Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Х.ГАНЦОГТ: Оюутолгойн асуудал шийдэгдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн төсөөллөөр төсвөө хийсэн

Б.УУГАНБАЯР

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.ГАНЦОГТТОЙ ирэх оны төсвийн талаар ярилцлаа.

-Төсвөө богино хугацаанд Сангийн сайд ч үгүй баталсан гэх шүүмжлэл байгаа. Нөгөө талаас зарлагаа танаж, татвараа нэмэхгүйгээр төсвөө баталлаа гэж хэлж буй. Тэгвэл энэ жилийн төсөв амьдралд хэр ойр болсон бэ?
-Төсвөө хугацаандаа баталсан. Үндэслэл сайтай болсон гэж үзэж байна. 2014 оны төвшнөөс орлого, зарлагыг тус бүр гурав орчим хувиар өсгөж ирэх жилийн төсвийг оруулж ирсэн. УИХ дээр хэлэлцээд зарлагыг 39 тэрбум төгрөгөөр бууруулж, төсвийн алдагдлыг 439.2 тэрбум төгрөг байхаар баталсан. Энэ нь ДНБ-ий 1.8 хувьтай тэнцэж байгаа юм. Ирэх жилийн нийт орлого долоон их наяд 159.9 тэрбум төгрөг, нийт зарлага долоон их наяд 599.2 тэрбум төгрөг байна.

-"Чингис", "Самурай" бондын хөрөнгийг төсвөөс гадуурхи зардал гэж тооцдог нь өрийн хэмжээг нэмэгдүүлж, эрсдэл дагуулж байгааг Дэлхийн банкнаас анхааруулдаг. Ирэх жилийн хувьд ч энэ асуудал хэвээр байх нь ээ?

-Төсвийн өрийн тооцоон дотор "Чингис", "Самурай" бондын өр багтаж байгаа. Зарцуулалт нь харин төсөвт тусгагдаагүй явж байгаа нь үнэн. Зарцуулалтыг нь төсөвт оруулдаг болгоё гэсэн саналыг манайхаас УИХ-д хэд хэд удаан тавьсан ч шийдэгдээгүй. Хавар Өрийн удирдлагын тухай хуулийг УИХ-д өргөн барихдаа, мөн аравдугаар сарын 1-нд өргөн барьсан төсөвт, аравдугаар сарын 17-нд ч холбогдох хуульд өөрчлөлт оруулж "Самурай", "Чингис" бондын зарцуулалтыг улсын төсөвт тусгадаг болъё гэх саналыг өргөн барьсан. Гэвч хуулиуд нь УИХ-аар батлагдаагүй байгаа учир улсын төсөвтэй хамт хэлэлцэж батлах боломжгүй болсон. Харин хуулиуд нь УИХ-аар батлагдсаны дараагаар зарцуулалтыг төсөвт тусгадаг болох боломжтой. Ямартай ч 2015 оны төсөвт "Чингис", "Самурай" бондын зарцуулалтыг төсөвт тусгаагүй байгаа.

-Ирэх жилийн хувьд шинээр нэг ч бүтээн байгуулалтын ажилд төсвөөс хөрөнгө оруулалт хийхгүй. Зөвхөн царцаасан төслүүддээ л санхүүжилт өгч байгаа гэж үнэн үү?

-2015 оны төсөвт 800 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх саналыг тусгаж өргөн барьсан. УИХ дээр хэлэлцэж байгаад өмнөх жилүүдэд эхлүүлсэн, дуусгаагүй байгаа объектуудыг бүгдийг нь барьж дуусгая гэж төлөвлөсөн. Дээр нь "Хөгжлийн банк"-ны 197 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар зарим төслийн санхүүжилтийг хийхээр болсон. Ингээд 900 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг ирэх жил хийнэ гэсэн үг. Өмнөх жилүүдэд олон барилгын ажлыг шинээр эхэлсэн боловч хөрөнгө мөнгө бусад асуудлаас болж зогсоосон. Ямартай ч ирэх онд эдгээрийг нэг мөр дуусгахаар болсон. Тэгэхээр "царцаасан" төслүүд дээр хөрөнгө оруулалт хийж, гацаанд ороод байсан хувийн хэвшлийнхэн 2015 онд өр ширнээсээ салах нөхцөл үүсэх юм. Үүнд, цэцэрлэг 34, сургууль 53, спорт заал, усан бассейн 14, соёлын төв 37, спорт цогцолбор 12 байгаа. Эдний ихэнх нь 2015 ондоо ашиглалтад орно.

-Төсвийн эрх мэдлийг аймаг, сумдад шилжүүлсэн байснаа буцаантатсан нь УИХ-ын гишүүд ажил хийсэн болж харагдаж, сургууль цэцэрлэгийн нээлтэд очихын тулд хийсэн ажил хэмээн аймгийн Засаг дарга нар шүүмжилж байгаа. Яагаад төсвийн эрх мэдлийг буцаагаад татчихав аа?

-Засгийн газрын зүгээс орон нутгийг удирдаж байгаа хүмүүс асуудлаа өөрсдөө шийдэх ёстой гэж үзэн зорилтот хөрөнгө оруулалтыг орон нутагт шилжүүлсэн. Харин энэ удаа УИХ дээр хэлэлцээд, орон нутагт тавигдаж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ хангалтгүй байгаа учир аймаг, сумдад төсвийн эрх мэдлийг шилжүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Тиймээс төсвөө захирагчдад эрх мэдэл нь очсон.

-Төсвийн тэвчих зардлыг нэмэгдүүлж, "харамч" төсөв баталсан гэж байгаа. Зарлагыг нь бууруулж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ хэр оновчтой таналт хийсэн гэж бодож байгаа вэ?

-Цалин хөлс, хоол, эм тариа зэргээс бусад зардлыг тодорхой хэмжээгээр   бууруулж   2014   оны төвшинд, түүнээс ч доогуур тавьсан байгаа. Танасан гол зардалд бичиг хэрэг, урсгал засвар, гадаад томилолт зэрэг байгууллагын үйл ажиллагаанд нэн шаардлагагуй зардлууд багтаж байгаа. Тухайлбал, Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд, Гадаад харилцааны яамнаас бусад яам, агентлагийн гадаад томилолтын зардлыг өмнөх оноос 50 хувиар хассан. Аймаг, сумдын Засаг дарга, агентлагийн дарга нар нэг орлогчтой, орон тооны зөвлөхгүй байна гэх зарчмыг барина. Энэ хүрээнд 395 орчим хүнийг ажлаас чөлөөлж, улсад 3.5 орчим тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт гаргах юм. Түүнчлэн төрийн албан хаагчийн орон тоог нэмэгдүүлэхгүй. Нийтийн тээврийн татаасыг Нийслэлийн төсвөөс санхүүжүүлэхээр тооцсон.

-Цөмийн энергийн газрыг Ашигт малтмалын газартай, Мэдээлэл, технологи, шуудан харилцаа холбооны газрыг Харилцаа холбооны зохицуулах хороотой нийлүүлэх асуудал яригдаж эхэлсэн гэсэн. Энэ мэтээр ижил чиг үүрэгтэй, давхардсан бүтэцтэй газруудыг нэгтгэж, хэмнэлт хийх ажил цаашид хийгдэх юм уу?

-2015 оны төсвийг батлахад ийм асуудал яригдаагүй. Бидний хувьд ч ийм тооцоо хийж эхлээгүй байна.

-Экспортын орлогыг давуулж тооцсоноос оны эцэст төсөв алдагдалтай гардаг жишиг тогтоод байгаа. 2015 оны хувьд ч энэ асуудал адилхан байх уу?

-Эрдэс бүтээгдэхүүний экспортын хэмжээг өөдрөгөөр төсөөлж байсан туршлага бидэнд бий. Үүн дээрээ дүгнэлт хийж, ирэх оны нүүрс, төмрийн хүдрийн экспортын хэмжээг бууруулж тооцсон. Мөн үнийг тооцохдоо аль болох олон талын эх үүсвэрээс мэдээлэл авч бодитой төсөөлөл гаргахыг хичээсэн. Үүнтэй холбоотойгоор 2014 оны төсвөөс ашигт малтмалын орлого зарлагыг гурав орчим хувиар өсгөж тооцсон. Өмнөх жилүүдэд төсвийн батлагдсан орлогоос арав орчим хувиар давуулж тооцдог байсан. Иймээс орлогын төлөвлөгөө биелэх боломжтой. Гэхдээ орлого тасрах эрсдэл байгааг ч хүлээн зөвшөөрнө. Уул уурхайн салбарт орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулалтаас үүдэж, орлого бүрдэхгүй байх томоохон эрсдэл байгаа. Манай улс 2013 онд 34 сая тонн нүүрс экспортолно гэж төлөвлөсөн ч 18.4 сая тонн, 2014 онд 31 сая тонныг экспортолно гэж төлөвлөсөн ч 18 сая тонн хүрэхтэй үгүйтэй байна. Тиймээс ирэх онд 19.8 сая тонн нүүрс экспортолно гэж нэлээд багасгаж тооцсон байгаа. Үнийн хувьд ч тонныг нь 50-70 ам.доллар байна гэж авч үзсэн. Зэсийн баяжмалын хувьд Оюутолгойн үйлдвэрлэл үйл ажиллагаагаа явуулж байгаа учир экспортын хэмжээ тогтмол өсч байгаа. Ирэх жилд нэг сая 409 мянган тонн зэс экспортлохоор тооцсон. Алтны экспорт ч жил ирэх тусам өсч байгаа. Энэ жил гүйцэтгэлээр 9.4 сая тонн, ирэх онд 10 сая тонн алт экспортолно гэж тооцсон.

-Оюутолгойн үйл ажиллагааг 2015 онд хэрхэн явна гэж төсөвтөө тооцсон бэ?

-Оюутолгой төсл ийн хоёрдугаар шатны санхүүжилт 2015 онд эхэлнэ гэсэн төсөөллөөр төсвөө хийсэн. Гэхдээ санхүүжилт шийдэгдлээ гээд шууд экспортын орлого нэмэгдэхгүй. Нийт дүнгээрээ хөрөнгө оруулалт ихэснэ гэж эерэг байдлаар авч үзсэн гэсэн үг.

-Төсөвт шинээр хөрөнгө оруулалт хийх ажил нэгийг ч суулгаагүй нь бизнес эрхлэгчдэд бизнесийн орчин хүнд байна гэсэн мессежийг автоматаар өгч байгаа гэж хэлж болно. Сангийн яамны зүгээс бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжинэ л гээд байгаа. Тэгвэл бодит байдал дээр тусгалаа олж байгаа бодлого юу байна вэ?

-Бидний хувьд үргүй, тэвчиж болох зардлыг бууруулахад анхаарч байгаа. Улсын төсвөөс зарцуулж буй нийт зардлын хэмжээнд бол өөрчлөлт ороогүй. Харин ч хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлсэн.

Бизнесийнхний хувьд улсын төсвөөс гадна уул уурхайн салбарын орлого буурч байгаа нь хүнд тусч байгаа. Татвар шинээр нэмэхгүй. Жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд зээлийн хөнгөлөлттэй үйлчилгээ, төрөөс бизнесийн үзүүлж байгаа үйлчилгээний зардлаа бууруулахад анхаарч ажиллаж байна.

-Ирэх онд цалин тэтгэврийг 500 тэрбум төгрөгөөр нэмэх болсон. Энэ нь өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлт. Инфляцыг нэг оронтой тоонд барина гэж ярьж байгаа үед энэ хэр бодитой шийдвэр вэ?

-Цалин тэтгэврийг өнгөрсөн жил 235 тэрбум төгрөгөөр нэмэхээр тусгасан бол энэ жил 500 тэрбум төгрөг болгож өсгөж тавьсан. Ингэхдээ, 380 тэрбум төгрөгөөр цалинг, 100 орчим тэрбум төгрөгөөр тэтгэвэрийг, үлдсэн 20 орчим тэрбум төгрөгөөр тэтгэмжийг нэмэхээр болсон. Энэ жил ашигласан зарчмын дагуу үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хэлэлцээд, инфляцын төвшинтэй уялдуулж тухай тухайн үед нь нэмнэ. Энгийнээр хэлбэл, инфляцын төвшнөөс дээш нь нэмнэ.

-Ирэх онд гаднаас зээл авч, өрийнхөе босгыг нэмэгдүүлэх асуудал ирэх оны төсвийн тодотголын хамгийн эхний эгнээнд жагсах байх даа?

-2015 оны төсөвт өрийнхөө босгыг ДНБ-ий 40 хувьд барихаар буюу энэ жилийнхтэй ижил төвшинд тусгасан, Өрийн босгыг нэмэгдүүлэх хүсэлтээ Засгийн газарт Өрийн удирдлагын тухай хуульд тусган хүргүүлсэн байгаа. Энэ хуулиа эхлээд дараагаар төсөвт өөрчлөлт оруулж, гаднаас зээл авах асуудал яригдана. Өрийн дарамт гэвэл, манайх 2017 онд Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, "Чингис" бондын 500 сая ам.долларын зээлийг төлнө. Төлөх зардлаа бол 2017 оны төсвийн найман хувь, 2022 онд нэг тэрбум ам.долларын "Чингис" бондын үндсэн төлбөрөө төлнө. Энэ нь 2022 оны төсвийн зардлын зургаан хувийг эзлэхээр байгаа.

"Үндэсний шуудан"

Х.ГАНЦОГТ: Оюутолгойн асуудал шийдэгдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн төсөөллөөр төсвөө хийсэн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани