Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

УОРРЕН БАФФЕТИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН ШИЛДЭГ ЗУРГААН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Уоррен Баффетийн сүүлийн таван жилд хөрөнгө оруулсан компаниудынхаа хувьд "ЗӨНЧ” нь юм. Тэгвэл Омахагийн зөнчийг алдар нэрэнд хүргэсэн шилдэг хөрөнгө оруулалт нь аль компанид оруулсан хөрөнгө оруулалт  юм бол гэж та бодож байсан уу. Тэгвэл таны энэ асуултад тань бид хариулж байна. Энэ өдрүүдэд Уоррен Баффетийн болор бөмбөлөг хагарсан тухай сонсож байсан байх. Тухайлбал аравдугаар сарын дундуур Уоррен Баффет оруулсан хөрөнгө оруулалтаасаа хоёр тэрбум ам.долларыг хоёрхон хоногт алдсан талаар бид мэдээлж байсан. Хүнсний салбарт дэлхийд тэргүүлдэг "Кока кола”,  технологийн салбарт тэргүүлэгч "IBM” гэх хоёр том супер компаниудын хувьцааны ханш буурснаас тэр ийм алдагдал хүлээсэн юм. Уоррен Баффет өөрийн гартаа оруулсан "хувьцаа”-гаа бараг зардаггүй, хэдэн жилээр хадгалдаг гэдгээрээ алдартай нэгэн. Хэрвээ олон жилийн дараа ч гэсэн "IBM”-ийн хувьцаа үнэгүйдэж цаас хэлбэртэй бол яах вэ? (Ийм айдас бүхий л жижиг хөрөнгө оруулагчдыг айлгаж байдаг) гэсэн асуултыг хөрөнгө оруулагчид Уоррен Баффетаас асууж байсан байх. Өнгөрсөн жил Уоррен Баффетын "Беркшер Хатавэй” ХК-ийн өгөөж "S&P 500” Индексийн өсөлтөөс түүхэндээ анх удаа бага өсөлттэй гарсан юм. Энд Баффетын оруулсан бүх цаг үеийн хамгийн аугаа хөрөнгө оруулалтыг танилцуулж байна. Түүний оруулсан хөрөнгө оруулалтаас "Кока Кола”, "Capital Cities”, "Gillette”, автомашины даатгалын "Gieco” зэрэг компаниудад оруулсан хөрөнгө оруулалт нь шилдэг хөрөнгө оруулалтад хамаардаггүй юм.

Уоррен Баффет бол "Юу худалдаж авахаа” мэддэг нэгэн. Өнгөрсөн жил Уоррен Баффет "Беркшер Хатавэй” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд илгээсэн захидалдаа "АНУ-ын аугаа өдрүүд өмнө байгаа” хэмээн бичсэн байна.  2002, 2003 онуудад "Беркшер Хатавэй” хувьцаат компани БНХАУ-ын "Petro China” Хувьцаат Компанийн 1.43 хувийг 488 сая ам.доллараар худалдан авсан.  "Petro China” хувьцаат компанийн зах зээлийн үнэлгээ нь 37 тэрбум ам.доллар бол Уоррен Баффетын таамагаар 100 тэрбум ам.долларын үнэлгээтэй байх ажээ. Тэрээр үнэхээр мундаг таамагласан байдаг. Энэ цаг үед "PetroChina" компанийн нэгж хуьцааны ханш 114.22 ам.доллар хүрч зах зээлийн үнэлгээ нь 230 тэрбум ам.долларыг давсан байна. Тус компани нийт 400 мянган ажиллагсадтай. Өсөн нэмэгдэж буй газрын тосны цооног нь "Petro China”-ийн зах зээлийн үнэлгээг өсгөж Уоррен Баффет нийт хувьцаагаа 3.6 тэрбум ам.доллараар 2007 онд зарсан. Тус компанийн нийт үнэлгээ таван жилийн дотор 720 хувиар өссөн ба жилийн дундаж өсөлт 52 хувьтай байсан юм. 

Түүний араас БНХАУ-ын  машины зай үйлдвэрлэгч "BYD" компанийн худалдан авалт ордог. Нийт 6 жилийн дотор 671 хувиар өссөн ба жилийн өсөлт 41 хувиар өссөн. Харин тус компанийн хувьцааг 2008 онд түүний бизнесийн хамтрагч Чарлие Мунгер зургаан жилийн дараа зах зээлийн үнэлгээ нь 1.8 тэрбум ам.долларт хүрсэн үед борлуулсан юм.

Тэгвэл 1988 онд "Freddie Mac” компанид 108 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тухайн үед нэгж хувьцаа нь 4 ам.доллар байсан бол үүнээс хойш 70 ам.доллар хүртэл өссөн байна. Гэхдээ 2000 онд Уоррен Баффет тус компанийн хувьцааг худалдсан (хамгийн дээд ханш дээр байх үед нь) ба 2008 оны хямралаас хойш тус компанийн нэгж хувьцааны ханш нь 0.33 ам.доллар хүртлээ навс унасан байдаг. 

Харин түүний дөрөв дахь шилдэг хөрөнгө оруулалтад "Бэркшер Хатавэй” компани өөрөө ордог юм. Нийт 49 жилийн хугацаанд тус компани 1745300 хувиар (%) өссөн ба оны дундаж өсөлт нь 22 хувь байсан 1965 онд анх нэгж хувьцааг нь 12 ам.доллараар авч байсан бол өнөөдөр нэгж хувьцааны ханш нь 218023 ам.доллараар арилжаалагдаж байна.

Уоррен Баффетын тав дахь өндөр өсөлттэй ашигтай хөрөнгө оруулалтаар "Wells Fargo” Банк ордог. Уг банкинд оруулсан анхны хөрөнгө оруулалтаа 290 сая ам.доллар хэмээн "Беркшер Хатавэй” компанийн хувьцаа эзэмшигчиддээ 1990 онд  бичсэн захидалдаа дурдаж байжээ. Уоррен Баффетийг 1990 онд ийнхүү худалдаж авах үед нь тус банкны үнэлгээ 2.9 тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 275 тэрбум ам.долларт хүрсэн байх юм. Одоог хүртэл "Беркшер Хатавэй” хувьцаат компани  "Wells Fargo” банкны хамгийн том хөрөнгө оруулагч хэвээр байна. Гэхдээ Уоррен Баффет банкны салбарт хөрөнгө оруулалт хийхдээ тийм ч таатай ханддаггүй.

Ингээд түүний зургаа дахь томоохон хөрөнгө оруулалт бол "The Intelligent Investor” хэмээх ном юм. Нийт 845 тэрбум ам.долларын борлуулалт хийгдсэн энэ номыг анх 1949 онд Уоррен Баффет өөрөө уншсан байдаг. Энэ бол түүний шилдэг хөрөнгө оруулалтын нэг юм. Энэхүү номыг Уоррен Баффетийн багшаа хэмээн хүндэлдэг байсан Бэнжамин Грэхэм бичсэн байна. Уоррен Баффет энэ номыг уншсаныхаа дараа Колумбын Их Сургууль, түүн дундаа Бэнжамин Грэхэмийн ангид сурах хүсэлтээ гаргасан гэдэг. Уоррен Баффет "Энэ ном өнөөдөр ч гэсэн хөрөнгө оруулалтын талаар хөтөч болж, үнэ цэнээ алдаагүй байна” гэж хэлсэн.  

Уоррен Баффетийн нэгэн гайхалтай амжилт бол дээрх таван компанийн нэгж хувьцааны ханш хамгийн өндөр цэг дээр байх үед нь Омахагийн зөнч маань худалдсан байх юм. Түүнийг хувьцаагаа зарснаас хойш "PetroChina", "Freddie Mac", "BYD" зэрэг компаниудын үнэлгээ түүхэн дээд төвшингөөсөө буурсан байдаг. Харин "Wells Fargo", "Беркшер Хатавэй" хувьцаат компаниудын хувьцааг тэр өнөөг болтол хадгалсаар байна.

Ингээд та ч гэсэн Уоррен Баффет шиг аугаа хөрөнгө оруулагч болж яагаад болохгүй гэж. Таны хөрөнгө оруулалтад амжилт хүсье.      

УОРРЕН БАФФЕТИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН ШИЛДЭГ ЗУРГААН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани