг -"Оюутолгой” компани Монгол Улсын хуулийг зөрчөөгүй гэсэн бичигт Ерөнхий сайдаар гарын үсэг зуруулахыг хүсэж буй бололтой-

"Хос” хоёрын тунирхал дэндүү даамжирчээ. Хоёр УИХ, гурван ч Засгийн газрын нүүрийг үзэн байж "Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улсын Засгийн газар, "Ivanhoe Mines Mongolia Inc.,”, "Ivanhoe Mines Limited”, "Rio Tinto International Holdings Limited” компанийн толгой эрхмүүд 2009 оны аравдугаар сарын 9-нд гарын үсэг зурж, хамтын амьдрал нь аз жаргалтай, асар удаан хугацаанд үргэлжлээсэй хэмээн шаналах шахаж, намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр Оюутолгойн орд ашиглах гэрээг баталгаажуулж, найрлаж байлаа.

Хосууд анхны "хүүхдээ” өлгийдөн авсан. Тэр нь Оюутолгойн ил уурхай. Өнөөдөр тэр амжилттай ажиллаж, он гарснаас хойших есөн сард 471 мянган тонн зэс-алтны баяжмал экспортлоод байна. Хүлээлтээс давсан тоглолтыг тэр үзүүлж байгаа. Харин нийгэм, олон нийт тэднээс удаах хүүхдийг нь шаардах болов. Далд уурхай хэмээн түүнийг нэрлэнэ.

Олон ааштай гэдгээрээ олны дунд зард гараад буй Монголын Засгийн газар далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, санхүүжилт авах зөвшөөрөл олгохоосоо өмнө "эр нөхрөөсөө” "хайртай гэсэн бичгээ аваад ир, хаяад, өөр бүсгүйтэй ханилахгүй гэсэн баталгаа аваад ир” хэмээн шахаж шаардсаар байгаа. Тэр нь далд уурхайн шинэчилсэн ТЭЗҮ.

"Rio Tinto” өнөөдрийг хүртэл мөнөөх баталгааг нь санаанд нь хүртэл үзүүлж чадаагүй л байна. Энэ тухай дор өгүүлнэ. Тэр ч бүү хэл 30 жилийн хугацаанд хүчинтэй Хөрөнгө оруулалтын гэрээг хөндөх сонирхлоо талууд ээлж дараалан илэрхийлсээр байгаа.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнгөрсөн есдүгээр сарын эхээр хэвлэлд ярилцлага өгөхдөө "Оюутолгойн талаар маргаантай байгаа 30-аад асуудлаас дөрөв нь үлдчихээд байна. Есдүгээр сарын 30-ны дотор эдгээр асуудлыг нэг мөр болгоно. Тиймээс Засгийн газар бололцоотой бүх арга хэмжээг авч байна. Есдүгээр сарын 30-нд хоёр тал нэгдсэн байдлаар байр сууриа илэрхийлэхээр чармайн ажиллаж байгаа. Сарын сүүлийн долоо хоногт "Rio Tinto”-гийн нэгдүгээр хүнийг Монголд ирүүлэх урьдчилсан тохиролцоо бий” хэмээн өгүүлсэн. Гэхдээ дурдсан хугацаанд тодорхой ахиц гараагүй. Асуудлын гол нь ТУЗ-ийн гишүүдийн ирц бүрдээгүй гэх үгийг албаны хүний амнаас сонсоод гайхаш тасрав.

""Оюутолгой”-н ТУЗ-ийн Монголын талын гурван гишүүн хуралд ирээгүй” гэх агуулгатай мэдээлэл хожим, гурван хоногийн дараа дэлхийгээр нэг тарсан. Баттай эх сурвалжийн хэлж байгаагаар ТУЗ-ийн гишүүн Г.Тэмүүлэн хуралд морилоогүй бололтой. "Оюутолгой”-г урагшлуулахгүй байх өөр сонирхол байсан уу, эсвэл үүнээс ангид, хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тааварлахад бэрх. "Оюутолгой”-н далд уурхайн шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) "Turquoise Hill Resources” компани "Оюутолгой”-н ТУЗ-д хүлээлгэн өгсөн тухай мэдээлэл өнгөрсөн есдүгээр сарын 23-нд хэвлэлээр хөвөрсөн.

Гэхдээ энэ нь эцсийн хувилбар огтхон ч биш бөгөөд хуудас бүртээ "DRAFT” буюу төсөл хэмээх бичиг бүхий баримт хүлээлгэн өгчээ. Өнгөрсөн мягмар гаригийн үдэш Монголын Засгийн газар болон хөрөнгө оруулагч талыг төлөөлсөн долоон эрхэм Улаанбаатарт мөн цугларсан бөгөөд энэ үеэр ч шинэчилсэн ТЭЗҮ-ийн албан ёсны баримтыг өгөөгүй мэдээлэл байна. Үүнээс өмнө анхны хөрөнгө оруулалтын хэмжээ хоёр тэрбум ам.доллараар хэтэрсэн шалтгааныг сөхөх үед ч хөрөнгө оруулагч тал байж болшгүй алхам хийж, сонины бүхэл бүтэн зургаан нүүрийг өлхөн бөглөхүйц хэмжээтэй "Оюутолгой” компанийн мөнгөн гүйлгээний тайланг Та, бидний нэрлэж сурснаар ердөө А4-ийн хэмжээтэй цаасан дээр хэвлэж, хамгийн сайн томруулдаг шилээр хараад ч тоог нь ялгахын аргагүй баримтыг компанийн ТУЗ-ийн Монголын талын гишүүдэд өгч байжээ.

Өнөөдрийг хүртэл Монголын Засгийн газар хөрөнгө оруулагчдаа хэтэрхий зөөлөн хандаж байсны нэгэн илрэл энэ. "Оюутолгой”-н талаар өөр нэгэн асуудал олон нийтийн анхаарлаас мултрахгүй яваа. "Rio Tinto”-гийн зүгээс Монголын Засгийн газарт тавьсан шаардлага юу вэ, Сэм Уолш ямар утгатай санамж бичигт гарын үсэг зуруулах сонирхолтой байгаа вэ гэсэн асуулт олны дунд хаалттай байгаа. "Rio Tinto”-гийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал, "Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүн Жан-Себастиан Жак "The Australian” сонинд ярихдаа Монгол Улсын Засгийн газарт санал тавьсан тухай цөөн өгүүлбэр хавчуулж, өөрөө хэрэг тарьсан юм.

Мөнөөх нь ямар санал байсан тухай мэдээллийг Монголын өндөр дээд албан тушаалтнууд ч тас нууцалсаар байна. Гэхдээ эх сурвалжийн хэлж байгаагаар "Оюутолгой” компани Монгол Улсын аливаа хуулийг зөрчөөгүй гэсэн бичигт Ерөнхий сайдаар гарын үсэг зуруулах, Монгол Улсын татварын байгууллага "Оюутолгой” компанид шалгалт хийхгүй байх гэсэн байж болшгүй зүйлээр Монголын Засгийн газрыг тэд шахаж буй бололтой.

"Оюутолгой” компанийн санхүүгийн зарим бичиг баримт нь англи хэлээр хөтлөгдсөн байсан нь Татварын ерөнхий газрын шалгалтаар илэрч байсан. Энэ нь Монгол Улсын Төрийн албан ёсны хэлний тухай болон Татварын ерөнхий хуулийг зөрчиж буй хэрэг. Монгол Улсын Засгийн газартай хийж буй "Rio Tinto”-гийн хэлэлцээ хурцдаж байгаа тухай дэлхийн хэвлэлүүд шаагиж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдыг энэ сарын 5-нд огцруулснаас ердөө 48 цагийн дараа "Оюутолгой”-н толгой компани "Turquoise Hill Resources”-ийн гүйцэтгэх ерөнхий захирал болон ТУЗ-ийн дарга тэтгэвэртээ сууж, орыг нь өөр хүн залгамжлах шийдвэр гаргасан нь үүнийг гэрчилж байгааг Австралийн "The Age” сонины сурвалжлагч Петер Кер хачирхан гайхжээ.

Хажуугаар нь "Оюутолгой”-н асуудал зөвхөн Монголын Засгийн газраас хамаарч буй мэт мэдээлэл бөмбөрцгийн баруун бөөрнөөс тасралтгүй хөвөрч байна. "Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг энэ он дуусахаас урьтаж хөдөлгөнө” гэх Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн үг ч олон улсын агентлагуудын мэдээллийн дэргэд дэлхийн сонорт дэндүү хүчгүй дуулдаж байна. "Rio Tinto” хэвлэлээр дамжуулан эерэг сэтгэгдэл төрүүлэхээр чармайж, энэ гигантын гүйцэтгэх ерөнхий захирал Сэм Уолш Монгол Улсын Ерөнхий сайд өөрчлөгдөх нь Оюутолгойн асуудлыг урагшлуулахад эерэг нөлөө үзүүлэх тухай Хятадад "Bloomberg” телевизийн сэтгүүлчид ярьжээ.

Харин ирэх сарын 1-нээс тэтгэвэртээ гарч байгаа "Turquoise Hill Resources” компанийн гүйцэтгэх ерөнхий захирал, хатагтай Кэй Пристли арай өөр байр суурьтай байна. Энэ нөхцөл байдал маргааныг эцэслэн шийдвэрлэх асуудлыг сунжруулж магадгүй хэмээн тэрбээр таамаглажээ. Эдгээр нь нэгэнт болоод өнгөрсөн явдал. Эргүүлж бид чадахгүй. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт хэзээ урагшлах вэ гэсэн асуудал одоо олон нийтийн анхаарлын төвд байна. Арилжааны 15 банкны санхүүжилт олгох баталгааны хугацаагаар баримжаа авч, хязгаарын цэг тогтоон дэлхий нийтээр удаан хүлээлээ.

Олон улсын санхүүгийн корпорац тэргүүтэй, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Австрали, Канадын хөгжлийн банк зэрэг арилжааны 15 банк эдүгээ санхүүжилт олгох сүүлчийн хугацаагаа дахин сунгаж, арванхоёрдугаар сарын 31-нээр хязгаарлаад байна. Энэ хугацаанд асуудлаа амжиж шийдэх эсэхийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ энэ нь үнэгүй олдож байгаа боломж бас биш.

"Оюутолгой” компани ийнхүү олон улсын банкуудын хөрөнгийг сейфэнд нь царцаалгасныхаа төлөө жилд 10 орчим сая ам.доллар төлнө. Нэр бүхий 15 банкинд Монголын арилжааны банкууд, бизнесменүүд зээл авахаар хандахад, Монголын хөрөнгийг тусад нь хадгалчихсан, төлөвлөчихсөн байгаа хэмээн хавьтуулахгүй байгаа тухай нэгэн банкир ярьж байна. Арбитрын шүүхэд хандах тухай ам ангайх хүртлээ асуудал даамжирчээ. Хөрөнгө оруулалтын гэрээнд дурдсанаар хэрвээ маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэх боломжгүй бол Лондонд Арбитр дээр "болзож” таарна.

Ашиг, орлого, зардал гээд бүхий л асуудлыг энд задлан шинжлэх учраас тэнд очих дээрээ тулбал "Оюутолгой”-н үйл ажиллагаа адаглаад хоёр жил гацна гэж учир мэдэх нэгэн хэлж байна. Гэтэл "Оюутолгой”-д ажиллаж буй 3000 орчим Монгол, түүний ард буй 10000 Монгол иргэний амьжиргааны тухай асуудал энд хөндөгдөж таарна. Эцэст нь тоймлон дүгнэвэл, "Оюутолгой” Ерөнхий сайдын гарын үсэг, шинэчилсэн ТЭЗҮ гэсэн хоёр асуудал дээр гацаж байна.

Эдийн засаг эвхэрч, "Rio Tinto”-гийн тулгалтыг хүлээн авахаас аргагүй нөхцөлд тултал нь Монголын Засгийн газрыг шахахыг хөрөнгө оруулагч тал хүсэж буй бололтой. Юуны өмнө "Оюутолгой”-н асуудлаар Засгийн газар хэтэрхий зөөлөн дуугарч байсан тухай эх сурвалжууд ярьж байна. Нөгөөтэйгүүр, эдийн засгийн энэ хөшүүрэг улс төртэй хэтэрхий хутгалдчихлаа хэмээн асуудалд ойр эрхмүүд үзэж буй. Монголчуудын эв түнжингүй байдалд нэгэнт дассан "Rio Tinto”-гийнхон өнөөдөр АН дотроо асуудалтай, МАН "хоёр үзүүртэй” тоглолт хийж, ТУЗ-ийн гишүүн хурлаа үл ойшооход, УИХ нь Ерөнхий сайдаа түлхэн унагахад хөх инээд нь хүрч суугаа байлгүй.

Энэ боломжийг ашиглан барьцаа улам лавшруулсаар, "Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн царцалт 2016 оны УИХ-ын сонгууль хүртэл, МАН Засгийн эрхэнд гарах хүртэл гацаж магадгүй гэсэн "бор шувуу” асуудалд ойрхон эрхмүүдийн амнаас ам дамжин нисэж байна. Төвбанк Монгол Улсын ирэх оны эдийн засгийн зураглалыг дөрвөн нөхцөлд авч үзжээ. Ингэхдээ Оюутолгойн далд уурхайн санхүүжилт шийдэгдэхгүй гэсэн төсөөллийг арай бодитой болов уу хэмээн чиг барьж, эдийн засгаа дэмнэх арга хэмжээ авахаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал хичээж байгаа аж.

"Оюутолгой” бидний хувьд энгийн нэг асуудал биш. Монгол Улсын хийсэн хамгийн том хөрөнгө оруулалтын суваг. Мөнөөх эдийн засагчдын шогширч, иргэд бухимддаг ам.долларын ханш, гадаадын хөрөнгө оруулалт "Оюутолгой”-той гарцаагүй сэжмээр холбогддог. MICC хөрөнгө оруулалтын корпорацын захирал Д.Ачит-Эрдэнэ нэгэнтээ "Оюутолгойн гэрээ батлагдсаны дараа хөрөнгө оруулалтын урсгал давалгаа шиг орж ирсэн” хэмээн "Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байлаа.

"Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилт гацаанаас гарахад дахиад их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэгт эдийн засагчид итгэлтэй байдаг. Эдийн засаг эвхрэх үү, дэвхрэх үү, гадаадын хөрөнгө оруулалт дахин нэмэгдэх үү, Монгол Улсад итгэх итгэл олон улсын дэвжээнд өсөх үү, буурах уу гэдгийг илтгэх брэнд нь "Оюутолгой” мөн. Эдийн засгийн ийм ач холбогдолтой төслийг урагшлуулах, басхүү байр сууриа тавьж өгөхгүй байх "уран мэх”-ийг Монгол Улсын Засгийн газар, шинээр сонгогдох Ерөнхий сайд урлах хэрэгтэй байна.

Б.Цэцэгсүрэн

Өнөөдөр сонин

“Оюутолгой” дээр тэгнэсэн асуултын, бас анхаарлын тэмдэг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

Өчигдөр, 15:01
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

Өчигдөр, 14:48
Өчигдөр, 12:56
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани