Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Бямбасүрэн: Бид социализмын жилүүдэд одоогийнхоос бага хөдөлмөрлөөгүй юм шүү

Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн Ардчилсан хүчний холбооны дэргэдэх "Хөгжил” клубын урилгаар "Эдийн засгийн хөгжлийн гарц” сэдвээр лекц уншсан юм. Тэрээр хөгжил, өсөлт нь өөр хоорондоо ялгаатай ойлголтууд гэдгийг онцлоод ертөнцийн жам ёсны хуулийг дагаж л хөгжлийн үүд нээгдэнэ гэв. Алдарт физикчид болон математикчдын хэдийнэ нээсэн онолыг орчин үеийн Монгол улстай холбон ярьснаар түүний лекц үнэхээр сонсууштай байв.

Ингээд түүний лекцийг бүрэн эхээр нь хүргэе.     

МАЛЧИН ХҮН ХОТНООСОО ӨНӨӨДӨР НЭГ ХОНЬ ЗАРЖ, МӨНГӨТЭЙ БОЛЖЭЭ. МАРГААШ ХОЁР ДАХЬ ХОНИО ЗАРЛАА, ОВОО МӨНГӨТЭЙ БОЛЧИХОЖ. БАЯЖИВ УУ, ХӨГЖИВ ҮҮ.                                                            

Миний ярих зүйлс улс төрийн өнгө аястай, та нарын хэвшил дадал болсон зүйлээс жаахан өөр байх болно. Хөгжил тухайн орны иргэн бүрт хамаатай. Хөгжих нь мэдлэг, мэргэшил шаардана. Бид хөгжлийн тухай яриад удлаа. 1995 онд анх хөгжлийн үзэл баримтлалаа гаргаснаас хойш төрийн үзэл баримтлалаа таван удаа өөрчилжээ. Гэхдээ эргэлзсэн хэвээр. Үүнийг аль нэг улстөрийн хүчин, эсвэл улстөрийн зүтгэлтэн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай холбож, буруутгах амархан. Гол нь бид өөрсдөө хөгжих ирээдүйгээ зөв оноож, төсөөлөх нь чухал. Би саяхны жишээ хэлье. 2011 онд Монголын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч, тухайн үед манай хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд, эрх мэдэл бүхий зарим хүн Монгол Улс хөгжлийн хаалгыг нээлээ. Одоо энэ чигээрээ дүүлсээр Азийн бар байтугай тэнгэрт нисэх юм шиг төсөөлцгөөсөн. Бүр "Монголын хөгжлийн дөрөв дэх үзэл баримтлал”-д жил бүхэн эдийн засаг 15 хувиар өссөөр цойлоод гараад явчихна гэх утгатай заалтууд оруулсан.

Чингис бонд гээд 400-500 сая ам.доллар авлаа. Жижигхэн Монголын эдийн засагт тэр асар их мөнгө. Гялалзаад босоод ирэх учиртай. Гэтэл байхгүй.

Түүнээс хойш олон жил өнгөрч, хөгжлийн яриа замхарлаа. Гол нь юу хүсээд байна вэ гэдгээ шинжлэх ухаанчаар ойлгох нь чухал. Энэ яриаг бид хөгжлийг үнэхээр зөв ойлгож байна уу гэдгээс эхлэх ёстой. Хөгжих гэж үг бий, өсөх гэж үг бий. Бас баяжих гэж үг байна. Манай нийгэмд нэг үе "Иргэн баян бол улс баян” гээд бүгд баячууд болчих юм шиг санаж, баяжихтун гэдэг 1930-аад оны лоозонг эргэж сэргээгээд сурталчилдаг байлаа.

Дараа нь эдийн засгийн өсөлт, ДНБ-ий өсөлтийг хөгжил гэх болсон. Энэ онд Монголын ДНБ зургаан хувьд хүрэхээр байна. Нэг л биш. Анхны Нобелийн шагнал хүртсэн АНУ-ын эрдэмтэн жигд өсөлт гэж дэлхий дээр байхгүй, өсөлт дээш, доош үргэлж тахир шугамаар өөрчлөгдөж байдгийг нээсэн юм.

Түүнээс хойш 70-аад жил өнгөрлөө. Бид өсөлт, хөгжлөө ялгаж салгаж чадахгүй байна. Уг нь амьдрал дээр ялгааг нь буулгаж төсөөлөх амархан. Нэг шуудай нүүрс зарлаа гэж бодъё, маргааш нь хоёрыг зарж, зарсан мөнгөний тоо хэмжээ 100 хувь өсчээ. Бид хөгжсөн үү? Тэр хөгжил биш өсөлт.

Малчин хүн хотноосоо өнөөдөр нэг хонь зарчихлаа, мөнгөтэй болжээ. Маргааш хоёр дахь хонио зарлаа, овоо мөнгөтэй болчихож. Баяжив уу, хөгжив үү. Хотондоо байсан малаа мөнгө болгож  хувиргаж.

Бид хөгжсөн үү? Чамлалттай. Саяын хоёр жишээтэй дүйцүүлэхэд, бид таван сая тонн нүүрс гаргаж байснаа, 10 сая тоннд хүргэж мөнгө олж болно. Тэр өсөлт, хөгжил биш. Хотон дахь малаа зараад мөнгө болгодог шиг бид газрынхаа гүнд байсан эрдэс баялгаа худалдаад хөгжиж байна гэвэл биш. Хөгжлийн тухай ойлголт өөр. Миний бодоход одоо манай эрдэм шинжилгээний байгууллагууд ч, төрийн алба хашиж байгаа эрхмүүд ч энэ талд дутуу сэтгэдэг.

Та бүхэн сайн мэднэ. Одоогоос 60-аад жилийн өмнө амьдарч, бүтээлээ туурвиж байсан Америкийн эрдэмтэн Ноберт Винер "Нийгэм ба кибернетик” номдоо "Орчин үеийн хөгжилтэй улс гэдэг бол энтропийн их далай дундах жижиг арлууд юм” гэж томъёолжээ. Энтропи* бол философийн, шинжлэх ухааны хувьд хэзээ ч утга агуулгаа алдахгүй гүн томъёолол. Харамсалтай нь хөгжлийн тухай лекц уншихад энтропи гэхээр хүмүүсийн царай нэг л бүдэг болдог. Уг нь намайг дунд сургуульд сурч байхад долдугаар ангид физикийн хичээл дээр үздэг байсан ойлголт л доо.

*Энтропи гэдэг бол тодорхойгүй, замбараагүй тоо хэмжээ. Физикийн шинжлэх ухаанд үүнийг томъёолвол энтропи нь тухайн биетийн температурын нэгжид ноогдох дулааны хэмжээг хэлдэг.

Үүнийг амьдралд буулгавал, монголчууд зуух, пийшингээ галладаг. Зуухандаа аргал, түлээгээ хийж асаамагц 30 минутын дотор халуу дүүгнэ. Улаан тоосгон пийшинд гал түлэхэд 20-30 минутын дараа сайхан болно. Тэгвэл пийшингээ цементэн зуурмагаар хийчихээд дотор нь гал түлэхэд хоёр цаг ч болсон дулаацахгүй. Дулаан шингээлт нь тийм их.

Түүнтэй адил хэчнээн ч хөрөнгө оруулж, валют цутгаад өөдөө гардаггүй, нөгөө л дүлий дүмбэ оргиод байснаараа байж байдаг орон бий. Жаахан хөрөнгө оруулаад өөдөө гарах улс ч бий. Янз бүрийн шалтгаан байна. Янз бүрээр тайлбарлаж ч болно. Жишээ нь, бид өнгөрсөн хоёр жилд Чингис бонд гээд 400-500 сая ам.доллар авлаа. Жижигхэн Монголын эдийн засагт тэр асар их мөнгө. Гялалзаад босоод ирэх учиртай. Гэтэл байхгүй. Төгрөгийн ханш улам унаж, үйлдвэрлэл зогсч, өр бөөсөндөө баригдаж зутраад, засгаа унагаад сууж байна. Ерөнхийдөө бол Монголын нийгмийн энтропи өссөн байна.

МАНАЙ ХОРВООГ ҮҮСГЭСЭН БҮХ БИЕТИЙГ ХООРОНД НЬ ЗАЙГҮЙ ШАХВАЛ НЭГ ЛИТРИЙН САВТАЙ ТЭНЦЭХ ӨЧҮҮХЭН ЖИЖИГ

Онол: Хорвоо дэлхий түгээмэл хуультай. Хүн төрөлхтний амьдрал таван төрлийн амьдралын нэг хэлбэр нь. Тиймээс хорвоогийн хуульд захирагдана. Түгээмэл хуулийн нэг нь энерги масс хадгалагдах хууль. Нэг биетээс нөгөө биет рүү дулаан дамжуулахад анх дамжуулсан дулаан багасдаг. Энэ хуульд бүх юм захирагдана. Өөрөөр хэлбэл эрчим зарцуулахгүйгээр ямар ч ажил явахгүй. Өөр нэг түгээмэл хууль нь Термодинамикийн хоёрдугаар хууль. Аливаа биетийн хувьсал өөрчлөлдөө зарцуулах чөлөөт эрчим нь нийт эрчмийнхээ хэмжээнээс энторопиг (S) температураар үржүүлж, хассантай тэнцүү. Нийт эрчим өөрчлөгдөхгүй.  

Дүгнэлт: Энтропи нийгмийн ухаанд нэвтрээгүй нэр томъёо ч энд би философи утгаар зориуд хэлж байгаа юм. Яагаад гэвэл манай нийгмийн ухааны хэдэн эрдэмтэн, улстөрчид мэдэмхийрч мөнгөний ханш, өсөлт, гэхчлэн нэр томъёо ярихаас байгалийн жам руу ордоггүй. Үүнийг физикийн ухаанд хамааруулж миний яриад байгаа санаа бол энтропиг багасгаж байж л бид чөлөөт эрчмийг олж авна. Тэр нь хөгжил. Яаж тэр вэ гэвэл 1870 онд Австрийн физикч Вольцман "Энтропи магадлалын чанартай” гэж томьёолсон.

Энтропигийн маш жижиг хувьсал том хувьсгалд хүргэх боломжтой. Жишээ нь, магадлалын онолоор өрөөн дотор нисч яваа ялааг хүн нүдээ боочихоод гар буугаар буудвал онохгүй. Хязгааргүй буудвал хэзээ нэгэн цагт онож л таараа. Хэдий бага магадлалтай ч ямар нэг юм байна л гэсэн үг.

Энэ бодлогыг АНУ-ын физикч Гиппс томьёолсон. Жишээ нь манай хорвоо 14 тэрбум жилийн өмнө энэ орчлонгийн өчүүхэн нэг цэгт их тэсрэлтийн үр дүнд бий болжээ. Манай хорвоог үүсгэсэн бүх биетийг хооронд нь зайгүй шахвал нэг литрийн савтай тэнцэх өчүүхэн жижиг. Тэсрэлтийн дараа цацагдсан юмс эргээд хуучин төлөвтөө орох нэг магадлал байсан. Бүгд сансарт сарниад, тоос болон алга болох магадлал бас байсан. Гэтэл галактикууд үүсэх, тэр дундаа Нар, манай дэлхий үүсэх замаар явсан байна. Үүнийг шинжлэх ухаанд учралт замнал гэдэг бөгөөд магадлал нь 1*10-25.

Тэгвэл энэ хязгааргүй олон тооны жижиг магадлалыг яаж нэгтгэн тоолох вэ. Өчүүхэн жижиг өөрчлөлтөөс санаанд оромгүй үсрэлт гарч болно гэсэн шүү дээ.

Онол: Дэлхий биетийн хувьд сансрын уудамд үнэмлэхүй тусгаарлагдмал. Сансрын тоосноос өөр биет дэлхий дээр ирдэггүй. Дэлхийгээс гадагш тасраад нисдэг солир гэж байхгүй. Байгаа юм байгаагаараа байна. Эрчмийн хувьд нараас нэг секунд тутамд 10-35 идэвхтэй эрчим авдаг. Үүний хүчээр ургамал амьтан ургаж, өснө. Үүний хүчээр салхи үлээн, далай давалгаална. Туслах эрчим бол бий. Тусгаарагдмал орчинд энтропи дандаа өснө.

Дүгнэлт: Энтропи буурвал магадлал нэмэгдэнэ гэсэн үг. Цэгцрэх хөдөлгөөнөөс хөгжил үүснэ.

Ингээд дараагийн хэсэгтээ оръё.

1984 онд ЗХУ-ын шилдэг эрдэмтэн, академич Николай Николаевич Моисеев "Хөгжлийн алгоритм” номондоо энэ хорвоо дэлхий ямар онч дохионы сангаас өөрчлөгдөн хувьсдагийг судалсан. Тэрээр хорвоо дэлхий өөрчлөгдөн хувьсахдаа гуравхан төрлийн онч дохионы сантай байсныг тогтоожээ. Нэгдүгээрт, бүтцээ хадгалах, бүтцээ нөхөн сэргээх дохионы сан. Жишээ нь талст бутарч задарлаа гэхэд эргээд бүтцээ өөрөө нөхөн сэргээдэг. Энэ сан өөрчлөгдсөөр бидний генийн санг бүрдүүлжээ.

Хоёрдугаарт, энэ хорвоо дээр амьд биетүүд амьгүй биетүүдээс үүссэн. Амьд биетүүд үүсмэгцээ өөр өөр шинж агуулах болсон. Энэ бол дасан зохицох дохионы сан. Инкубатарт бойжсон дэгдээхий ч шар будааг алдалгүй тоншиж иддэг. Орчноосоо авсан мэдээлэл тархинд нь бичвэр болж үлддэгийг бид рефлекс, инстинкт гэж нэрлэдэг.

Гурав дахь нь хүн төрөлхтөн орчлонгийн хуулийг таниад, өөрийн мэдлэг хэмээх дохионы санг үүсгэсэн. Үүний ачаар хөгжил дэвшил, амьдралын дэглэм, зохион байгуулалт оршин тогтнож байна. Энэ бол хүний мэдлэгийн санг ашиглан баялаг бүтээх юм. Авдартай алт, хоттой хонио худалдаж хөгжих биш юм. Нийгмийн хөгжил нийгмийн бүтээх чадвараар тодорхойлогдоно. Энэ онч дохиог бид зөв ашиглан хөгжих ёстой.  

Багануурын нүүрс 21 хувийн шингэн түлшний гарцтай. 10 сая тонн нүүрснээс дотоодын шингэн түлшний хэрэгцээгээ бүрэн хангаад 1.4 тэрбум төгрөгөө халааслаад, "Чингис” бонд гуйхгүй байх байлаа.

Хөгжих, баяжих, өсөх нь гурван өөр ойлголт. Бид социализмын жилүүдэд одоогийнхоос бага ажиллаагүй. Ажилчин, сэхээтэн ялгаагүй долоо хоногт зургаан өдөр ажилладаг байлаа. Гэтэл бид яагаад хөгжсөнгүй вэ? Социализм ядуурлыг арилгая гэх нь сайхан ч хүний оюуны бүтээлийг үнэлээгүй. Марксын онолоор таваарын өртөг бол түүнийг үйлдвэрлэхэд зарцуулсан, нийгмийн зайлшгүй хөдөлмөрийн тоо хэмжээгээр үнэлэгдэнэ. Оюуны бүтээл үнэгүй гэсэн үг.

Оюуны хүч юунд байдаг вэ гэхээр энерги төдийлөн шаардахгүй. Онгоц бүтээх хүн талх, ногоо тарьдаг хүнээс их идэхгүй. Тэд ижил энергиэр л ажиллана. Энтропийн бага өөрчлөлтийг л асар их хүч болгон хувиргаж байна. 1924 онд ЗХУ-ын цэл залуу эрдэмтэн Вернадский 27 настайдаа үүнийг олж хараад, "Геологи, биологи, тектоникийн хуулиас гадна бас нэг шинэ, хүчтэй хүчин зүйл бий болсон нь хүний оюун ухаан. Хүн төрөлхтөн цаашид оюун ухаанаараа байгальтай хамт хөгжих эрин цаг ирлээ. Энэ бол оюуны соёл иргэншлийн үе” гэсэн.

1992 онд Рио Де Жанейрод хуралдсан дэлхийн дээд хэмжээний анхны уулзалтаар энэ онолыг хүлээн зөвшөөоч, "Хүн төрөлхтөний 21 дүгээр зууны хөгжлийн хөтөлбөр”-ийг гаргасан юм. Одоогийнхоор Мянганы хөгжлийн үзэл баримтлал.                

1.4 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨ ХАЛААСЛААД, "ЧИНГИС” БОНД ГУЙХГҮЙ БАЙХ БАЙЛАА

Хүн төрөлхтөн нуруугаа бөгтийтөл хөдөлмөрлөснөөр хөгжил ирэхгүй. Хятадын тариачид хэдэн мянган жил газар ухаад 1979 оноос л хөгжилтэй золголоо. Монголын малчид хэдэн мянган жил малаа малласан. Өнөөдөр малчин хэвээрээ л байна. Гэтэл бидний дээгүүр онгоц нисч байгаа шүү. Бид хөгжсөнгүй. Алт, зэс, нүүрсээ ухаад хөгжихгүй. Түүгээр юм хийж чадаж байвал хөгжиж байгаа юм. Түүнээс зээл аваад хуваагаад идчихээр юу болох билээ. Бүтээж чаддаг, хийж чаддаг байх нь чухал. Түүний төлөө орчин хэрэгтэй. Бид жил бүр 1.4 тэрбум төгрөгөө бензинд хойш нь өгдөг. Багануурын нүүрсээр жишээ авбал 21 хувийн шингэн түлшний гарцтай. 10 сая тонн нүүрснээс дотоодын шингэн түлшний хэрэгцээгээ бүрэн хангаад 1.4 тэрбум төгрөгөө халааслаад, "Чингис” бонд гуйхгүй байх байлаа. Энэ бол хөгжил.

Эрдэнэтээс тав дахин их зэстэй Оюутолгой ашиглалтад ороод бидний амьдрал өөдөлсөнгүй. Япончуудын тооцоогоор Эрдэнэтийн зэсийг Япон технологиор боловсруулбал нэг хүнд ноогдох ДНБ-ийг Японы түвшинд хүргэж болно гэсэн тооцоог 2001 оны гуравдугаар сарын 14-нд Японы элчин сайд надад албан ёсоор хэлж байв.

Чөлөөт худалдааны асуудлыг маш томоор тавьж, Оросууд дэмжлээ. Монголын хувьд тэр бол гаальгүй худалдаа гэсэн үг. Үүнээс илүү таатай нөхцөл гэж юу байх вэ.

Манайд 200 орчим мянган оюутан сурч байна. 14-хөн хувь нь байгалийн шинжлэх ухаан, технологийн ангийнхан. Бусад нь нийгмийн ухааны чиглэлээр суралцаж байна. Гэтэл АНУ, Энэтхэгийн оюутны бүтцийг аваад үзэхээр 84 хувь нь инженер, байгалийн ухаан сонгожээ. Хүн нийгэм хөгжлийг үүсгэх хоёр л хэлбэр бий. Нэг нь технологи, нөгөө нь зохион бүтээлт.

"БУУРАЙ ҮНДЭСТНҮҮДИЙН ХУВЬД ТЭСЧ ҮЛДЭХ ЦАГ ИРЛЭЭ” ГЭСЭН АЙХТАР ӨГҮҮЛБЭР БАЙДАГ

Дэлхийн хоёрдугаар дайны дараа сүйрсэн Япон, Герман улсууд яаж богино хугацаанд хөгжив. Технологийн мэдлэг нь ном хэлбэрээр хадгалагдаад үлдсэн учраас юм.

Дэлхий ертөнц бүхэлдээ нэг орчин бол улс орнууд тус тусдаа орчин нөхцөлтэй. Ойрхи Дорнодын хаад ноёд доллар тараадаг жишиг бий. Бид түүнийг дагаад яах вэ дээ.  Харин Украинд болсон үйл явдлын горыг бид амсаж л байна. Чилид болсон явдал ч бидэнд хамаатай.

Дэлхий хавтгай болсон, ажиллах хүч, хөрөнгө оруулалт ийшээ ч нэг бөмбөрөөд, тийшээ ч нэг урсаад, бид дунд нь хөвөх юм ярьсан. Энэ хэтэрхий гэнэн төсөөлөл. Улс бүр өөрийн орчинтой. 1971 онд АНУ-ын эрдэмтэн Жон Форестер 2030 онд  дэлхий экологи, шашин, соёл иргэншил, технологи, эдийн засгийн гээд долоон сүйрэлтэй нүүр тулна гэж нэрлэсэн. Хүмүүс тоогоогүй. Зөвлөлтийн алдарт эрдэмтэн Кофтуны ахалсан баг энэ загварыг туршаад 1995 онд Борис Ельцинд зориулж, "ОХУ-ын хөгжлийн шинэ номлол” гэж ном гаргасан юм. Тэд 2000 он гараад эхний гучин жилд дээрх сүйрэл үнэхээр нөлөөлнө гэсэн бөгөөд номын 279 дүгээр хуудсанд нь "Буурай үндэстнүүдийн хувьд тэсч үлдэх цаг ирлээ” гэсэн айхтар өгүүлбэр байдаг.    

Украины хямралаас хойш АНУ-ОХУ-ын харшилдаан ширүүслээ. Би зөрчилдөөн гэмээргүй байна. Энэ хүртэл АНУ-Европ, ОХУ-Европ гэсэн тэнхлэг байлаа. Хэдхэн сард геополитикийн энэ систем бүхлээрээ өөрчлөгдсөн.   

Дэлхийн хөгжлийн цөм Ази тив рүү шилжлээ. Хятад, Орос гэсэн дэлхийн хоёр супер гүрний холбоо үүслээ. Энэ бол хөгжлийн оршихуй нөхцөлийн шинэ шинж төлөв. Энэ мэтээр дэлхий дээр нөхцөл орчин өөрчлөгдөж байдаг. Тэр нь санаатай, санамсаргүй олон хүчин зүйлээс үүсдэг. Үүнийг байнга харж байх хэрэгтэй. Монголын хувьд Орос, Европын дунд үүссэн асуудал үнэхээр ашигтай, таатай байдал бий болголоо. Урдаас хойшоо явах ачаа юу байна, хойноос урагшаа явах ачаа юу байлаа даа. Одоо бид Орос-Хятадын хооронд зууч төдийгүй эдийн засгийн ажиллагаанд оролцох боломжтой.

Ази-Номхон далайн орнуудын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт саяхан өндөрлөлөө. Тэнд чөлөөт худалдааны асуудлыг маш томоор тавьж, Оросууд дэмжлээ. Монголын хувьд тэр бол гаальгүй худалдаа гэсэн үг. Үүнээс илүү таатай нөхцөл гэж юу байх вэ. Биднээс хамаарахгүй хүчин зүйл бидний өмнө Оросын зах зээлийг нээлээ. ОХУ Монголоос уул уурхайн ямар ч бүтээгдэхүүн авахгүй. Гэхдээ бидэнд нэг том давуу тал бий. Орос улс дэлхийн хойт талын сэрүүн бүсийн хуурай газрын ихэнхийг эзэлдэг. Бид ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, адаглаад эсгий гутал, хивс, нэхий дээлээ Орос руу гаргахад чөлөөтэй болно. Одоо бол 47 хувийн гаалийн татварыг бид сэтэлж чадахгүй  байгаа.

1989 ОНД МОНГОЛ ХҮН ОНГОЦ ХИЙСЭН ЮМ ШҮҮ ДЭЭ

Тэгэхээр дэлхийн нөхцөл байдал өөрчлөгдөх нь Монгол болоод бусад оронд таатай, нар гийсэн цоорхойнуудыг бий болгодог юм байна. Үүнийгээ бид олж харах ёстой. Бид гаднаас бүх зүйл шалтгаалаад байгаа мэтээр ярьдаг. Үнэндээ бол биднээс ч шалтгаалдаг. 1960 онд хүн ам 807 мянга орчим байлаа. Тэр үед металлургийн үйлдвэр барья гэхэд Зөвлөлтийн ах дүү нар "Танай Улаанбаатарын хүн ам, хүүхэд хөгшид нийлээд 140 мянга. Харин металлургийн үйлдвэрт 100 мянган хүн ажиллах шаардлагатай. Хэнийг ажиллуулах болж байна. Танайд хэрэггүй, манайхаас ав” гэдэг байлаа. Ингэж бараагаа борлуулах зэх зээл болон ашиглаж байсан юм.  

Дэлхийн нөхцөл байдал өөрчлөгдөх нь Монголд таатай, нар гийсэн цоорхойнууд бий болгодог юм байна. Үүнийгээ бид олж харах ёстой.

Өнөөдөр Монголын хүн ам гурван сая байна, цаашид таван сая болно. Бүтээх чадвар өснө. Металлург, машины үйлдвэртэй болбол ажиллах хүчингүй гээд суухгүй. Хийж чадах нь л чухал. Би Монгол хүний оюун ухааныг гайхдаг. Ой тогтоолтын дэлхийн томоохон тэмцээнд Монгол хүү түрүүлжээ. 1989 онд монгол хүн онгоц хийсэн юм шүү дээ. Хөвсгөлийн Нямдаваа гэж хүн хоёр болон дөрвөн хүний онгоц хийгээд түүгээрээ өөрөө нисч байсан. Даанч аваарт орно гээд хориглочихсон. Тэр үед жижиг онгоцны үйлдвэр хөгжүүлсэн бол өнөөдөр том зах зээл эзлээд сууж байх байв. Манайд инженерүүд бий. Гагцхүү санаа нийлэх, гар нийлэх нь дутмаг байна.

Дүгнэлт: Дэлхийн хоёр томоохон зах зээлийн дунд орших Монгол хүний оюуны бүтээлийг үнэлвэл хаана ч хүрэх боломжтой.

Бид жилд тэдэн хувь эдийн засгаа өсгөнө гэж төлөвлөдөг. Энэ бол хөгжил биш. Бид 10 жилийн дараа ийм зүйл хийж чаддаг болъё гэдэг бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Манайхан өнөөдөр улсын төсөв гээд ярьдаг. Хэчнээн мөнгө олохоо түрүүлж бодох хэрэггүй. Гэтэл одоо хэдэн төгрөг байна, төдөн жилийн дараа тийм болно гэж бодоод байдаг. Тэр хөгжил биш. Түүнийхээ оронд технологи бодох ёстой юм. Гадаадад мэргэжлээрээ хоцрогдсон хүн энд ирээд монгол хүнээс жаахан дээхнэ юм хийнэ биз, бид хөгжилтэй орнуудыг гүйцэхгүй. Түүн шиг хоцрогдсон технологи орж ирээд байгаль орчин бохирдуулаад дуусна.

Бохир мөнгө орж ирээд эдийн засгийн гэмт хэрэгтнүүдийн гарт оруулаад дуусна. Энэ юу вэ гэхээр, ярианыхаа эхэнд дурдсан энтропи. Тодорхойгүй байдал, эмх замбараагүй байдал, цэгцрээгүй хөдөлгөөн үүсгээд гараад явна. Үүндээ бид хяналт тогтоох ёстой. Гаднаас чанаргүй бараа, хоцрогдсон технологи, экологийн хортой үйлдвэр оруулахгүй. Тэгсэн атлаа дотроо тэр бүхнийг хязгаарлаж чаддаг байж бид урагшаа давхина. Гэтэл заваарахын ихээр заваарчихаад дээр нь нүүрс, алтны уурхайгаар бохирдуулчихаад занарын тухай ярьж эхэлсэн. Хий хэрэгтэй байж болно. Занарын хий олборлохдоо газрын гүн рүү 600 бодис агуулсан химийн уусмал шахаад эргээд 50 хувийг нь л буцааж авдаг. Саяхан АНУ-ын Нью-Йорк муж өөрийн нутаг дэвсгэрт занарын хий олборлохыг хориглосон хууль гаргасан. Тэр хийнд хүн хордож, амьтад үхэж байгаа нь хөгжил үү. Үүний ард маш том асуултын тэмдэг байна.

НИТХ-ын дарга Д.Баттулга гарын үсэг зурснаар хотын ИТХ-ын төлөөлөгчид улирал тутам 10 сая, жилд 40 сая төгрөгийг цалингаас гадуур авдаг юм байна. Энэ юу гэсэн үг вэ.

Манайхан мөнгө олно гээд Францын "Арева”-г оруулж ирж баахан газар ухаж, уран олборлуулчихаад, мал үхсэний дараа манай эрдэмтэн мэргэд, хамгийн харамсалтай нь төрийнхөн уранаас болж мал хордоогүй, цезийгээс болсон гэж байна. Малчид тэр бодисыг газрын гүн рүү хийгээгүй. Тэр бодис газрын гүнээс ургаж гараагүй. Тэнд уурхай ажиллуулсан компани тэр ажлыг явуулсан. Ингээд бодоход хөгжил гэж баяжихыг андуурах юм бол мөхөл, сүйрэл рүү явна. Үүнийгээ бид хязгаарлах ёстой юм.

ЭНЭ ХАВАР ОЮУТНУУДЫН 96.3 ХУВЬ НЬ МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛД 0 АВЛАА. САЛБАРЫН САЙД НЬ ЮУ ХИЙЖ БАЙНА

Одоогоос 21 жилийн өмнө дэлхийн нэртэй улстөрч "Ардчилал, зах зээлийн эдийн засаг гэдэг бол хөгжлийн зайлшгүй угтвар нөхцөл мөн. Гэхдээ хангалттай нөхцөл биш. Бид ардчилсан орон боллоо, зах зээлийн эдийн засагт шилжлээ гээд автоматаар хөгжлийн зам дээр гарахгүй” гэсэн байдаг.

Манайхан зах зээл гэж хэрэглэгчдээ шулдаг дамын наймаачдаар төсөөлчихөөд болоод байна гэж бодож байх шиг. Тэр өөрчлөгдөх байх. Хөгжихийн тулд оюуны бүтээх чадавхийг дэмжих хэрэгтэй. Энэ чадавхи хаана байна. Сэргэлэн залуу оюутнуудын тархинд байна. Түүнийг хөдөлгөж чадвал, тэр багш нар, эрдэмтэд мэдлэгээ оюутнууддаа өгөөд түүнийг хэрэгжүүлж чадвал бид хөгжинө. Түүнээс биш энд тэнд ганц нэг аж ахуйн нэгж хараад бүтэхгүй.

Энэ хавар их, дээд сургуульд элсэх оюутнуудын 96.3 хувь нь математикийн хичээлд 0 авлаа. Энэ яаж байна вэ, салбарын сайд нь юу хийж байна. Дүрэмт хувцас, барилгын тухай ярьж болно. Хамгийн гол нь хүүхдүүдийн тархинд юм хийх.

Монголын бүх техник, технологийн сургуулиудын лабораторийг дэлхийн төвшинд хүртэл шийдвэрлэхэд 30-хан сая ам.доллар хэрэгтэй. Одоогоор бол 50 тэрбум төгрөг гэсэн үг. Манай төр, засаг 50 тэрбум төгрөгийг юунд зарцуулдаг билээ. Ямар ч хэрэггүй зүйлд, ухна ямаанд өгч байх жишээтэй.

НИТХ-ын дарга Д.Баттулга гарын үсэг зурснаар хотын ИТХ-ын төлөөлөгчид улирал тутам 10 сая, жилд 40 сая төгрөгийг цалингаас гадуур авдаг юм байна. Энэ юу гэсэн үг вэ.

Хот, дүүрэг гээд цааш бодоод үзэхэд жилд тэрбум гаруй төгрөг туудаг юм байна.Тэгэхээр аймаг, сумынх юу болж байна вэ.

Татварынхан төлөвлөгөөгөө биелүүлсэн гээд 800 саяар бие биеэ шагналаа гэнэ. Энэ мөнгийг цуглуулаад их, дээд сургуулийнхаа лабораторийг орчин үеийн төвшинд хүргэж, туршилт үйлдвэрлэлтэй болгосон бол оюутан залуус, эрдэмтэн багш нар яралзтал ажиллана. Манай бүтээх хүч тэнд байна.

Шинжлэх ухааны төлөвлөлт, санхүүжилтийг үндсээр нь өөрчлөх цаг болж. Энэ хөгжлийн гарцын нэгдүгээр асуудал. Ардчилал бидэнд хангалттай байна. Төр, засгаа унагааж чадаж байна, харааж зүхэж чадаж байна. Одоо оюуныхаа чадавхийг тэтгэх цаг болжээ.

Дэлхий ертөнц өөрчлөгдөж, асар их мөнгөний урсгал Ази тивийг чиглэж байна. 2016 онд Евразийн уулзалт Монголд болно. Дарга нар гоё хувцсаа өмсч ёслоод өнгөрөөчихнө. Монгол орон Ази тивийн гүнд хөрөнгө, мөнгө санхүү төвлөрүүлдэг төв нь байж болохгүй гэж үү. Үүний төлөө Монголын эдийн засагч, банкирууд, санхүүчид ажиллаж чадахгүй гэж үү. Швейцарь шиг л болно. Хүний оюун ухаан аль ч салбарт ажиллаж, бүтээж чадвал тэнд хөгжил байна. Оюун ухаан хаана царцсан байна тэнд хөгжил ирэхгүй, мөхнө.

Гэхдээ би Монголд хөгжил ирнэ гэж итгэдэг. Үүгээр лекцээ өндөрлөе.

Д.Бямбасүрэн: Бид социализмын жилүүдэд одоогийнхоос бага хөдөлмөрлөөгүй юм шүү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ройтерс: Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлох боломжийг эрэлхийлсэн хэвээр

  Энэтхэг улс ган үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай түүхий эд болох ...

Өнөөдөр, 16:51
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо

2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр ...

Өнөөдөр, 16:06
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

Өнөөдөр, 15:39
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын соёлын амьдралыг ...

Өнөөдөр, 15:03
Алтны үнэ дөрвөн сар дараалан өсөж байна

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 ...

2025 оны 12 сарын 02, 17 цаг 03 минут
"Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, түүхэн дээд амжилтаа тогтоожээ

  "Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, 3.4 ...

2025 оны 12 сарын 02, 15 цаг 26 минут
Украин газрын тосны терминалд цохилт өгч байгааг Казахстан эсэргүүцэв

  Казахстан улс ням гарагт /2025.11.30/ мэдэгдэл гаргахдаа Хар тэнгис ...

2025 оны 12 сарын 01, 14 цаг 07 минут
Хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар тохиролцов

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд байд Б.Батбаатар Бүгд ...

2025 оны 11 сарын 20, 18 цаг 24 минут
2025 оны 11 сарын 20, 18 цаг 19 минут
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос зохион байгуулж буй “Шинэ ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 58 минут
Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 56 минут
Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 53 минут
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 51 минут
Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 44 минут
Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 25 минут
Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 23 минут
Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 20 минут
Зэсийн АМНАТ-аас шалтгаалж шинэ ордууд царцав

  Өнөөгийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ганцаараа зэс дээр ...

2025 оны 11 сарын 19, 10 цаг 52 минут
Цохилтод өртсөн Новороссийск боомт газрын тос ачиж эхэллээ

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Новороссийск боомт өнгөрсөн баасан гарагт ...

2025 оны 11 сарын 18, 16 цаг 49 минут
Нүүрсний биет хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа ч үнэ өсөхгүй хэвээр байна

  2025 оны төгсгөлд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилго ...

2025 оны 11 сарын 18, 13 цаг 46 минут
2025 оны 11 сарын 17, 16 цаг 46 минут
“Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөр”-т 10 мянга гаруй хүүхэд, залуус хамрагдлаа

  “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” ...

2025 оны 11 сарын 14, 18 цаг 14 минут
2025 оны 11 сарын 14, 18 цаг 08 минут
"OPEC+" ирэх оны эхний 3 сард газрын тосны гарцын өсөлтийг түр зогсооно

"OPEC+"-ийн найман гишүүн орон арванхоёрдугаар сард түүхий ...

2025 оны 11 сарын 14, 17 цаг 53 минут
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

  Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх ...

2025 оны 11 сарын 14, 16 цаг 28 минут
ТОМИЛОЛТ: МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ ОНЦЛОВ

  Минамата Конвенцын Талуудын VI бага хурал (COP-6) 2025 оны 11 сарын ...

2025 оны 11 сарын 12, 18 цаг 03 минут
Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалт зохион байгууллаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 55 минут
Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

  Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 27 минут
Нүүрсний ерөнхий менежер нь Төр

  Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх ...

2025 оны 11 сарын 12, 13 цаг 16 минут
Нүүрсний хэргийг мухарлая!

  Нүүрсний хэрэг мандаж, 40 их наядын хулгайн эрэлд улсаараа гарснаас ...

2025 оны 11 сарын 12, 12 цаг 58 минут
#COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаныхныг хүлээн авч уулзлаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 47 минут
Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна

  Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 42 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
Монгол, Герман улсын байгаль орчны хамтын ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцэв

  Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар ...

2025 оны 10 сарын 28, 17 цаг 16 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани