Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ж.Баяраа: Үр минь үлдэх хорвоод нэр минь бүтэн байг

Д.ОЮУНЧИМЭГ, Д.БАТБААТАР

Хүний амьдралын нугачаанд бүдрэлгүй давах хүчийг аав минь надад хайрласан юм хэмээн ярьж суугаа эрхмийг Ж.Баяраа гэдэг. Тэрээр бетон зуурмаг, арматурын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй "Карьер майнинг” компанийн ерөнхий захирлын алба хашдаг. Хуучнаар Дархан хотын карьерын нэгдсэн аж ахуй гэж байсан аж. "Хөдөөний хүн хөдөөгийнхөөрөө байдаг юм байна” хэмээн инээмсэглэх нь түүний хээгүй зангийн илрэл гэлтэй. Бага нас, нутаг усаа дурсахдаа тэр цаг үедээ очсон мэт сэтгэгдэл төрүүлж байв. Хүн хүнээрээ байх нь түүний эрхэмлэдэг чанар. Багадаа аавыгаа дагаж өссөн нь түүний амьдралыг үзэх үзлийн суурь бат бөх суусныг илтгэнэ. Ж.Баяраа Архангай аймгийн Цахир суманд төрсөн, 1967 оны өвөл Хангай суманд суурьшжээ. Тухайн үед түүний төрсөн суманд тарваган тахал, шүлхий өвчин гарсны улмаас татан буугдсан аж. Малчин удмын малч хүү аав, ээжээс зургуулаа. Ах, эгч, гурван дүүтэй. Түүний аавыг Р.Жанцан гэдэг. Уртын дуу сайхан дуулдаг, олны хүндэтгэлийг хүлээсэн сайхан хүн байжээ. Харин ээжийг нь С.Балдан гэнэ. Ажилсаг, хөдөлмөрчөөрөө алдартай, өдгөө 78 настай буурай ач, зээгээ тойруулаад малаа малласаар байгаа гэв. Хэдийгээр нас өндөр гарсан ч сүү, цагаан идээгээ өөрөө бэлтгэдэг. Ач зээ нартаа хуримтлал үүсгэх эх суурийг нь тавина хэмээн хүүхэд бүрт хадгаламж нээлгэсэн байна. Ирээдүйн хуримтлалтай Монголын эх суурийг хөдөөгийн малчин хөгшин бодит хөрсөнд буулгаж буйн тод жишээ, энэ.

 

САХИЛГАГҮЙ ШАРЫН АНХНЫ ДУРЛАЛ

 

Р.Жанцан гуай хурдан морь уядаг нэгэн бөгөөд Ж.Баяраа хүү долоон нас хүртлээ хурдан морь унасан аж. Хөгшин хөвөө, хөрөв нялх гэлтгүй хүн бүртэй сайхан харьцдаг, анд нөхөд болж чаддаг нь аавынх нь сайн чанаруудын нэг. Харин энэ сайн чанарыг тэрээр өвлөж авсан бололтой. Найранд гурван дуутай, наадамд гурван даваатай байх нь монгол эрийн шинж хэмээн буурлууд минь хэлдэг. Аавынхаа дуулдаг уртын дууг сонсохоор нүдэнд нулимс дүүрээд ирдэг хэмээн ярьж суугаа түүнээс хэр дуучин болохыг нь асуув. Харин тэрээр "Ээж минь битгий гонгиноод бай” хэмээн зандраад байдаг болохоор дуулж сураагүй гэв. "Ээж минь сайхан дуулдаг хөгшин бий” хэмээн түүний эхнэр Ц.Ганчимэг хэллээ. Гэтэл битгий дуул гэчихээд харин өөрөө дуучин байсан байгаа юм хэмээн хошигнох нь түүнийг эргээд бага насанд нь хүргэх шиг санагдав. Аавыгаа дурсч суухдаа үе үехэн санаа алдана. Тэрээр 10-аад жилийн өмнө бурхны оронд заларсан аавыгаа санаж буй нь тэр. Нутаг усныхан минь намайг хар Жанцангийн шар Баяраа гэдэг юм шүү дээ гэж хэлэхдээ хүд хүд инээж суулаа. Түүний аав нуруулаг, царайлаг залуу байжээ. Таван настайгаасаа аавыгаа дагаж өссөн түүнд амьдралын хатуу, хөтүүг чамгүй сургасан нь өдгөөгийн сайхан амьдралын эхлэл болсон байна.

Сургуулийн сурагч Баяраа сахилгагүй, хөдөлгөөнтэй омголон хүү байж. Бяцхан хүү хоёрдугаар ангид байхдаа гудамжинд хүүхдэд зодуулах гээд зогсч байхтай түүний аав таарсан ч хараагүй мэт яваад өгсөн гэдэг. Арга заль хэрэглэсээр арай ч зодуулалгүй бултаад харихад нь хөмсгөө зангидсан ууртай аав угтжээ. Хайр нь гаднаа, хал нь дотроо байдаг эцгийн ухааныг тэрээр хожим тайлсан гэнэ. Жанцан гуай "Би чамайг хүнд дээрэлхүүлж бай гэж өсгөөгүй, гар” хэмээн гэрээсээ хөөсөн байна. Ааваасаа айсан тэрээр год үсрээд гэрээс гарахдаа "Би хүнд дахиж дээрэлхүүлэхгүй дээ” хэмээн хатуу шийдсэн аж. Ингээд сахилгагүй шар хүү эрэмгий, арслан мэт зоригтой байх ёстой гэж боддог болжээ. Дунд ангид орох үедээ нэлээд хөдөлгөөнтэй, яахаас ч буцахгүй нэгэн байв. Ангийнхаа царайлаг охинд дурласан нь түүний араншинг хурцалжээ. Онц сурлагатай, царайлаг охиныг эргүүлэх, дурлах залуус олон. Сумын төвийн гайгүйхэн амьдралтай, зиндаа дээгүүр айлын хөвгүүд түүний дурлалт охинд захиа өгнө. Сахилгагүй шар захианы эзэнд алганы амт үзүүлэхээ ч умартахгүй. Энэ нь түүний сумын төвийн атаман болсныг илтгэнэ.

Хадам аав Б.Лхасүрэн, эгч Л.Гантуяа нарын хамт.

 

Түүний энэ араншинг ухаант аав нь номхруулж чадсан байдаг. Тэрээр "Хүү минь яасан хатуу сэтгэлтэй айхтар хүн болоо вэ. Чи бүхнийг хайрлаж, уян зөөлөн сэтгэлтэй байх ёстой” хэмээн сургав. Түүнээс хойш хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байх амьдралын философийг ягштал биелүүлсэн байна. Санааны муу, шанааныхаа махыг хуурч иддэг юм шүү гэх аавын захиасыг өдгөө ч санаж явдагаа хэллээ. Бага насандаа эр зоригтой, омголон догшин байж шилжилтийн насанд хүрэхэд нь аядуу зөөлөн, өрөвч нинжин байхыг сургаж хүмүүжүүлсэн аавыгаа агуу философич байснаар нь бахархдаг аж. Р.Жанцан гуайн гүйлгээ ухаан, амьдралыг үзэх үзэл нь хүүгийнх нь сэтгэлд арилахааргүй суужээ. Түүний бизнес амжилтад хүрсэн нь үүнтэй холбоотой.

 

ЖУРНАЛ ДЭЭРХ ХОЁРЫГ ОНЦ БОЛГОСОН НЬ

 

Гуравдугаар ангийн бяцхан хүүд 1260 төгрөгөөр шинэ гэр авч өгөн эгч дүү хоёртой нь тусад нь гаргасан хүн бол түүний аав. Учир нь сахилгагүй хүүгээ амьдралын ухаанд сургах туршлага нэвтрүүлсэн байна. Энэ нь ч биелэлээ олж, үр дүнгээ өгснийг тэрээр дурсч байлаа. Өрх толгойлж, байгаа хоолоо хүргэх нь амьдралын энгийн хэрнээ, нарийн ухаан гэдгийг багадаа ойлгосон хүн эрийн цээнд хүрэхийн цагт хазгай мурий гишгэхгүй, холч ухаантай байдаг юм хэмээн ярьж суугаа хижээл эр бага насаа дурсахдаа хүүхэд адил хөөрч байлаа. Өрх толгойлсон хүү анхны цалин авсан түүх их сонин. Долдугаар ангийн сурагч оторлож байгаа айлын хурга засах 10 хоногийн ажил хийн 30 төгрөгийн цалин авсан аж. Тэрээр 21 төгрөгөөр нь дүүдээ бакал гутал авчээ. Харин үлдсэн мөнгөөрөө даалимбан дээл ээжээрээ оёулж өмссөн байна. Энэ нь түүний амьдралын ухааныг бизнесийн ухаантай хослуулах сургамж болов.

1978 онд наймдугаар анги төгссөн тэрээр сахилгагүй байсныхаа горыг амсчээ. Учир нь дэггүй хүүгийн сурлага тийм ч сайн байсангүй. Наймдугаар ангийн эхний улиралд муу гарсан нь түүнд том сургамж байлаа. Хэдийгээр дүнгээ засуулахаар багшийгаа гуйсан ч дүнгийн журналд "дунд” тавих зай олдоогүй гэдэг. Харин түүнийг дараагийн улирлуудаар хичээж сурахыг үүрэгдсэн нь сэтгэлийн том тээг байлаа. Хичээлийн амралтаар хөдөө гэртээ харьсан хүүгээс хэд гарсныг аав ээж нь асууна. "Дунд” хэмээн урамгүйхэн хариулах түүнийг муу гарсан гэдэг далд сэтгэлийн ухамсар дарангуйлсан байв. Гэвч ээж ааваасаа нуусаар амралтын өдрүүдийг өнгөрөөжээ. Шаралхуу зантай Баяраа хүү ангийнхаа хүүхдүүдэд "Цаасан дээр хоёр авсан ч амьдрал дээр дандаа онц авна” хэмээн сайрхсан байна. Тэрээр хэлсэн амандаа хүрэхээр махруу ажилласныхаа үр шимийг өдгөө хүртэж суугаа юм. Аав, ээж нь Баяраа хүүг хөөргөж магтдаг, урамшуулдаг байжээ. "Миний хүү чинь шувуу шиг хурдан гүйдэг шүү” хэмээн хөөргөж байгаад л уул давах гэж буй хонины хойноос гүйлгэчихнэ. Өөрийг нь магтсанд сэтгэл нь хөөрсөн хүү тавхайгаа гялалзуулаад л хар хурдаараа гүйсээр хонио эргүүлдэг байв. Харин "Хөөе Баяраа хониндоо гүй” гэчихвэл ч хөл нь хүндрээд хөдөлдөггүй байсныг дурслаа.

Сурлага муутай, сахилгагүй шар хүү Дархан хотын Барилгын техникумын барилга техникчийн ангид оров. Бага насны мөрөөдөл нь биелэх эхний алхамаа гишгэсэн нь, энэ. Түүний мөрөөдлийн гол дүрийн баатар нь хамар хашааны барилгын даамал ах байж. "Зил-130” машинаар гэртээ ирэх түүнийг харсан дэрчгэр шар хүүгийн "Том дарга болоод байшин бариулна даа” гэх хүслийг бадраажээ. Барилга барина гэдэг маш их инженерийн тооцоолол хийдэг гэдгийг сургуулиасаа олж авсандаа баярлаж явдгаа хэлэв. Барилгыг эхлээд ватум цаасан дээр барьж, бүх тооцооллыг хийдэг байсан аж. Тэрээр 1982 онд сургуулиа төгсөөд Сэлэнгэ аймгийн Зэлтэрийн сангийн аж ахуйд хуваарилагдсан байна. Хоёр сар шахам ажилласан барилгын техникч залуу цэрэгт морджээ. Барилгын цэргийн 017 дугаар ангид очсон тэрээр гурван сарын бага даргын курс төгссөн нь түүний хоёр дахь сургууль юм. Арми хүнийг хүмүүжүүлж, сургадаг хэмээн хүмүүс ярьдаг. Сахилгагүйгээрээ алдартай хүү цэргийн дарга болох гараагаа ийн эхэлж байв.

Барилгын цэргийн 017 дугаар ангид алба хашиж байсан дайчдаа дурсаж явдаг.

 

Ахлах түрүүч цолтой Дархан хотын барилгын цэргийн ангид очсон нь ажлын анхны гараа. Дөнгөж сургууль төгссөн шижгэнэсэн залуу анх цементийн заводыг барьжээ. Тэрээр зургийн болон улаан шугамын алдаанаас болж буруу барьсан нь түүнд том сургамж болов. Барилга барина гэдэг гарын үзүүрээр хийх ажил биш гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосноо дурссан юм. Барилгын шинжлэх ухааныг дээд төвшинд нь сурахгүй бол тоглоом биш гэдгийг түүнд амьдрал харуулсан нь энэ. Тухайн үеийн мундаг инженерүүдийг дурсахгүй байхын аргагүй гэж Ж.Баяраа хэлсэн юм. Өвгөнхүү, Гантөмөр, Ганхуяг болон орос инженерүүдээс их зүйлийг сурчээ. Мөн 017 дугаар ангийн захирагч М.Мөнхбатаас олон зүйлийг сурсан бөгөөд бахархалт хүний нэг. Тэр үед инженерүүдийг дагнаж ажиллуулдаг байсан бөгөөд тэрээр механикжсан үтрэмийн барилгаар мэргэшжээ. Алдаан дээрээ суралцсан залуу 10 гаруй барилгыг хугацаанаас нь өмнө онц дүнтэй ашиглалтад өгчээ. Энэ нь түүний махруу, хичээнгүй, үнэнч ажилласны үр дүн. Ийнхүү ажиллаж байх хугацаандаа ганц ч хүнийг осолд оруулалгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг чандлан сахиж, барилгачин мэргэжилтэй болгож чадсанаараа бахархдаг нэгэн. Цэргийн хамт олон, өөрийн хариуцдаг цэрэг эрсээ одоо ч санаж явдагаа хэллээ. Хамт ажиллаж, цэргийн алба хааж явсан анд нөхөд, цэрэг, дайчиддаа баярлаж явдагаа энэ дашрамд дуулгахыг нийтлэлийн маань гол баатар хүссэн юм. Мөр зэрэгцэн ажиллаж, алба хашиж явсан нөхдийнх нь ажил, амьдрал гэрэл гэгээтэй байхын ерөөлийг өргөе. Түүний гүйлгээ ухаан бизнест хөтөлсөн нь өнөөдрийн амжилтын эхлэл. 1983 оноос армийн офицер байхдаа наймаа хийж эхэлжээ. Орос дэлгүүрийн найдвартай үйлчлүүлэгчийнхээ давуу эрхээр булган захтай пальто зардаг байв. Хаалттай нийгэмд бусдын мундаг давуу талыг өөрийнхөө амьдралд хэрэгжүүлж чадсан гялалзуур залууг 200 мянган төгрөгийн хадгаламжтай гэдгийг хэн ч мэддэггүй байжээ.

Аав, ээж ах дүү нарын хамт.

 

АЛДСАН Ч ОЛЖ БОЛДОГ ЮМ

 

1990-ээд онд гахай үүрч ганзагийн наймаа хийж байх үед тэрээр хилийн дээс алхаж байгаагүй гэнэ. Зөвхөн монголдоо бизнес хийж явсаар өдий зэрэгт хүрчээ. Түүнд тусалж дэмждэг хүмүүс байсны нэг нь Ш.Отгонбилэг агсан. Нэг ч гэсэн монгол залуугийн бизнес цэцэглэх хэрэгтэй, тиймээс дэмжиж ажиллана гэдэг байж. Түүнчлэн мөнгө хүнийг иддэг юм шүү гэх аавынхаа захиасыг санаж, олон хүнд ач санан тусалж байжээ. Учир нь мөнгөнд идүүлэхгүй, хүнээрээ үлдэхийн тулд ийнхүү зүтгэсэн юм. Тэрээр үр минь үлдэх хорвоод нэр минь бүтэн байг гэж хэллээ. Мэдээж бизнест алдаж онох, асгаж гээх үе бишгүй бий гэлцдэг. Харин Ж.Баяраа хэдэн зуун саяар олдог ч алдаж байсан үе бас бий. Хадгаламж зээлийн хоршоо гэдэг айлд мөнгөө хадгалуулаад алдаж асгасан олон хүний нэг яах аргагүй, тэр билээ. Хамгийн анхны хадгаламж зээлийн хоршоо болох "Цогт чандмань”-д 193 сая төгрөгийг өгч алдаж байсан түүх түүнд бий. Тухайн үед түүнд арилжааны банк байгуулах хэмжээний мөнгө байсан аж. Гэвч банкийг өөрөөсөө их мөнгөтэй хэмээн санаж явжээ. Нэг биш нэлээд хэдэн банк босгох боломж түүнд байсныг хожим мэджээ. Ийнхүү алдаж онохын тавиланд бүдрэлгүй давсан нь түүний бага насандаа олсон хүмүүжил, эцэг эхийн олгосон төлөвшил, армиас сурсан хатуужил дэм болсон хэмээн хуу­чиллаа. Бизнест алдсан нь шинжлэх ухааныг суд­лаагүйн гор хэмээн ярьж сууна. Тэрээр өдгөө хийж буй бизнесээ шинжлэх ухаанаар удирддаг ажээ.

 

АЛАГ НҮДТЭЙ, НУРУУЛАГ ОХИНЫГ "УУРГАЛСАН” ТҮҮХ

 

Ажил, бизнес гэж явсаар аль хэдийнэ 27 нас хүрсэн залууг ээж аав нь гэр бүлтэй болохыг шаардаж эхэлжээ. Тэрээр эхнэртэйгээ танилцсан түүхээ ярихдаа догдолж байлаа. Одоо ч түүний сэтгэлд тодхон хадгалагдсан сэтгэлийн учгийг хөндөв бололтой. Хүд, хүд инээсээр түүхээ ярих нь аз жаргалын түлхүүрийг бат атгасан нь илт байсан юм. Түүний эхнэрийг Ц.Ганчимэг гэдэг. Харин том охиныг Үүрийнцолмон, хүүг нь Бямбадорж гэдэг. Охин нь ээж шигээ нуруулаг, царайлаг юмаа гэхэд минь "Үгүй ээ, хүү минь яг ээж. Охин минь надтай адилхан” гэлээ. Аавууд охидоо гэдэг, ээжүүд хүүгээ гэдэг хүмүүсийн яриаг батлах мэт. "Миний охин хаачих нь вэ” хэмээн гадагш гарах охиныхоо араас аргадангуй асууж буй нь нялх үрээ гэх эцэг эхийн хайрыг сануулав. Хэдийгээр насанд хүрээд хөгширсөн хүүхэд ээж аавдаа дандаа л нялхаараа байдаг нь энэ буй за.

Цэргийн ангид хамт ажилладаг нутгийн найз нь эхнэр авч өгье гэхэд нь "Ноомой, даруухан энэ залуу ямар хүүхэнтэй танилцуулах билээ” хэмээн санадаг байж. Түүний найз эхнэрийнхээ ганц бие найзтай танилцуулахаар болсон хэдий ч завгүй хэмээн явсаар цаг хугацаа харвасан сум шиг одож аль хэдийнэ хоёр жил өнгөрсөн байна. Харин хөдөө ажиллаж барилга дуусах дөхсөн үе буюу 1988 оны аравдугаар сард гэртээ харих замдаа эхнэр авч өгөхөөр хоргоодог найзтайгаа таарчээ. Мэдээж дөнгөж хөдөөнөөс ирж байгаа залуу нүүр гараа угааж, нөгөө хувцсаа өмсөж амжаагүй байж. Олддоггүй найзтайгаа таарсан залуу "Би нөгөө хүүхэнтэй чамайг одоо танилцуулъя” хэмээн хоргооход нь "Ийм шороо тоостой байж яаж эмэгтэй хүнтэй танилцах билээ” хэмээн цааргалсан ч танилцав. Чийдэнгийн гэрэлд сэм сэмхэн харсаар кино үзэх болсон нь тэдний анхны уулзалт юм.

Кино театрт авьяасаараа орох даалгаврыг андаасаа авсан тэрээр цэргийн даргын албан тушаалыг урвуулан ашиглажээ. Театрын хойд хаалгаар орохын тулд "Манай нэг цэрэг ийшээ орчихлоо” хэмээн зальдсан аж. Тэр цагт цэргийн дарга, жолооч хоёр нэр хүндтэй алба байв. Ийнхүү нүүр хагарсан Баяраа хүү октьябрийн баяраар найзуудтайгаа "Хараа” ресторанд орсон нь эхнэрээ тухтай харах боломж нь байлаа. Заяаны ханиа олсон нь түүний амьдралын тойрог зөв голдирлоор явах эхлэл байжээ. Ийнхүү амьдрал, ажил нь тэгширсэн цэргийн дарга өрх гэр толгойлж, аав болсон байна. Анхны охиноо төрсөн тэр өдөр "Хүүхдийг минь сольчих вий, сайн хараарай” хэмээн эхнэртээ захиж байсан гэнэ.

Хүлээсэн үр минь ирсэн болохоор хөл минь газар хүрэхгүй гүйж явлаа хэмээн хуучлахдаа сэтгэл нь догдолсон тэр өдрийг эрхгүй санагдуулав. Хүний амьдралын зовлон жаргал, баяр гунигийг хамтдаа хуваалцдаг ханьдаа хязгааргүй хайртай гэх нь аль хэдийнэ бие биедээ ууссан гэлтэй. Эхнэр нөхрийн муудалцахыг алийг тэр гэх вэ. Харин энэ эрийг зөөллөж суудаг бүсгүй бол яах аргагүй Л.Ганчимэг. Тэрээр "Надад хэлэлгүй бэр гуй­гаад хадаг тавьчихаж билээ. Хоёр талын аав, ээж хуримын бэлтгэл хийгээд бужигнаж байхад нь би чамтай суухгүй ээ гэж билээ” хэмээн хуу­чиллаа. Залуу насны дурсамжаар хөглөгдөн тэдний амьдралын тойрог ийн эргэжээ.

 

ХАЙР НЬ ДОТРОО ХАЛ НЬ ГАДНАА

Охин Б.Үүрийнцолмон, хүү Б.Бямбадорж, эхнэр Л.Ганчимэгийн хамт.

 

Төрүүлсэн хүүхдээ хүний дайтай явуулах гэдэг нь хүмүүний араншин. Ж.Баяраагийнх хоёр хүүхдээ бусдаас дутуугүй өсгөсөн. Том охиноо гадаад, дотоодын сургуульд сургаж өндөр боловсрол эзэмшүүлжээ. Учир нь айлын том дүү нараа авч явах хүн, эмэгтэй хүн боловсролтой байх хэрэгтэй хэмээн санасных. Харин хүүгээ гадагш явуулж сургасангүй. Зэрвэсхэн харвал эр хүн юухан ч хийсэн амьдарч чадна гэх монгол ухааны илрэл гэлтэй. Гэтэл хүүгээ хайрласан хайр нь түүнийг гадагш явуулсангүй. Ээж, аав нь царайлаг, нуруулаг хүний нүд булаасан хүү минь хүний нутагт элдэв буруу зүйлд уруу татагдчихвал яах билээ гэдэг хармын сэтгэлээр зөвхөн эх орондоо боловсрол эзэм­шүүлжээ. Гэвч хүний дор орохооргүй сурч чадсан нь аав, ээжийн бахархалт хүү Бямбадоржийн ухааны царааг илтгэнэ. Олон хүүхэдтэй айлын хүүхдүүд ам бүл цөөн айлынхтай харьцуулахад өмсч, эдэлж хэрэглэх нь татуу байснаас цөө­хөн хүүхэдтэй болно гэж боддож байсан нь түүний энэ амьдралдаа хийсэн ганцхан алдаа хэмээн Ж.Баяраа шүүрс алдсан юм.  Хэдийгээр цэргийн дарга байсан ч хүүхдүүдээ ширүүн хан­даж байсан удаагүй гэнэ. Гэхдээ гэрийн эзэн учраас хүүхдүүд эцгээсээ эмээнэ. Харин хүүхэд хүмүүжүүлэх чу­хал үүргийг эхнэр нь нугалжээ.

Эр хүний нэрээр орж, эхнэрийн нэрээр гардаг монгол араншин бий. Энэ эгэл айлыг Баяраагийнх хэмээн зочилсон ч Ганчимэг гэх эмэгтэйн гялалзуур, яриасаг аалиар үдүүллээ. Ж.Баяраагийнх гэдэг айлын амьдрал ийнхүү өрнөж  байна.  Айл бүхэнд амьдралын тойрог ийнхүү эргэж байгаа биз ээ. Монгол хүн бүрийн, өрх гэрийн тулган дахь галын дөл өөдөө байж, амьдрал нь аз жаргалаар бялхаж байхын ерөөл өргөе.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Ж.Баяраа: Үр минь үлдэх хорвоод нэр минь бүтэн байг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани