Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойн ордыг хувьд завшиж, будилуулах гол ажлыг Сү.Батболд зохион байгуулсан гэв

 Тавантолгойн ордыг хувьд завшиж, будилуулах гол ажлыг Сү.Батболд зохион байгуулсан гэвЕрөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын оролцсон "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг өчигдрөөс албан ёсоор цацагдаж эхлэв. Энэ нэвтрүүлгийн үеэр тэрээр өөрийг нь улс төрөөс хол байлгахыг хүсэж буй бүлэглэл бол Монголын бүхий л хуулиар стратегийн орд гэж тооцогдсон ч эдүгээ зарим хэсгийг нь хувьдаа завшсан  Таван Толгой, Ухаа худагийн "нүүрсчид"  гэж хэлсэн юм.
Тодруулбал тэрээр:
"Намайг яагаад улстөрөөс зайлуулах гээд байгаа гэвэл Тавантолгойн ордыг ард түмэнд өгье гэсэн тууштай саналаас минь болсон юм.  Энэ ордын үндсэн хэсгийг  Ерөнхий сайд С.Баярын үед хувийн хэвшлийнхэнд өгсөн. Харин энэ ажлыг зохион байгуулж, будилуулсан хүн нь Ерөнхий сайд асан С.Батболд. Тухайн үед С.Батболд надад тайлбарлахдаа "Тавантолгой ордыг МАН талаас М.Энхболдыг төлөөлж Т.Бадамжунай, АН талаас Ц.Элбэгдорж болон бусад бүлэглэлүүдэд хуваая, та нэгдэх үү" гэсэн.

Би орохгүй, ийм шунахай сэтгэл гаргаж болохгүй, Тавантолгойг 100 хувь ард түмэнд буцааж өгөх ёстой гэсэн юм.

Тэд Тавантолгойн ордын ердөө 4% гэх мөртлөө энэ ордын өрөм буюу хамгийн их баялагтай хэсгийг тасдаж авсан. Үүний дараа Хонконгийн бирж дээр мөнөөх хэсэг дээрээ  IPO хийж 4.5 тэрбум ам.доллар босгосон.  Бид энэ мөнгийг ард түмэндээ өгөх ёстой байсан юм. Харин бид Тавантолгой дээр алдсан нь үнэн. Би С.Баяр, Ц.Элбэгдоржийн өмнөөс уучлал хүсье. Тавантолгойг ард түмэнд өгье. Ардчиллын хамгийн сайхан нь алдаагаа засдаг бололцоо олгодог олгодогт байдаг юм.
Ер нь тэрбум тэрбум доллар олчихсон хүн огт өөр хүн болж хувирдаг юм билээ.
" хэмээв.

 


Үнэхээр ч Тавантолгойн ордыг эзэмшигч "Энержи Ресурс" гэх консерциумын үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга нь "Алтай холдинг" компаний эзэн Сүхбаатарын Батболд байсан бөгөөд 1999 оноос улсын хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон уг ордыг ашиглах гэж улс төрчидтэй хамтарч ирсэн юм.

Сү.Батболд харин өөр хүн тоохгүй байсан тул бид лицензийг нь хямдхан авсан юм гэж тайлбарладаг.
Жишээлбэл : 2007 оны 9 сарын 3-нд "Өнөөдөр" сонинд өгсөн ярилцлагадаа:
"Одоо сонсоход хүмүүс итгэхгүй байж магадгүй. Тэгэхдээ анх Таван толгойг яг үнэндээ тоож байсан гадна, дотны нэг ч хүн байгаагүй.

Таван толгойн ордыг танилцуулж, хамтран хөрөнгө оруулах талаар санал солилцох гээд гадны нэг томоохон компанид очиход тэр компанийн хүмүүс нь уулзалтын үеэр унтаад байсан гэж "Энержи ресурс” ХХК-ийн залуус ярьдаг юм билээ. Одоо тэр компани нь энэ төсөлд орох гээд төр, засгийн хэмжээнд хүртэл яриад явж л байна гэсэн. Хөрөнгө оруулалт хамтран оруулах түнш хайгаад Япон, Энэтхэг, Герман гээд яваагүй улс үлдээгүй байх гэж "Энержи ресурс”-ынхан дурсдаг. Хүмүүс тоохгүй, ашиггүй гэсэн л хариу өгдөг байсан гэсэн. Нүүрсний үнэ бага, дэд бүтэц байхгүй зэрэг хүндрэл нөлөөлж байсан нь тодорхой."
хэмээж байв.

2008 оны сүүлээс эхлэн Сү.Батболд өөрийн "Алтай холдинг" компаниа "Энержи Ресурс"-аас гарган, Ухаа худагтай оролцоогүй болсон гэж зарласан ба жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон.
Харамсалтай нь түүний Засгийн газрын үед Тавантолгойн хувьд очсон Ухаа худагийн хэсэгт л бүтээн байгуулалтын ажил хийгдсэн ба төрийн эзэмшлийн бусад хэсгийн ажил огт явахгүй байсаар 2012 онтой золгон,  улмаар нүүрсээ дараа өгнө гэж мөнгө зээлснээр дууссан билээ.


"Энержи Ресурс"-ын хувьцаа эзэмшигчид өөрсдөө: " Бид ордыг эзэмшиж байх үедээ гаргасан зардлаа нөхөхийн тулд л Ухаа худагийг ордыг авч үлдсэн" гэж ярьдаг ч энэ талаарх тооцоо, судалгаа, тэдний зарцуулсан мөнгөнд таарсан хэсгийг яг өгсөн эсэх нь одоо ч албан ёсоор нотлогдоогүй.
Зарим эх сурвалжуудын хэлдгээр Тавантолгойн хувьд очсон  Ухаа худагийн хэсэг нь  Тавантолгойн нүүрсний сав газарт байгаа нийт коксжих нүүрсний 30 гаруй хувийн нөөцийг агуулдаг, хамгийн өндөр илчлэгтэй, ашиглахад хамгийн бага зардал багатай,  нийт  нөөц нь 460 сая тонн гэгддэг юм.
Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар бол 50 сая тонноос дээш нөөцтэй орд стратегийн гэх ангилалд багтах ёстой билээ.
"Энержи Ресурс" компаний захирлаар Г.Батцэнгэл гэгч ажилладаг.



Э.Мягмар sonin mn

Тавантолгойн ордыг хувьд завшиж, будилуулах гол ажлыг Сү.Батболд зохион байгуулсан гэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:52
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өчигдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани